Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

1983 1984 1985 1986 1987 1988 1989
  • Хятадын шүүхээс 25 жилийн ял сонссон Л.Байгальмаа эх орондоо ирнэ
    2017 оны 11 сарын 30
    ​

    2009 онд Монгол Улсын иргэн Л.Байгальмаа гэгч эмэгтэй хар тамхи зөөвөрлөсөн
  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
    2017 оны 11 сарын 30
    Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг.

    Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүргэж байна.
  • Согтуу 41 жолоочийг илрүүлэн саатуулжээ
    2017 оны 11 сарын 30
    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн.
    Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
    Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 6 осол гарч 1 хүн гэмтсэн хэрэг тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон явган зорчигч 1 бүртгэгджээ.
    Тухайлбал:
    1. Баян-зүрх дүүргийн Нарны зам, “Аз Амортизаторын” урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Е нь явган зорчигч Н, Б нарыг мөргөж гэмтээсэн ослыг Баян-знрх дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    2. Сүхбаатар дүүргийн Энхтайваны өргөн чөлөөө, “МУБИС”-ийн урд замд Toyota Prius-20 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Э-г мөргөж гэмтээсэн ослыг Чингэлтэй дүүрэг дэхь замын цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Улсын хэмжээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 73 хүний амь нас хохирч, 105 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23000 гаруй жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
    Тоон үзүүлэлтээс харахад зорчигч болон жолооч нар согтуугаар замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол, хэрэгт холбогдон эрүүл мэнд, амь насаараа хохирох нь дийлэнх хувийг эзлэж байна.
    Хүйс болон насны байдлаар нь үзвэл 18-35 насны идэвхитэй амьдралд яваа залуучууд тэр дундаа 33 орчим хувийг дээрх насны эмэгтэйчүүд эзэлж байна.
    Нийт илрүүлсэн 23000 гаруй зөрчлийн:
    • 19000 орчим нь эрхийн үнэмлэхтэй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
    • 2500 орчим нь эрхээ хасуулсэн үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон,
    • 1500 орчим нь жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жодоодсон зөрчил байна.
    Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог.
  • Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ
    2017 оны 11 сарын 30

    Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт
  • Төөрч алга болсон охиныг цагдаагийн алба хаагчид олжээ
    2017 оны 11 сарын 30
    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид сураггүй алга болсон охиныг олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
    Тодруулбал, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 18:00 цагийн үед тус сумын Сум дундын цагдаагийн хэлтэст “Орхон багийн нутгаас 15 настай А.Х гэх охин хонио харах гэж гараад сураггүй алга болчихлоо” гэсэн дуудлага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
    Охиныг өнөөдөр /2017.11.29/ 13:00 цагийн үед Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь олсон байна. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогджээ.
  • Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ
    2017 оны 11 сарын 30
    “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

    Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.

    Хэлэлцээрийн төсөлд:

    - Хоёр улсын нутаг дэвсгэрээр төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрт тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх

    - Бусад чиглэлтэй харьцуулахад өрсөлдөхүйц тарифын нөхцөлийг урт хугацаанд хадгалах

    - Ачааг хилээр нэвтрүүлэхдээ хөнгөвчлөх, ачаа тээврийн өсөлтийг дэмжих

    - Монгол Улсын экспортлогчдыг далайд саадгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх зэргийг тусгасан байна.

  • Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана
    2017 оны 11 сарын 30
    09:00 цагт: ЭМЯ-ны Б танхимд Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулна.

    09:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын эрхийн өдрийг угтан ХНХЯ-ны харьяа СЗСҮТ, МУИС-тай хамтран “ХАНДЛАГЫГ ӨӨРЧИЛЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” өдөрлөгийг МУИС-ийн Номын сангийн 2 давхарт зохион байгуулна.

    09:00 цагт: Нээлттэй Нийгэм Форум Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах хэлтэстэй хамтран “Шүүгчийн хараат бус байдал ба олон нийтийн хяналт” сэдэвт хэлэлцүүлгийг ШЕЗ-ийн байрны 102 тоот танхимд зохион байгуулна.

    09:00 цагт: “ТӨМӨР ЗАМЫН ГАРАМ, АЮУЛТАЙ БҮС” сэдэвт сургалт, зөвөлгөөн Тээврийн дээд сургуулийн лекцийн танхимд болно.

    09:00 цагт: СОЁЛ УРЛАГ- ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА уриан дор зохион байгуулагдаж буй СОЁЛ УРЛАГИЙН АЖИЛТНЫ УЛСЫН II ЧУУЛГА-ны салбар хуралдаан ”СОЁЛЫН БОЛОН БАЙГАЛИЙН ӨВ” сэдэвтэйгээр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.

    09:00 цагт: ”Чингис” зочид буудлын хурлын танхимд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн шинэ үйлчилгээг туршин хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн дарга нарыг оролцуулсан арга хэмжээ болно.

    09:30 цагт: “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно.

    10:00 цагт: МЗХ-ны Залуус танхимд ”Залуу Манлайлагч Эмэгтэйчүүдийн үндэсний чуулга” болно. Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, салбар салбарын төлөөлөл болсон 100 гаруй залуу эмэгтэйчүүд оролцоно.

    10:00 цагт: Төрийн ордны Их танхимд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ.

    10:30 цагт: Архивын ерөнхий газарт ”Архивч-2017” ажил мэргэжлийн уралдаан болно.

    11:00 цагт: “Монгол үндэсний тавилгаараа гоёцгооё” өдөрлөг зохион байгуулж, 1000 авдар үнэгүй тараахаар болжээ. Энэ талаар “Гэрэлт эдлэл” компаниас Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

    11:00 цагт: БЗД-ийн ИТХ дахь МАН-ын бүлгээс дүүргийн төсөвтэй холбоотой хууль бус асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. MN-Мэдээллийн төвд

    11:00 цагт: Богд Хааны Ордон музейд ”Чулууны гайхамшиг” Үзэсгэлэнгийн нээлт болно.

    12:00 цагт: Ханын материалын есдүгээр сургууль дээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилсан дүүргийнхээ найман мянган хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх ”Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн 2 дахь эмнэлгийн нээлт болно.

    12:00 цагт: Монголын хамгийн анхны бага театрын хүүхдийн оролцоот жүжиг “3 бяцхан тоорой” жүжгийн Нээлт “Бүтээлч Бамбүү” байгууллагын доорх Бамбүү театрт болно. Хаяг: Blue sky-ийн зүүн урд байрлах Чойжин Сүитс барилгын 203 тоот.

    15:00 цагт: ГССҮТөвийн төлөвлөгөөт мэс заслын өрөөний нээлттэй.

    15:00 цагт: Ерөнхийлөгч Х.Баттулга Иргэний танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзана.
  • “Эргүүл” нэгдсэн арга хэмжээнд 2500 хүн үүрэг гүйцэтгэнэ
    2017 оны 11 сарын 29
    Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газраас санаачилан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн оролцоо” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
    Зөвлөгөөний үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж Хууль сахиулахын их сургууль, Их засаг Олон улсын их сургууль болон Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газартай ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
    “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хамгаалалтын газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн алба хаагчдын хамт ХСИС, БХИС-ийн оюутнууд болон иргэдийн төлөөлөл 2500 орчим хүн үүрэг гүйцэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох цагдаагийн байгууллагын ажилд дэмжлэг үзүүлэн ажиллана.
    Уулзалт зөвлөгөөнд оролцсон удирдах албан тушаалтнууд дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оюутан сурагчдын оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь нэгтгэн цогц бодлогоор хангаж, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр харилцан санал бодлоо солилцсон юм.
  • “Бүргэдчин охин” Н.Айшолпанд хүндэтгэл үзүүллээ
    2017 оны 11 сарын 29
    Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын удирдлагууд “Бүргэдчин охин”
  • Нарангийн гудамжнаас Орбит хүртэлх 1,47км авто замын ажил он дамжин хэрэгжихээр боллоо
    2017 оны 11 сарын 29
    Сонгинохайрхан дүүрэг, Нарангийн гудамжнаас Орбит хүртэлх 1.47 км авто замын ажил он дамжин хийгдэхээр боллоо. Тус ажлын гүйцэтгэл 85 хувьтай байсан ч авто замын зурваст орсон иргэдийн 2 хашаа чөлөөлөгдөөгүйгээс 170м замын ажил саатаад байна. Өнөөдрийн байдлаар 1.3 км замын хучилтын ажил, явган хүний зам, цахилгаан шилжүүлэх холбооны шугам хүчитгэх ажлуудыг хийгээд байна. Замын ажлын гүйцэтгэгчээр “Трүй рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд ажлыг 2018 оны 05-р сарын 30-ны дотор дуусгахаар гэрээгээ сунгаад байна.
  • Дараах 10 чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмжээ
    2017 оны 11 сарын 29
    Нийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дундажаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийжээ. Тухайлбал,

    Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
    Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
    Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
    Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
    Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
    Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
    Ч:47 “Орбит -Ард кино театр”,
    Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
    Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
    Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,
    Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос-ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн өнөөдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.

    Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Аутизмын эмгэгийг эрт илрүүлэх боломжтой
    2017 оны 11 сарын 29
    Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс Монголын аутизмын холбоотой хамтран аутизмын тухай ойлголтыг танилцуулжнийгэмд эерэг хандлага бий болгох зорилготой сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 28 хорооны нийгмийн ажилтнууд болон өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд хамрагдан тус эмгэгийн оношлогоо илрүүлэлтийг сайжруулах тал дээр харилцан туршлага судалсан юм.

    Өнөөдрийн байдлаар, Монголын аутизмын холбоод 200 орчим хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, тус эмгэгийн шинж тэмдэг нь нярайн үеэс илэрч эхэлдэг ч 2 наснаас илүү их анзаарагддаг байна. Аутизмыг бүрэн эдгээх эмчилгээний арга одоохондоо байхгүй байгаа ч эрт үед нь оношлох боломжтой юм. Ингэснээр хүүхэд бүрийн онцлогт тохирсон сургалт, арга хэмжээг авч болохыг холбооны удирдлагууд онцолж байсан.

    Аутизмын эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах бүрэн чадвартай болгох боломжтой. Дашрамд дурдахад, Монголын аутизмын холбоотой www.facebook.com/autism.assiociation.mongolia цахим хуудсаар дамжуулан холбогдож, дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл авч болох юм байна.
  • Хууль зүйн салбарын 24 мянга гаруй ажилтан нэг өдрийн цалингаа хандивлав
    2017 оны 11 сарын 29
    Онцгой байдлын албыг бэхжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, аврах, гал унтраах үйл ажиллагаанд ашиглах нисдэг тэрэгтэй болгох зорилгоор ард түмний санаачлагаар эхлүүлсэн хандивын аян улс орон даяар өрнөсөн.

    Онцгой байдлын албанд туслах энэхүү хандивын аян өнөөдөр ч үргэлжилсээр байна. Хандивын аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандивласан 809,6 сая гаруй төгрөг Онцгой байдлын ерөнхий газарт төвлөрөөд байгаа юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллагын нийт 24 мянга гаруй ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 640 сая төгрөгийг ОБЕГ-т хандивлалаа.



    Хандивыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд хүлээлгэн өгсөн юм.



    Ард түмний хандиваар цугласан хандивын мөнгөнөөс одоогийн байдлаар ямар нэгэн зарцуулалт хийгдээгүй байгаа бөгөөд жижиг оврын нисдэг тэрэг Автожир /CALIDUS/, нисэх аппарат, гамшгийн голомтод ажиллаж буй гал сөнөөгч, аврагчдын эрүүл мэндийг хянах, эрт оношлох, урьдчилан сэргийлэхэд чухал шаардлагатай биохимийн шинжилгээний бүрэн автомат анализатор /PICCOLLO XPRESS/ болон багц шинжилгээ хийх нэг бүрийн оношлуур, хорт хий утаанаас хамгаалах баг зэрэг Онцгой байдлын албанд нэн тэргүүнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • “Бяцхан зүрх” аяны хүрээнд сувиллын хүүхдүүдэд тоглоомууд авч өглөө
    2017 оны 11 сарын 29
    Хүүхдийн клиник сувиллын үйл ажиллагааг дэмжих, хүүхдэд хүрэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс “Бяцхан зүрх” аян өрнүүлсэн. Энэ аяны хүрээнд “Зорчигч тээврийн нэгтгэл”, 3 дугаар баазын захиргааны ажилчдын өгсөн хандивын мөнгөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр клиник сувилалын хүүхдүүдэд Экстра орос худалдааны төвөөс тоглоом авч гардуулан өглөө.

    Тус сувилал нь 100 ортой, 24 цагаар өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгээс илгээсэн 3 хүртэлх насны архаг, суурь өвчтэй хүүхдүүдийг хүлээн авч эмчилж сувилдаг. Хүүхдийн нас биеийн онцлогт нийцсэн хоолыг өдөрт 6 удаа өгдөг ба суурь өвчтэй хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэрэгцээгээр хоолыг баяжуулах, нэмэлт хоол, амин дэм өгдөг. Иллэг, бариа засал, бумба, утлага, шарлага, усан эмчилгээ, хөдөлгөөн засал зэрэг эмийн бус эмчилгээ хийн бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулдаг юм.

    Мөн энэ өдөр 3 дугаар баазын засварчин Н.Алтанзулын хүүгийн эмчилгээнд зориулсан “Зорчигч тээврийн нэгтгэл” захиргааны ажилчдын сэтгэлийн хандивыг хүлээлгэн өгсөн юм.
  • Европт ХДХВ-ийн тархалт эрс нэмэгджээ
    2017 оны 11 сарын 29
    ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн жил
  • “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн II бааз бялдаржуулах танхимтай боллоо
    2017 оны 11 сарын 29
    “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 2 дугаар бааз олон цагаар суугаа ажил хийдэг ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарал хандуулж бялдаржуулах танхим ашиглалтанд орууллаа. Жолооч, ажилчдын санаачилга, хандиваар бүтсэн энэхүү танхимын нээлтэнд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн орлогч дарга Б.Даваасүрэн, ТҮБТХ-ийн дарга М.Цэнд, 2 дугаар баазын дарга , ажилчдын төлөөлөл оролцсон.
    Нээлтийн үеэр 2 дугаар баазын дарга Д.Батбаяр “Энэ онд манай бааз 30бүтээлч ажил хийж хэрэгжүүлсэн юм. Баазын төв хаалгыг автомат удирдлагатай болгон хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлсэн.Мөн олон жил төвийн шугам сүлжээнээс таслагдсан ТДС№10-г төвийн дулаанд холбож гадна цэвэр бохир усны шугамыг шинэчиллээ. Удаан хугацаагаар сэлбэггүй эвдэрч зогссон 12 троллейбусыг засварлаж шугаманд гаргасан. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 180 айлын орон сууц барьж эхлэн, 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд оруулсан гээд бидэнд хийж хэрэгжүүлсэн ажил их бий. Эдгээр ажлын үргэлжлэл болгон бялдаржуулах танхимыг тохижуулж өнөөдрөөс ажиллуулж эхэлж байна. Эрүүл явбал мянган лан гэдэг. Ажилчин бүр эрүүл мэнддээ анхаарч энэ танхимдаа тогтмол хичээллээрэй” гэв.
  • Д.Цэндсүрэн: Мод тарих чинь хүүхэд эх барьж авахтай адил
    2017 оны 11 сарын 29


    БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Энэ салбартай ажил, амьдралаа холбосон маш олон баялаг бүтээгчид байдаг. Тэдний нэг болох Ховд аймгийн Жаргалант сумын “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэнг “Хөлсний амт” буландаа урьж ярилцлаа.

    -Ойн салбарт хэр баргийн хүн ажиллаж чаддаггүй гэдэг. Гэтэл та энэ салбарт амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан байх юм. Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бэ?

    -Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Ойн инженерийн ангийн хоёр дахь удаагийн элсэлтэд нь би тэнцэж байсан юм. Аав минь ногоочин хүн байлаа. Багаасаа л эцгийгээ дагаж, газар шорооны ажилтай ноцолдож өссөн болохоор энэ мэргэжлийг би өөрөө дурлаж сонгосон юм.

    Тэр үед ойн инженерийн ангид өрсөлдсөн гурван хүүхдээс шалгаран суралцаж байлаа. Манай ангид анх 25 хүүхэд элссэнээс 12 нь л төгссөн байдаг. Гэхдээ мэргэжлээрээ ажилласан нь ганц би. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Жамьяансүрэн чинь манай анги шүү дээ.

    Сургуулиа төгссөнийхөө дараа нормчноос ажлын гараагаа эхлүүлж байлаа. Дөнгөж сургуулиа төгссөн надад мэдэхгүй чадахгүй зүйл их тулгардаг байсан ч, тэр бүрт нутгийн ахмадуудаас суралцаж, заавар зөвлөгөөг нь сонсдог байсан. Намайг ажиллах хугацаанд ойн анги маань Ой агнуурын аж ахуй болж өөрчлөгдсөн юм.

    Тэнд хамгийн дээд тал нь ахлах инженер болж байв. Гэхдээ байгалийн дагалт бүтээгдэхүүн ашиглах, ан агнуур хийлгэх, ой хамгаалагчдыг дадлагажуулах, мэргэшүүлэхэд өөрийгөө тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож явдаг.

    -“Үржил шим” хоршооныхоо тухай яриач. Хоршоогоо анх байгуулсан түүх их сонин юм билээ?

    -Манай ой агнуурын аж ахуй 1998 онд хувийн хэвшилд шилжсэн юм. Тэр үед манай ойжуулагчид бүгд ажилгүй болсон. Би ч мөн адил. Цүнхээ үүрчихсэн гэртээ уйлаад л очиж байлаа.

    Харин манай хүн “Чи юундаа уйлдаг юм бэ. Чамд гар хөл, эзэмшсэн мэргэжил чинь байна. Үүгээрээ л ажилла” гэж хэлж билээ. “Ажилгүй болчихсон байхад ингэж хэлэхдээ яах вэ дээ” гэж тэрхэн үедээ гомдож л байлаа.

    Гэхдээ ханийн маань хэлсэн үг хатуу ч, үнэн байсан юм. Тэгээд л би надтай адил хувьчлалаар ажилгүй болсон хэсэг нөхдийн хамт хоршоогоо байгуулсан.

    -Тэр ондоо гэсэн үг үү?

    -Ой агнуурын аж ахуй 1998 оны арваннэгдүгээр сард хувьд шил­жиж, 1999 оны гуравдугаар сард би “Үр жимс” хоршоогоо байгуулсан юм. Тухайн үед хоршооны дүрэм боловсруулах талаар мэдлэггүй бай­сан учраас Татварын хэлтсээсээ загвар дүрэм авч, ажилчдынхаа хамт дүрмээ боловсруулж байлаа. Надтай нийлээд 10-уулаа гэсэн үг.

    -Ой агнуурын аж ахуйд хамт ажиллаж байсан хүмүүс байв уу?

    -Тав нь надтай хамт ажиллаж байсан. Харин дөрөв нь мэргэжлийн бус хүмүүс байж билээ. Гэхдээ манай салбарын нэг онцлог нь мод тарилаа гэхэд дор хаяж 4-5 жилийн дараа үр жимсийг нь авдаг.

    Тийм учраас тэднийгээ цалинжуулна гэдэг бэрх байсан. Тэгээд бодож бодож дэлгүүр ажиллуулахаар шийдсэн юм. Эхлээд чингэлэг аваад, түүнийгээ цэвэрлэж будаад, дэлгүүрийн худалдагч хийж эхэллээ. Өмнө нь тийм ажил хийж үзээгүй хүн чинь ичээд, лангуун дороо нуугдчихмаар л санагддаг байлаа.

    -Яагаад тэр вэ?

    -Ойн ахлах инженер хийж байсан хүн дэлгүүрийн худалдагч болчихож гэж хүмүүс ярих болов уу гээд өөрөө л ичиж байхгүй юу. Гэхдээ 4-5 хоног ажиллаад ирсний дараа арай өөр боллоо.

    Тухайн үед захаас бараа аваад, 50-100 төгрөг нэмж зардаг байв. Харин сүүлд АПУ-гийн гэрээт борлуулагч болсон. Манай ангийн С.Жамьянсүрэн тэр үед АПУ-гийн захирлаар ажиллаж байсан юм. “Ажилгүй болчихлоо, одоо яах вэ” гээд найз дээрээ ортол “Чи манай АПУ-гийн архийг бөөний үнээр зээлээр ав.

    Чи хэдэн төгрөг нэмж зарахаа өөрөө шийд” гэсэн. Тэгээд эгч нь караз машинд 80 авдар архи ачаад Ховд руугаа явж байлаа. Тэр машин яг л трактор шиг дуугарна. Гэхдээ би түүнийг огт тоогоогүй юм даг. Тэгээд нэг архин дээр 100 төгрөг нэмж зараад, түүнээс олсон ашгаараа ажилчдаа ца­линжуулдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин өгч байсан гэж санана.

    -Хэд вэ?

    -5000 төгрөг. Хоршооныхоо ажилчдаас “Би та нарыг 5000 төг­рө­гөөр цалинжуулья, ажиллах уу” гэж асуусан. Тэд ажилласан. Бараг есөн сарын турш ажилчдаа сарын 5000 төгрөгөөр цалинжуулж бай­лаа. Тэр мөнгөө нөгөө л дэлгүүрийнхээ бараанаас олдог байсан юм. Одоо бодоход архи худалдаж байсан нь миний алдаа байсан байж ма­гадгүй. Гэхдээ тэр үед ар­хи уудаг хүн цөөхөн байсан.

    -5000 төгрөгийн ца­­лингаар амьдралаа бол­­гоно гэдэг бараг л бо­ломжгүй. Гэтэл тэр хү­мүүс ажилласан гэхээр та нэлээд итгэл даах хүн байж дээ?

    -Тийм л байх даа. Энэ биднийг хаяхгүй гэж итгэсний үндсэн дээр л намайг дагасан байх. Одоо манайд Улсын тэргүүний та­риа­ланч хоёр, Байгаль орчны тэргүүний ажил­тан гурав, хөдөө аж ахуйн тэргүүний ажил­тан гурав бий.

    Манай менежер н.Дэмбэрэл 2015 онд Улсын тэргүүний тариаланч болсон. Ер нь шагнал урамшуулал гэдэг эзнээ олж чадвал цалин бага эсэх нь хамаагүй болов уу. Өнөөдөр ч манай цалин бага. Гэхдээ тэнд хүмүүс яагаад ажиллаад байна вэ гэдэгт л учир байгаа.

    -Тэр нь яг юу юм бол?

    -Хүнийг хайрлах сэтгэл юм даа. Би тэдэнд сэтгэл тавьдаг. Тэд надад сэтгэл гаргадаг. Тэд миний итгэлийг дааж чаддаг учраас би ажилчдаараа байнга бахархдаг юм.

    -Дэлгүүр ажиллуулж олсон орлогоороо ажилчдаа цалин­жуулдаг байсан гэхээр танд ер нь ашиг байсан юмуу?

    -Байгаагүй ээ. Таван жил хоршооноос нэг ч төгрөгийн ашиг аваагүй. Тэгэх ч боломжгүй. Тэр үед нэг хүн “Чамайг мод тариад, ашиг хүртэхийг чинь харна аа” гэж хэлж байсан шүү. Тэгэхэд нь “яах вэ болгоно оо” л гэж бодож явлаа.

    Хотоос 100 ширхэг улиасны мөчир авч очоод, хөдөө орон нутгаас мөчрөө хайчлан тарьж байх үедээ би ашиг олно гэж ер бодож байгаагүй. Модоо ургуулаад, ажилчдаа цалинжуулан үлгэр жишээ аваад явчих юмсан л гэж бодож явснаас биш өөрөө баяжих тухай нэг ч удаа бодож байсангүй.

    Харин зургаа дахь жилээс нь модоо борлуулж, чацарганаа түүдэг болсон. Одоо манай ажилчдаас муухан яваа хүн байхгүй. Ер нь ч тэгээд мод тарьсан хүний амьдрал үргэлж дээшилж байдаг юм. Ажилчдаа магтахаас өөр яалтай билээ.

    -Уг нь би таныг л магтмаар байх юм. Харин та ажилчдаа л магтаад байдаг?

    -Тэгэлгүй яах вэ.

    -Та НҮБ-ын “Дэлхийн шилдэг фермер” болж байсан гэсэн. Өөрөөр таны хөдөлмөрийг төрөөс хэрхэн үнэлж байсан бэ?

    -Төрийнхөө төлөө зүтгэсний буянаар эгч нь олон шагналтай. 2009 онд НҮБ-ын “Дэлхийн шилдэг фермер” шагналыг авч байлаа. Тэр үед манай салбарын сайдаар Л.Гансүх ажилладаг байсан юм. Хөдөөний улс чинь сайд, дарга нарыг мэдэх биш. Миний тодорхойлолтыг явуул гэж манай ойн салбарынхан л хэлсэн юм шиг байна билээ.

    Монголоос долоон хүний материалыг явуулсан байсан. Дэлхийн 48 улсаас шилдэг таван улсыг тодруулахад, Монгол Улс багтсан. Монголоос би шалгарсан гэхэд итгэхгүй л байлаа. Тэр шагналаа Тайландад очиж авч байсан юм. Мөн оны хоёрдугаар сард би Улсын тэргүүний тариаланч болсон.

    Тухайн үед шалгарчихна гэж бодоогүй. Тэгсэн хоёрдугаар сарын 6-нд гэрээсээ гараад шат руу уруудаж явтал утас дуугарлаа. Авсан чинь “Та Улсын тэргүүний тариаланч болсон байна” гээд шууд хэлдэг байгаа.

    Би гэдэг хүн чинь учиргүй баярлаад шатан дээр бараг 3-4 удаа хүүхэд шиг дэвхэцсэн. Тэгээд гэр рүүгээ эргэж ороод ханьдаа хэлж билээ. Миний шагналыг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гардуулж өгч байлаа.

    2011 онд Байгаль орчны гавьяат ажилтан болсон. Л.Гансүх сайд намайг өрөөндөө дуудаад “Дэлхийн аварга болсон тамирчныг гавьяат болгодог юм байна билээ. Цэндсүрэн гуай та дэлхийн хүн болсон юм чинь гавьяат болгох байлгүй дээ” гэж хэлээд гар барьж байсан.

    Тэгээд л би гавьяат болсон. Авсан шагналуудаараа бахархдаг. Гэхдээ Улсын тэргүүний тариаланч л дэндүү гоё шагнал байсан. Төр засгаас ингээд урам өгөхөөр чинь хөдөлмөрлөхгүй гээд яах билээ. Хөдөлмөрлөх ч болно. Өөрөө хүчгүй болсон ч, хоршоог маань аваад явчих хүмүүс байгаа.

    -Одоо танай хоршоо хэдэн хүнтэй вэ?

    -Одоо зургаан ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Хоршоо гэдэг хоршиж хөдөлмөр эрхэлдгээрээ онцлогтой шүү дээ. 2015 оноос зах зээл муудаж, зарим нь өөр ажилд шилжсэн.

    -Танай хоршоо хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ?

    -Дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Чацарганы шүүс, тос, сироп, үхрийн нүдний цэвэр шүүс. Хааяа үхрийн нүдээрээ варень хийдэг юм. Гэхдээ зардал өндөр, худалдан авалт бага байдаг учраас их хэмжээгээр үйлдвэрлэдэггүй.

    Цэвэр шүүсийг нь л худалдаж байгаа. Намрын ногоон өдрүүдэд манайх байнга тогтмол оролцдог. Ажил үйлсээрээ улсдаа тэргүүлж, үр дүнгээрээ бусдаас ялгарч чадсан хоршоо гэж боддог. Их, бага нь хамаагүй татвар, ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөөд л явж байгаа.

    Дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 15 хүртэл бид байнгын ажилтай байдаг. Жилд 6-7 тонн чацаргана хурааж авна. Хоршоогоо би удирдан зохион байгуулж буй мэт боловч, миний цаана ажиллаж байгаа ажилчдын маань хийсэн бүтээсэн нь хамгийн чухал гэж боддог юм.

    -Тэгвэл та мэргэжлийнхээ юунд нь дурласан юм бэ?

    -Хүн харахад, ойн инженерийн ажил эмэгтэй хүнд ахадсан мэт харагддаг байх. Гэхдээ хийсэн ажлын үр дүнгээ харахад өөрийн эрхгүй л бахархах сэтгэл төрдөг юм. Мод тарих амархан гэж зарим хүн ярьдаг л юм.

    Гэтэл үнэндээ тийм биш. Мод тарих чинь бараг л хүүхэд эх барьж авахтай адил. Тэр чимхлүүр ажлыг халуунд халж, ялаа шумууланд хазуулж, усгүй байхад нь ус зөөж, устай байхад нь тордож услах гээд хэцүү.

    Гэхдээ үр дүн нь гайхамшигтай байдаг юм. Мөст суманд 2006 онд ногоон хэрмийн ойн зурвас байгуулахаар очихдоо модоо холоос зөөж, суулгадаг байлаа. Тэр надад ер зовлон байгаагүй. Харин ч жаргал байсан.

    -Ер нь өнөөдрийг хүртэл та хэчнээн мод тарьсан бэ?

    -Зургаан сая гаруй мод тарьсан. Одоо 10.8 га мод үржүүлгийн талбайтай. Тэндээ хоёр сая гаруй модтой. Ойн салбарт ажилласан 40 гаруй жилийн маань үр бүтээл юм даа. Манай яамнаас “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлсэн.

    Энэ хүрээнд Мөст, Манхан, Чандмань, Дарви, Эрдэнэбүрэн, Ховд гэх мэт олон суманд мод тарьж, тарьсан модоо хашч хамгаалсан. Тэр том ажлыг үргэлжлүүлээд авч явж буй хүмүүсээрээ бахархдаг юм.

    Эгчийнх нь байгуулсан гурван мод үржүүлгийн талбай бий. Сургууль төгсч очсоныхоо дараа нэг га-д мод үржүүлгийн талбай байгуулж байсан. Харин дараа нь 40 га-д мод үржүүлгийн талбай байгуулж байлаа. Харин дээрх 10.8 га бол манай хоршооных. Ямар ч модгүй цагаан талд үржүүлгийн талбай байгуулчихаад түүнийгээ харах ямар сайхан байдаг гэж санана.

    -Улсынхаа хүн амаас хоёр дахин их мод тарьсан байна шүү дээ. Ингэж ажиллахдаа халуунд халж, хүйтэнд нь хөрч л явсан байж таарна. Танд ер нь больё доо гэсэн бодол төрж байв уу?

    -Үгүй. Аав минь “Хөдөлмөрлөсөн хүн үр дүнд заавал хүрдэг юм. Олон юманд биш, зөв­хөн нэг зүйлд л зорь” гэж захидаг байлаа. Тий­мээс би эзэмшсэн мэргэжлээ орхих тухай нэг удаа ч бодож байсангүй.

    Хүний амьдрал юм хойно, болохгүй бүтэхгүй зүйл тохиолдож л бай­сан. Өнөөдөр нэг мод ургахгүй байлаа гэхэд түүний­гээ “Яавал ургах бол” гэж шөнөжин бодно. Тэгээд маргааш нь очоод ажилчидтайгаа хамтраад хийчихдэг байлаа. Энэ мэргэжилд би шимтэж орсон юм. Тиймээс яасан гэж шантрах билээ.

    Эх сурвалж: Dardas.mn
  • Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
    2017 оны 11 сарын 29
    “Блумберг филантропи” болон хамтрагч байгууллагуудтай нэгдэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амыг халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэхэд үр дүнтэй 10 арга хэмжээний нэг хэмээн хүлээн зөвшөөрсөн “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АНУ-ын “Блумберг Филантропи”-ийн үүсгэн байгуулсан “Vital Strategies” багын олон нийттэй харилцах, хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Ирина Морожоватай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстийн дарга Э.Дагиймаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Гадаад Харилцаа Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн А.Отгонтуяа, ХӨСҮТ-ийн Стреам судалгааны үндэсний зохицуулагч Ц.Базаррагчаа болон бусад албаныхан холбогдож холбогдох асуудлын талаар ярилцав.

    Тэд суудлын даруулга хэрэглэх хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор мэдээллийн хэрэгсэл ашиглан хэвлэл мэдээлэл болон ТV сурталчилгааг хийх төлөвлөгөө гаргав. Тус хурлаас бэлтгэл байдалтай холбогдуулан ажлын хэсэгт өөрчлөлт оруулан төлөвлөгөөг сайтар боловсруулах зорилгоор уулзалтын товыг тогтоох, ажлын явцыг ажлын хэсэг тогтмол хамтран төлөвлөх зэрэг шийдвэрийг мөн гаргалаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын санаачилгаар халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах зорилго бүхий “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д Улаанбаатар хот 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр нэгдсэн билээ.

    Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь зам тээврийн осол гэмтэл юм. Эрүүл мэндийн статистик мэдээгээр осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл нас баралт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 1990 онд нас баралтын тэргүүлэх шалтгааны тавдугаарт орж байсан бол, 2000 оноос хойш тогтмол гуравдугаарт орж байна.

    Сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт хүлээн авсан дуудлагын 94.4 хувь нь нийслэлд, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн арифметик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин бүртгэгдсэн зам тээврийн осол 3 дахин өсөх магадлалтай байна.

    Зам тээврийн ослын үед учрах гэмтлээс сэргийлэх нэн ач холбогдолтой хэрэгсэл бол хамгаалах бүс, хамгаалалтын малгай юм. 2010 онд Монголын мянганы сорилтын сан-Эрүүл мэндийн төсөл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа”-нд жолооч нарын 65.9 хувь нь урд, хойноо суудлын даруулгатай, жолооч нарын суудлын бүсний хэрэглээ 76, бага насны хүүхэд тээвэрлэхэд зориулсан хэрэгсэл, даруулгын хэрэглээ 17.1 хувьтай байсан аж.

    Тиймээс НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийн хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтарч ард иргэдэд зөв хэвшлийг бий болгоход хамтарч ажиллах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • ДОХ: Би сэргийлж чадна, харин та
    2017 оны 11 сарын 29
    Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

    ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил ”Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

    Энэ хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй кинотеатруудаар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд, залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам болон халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам бүхий сэрэмжлүүлэг мэдээллийг богино хэмжээний видео зөвлөмжөөр дамжуулан кино эхлэхийн өмнө үзүүлэхээр боллоо. Мөн аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдад улаан тууз тараах зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна.

    2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний байдлаар, Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Түүнчлэн энэ онд нас баралтын 5 тохиолдол бүртгэгдээд байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдсон аж.

    Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой, эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна. Харин халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн бөгөөд ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202) нь эрэгтэйчүүд байгаа юм. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувийг 25-34 насныхан эзэлж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Дорноговь аймагт байнгын хяналтын пост ажиллаж эхэллээ
    2017 оны 11 сарын 29
    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт аймгийн төвөөс 7 км-ын зайд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Замын цагдаагийн байнгын хяналтын пост ажиллаж эхэллээ.
    Байнгын хяналтын постыг Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрдөг хөдөлгөөний ачаалал ихтэй гол замд байгуулжээ. Ингэснээр орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах чухал ач холбогдолтой.
    Замын цагдаагийн алба хаагчид, мөрдөгч, хэв журмын алба хаагч болон авто тээврийн төвийн ажилтнууд хамтран 24 цагаар хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байгаа юм.
    Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар болон бусад албаны хүмүүс оролцжээ.
1983 1984 1985 1986 1987 1988 1989
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СХД-ийн хэмжээнд 2026 он гарснаас хойш 14 удаагийн шар өвсний гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    58 мин
  • М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
    1 цаг 19 мин
  • “Оюуны өмч-хөрөнгө оруулалт-үнэ цэн” арга хэмжээ болж байна
    1 цаг 24 мин
  • АТГ: Сэлбэ дэд төвийн тендерийн хэрэгт Б.Сэргэлэнбаатар, Ш.Мөнхсайхан нар холбогдож, мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
    1 цаг 33 мин
  • НИТХ-ын хуралдаан эхлэхийг хүлээсэн төрийн албан хаагчид ажлаа хийж чадахгүйд хүрлээ
    1 цаг 50 мин
  • АТГ: Замын-Үүдийн гаалийн авлигын хэрэгт гурван хүнийг яллагдагчаар татаж, хоёр этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ
    1 цаг 52 мин
  • Ж.Батжаргал: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гацаанд ороогүй, яарах шаардлагагүй
    2 цаг 26 мин
  • Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор нээлтээ хийлээ
    3 цаг 17 мин
  • Ховд аймагт 3 удаагийн давтамжтай газар хөдөллөө
    4 цаг 36 мин
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    5 цаг 20 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    6 цаг 8 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    6 цаг 16 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    6 цаг 20 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    6 цаг 21 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    6 цаг 25 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    6 цаг 28 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    6 цаг 30 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    6 цаг 59 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    7 цаг 1 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    7 цаг 20 мин
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК