Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2024 2025 2026 2027 2028 2029 2030
  • Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид – №5
    2017 оны 10 сарын 25
    -Уудаг гоо сайхны “бүтээгдэхүүн”-

    Чацарганы 100 хувь цэвэр охь “Хуба хаяа” брэндийн таван ид шидийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тав дахь ид шидийг нь уншигч Тантай хуваалцъя.

    Хүн төрөлхтөн чацаргана жимстэй анх танилцсан түүх нь хэдэн зуунаар яригдах эртнийх. Харин энэ бүх хугацаанд чацарганыг хоол хүнсний, эмчилгээний зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд төрөл бүрээр ашигласан байдаг аж. Цэвэр жимсээр нь, эмийн орцонд, эсвэл шингэрүүлж уух зэргээр хэрэглэж ирсэн чацарганы бас нэгэн ид шид нь ГОО САЙХНЫ “БҮТЭЭГДЭХҮҮН” болсон нь юм.

    “Хуба хаяа” үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзориг энэ талаар хэлэхдээ “Хятадын анагаах ухаанаар чацаргана бол эмчилгээний жимсээс гадна гоо сайхныг хадгалах онцгой үйлчилгээтэй гэж дурдсан байдаг. Тэр тусмаа арьс, үс, хумсыг өнгөлөг байлгах, өнгө зүсийг сайжруулах тал дээр номер нэг жимс гэдэг. Чацарганатай өрсөлдөх жимс одоогоор алга гэж үзсэн байдаг” гэсэн юм. Мөн чацаргана бол цорын ганц тостой жимс. Гэхдээ тос агуулсан гээд таргалуулах зэргээр хүний биед сөргөөр нөлөөлөхгүй, харин ч чацарганад агуулагдаж буй 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодисын нэг болох Омега 7 нь хүний биеийг хэвийн жингээ хадгалахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.

    Танилц: “Хуба хаяа”-гийн таван ид шид – №5

    Чацаргана жимс бол “Хуба хаяа” брэндийн үндсэн бөгөөд цор ганц түүхий эд нь. Тиймээс ч өдөр бүр тогтмол нэг шил “Хуба хаяа” уухад хүн өөрт хэрэгцээт амин дэмээ авч, дархлаагаа сайжруулаад зогсохгүй гоо сайхандаа ч дотроосоо анхаарч байгаа юм. Нэг ёсондоо шилэнд савласан шингэн чацаргана “Хуба хаяа” бол уудаг гоо сайхны “бүтээгдэхүүн” ажээ.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2017 оны 10 сарын 25
    Өнөөдөр болох зарим үйл явдлууд
  • Эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна
    2017 оны 10 сарын 25
    Эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна
  • Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэлнэ
    2017 оны 10 сарын 25
    Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр эхэлнэ
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    2017 оны 10 сарын 25
    Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
  • Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
    2017 оны 10 сарын 25
    Цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна
  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
    2017 оны 10 сарын 25
    Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
    2017 оны 10 сарын 25
    Улаанбаатарт өдөртөө 13 хэмийн дулаан байна
  • Оюутнууд хотын үйлдвэр соёлын газруудтай танилцана
    2017 оны 10 сарын 24
    Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтан нийслэлийн Аялал жуулчлалын газраас хотын үйлдвэр, соёлын газруудтай танилцах аяллыг энэ сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аялалд их дээд сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй 120 гаруй оюутан хамрагдана. Аялал жуулчлалын салбарын ирээдүйн боловсон хүчнүүд болох тус оюутнууд нь гадаад улсуудаас хүрэлцэн ирэх жуулчидтай хамгийн түрүүнд уулзаж эх орныхоо түүх соёл, ард түмний зан заншлын талаар танилцуулдаг учир сонгон авсан байна.

    Нийслэлийн ойг тохиолдуулан уламжлал болгон 9 дэх жилдээ Улаанбаатар хотын түүх, соёл, аялал жуулчлалын үзмэрүүдийг таниулах, хотын иргэний талаарх ойлголтыг төлөвшүүлэх, нийслэл хотоороо бахархах ухамсар, ойлголтыг өгөх түүнийгээ бусдад тайлбарлан танилцуулах чадварыг сайжруулах зорилгоор уг үйл ажиллагааг зохион байгуулдаг.

    Тус аялалд хамрагдсан оюутнууд нийслэл хотын түүхэн хөгжил, музей үзвэрийн газрууд, үндэсний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцахаас гадна аялал жуулчлалын мэргэшсэн багш, судлаачидтай арвин их туршлага, мэдлэг олгох яриаг өрнүүлж сургалтад хамрагдана. Мөн аяллын төгсгөлд жуулчдыг бүхий л төрлийн хэрэгцээт мэдээллээр ханган аяллын туслалцааг үзүүлдэг нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйл ажиллагаатай танилцана гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
  • У.Хүрэлсүх: Манай Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэнэ
    2017 оны 10 сарын 24
    Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл сонсч нэгдсэн шийдвэр гаргаж, асуудал хариуцсан хүмүүст зарим үүрэг даалгаврыг өглөө.
  • Шуурхай: Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна
    2017 оны 10 сарын 24
    Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа хоёр дахь өдрөө үлгэлжилж байна.

    ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Эрэн хайх хоёр бүлэг эрлийн ажиллагааг 06.20 цагт эхлүүлсэн. Эрлийн бүлэг 11, 12 дахь иргэний цогцсыг 09:43 цагт, 13 дахь иргэний цогцсыг 10:43 цагт, 14 дэх иргэний цогцсыг 11:30 цагт олсон.

    Хээрийн штаб 2811 метрийн өндөрт байрлаж байна. Аврагчид 200 метр өргөн, 800 метр орчим урт, ойролцоогоор 160000 м2 талбайд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Цасны зузаан зарим газраа 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байна. Эрэн хайх ажиллагаа хүндэрч байна гэсэн мэдээллийг шуурхай бүлгээс өгч байна.

    Ослын голомтод Онцгой байдал, Цагдаа, Зэвсэгт хүчин, шүүхийн шинжилгээний байгууллагаас 108 алба хаагч, эмнэлгийн байгууллагаас 23 ажилтан, бусад байгууллагаас 55 иргэн, нийт 196 хүн үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг үнэгүй олгож байна
    2017 оны 10 сарын 24
    Эрүүл мэндийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран өвөлжилт хүндэрсэн зарим аймаг, сумдын 5 хүртлэх настай хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд бичил тэжээлийн дутал, түүний дотор цус багадалт, цайрын дутлаас сэргийлэх зорилгоор Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг (ОНБТБ) ямар нэгэн үнэ төлбөргүйгээр түгээж байгаа билээ.



    Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл нь 10 төрлийн аминдэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан цайвар өнгийн нунтаг бөгөөд зориулалтын ариун уутанд 1 граммаар савлагдсан байдаг.

    Уг бэлдмэлийг зөвхөн төсөл хэрэгжиж байгаа сум, дүүрэг, өрхийн эмчийн заавар, зөвлөгөөг авч зайлшгүй шаардлагатай 06-59 сартай хүүхдэд хэрэглэнэ.

    Гэтэл сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдэд нь зайлшгүй шаардлагаар өгсөн уг бэлдмэлийг цахим орчинд бие биедээ худалдах тохиолдлууд цөөнгүй гарч байна.

    Хэрвээ та төслөөр өгсөн бэлдмэлийг хүүхэддээ уулгах боломжгүй болсон бол харьяа эмчдээ хэлж ОНБТБ-ийг уух зайлшгүй шаардлагатай дараагийн бичил тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй хүүхдэд боломж олгох хэрэгтэй.

    Харин уг төсөлд хамрагдаагүй аймаг, сум, дүүргийн 06-59 сартай хүүхдүүд харьяа өрх, сумынхаа эмчийн заавраар ижил төстэй бэлдмэлийг эмийн сангаас зөв сонгон худалдан авах боломжтой юм.

    Нэмж хэлэхэд хүүхдийн хоол тэжээл, эм, бэлдмэл, аминдэм зэргийг хувь хүний гар дээрээс авах нь таны хүүхдийн эрүүл мэндэд маш эрсдэлтэй гэдгийг анхаарна уу!



    ОНБТБнь хүүхдийн бие махбодид зайлшгүй шаардлагатай аминдэм, эрдэс бодисын хэрэгцээг хангаж, нэмэгдэл хоолны тэжээллэг чанарыг сайжруулж байгаа учраас:

    1. Бичил тэжээлийн дутал, цус багадалтаас сэргийлэх;

    2. Биеийн дархлааг сайжруулах;

    3. Хүүхдийн хооллох дуршлыг нэмэгдүүлэх;

    4. Хүүхдийн илчлэгийн хэрэгцээг хангах;

    5. Хүүхдийн сурах, хөгжих чадварыг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

    Одоогийн байдлаар тус төслийн хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн ажилтан ОНБТБ-ийг 06-59 сартай хүүхдэд сард 30 ширхэг буюу 4 сарын турш 120 ширхэгийг өгч, 15 хоног тутамд ууж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөгөө өгч байна.
  • Үндсэн хуулийн цэц хуралдана
    2017 оны 10 сарын 24
    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт Ерөнхий сайдад нэрдэвшигчийг Улсын Их ХурлынгишүүдийнолонхдэмжээгүйболЕрөнхийлөгч 7 хоногийндоторөөрхүнийнэрдэвшүүлэхээр хуульчилжээ.
    Энэхүү заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлээр бэхжүүлсэн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг болонГучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтаар тогтоосон Ерөнхийлөгч Улсын Их Хурал дахь нам, эвслээснэрдэвшүүлсэнхүнийгЕрөнхийсайдаартомилохсаналыгУлсынИхХуралдоруулах журмыг тус тус зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн билээ.
    Угмэдээллийн дагуу үүссэн маргааныгхянанхэлэлцэхҮндсэнхуулийнцэцийндундсуудлынхуралдаан 2017оны10 дугаар сарын25-ныөдөрболногэжҮндсэнхуулийнцэцийнхэвлэл, мэдээллийнтөлөөлөгчмэдээлэв.
  • Долоон сая еврогийн төсөл хэрэгжихээр боллоо
    2017 оны 10 сарын 24
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн хэвтэн эмчлүүлэх Б блокийн зарим тоног төхөөрөмжийг Бүгд найрамдах Австри Улсын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан билээ.
    Энэ хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний олон төслийг амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай Австри улсын “АМЕ интернэйшнл” компанийг сонгон, төслийг гүйцэтгүүлэхээр болсон.
    Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, “АМЕ интернэйшнл” компани өнгөрсөн хугацаанд харилцан мэдээлэл, санал солилцож, эрчимтэй ажилласны үр дүнд эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг богино хугацаанд эхлүүлэхээр болж, өнөөдөр талууд төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
    Уг арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, “АМЕ интернэйшнл” компанийн захирал Штремитцер нар болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь уг төслийг хэрэгжсүүлсэнээр олон улсын стандартад нийцсэн хүчилтөрөгч, хийн хангамжийн системтэй агаарын урсгал бүхий class 100, level-1 түвшний вакуум хагалгааны дөрвөн өрөө ашиглалтад оруулах юм. Ингэснээр эрхтэн шилжүүлэх мэс заслыг хийх боломжтой болж байна.
    ТТАХНЭ нь иргэдэд үйлчлэх цар хүрээгээ өргөжин тэлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой юм.
  • Н.Цэрэнбат: Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг тодорхой эзэнтэй болгох хэрэгтэй
    2017 оны 10 сарын 24
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайдын хамт төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг шийдэх гарцыг газар дээр нь эрэлхийллээ. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар нар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.

    Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газраар БОАЖЯ-ны хамт олон батлуулсан. Уг хөтөлбөрт төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажлыг Барилга хот байгуулалтын яам болон Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гардаж хариуцна гээд тодорхой заачихсан байгаа. Гэтэл гардаж хариуцах эзэн нь тодорхойгүй юм шиг л асуудлыг бие биенээсээ түлхсээр өнөөдрийг хүрлээ. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг тодорхой нэг газарт хариуцуулж өгөөд асуудлыг нэн дариу шийдэхгүй бол Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Туул голын ойр орчмын хүн, мал хордож дуусах нь байна. БОАЖЯ-ны хувьд уг асуудалд хамтран хэрэгжүүлэгчээр оролцож, АНУ-ын Мянганы сорилын корпорацийнхантай хамтарч шинээр байгуулах төв цэвэрлэх байгууламжаас ялгарч буй усыг дахин боловсруулах замаар саарал ус үйлдвэрлэж, дулааны цахилгаан станциудад нийлүүлэх бэлтгэлээ хангаад байгаа. Гэтэл шинэ цэвэрлэх байгууламж барих ажил нь гацчихаад байгаа нь харамсалтай” хэмээн мэдэгдсэн.

    Түүний энэхүү үгний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг Барилга хот байгуулалтын сайд А.Бадельханд хариуцуулж, хамтран хэрэгжүүлэгчээр Нийслэлийн захирагчийн Ажлын алба, БОАЖЯ, Гадаад харилцааны яам зэргийг томилох санал гаргаж, дэмжигдэв. Энэхүү үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ цэвэрлэх байгууламжаас гарах усыг саарал ус болгох ажлаа үргэлжлүүлэн хийх зарчмаар хамтрах бол Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх гарц эрэлхийлэх, Нийслэлийн захирагчийн Ажлын албаныхан сонгон шалгаруулалт хийх зарчмаар хамтарч ажиллах юм байна.
  • Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг БХБ-ын сайд А.Баделханд хариуцууллаа
    2017 оны 10 сарын 24
    Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа зарим сайдын хамт төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, асуудлыг шийдэх гарцыг газар дээр нь эрэлхийллээ. Түүнтэй хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл болон Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлогын дарга Ш.Мягмар нар төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан юм.


  • Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
    2017 оны 10 сарын 24
    Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа
  • Есдүгээр сарын шилдэг тамирчин тодорлоо
    2017 оны 10 сарын 24
    Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос тодруулдаг ”Сарын шилдэг тамирчин” шалгаруулалт болж, 2017 оны есдүгээр сарын ялагчаар шатарчин хүү Д.Батсүрэн тодорлоо.
  • Албан хаагчид тангараг өргөлөө
    2017 оны 10 сарын 24
    УИХ-аас шинэчлэн батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн тангараг”-т өөрчлөлт орсонтой холбогдуулан Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар тус сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол бүхий албан хаагчид болон магистр, эчнээ дамжааны суралцагчид 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд ажилласан дүнг хэлэлцүүлэв
    2017 оны 10 сарын 24
    Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн алба хаагчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг төрийн өмчит болон
2024 2025 2026 2027 2028 2029 2030
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    4 цаг 8 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    4 цаг 31 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    6 цаг 3 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    6 цаг 11 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    6 цаг 30 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    7 цаг 22 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    8 цаг 45 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    9 цаг 24 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    10 цаг 2 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    10 цаг 5 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК