-
2017 оны 9 сарын 12
Сүлжмэл- Зайсан чиглэлийн нийтийн тээврийн том оврын автобус ачааны машины араас мөргөсөн ноцтой осол гарчээ.
-
2017 оны 9 сарын 12
“Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төсөл 2010 оноос хэрэгжиж ирсэн. Нэг, хоёрдугаар үе шат нь 7 жилийн хугацаанд хэрэгжсэн бол 3 дугаар үе шат нь 2018 оноос 5 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо. Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн зүгээс гуравдугаар үе шатыг эхлүүлэх хүсэлт тавьсны дагуу Японы Засгийн газраас баталгаажуулж, хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож, хурал хийсэн байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Японы ЖАЙКА-гийн Хүрээлэн буй орчныг хариуцсан ахлах зөвлөх Ямадо Тайзо нар уг хурлын протоколыг баталгаажуулж, гарын үсэг зурлаа. Баталгаажуулсан протоколыг Японы Засгийн газарт хүргүүлснээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх аж.
Нэг, хоёрдугаар үе шатанд Монголын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнүүдийн чадавхийг бэхжүүлэх, Улаанбаатар хот дахь суурин харуулуудыг сайжруулахад голчлон анхаарсан байна. Мөн Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжих багажийг Японы Засгийн газраас нийлүүлж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 12
Энэхүү хоёр номын талаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл та Интерном, Аз хур, Мир, Билиг, Мажестик зэрэг номын дэлгүүрүүдийг зориорой.
-
2017 оны 9 сарын 12
Тогтох тайж бол 1920-иод оны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрөө үлдээсэн түүхэн хүн билээ. Монгол үндэстний тусгаар тогтнол, биеэ даасан байдлын төлөө манж хятадуудтай үзэлцэж явсан баатар гэдгээр нь монголчууд илүүтэй гадарладаг.
Харин Чимидийн Энхээ гэж хүнгэнэсэн дуутай, нүдний шил зүүсэн нуруулаг хүн зурагтаар гарч байдгийг хүмүүс андахгүй.
“Аргалын утаа боргилсон
Малчны гэрт төрсөн би...” гэдэг амин үгтэй “Би Монгол хүн”
шүлгээрээ монгол туургатны дунд алдаршсан зохиолч Чойжилийн Чимидийн хөвүүн гэдэг нь ч түүний бас нэгэн тодотгол.
Нэгэн зууны өмнөх Нийслэл Хүрээний Тогтох тайж, өнөөгийн Улаанбаатарын Чимидийн Энхээ хоёрыг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүхэн сэжим холбодог.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэдэг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд, тодруулбал 1937 оны тэр өдөр монголд нийтийг хамарсан баривчилгаа болж, улс төрийн хэлмэгдүүлэлт өргөн хүрээг хамарсан юм.
Алив зүйл эхлэл, үргэлжлэл, төгсгөлтэй байдаг жам улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээх бараан үзэгдэлд ч хамаарна. Түүхийн ном зохиолыг шүүрдэн үзэхэд Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт яг төдийд эхэлсэн гэж шууд заан тэмдэглэсэн зүйл үгүй ажээ.
Гэхдээ Ерөнхий сайд Бодоогийн талаар судалгаа хийсэн эрдэмтэн Лха.Бат-Очир бүтээлүүддээ, “1922 онд Бодоо нарыг улс төрийн хилс хэрэгт цаазалснаар Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн” гэдэг санаа дурдсаныг судлаачид дэмжиж, үүнийг 1998 онд батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монгол Улсын түүх” бүтээлд тусгаснаар 1922 он-“Бодоогийн хэрэг”- улс төрийн хэлмэгдүүлэлтийн эхлэл гэсэн гурвалсан санааг албан ёсоор бататгасан байна.
Харин шинээр илэрч буй баримтаас үзэхэд улс төрийн хэлмэгдүүлэлт 1922 оноос ч урьд Монголд эхэлжээ.
Тухайлбал, Өргөө (Нийслэл Хүрээ)-гийн шоронгийн захиргаанаас 1921 оны 7 дугаар сарын 26, 9 дүгээр сарын 3-нд тус тус гаргасан хоригдогсдын жагсаалтад Цэвээн тэргүүнээс гадна Монголын нэгэн эрхэм хүн бүртгэгдсэн нь Горлосын Тогтох тайж байлаа. Дээрх бүртгэлүүдэд Тогтох тайжийг 7 дугаар сарын 19-нд Хотын комендант барьсан гэж тэмдэглэснээс үзэхэд Орос комендантын газар Монголын алдарт тэмцэгч Тогтох тайжийн эрх, эрх чөлөөг улс төрийн шалтгаанаар хууль бусаар хязгаарласан нь Бодоо нараас ч өмнөх цагт холбогдоно.
Ардын засаг мандсны дараахан Нийслэл хүрээний Эрдэнэ шанзодба, Да лам, Далай бламын Зүүн сангийн мэдээчин, Их шавийн харьяат гэвхүй Равдан, гэлэн Тогоо, эхнэр Хандан, Нийслэл Хүрээний хойт замын гуравдугаар өртөөнд албан хааж суусан Сэцэн хан аймгийн чуулганы дарга Эрдэнэ далай ван Наваанцэрэнгийн хошууны гэлэн Жүнэй нарын олон этгээд Тогтох тайжид холбогдуулан:
1. Өр авлагыг барагдуулах,
2. Нийслэл Хүрээг гэ мингээс чөлөөлөх байлдааны үеэр мал, хүнс дайчлан авсныг гаргуулах,
3. Богдыг элдвээр дайран доромжилсон хэрэгт цээрлэл үзүүлэх гэсэн эрүү, иргэний шинжтэй гомдол зарга мэдүүлцгээснийг Шүүх яам хянаад Нийслэл хүрээний Цагдан сэргийлэх хороонд тушаал өгч Тогтохыг гэр бүлийн зарим гишүүд болон холбогдогсдын хамт баривчлуулжээ.
Түүнчлэн энэ үед Монгол Ардын Намын Төв Хороо, Орос комендантын газар Тогтох тайжийн нэр дээр гомдол гаргасан байх боловч гомдлын агуулгыг тодорхойлох баримт илэрсэнгүй.
Тогтох тайжийн хэргийг 3 сар орчим хугацаанд хянан шалгасны эцэст, Олноо өргөгдсний 11 дүгээр он 9 сарын шинийн 5 (1922.10.06)-нд хуралдсан Засгийн газрын 18 дугаар хурлын 15 дугаар зүйлд, цагийн самуунаар далимдаж бусдын юмыг дураар дайчилж ашиглан явсан бэйс Тогтохын хэргэмийг эвдэж, сул хүмүүн болгон нэг жилийн үйлтгэх ял оноохоор төлөвлөсөн нугалбарын эхийг баталсныг маргааш нь хаанд айлтгасанд уг нугалбарт Богд хаан улаан бийрээр, “Зарлиг мэдэв” хэмээн цохсон тул Тогтохын үйлтгэх (хөдөлмөрлөх-Х.М) ялыг түүгээр үйлтгүүлэн шийтгүүлээр түүний биеийг Цэргийн яаманд тушааж хуудас дагуулан Цэргийн яаманд хүргүүлжээ.
Тэрчлэн, “Олноо өргөгдсөний 11 дүгээр он (1922 он)-д гянданд хоригдогсдын бүртгэл” хэмээх нэгэн баримтанд,
“№6. Бэйс Тогтох 58 настай, Их шавийн харьяат, Комендантын газраас хүргэн ирсэн. Бусдад дутсан өрийг сүрээр завшсан хэрэгт 11 оны 6 сарын 15 (1921.07.19)-нд гянданд хоригдсон. 11 оны 9 сарын 7 (1921.10.08)-нд нэг жил үйлтгэх ял (хөдөлмөрлүүлэх ял) оноож, Цэргийн яаманд шилжүүлсэн” гэж бичсэн зэргээс үзэхэд алдарт тэмцэгч Тогтох тайжид үйлтгэх буюу албадан хөдөлмөрлөх нэг жилийн ял оноож, ял шийтгэлийг Цэргийн яамны хяналтад хүлээлгэхээр болсон нь тодорхой байна.
Тийнхүү Тогтох тайжийг 1921 оны 7 дугаар сарын 19-нд иргэний болон улс төрийн хэрэгт баривчилсныг Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн асуудалд холбогдуулж болох ч үүнээс даруй арваад хоногийн өмнө түүнийг оросын улаан цэрэг баривчлан мөрдөж байсныг анхаарах нь зүйтэй юм.
1921 оны хувьсгалын партизан Нанзад дуртгалдаа Тогтохыг баривчлахад биеэр оролцсон тухайд:
“Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг эзэлсний маргааш өглөө нь Тогтох тайжийг барьж авахаар зуун улаан цэргийн хамт тэдний хашааг бүслэн, би хоёр нөхрийн хамтаар ороход Тогтох тайж өмнөөс гарч ирэхэд нь баривчлан биед байгаа маузер бууг хураан тэдний нэрийн дор явсан цэргүүдэд нэгжлэг хийж, бага сага зэвсгийг хураан авсан юм” гэжээ. Нийслэл Хүрээг эзэлсний маргааш өдөр нь аргын 1921 оны 7 дугаар сарын 9 бөгөөд “улаан цэрэг” гэж орос цэргийг хэлэх тул Тогтохыг баривчлахад Зөвлөлтийн 100 цэрэг оролцсон гэж хэлж болохоор байна.
Монгол Ардын Засгийн хэргийг Түр захиран шийтгэх газрын тэргүүлэгчдийн 1921 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хурлаас, цагаантны талд алба хааж агсдыг баривчлах шийдвэр гаргасан, 7 дугаар сарын 8-нд Нийслэл Хүрээний Орос комендантын албыг байгуулж, баривчилгаа явуулж эхэлснийг бодолцоход Тогтох тайжийг 1921 оны 7 дугаар сарын 9-нд баривчилсан гэдэг мэдээнд итгэж найдах бүрэн үндэстэй юм. Тийнхүү цагаантантай холбоотой байсан гэх хүмүүсийг Ардын түр Засгийн газрын шийдвэрээр барих үеэр Тогтох тайж баривчлагджээ.
Тогтох тайжийг Ардын намыг устгах зорилгоор биедээ зэвсэг агуулж байсан, 32 ширхэг винтов бууг Найданжаваар дамжуулан барон Унгернд өгсөн, түүний харьяат Баяр гүн, Жамц бэйл, Найданжав ван нар цэргийн хамт цагаантны талд орсон, хүү Нэймэнгийн гэрт 2 винтов, 50 сум нуусан гэж буруутгасан байна. Энэ нь үнэн хэрэг дээрээ хилс хэрэг байв.
Тиймээс үүнээс хоёр хоногийн хойно Ардын засагт хэмжээт цаазат хаант улсыг тунхагласан 7 дугаар сарын 11-ний баярт өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Бодоо, Ардын Намын дарга Данзан, Засгийн хэрэг эрхлэх газрын дарга Батхаан нар гарын үсэг зурж олгосон 74 тоот тусгай үнэмлэхийг үндэслэн Тогтох тайжийг сулласан нь түүнийг улс төрийн хэрэгт хилс холбогдуулж байсны барим болно.
Тогтох тайжийг хилсдүүлсэн уг хэргээс үзэхэд Монголд улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлсэн цаг хугацаа нь Ардын Журамт Цэрэг, Зөвлөлтийн цэргийн ангиудын гол хүч Нийслэл Хүрээнд орж ирсний маргааш 1921 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажээ.
Харин эхэнд нэр дурдсан Чимидийн Энхээ бол хэлмэгдүүлэлтийн түүхийн төгсгөл үеийн гэрч билээ. Түүнийг “Үнэн” сонинд хянагч, нийлэгчийн ажилтай байхад нь 1989 оны 6 сард мөн сонины орлогч эрхлэгч н.Мишигжав дуудаад: “Чи төрийн эсрэг нууц байгууллага байгуулсан, хятадын тагнуул хийсэн” байна гэж буруутгаад ажлаас нь халж, уг тушаалдаа:
“Ч.Энхээ нь хятадын залуу зохиолчидтой холбоо тогтоож, тагнуул хийсэн. Зоригтой залуусын нийгэмлэг гэдэг нууц байгууллага байгуулсан” гэж цохон тэмдэглэжээ. Ч.Энхээ гуайн өөрийн нь дурсаж байгаагаар энэ явдлын дараа Нийгмийг Аюулаас Хамгааах яамныхан түүнийг хятадын тагнуул гэж баривчлан, хэдэн сар мөрдөн шалгаж байгаад ардчиллын урин салхи сэвэлзэх үеэр сулласан байна. Улмаар НАХЯ-ны энэ үйл ажиллагаа хэлмэгдүүлэлт мөн болохыг 1998 оны 6 дугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн Шүүхийн 466 тоот шийдвэрээр тогтоож, Ч.Энхээг цагаатгажээ.
Төрийн энэ шийдвэр монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт 1989 он хүртэл үргэлжилснийг тодорхойлж байна.
Гучаад мянган монголчуудын хувь заягаар тоглосон улаан хэлмэгдүүлэлтийн уршгаар Хүрээн дэх Ардын Журамт цэргийн Комендантын газрын шоронд тарчилж явсан 1921 оны Тогтох тайж Улаанбаатар төвд байрлалтай НАХ яамны хориход мөрдөгдөж байсан 1989 оны Чимидийн Энхээтэй ийн холбогдддог бүлгээ.
Түүхч Х.Мөнхбаяр
-
2017 оны 9 сарын 12
Нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг энэ сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 9 сарын 12
ОУПХ: С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг ажиглаж байгаа
-
2017 оны 9 сарын 12
Өнөөдөр болох зарим үйл явдал
-
2017 оны 9 сарын 12
Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах, Буян-Хайрхан хоорондын замын 452-р км-ийн төмөр замын гарам орчмын замыг засварлах аж. Уг ажлын хүрээнд энэ сарын 12-ны 12:00-18:00 цаг хүртэл уг замыг түр хугацагаар хаахаар болжээ.
-
2017 оны 9 сарын 12
НИТХ-ын дарга Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 31-ний өдөр өгсөн талаарх мэдээлэл дэлгэгдэж олон хүнийг баярлуулж басхүү гомдол тээлгэсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл нь өнөөдрийг хүртэл албажиж Ц.Сандуй үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөгүй явна. Тэрбээр хоёр шатны сонгууль дамжин дуулиан тарьсан 60 тэрбумын хэргээс үүдэж, НИТХ-ын даргын суудлаасаа татгалзаад зогсохгүй, нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ намынхаа удирдах зөвлөлд хүргүүлсэн гэх.
-
2017 оны 9 сарын 12
Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 12-ны мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 9 сарын 12
Тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ
-
2017 оны 9 сарын 12
Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно
-
2017 оны 9 сарын 12
Улаанбаатарт өдөртөө 22 хэмийн дулаан байна
-
2017 оны 9 сарын 11
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Монголын Хуульчдын холбооны тэргүүн Б.Гүнбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Францын Хуульчдын
-
2017 оны 9 сарын 11
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар 2017 онд дэвшүүлсэн “ЦАХИМ ИММИГРЭЙШН” зорилтын хүрээнд иргэдийн цаг завыг хэмнэж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад “Утсаар цаг авах” үйлчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар ГИХГ-ын Зөвлөгөө мэдээллийн мэргэжилтэн О.Эрхэмжаргалаас тодрууллаа
-
2017 оны 9 сарын 11
Говь-Алтай аймагт энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн тус аймаг дахь салбар сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн оюутнуудад хичээл заалаа.
Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг аврах, анхны тусламж үзүүлэх мэдлэг олгох тус сургалтад 1200 гаруй оюутан хамрагдав.
Түүнчлэн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр тус аймгийн Тайшир сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулилт явагдах юм. Уг сургуулилтын бэлтгэл ажлыг шалгаж, орон нутгийн Онцгой комисс, штаб, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд заавар зөвлөмж өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 9 сарын 11
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А\333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмыг спортын 8 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттайгаар 2017 оны дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын 10-ны хооронд зохион байгуулж байна.
-
2017 оны 9 сарын 11
Мэргэжлийн Засгийн газар, тэр дундаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас төр хувийн хэвшлийн түншлэлийн сайжруулах, дотоодын үйлдвэрийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг баримтлан ажиллаж буй.
Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан юм.
Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж. Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.
Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой талаар инженер техникийн ажилчид онцолж байв.
-
2017 оны 9 сарын 11
Жил бүрийн дөрөвдүгээр сараас буюу тарвага ичээнээсээ гарснаар идэвхжиж найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг байгалийн голомтот хурц халдварт тарваган тахал өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаатай ярилцлаа.
-Тарваган тахал гэж юу вэ. Энэ өвчний талаарх ерөнхий ойлголтыг өгнө үү?
-Энэ өвчин нь мэрэгч амьтдаас хүнд халдварладаг байгалийн голомтот хурц, халдварт өвчин. Монгол орны хувьд 137 газарт тарваган тахлын идэвхжилтэй голомт байдаг. Мэргэжлийн байгууллагын судалгаагаар энэ жил 80 орчим голомт идэвхтэй, ялангуяа баруун аймгуудын тодорхой сумдад идэвхжилтэй байна.
-Өвчин хэрхэн хүнд халдварладаг юм бэ?
-Хэд хэдэн замаар дамжиж халдварлана. Үүнд тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад арьс салстаа гэмтээх, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулах, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэх үед халдварлана.
-Хүнээс хүнд халдварлах уу. Урьдчилан сэргийлэх арга замууд нь юу вэ?
-Тарваган тахлаар өвчилсөн хүнээс хүнд дамжин халдварладаг. Мөн өвчтөнийг асарч сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалалтгүй харьцах нь эрсдэл дагуулна. Түүнчлэн тахлаар өвчилсөн тарваганы арьсыг өвчих, махыг нь эвдэх явцад тухайн хүн арьс салстаа гэмтээхгүй, мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахгүй, тарваганы түүхий эд, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, олноор үхсэн мэрэгч амьтны сэг зэмд хамгаалалтгүй хүрэхгүй, ан агнуурын хориотой үед тарвага агнахгүй, нохойд бариулсан болон хавх, урхинд орсон тарвагыг ямар нэгэн зорилгоор хэрэглэхгүй байх, тарваган тахал өвчний эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь урьдчилан сэргийлэх арга зам юм.
-Өвчний шинж тэмдэг яаж илэрдэг юм бэ?
-Халдварт өвчний нууц хугацаа гэж байдаг. Хүн эрсдэлтэй тохиолдолд өртсөний дараа ойролцоогоор 3-7 хоногийн дараа халдварт өвчний ерөнхий шинж болох халуурах, бүх биеийн булчин шархирч өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах, хэвлий гэдсээр өвдөх, бөөлжих, суулгахаас гадна булчирхайнууд томорч эмзэглэх, ханиалгах, цустай цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Нэгэнт эрсдэлтэй тохиолдолд өртсөн, мөн дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт яаралтай хандаж, халдварт өвчнийг цааш тархахаас зайлшгүй сэргийлэх шаардлагатай.
-Нийслэл хотод уг өвчний тохиолдол гарсан уу?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар НОБГ, МХГ, ЦГ, НЭМГ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагууд жил бүр хөдөө орон нутгаас нийслэл рүү ордог авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдэд байнгын хяналт, шалгалтыг хийдэг боловч иргэд тарваганы түүхий мах, тулам, эд эрхтэн, боловсруулаагүй арьсыг нууцаар оруулж ирэх, мөн хот руу орж ирдэг баталгаат бус замаар тарвага болон түүний эд, эрхтэнг зөөвөрлөх асуудал зогсохгүй байна. Мөн эрсдэлд өртсөн /тахлаар өвчилсөн тарвагыг өвчих, махыг нь эвдэх үедээ арьс салстаа гэмтээсэн, түүхий мах, эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэсэн/ орон нутгийн ард, иргэд хот руу орж ирэх нь энэ халдварт өвчин дэгдэх эрсдэлийг дагуулж байдаг. Тухайлбал саяхан тарваган тахал өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн иргэн хөдөө орон нутгаас нийслэлд ирж, гурав хоногийн турш олон нийтийн газраар явсны дараа мэргэжлийн байгууллагад хандсан тохиолдол гарсан. Энэ нь Монгол Улсын хүн амын 60 орчим хувь нь амьдардаг, нягтаршил ихтэй нийслэл хотод олныг хамарсан халдвар дэгдэх аюул ойрхон байгааг харуулж байна. Хоёрдугаарт аюултай шүү гээд анхааруулж, сэрэмжлүүлээд байхад өөрөө өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа нь хувь хүмүүс ухамсаргүй байгааг харуулж байна. Мөн урьд, урьдын жилүүдэд эрсдэлд өртсөний дараа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон бусад холбогдох газарт хандахгүй лам, бөөгөөр явж хугацаа алдан, амь насаа алдсан тохиолдол ч байсан.
-Халдварт өвчнийг эмчлүүлэхгүй, хугацаа алдсан тохиолдолд хор уршиг нь хэр юм бол?
-Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтөний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагддаг. Тарваган тахлын өвчин хүндэрвэл уушгины хэлбэрт шилжинэ. Энэ нь үхэлд ч хүргэх аюултай төдийгүй халдвар тараах эрсдлийг эрс нэмэгдүүлдэг.
-Намрын саруудад идэвхиждэг тарваган тахлын голомт хэдийд хэвийн байдалдаа ордог вэ?
-Тарваган тахлын байгалийн голомт дөрөвдүгээр сараас идэвхжиж, найм, есдүгээр сард ид оргил үедээ хүрдэг. Едсүгээр сарын хувьд оргил үедээ байгаа гэсэн үг. Харин аравдугаар сарын дунд үеэс хэвийн болно.
-Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хэзээ хийдэг юм бэ?
-Дархлаажуулалтыг аливаа халдварт өвчин дэгдэхээс өмнө угтуулж хийдэг. Жил бүрийн долдугаар сарын 29 гээд дархлаажуулалт хийгдэж дууссан байдаг. Иймд голомтот бүс нутагт амьдардаг, халдварт өртөх магдлал өндөртэй иргэд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах, уг өвчний хор уршгийн талаар мэдлэг, хандлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.
-
2017 оны 9 сарын 11
Багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдлээ