Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2091 2092 2093 2094 2095 2096 2097
  • ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна
    2017 оны 8 сарын 24


    Сар гаруйхны дараа нээгдэн үйлчилгээгээ үзүүлж эхлэхтэй холбоотойгоор НЭЭЛТТЭЙ ажлын байрууддаа сонгон шалгаруулалт явуулж байна.





    Өнөөдөр (8-р сарын 23-ний өдөр) СКАЙ ХАЙПЕРМАРКЕТ ХХК, БГД-ын Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Хэлтэстэй хамтран нээлттэй ажлын байр өдөрлөгийг зохион байгуулжээ.



    Одоогоор тус хэлтэст бүртгэлтэй нийт 1 100 орчим ажилгүй иргэд байдаг аж.





    Имартын анхны салбар нээгдснээр нийт 500 гаруй ажлын байр бий болж байсан бол ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР ашиглалтанд орсноор нийт 250 орчим ажлын байр шинээр бий болох юм. Худалдааны зөвлөх, кассын ажилтан, бараа бэлтгэгч, ачигч гэх мэт ажлын байрууд нээлттэй байгаа бол өдөрлөгт оролцогчид кассын ажилтан, худалдааны зөвлөхийн ажлын байрыг хамгийн ихээр сонирхож байлаа.



    Ажлын байр сонирхож буй иргэд 8-р сарын 23-25-ныг дуустал БГД-ийн ХХҮХ-т очиж ажил горилогчийн анкет бөглөх боломжтой юм.





    ИМАРТ ХОРООЛОЛ САЛБАР нь бидний нэрлэж заншснаар 3, 4-р хорооллын эцэс, Соло молл дэлгүүрт нээгдэх бөгөөд хамгийн шилдэг үйлчилгээтэй дэлгүүр Баянгол, Сонгинохайрханчуудад илүү ойртож байгааг дуулгахад таатай байна.





    Мөн та Имартын гишүүнчлэлд элсэж картаа авч амжаагүй бол 8/31-нийг дуустал өдөр бүр 11:00~18:00 хүртэл Имарт хороолол салбарыг зорин гишүүнээр элсэж Скайтелын дугаар бэлгэнд авах боломжтой юм.
  • Э.Ганхүү: Зүүн эргэхгүй дүрмийг хэрэгжүүлэхэд 14 сая төгрөг зарцуулсан
    2017 оны 8 сарын 24
    Зарим уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өглөө. Тэрбээр
  • Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2017 оны 8 сарын 24
    Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
  • Өнөөдөр болох үйл явдлын тойм
    2017 оны 8 сарын 24
    09:30 цагт НЗДТГ-ын байранд

    Зарим уулзвараар зүүн эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тодруулга өгнө.
  • Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ
    2017 оны 8 сарын 24
    Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийнэ.
  • Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 8 сарын 24
    2017 оны 08 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай
    2017 оны 8 сарын 24
    ​2017.8.24, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3
    НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САР
    ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
  • Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно
    2017 оны 8 сарын 24
    Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

    2017 оны 08 дугаар сарын 23-ны 20 цагаас 08 дугаар сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
  • Үр тарианы 90.3 мянган га-д ургац алдах урьдчилсан төлөвтэй байна
    2017 оны 8 сарын 23
    ​Энэ онд улсын хэмжээгээр 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга га-д тариалалт хийжээ.

  • Гол ус гатлахгүй байхыг анхаарна уу
    2017 оны 8 сарын 23
    Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн “Өвтийн-Амны” гарманд Богдын голын усанд нэг зорчигчтой 35-90 ЗАА улсын дугаартай ачааны автомашин суусан тухай дуудлагаар /2017.08.22/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж автомашиныг шөнийн 02:20 цагт уснаас татан гаргажээ.
  • Эмгэнэл
    2017 оны 8 сарын 23
    Монгол Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор, сэтгүүл зүйн нэрт эрдэмтэн Чойжилжавын Чойсамба 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт хүнд гарз учирлаа.
  • Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны замууд хугацаанаасаа өмнө ашиглалтад орлоо
    2017 оны 8 сарын 23
    Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүргийн гол замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болсон. Тус замын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК шалгарсан бөгөөд 2.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 2017 оны 10 дугаар сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан ч ажлын хугацаанаас нь өмнө дуусгаж, өнөөдөр нээлтээ хийлээ. Хуучин 2 эгнээ байсан авто замыг 14 метр өргөнтэй 4 эгнээ болгон шинэчилж, 3 метр өргөнтөй явган хүний зам, гадаргууны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгийг цогцоор нь шийдэж, иж бүрэн замын ажлыг хүлээлгэн өгч байна.
  • Ш.Батсайхан: “Цагаан хад”-ыг зогсоосон нь иргэдээ бодсон шийдвэр
    2017 оны 8 сарын 23
    Засгийн газрын энэ сарын 17-ны өдрийн хурлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хадан дахь Гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн билээ. Харин энэ асуудлаар Өмнөговь аймгийн Засаг дарга өчигдөр мэдээлэл хийж уг шийдвэрийг буруу хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар Автотээврийн үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхан тайлбар өгчээ.
  • Авто худалдааны цогцолбор тогтмол ажиллаж эхэлнэ
    2017 оны 8 сарын 23
    Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам ”Авто худалдааны цогцолбор нь 6,375 зогсоолтой. Үүнээс 1,200 нь эзэддээ оччихсон байгаа.

    Улаанбаатар хотод авто машин, сэлбэгийн худалдаа хийдэг есөн зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай.

    Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газрууд бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.
  • Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгчтэй уулзлаа
    2017 оны 8 сарын 23
    Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Европийн сэргээн босголт хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Ирина Кравченкотой өнөөдөр уулзлаа.
  • Монголын анхны цэргийн нисгэгчдийн нэг Д.Жамбаа
    2017 оны 8 сарын 23
    Монголын цэргийн нисэх хүчний буурал түүхэнд Ч.Шагдарсүрэн, Д.Дэмбэрэл, В.А.Судец, И.Г.Маны, Р.Самдан, Д.Лувсандамба, Ц.Мөнхөө, М.А.Судник, Ф.И.Андрианов нарын нэр алдраа дуурсгасан орос, монголын олон нисгэгч, нисэхийн ажилтан байсны нэг нь Дэмбэрэлийн Жамбаа байжээ. Энэ хүний тухай төдийлэн дурсдаггүй ч, байгуулсан гавьяат үйлс нь даанч арилшгүй ул мөрийг үлдээсэн учир баатарлаг энэ нисгэгчийг мөнхжүүлэх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсэн хүмүүс гэвэл бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу, нисгэгч, зохиолч Т.Батжаргал нар билээ. Т

    Дэмбэрэлийн Жамбаа Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутагт 1906 онд төржээ. 1926 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цэргийн албанд татагдаж, эвлэлийн гишүүн Д.Ламжав, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нарын хамт ЗХУ-ын мэргэжилтнийг дагалдан нисэх онгоцны моторчин, дархан зэрэг мэргэжил эзэмшицгээжээ. Улмаар тэд ЗХУ-ын Оренбург хотын, маршал К.В.Ворошиловын нэрэмжит цэргийн нисгэгчийн дунд сургуульд суралцаж, 1932 онд “Р-5” онгоцны бага нисгэгчээр төгсчээ. Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар эх орондоо ирж, нислэгийн ур чадвар, хэлний мэдлэгээр бусдаасаа илүү байсан Д.Жамбааг сургууль нь авч үлдсэн байна. Ийнхүү тухайн үед ЗХУ-ын нисэх хүчинд шинээр зэвсэглэлд орсон “И-5” хэмээх сөнөөгч онгоцны нисгэгчийн сургалтад Орос нөхдийн хамт хамрагдан төгсч, сөнөөгч онгоцны анхны монгол нисгэгч болж алдарших их хувь тавилан Дэмбэрэлийн Жамбаад тохиожээ.

    Д.Жамбаа нь тэр үед манай нисэх хүчинд ашиглагдаж байсан “Ю-13”, “Ю-33”, “К-5”, “Ган-3”, “Р-1”, “Р-5”, “У-1”, “У-2” зэрэг онгоцоор ниссэн, багш нисгэгч, Ардын цэргийн анхны хурандаа нарын нэг байжээ. Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн нар “Р-1” онгоцоор Улаанбаатар-Баянтүмэн-Тамсагбулаг хүртэл хоёр талдаа 2000 гаруй километр агаарын замыг анх нээсэн алдартнууд байж. Мөн 1935 онд Улаан-Үдээс Д.Жамбаа, Ч.Шагдарсүрэн, Б.Батцэрэн нар 11 “Р-1”, 4 “По-2” онгоцыг Улаанбаатарт авчрах ажлыг онц чадварлагаар гүйцэтгэсэн нь Монгол нисгэгчдийн гадаад оронд хил дамнан ниссэн анхны гадаад нислэгийн эхлэл байв. 1936 оноос манай улсын зүүн хил хязгаарын байдал нэн түгшүүртэй болж, Японы зүгээс заналхийлэл үзүүлэх нь ихэсч, улмаар 1936 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Бүх цэргийн жанжин Г.Дэмидийн тушаалаар Тамсагбулагаас Д.Жамбаа, Д.Дэмбэрэл нар “Р-5” онгоцоор 20 ширхэг бөмбөг, 2400 сум авч нисчээ. Тэд 1000 метрийн өндрөөс дайсанд ойртож, анхны бөмбөгөө хаясанд дайсны нэг машин өртжээ. Үүндээ урамшин дайралтаа цааш үргэлжлүүлэн байлдаж, пулемётоор галлаж, дахин нэг машиныг жагсаалаас гаргав. Ийнхүү байлдаан эхлээд хагас цаг хэртэй болж байтал Д.Жамбаагийн онгоцны хөдөлгүүрийн эд анги дайсны суманд өртөж, гэмтсэн учир өөрийн хилийн орчимд аргагүйдсэн буултыг амжилттай хийжээ. Нисгэгч Д.Дэмбэрэл дайралтаа ганцаараа үргэлжлүүлж, 2 цаг гаруй байлдаж, сум, галт хэрэгсэл нь дуусчээ. Энэ өдрийн байлдаанд Д.Жамбаагийн онгоц дайсны суманд 30 удаа, Д.Дэмбэрэлийн онгоц 29 удаа оногдсоноос өөр онцын хохирол амсаагүй байна. Харин Япон, Манжийн талаас 4 автомашин 100 шахам хүн алагдаж, шархджээ. Нисгэгч Д.Жамбаа нисэх бригадын байлдааны нэгдүгээр Отрядын дарга, Жанжин штабын нисэх тусгай Отрядын анхны даргаар ажиллахдаа 1934, 1936 онуудад Байлдааны гавьяаны Улаан тугийн I, II зэргийн одонгоор шагнуулсан Монголын анхны нисгэгч нарын нэг байсныг дахин тодотгон тэмдэглэх нь зүйтэй болов уу! Харамсалтай нь түүнийг 1937 оны 10 дугаар сарын 25-ны өдөр П.Гэндэн, Г.Дэмидийн хэрэгт холбогдуулан баривчилж, цаазлан хороожээ.
  • Өнөө маргаашдаа уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна
    2017 оны 8 сарын 23
    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд өчигдөр шөнө дундаас хойш орсон нойтон орж байгаа тухай бид мэдээлсэн.
  • Эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
    2017 оны 8 сарын 23
    2017 он гарсаар улсын хэмжээнд иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан усны ослын золгүй тохиолдол 16 аймгийн 51 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 74 удаа гарчээ. Гол усны золгүй тохиолдлын улмаас 91 хүн амь насаа алдсан бол үүний 13 нь бага насны хүүхэд байгаа юм.
  • Үерт 43 настай эмэгтэй осолджээ
    2017 оны 8 сарын 23
    Хөвсгөл аймаг сүүлийн өдрүүдэд гэнэтийн хүчтэй усархаг аадар бороо, мөндөр орж хүн, мал эрсдэх тохиолдол гарсан байна.
  • Тариалан эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд 1376 өсчээ
    2017 оны 8 сарын 23
    Завхан аймаг энэ жил аймгийн хэмжээнд үр тариа 812 га, үүнээс 732 га-д улаан буудай, 80 га-д хөх тариа, тэжээлийн ургамал 697,5 га-д, төмс 236,8 га-д, хүнсний ногоо 117,0 га-д тус тус тариалжээ. Үүнээс 812 га-д үр тариа тариалснаас 100 га талбай ургац алджээ.Мөн 80 га талбай нь тэжээлд шилжсэн, малын тэжээл 697,5 га-д тариалснаас 51,4 га талбай ургац алдсан ба үлдсэн 649,1 га-гаас урьдчилсан төлөв байдлаар /ургац 13 цн/га/ нийт 837,9 тн тэжээл хураан авахаар байна. 2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 632 тн үүнээс улаан буудай 632 тн / ургац 10 цн,га/, ногоон тэжээл 837.9 тн, төмс 2138.1 тн, хүнсний ногоо 1099 тн-ыг тус тус хураан авах урьдчилсан төлөв гарсан байна.

    Түүнчлэн Асгат, Тэс суманд үр тариа тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндарь” ХХК 900 га, “Шинэ тэс” ХХК 500 га нийт 1400 га-д уриншийн боловсруулалтыг хийх гэж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12000 м2 талбай бүхий хоёр үтрэм, 5002 тн багтаамжтай 226 зоорь ашиглагддаг.

    Тиймээс намрын ургац хураалт, хадланд ажиллах техникийн бэлэн байдлыг эртнээс сайтар хангах, засвар үйлчилгээг чанартай хийх, 2017 оны ургацын урьдчилсан балансыг таримлын төрлөөр гаргах, үтрэм, зоорь агуулахыг ургац хүлээн авахад бэлтгэж ариутгах арга хэмжээг ч мөн хийж байгаа ажээ. Дашрамд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд 1376, аж ахуйн нэгжийн тоо 94 болж өнгөрсөн жилээс өссөн дүнтэй байгаа нь сайшаалтай хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
2091 2092 2093 2094 2095 2096 2097
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    20 цаг 14 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    20 цаг 54 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    20 цаг 59 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    21 цаг 9 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    21 цаг 19 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    21 цаг 46 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    22 цаг 13 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    22 цаг 51 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    23 цаг 7 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    23 цаг 32 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    23 цаг 35 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    Өчигдөр 12 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    Өчигдөр 12 цаг 37 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК