-
2017 оны 6 сарын 23
Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг 6 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Борут Пахорт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Борут Пахор Элчин сайдыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтын үеэр Элчин сайд Г.Баттунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилж, хоёр улс хоорондын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Хоёр талын харилцаа төдийгүй НҮБ болон олон талт яриа хэлэлцээний механизмын хүрээнд хоёр улс хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлж, туршлагаа хуваалцаж ажиллахыг чухалчилж буйгаа уулзалтын үеэр мөн илэрхийлэв.
Тэрээр Элчин сайд Г.Баттунгалаг Любляна хотноо ажиллах үеэрээ Словени Улсын Боловсролын сайд, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Аялал жуулчлалын үндэсний зөвлөлийн удирдлага зэрэг албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
-
2017 оны 6 сарын 23
Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны явцад Цагдаагийн ерөнхий газарт 263 гомдол, мэдээлэл ирсэн байна.
Тэдгээр гомдол мэдээллийн нийт 50 хувийг буюу 132 шийдвэрлэсэн бол 131 шийдэхээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Нийт шалгаж шийдвэрлэсэн мэдээллийн 84.8 хувь нь Улаанбаатарын нутаг дэвсгэрс хамааралтай байсан 15 хувь нь орон нутгаас ирсэн байжээ. Гомдол мэдээллийн ихэнх нь согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд сурталчилгааны байранд очиж үймээн үүсгэсэн, өсвөр насны хүүхдүүд самбар урсан, шөнийн цагаар сурталчилгааны самбар алга болсон гэх мэдээлэл эзэлж байсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгмийг эмх замбараагүй байдал руу уриалах, бусдыг айдаст автуулах зэрэг үйлдлийг хийхгүй байхыг уриалав. Мөн иймэрхүү мэдээлэл уриалгад автахгүй байхыг анхаарууллаа.
-
2017 оны 6 сарын 23
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчийн үргэлжилсэн сургалтад 2017 оны 06 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд хамрагдлаа.
Сургагч-багш нар “Захиргааны акт – Хууль зүйн үр дагавар”, “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Захиргааны ерөнхий хууль түүний хэрэгжилт – анхаарах асуудал”, “Зөрчлийн хууль” зэрэг сэдвээр сургалт явуулж, хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон цаашид хууль тогтоомжийг практикт хэрхэн оновчтой, зөв хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
-
2017 оны 6 сарын 23
ХНХЯ-ны өдөрлөгөөр 15000 мянган иргэн бүртгүүлж, 2000 иргэн ажилд оржээ
-
2017 оны 6 сарын 23
“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ.
-
2017 оны 6 сарын 23
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар хот нийтийн аж ахуй тохижилт үйлчилгээний ажлын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Нарны зам, Их тойруу, Чингэлтэй гудамжны авто замын хайсны арчлалтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
Мөн авто замын хальтиргаа гулгаанаас хамгаалсан хальтиргааны эсрэг хучилтын өнгөт тэмдэглэгээний ажлыг Энхтайваны өргөн чөлөөний зургаан уулзвар, Энхтайваны гүүрний зорчих хэсэгт тус тус тэмдэглээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 23
Монгол Улсын эдийн засаг хямрах үйл явц 2015 оны зургадугаар сараас нүүрсний экспортын орлого унаснаар эхлэн улмаар төсөв санхүүгийн хүндрэл бий болж, эдийн засгийн өсөлт үндсэндээ зогссон хүндхэн он жилүүд улирч байх шиг. Хямрал эхэлснээс хойш гурав дахь жилийн нүүр үзэж байгаа энэ үед 2017 оны 1 дүгээр улиралд эдийн засаг сэргэж эхэлсэн эерэг мэдээ сонсогдож, өсөлт4.2 хувьд хүрч харьцангуй тогтворжих, цаашдаа нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Эдийн засгийн дээрх хүнд хэцүү цаг үеийг даван туулахад татварын орлогыг тогтвортой бүрдүүлэх, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, бүтээн байгуулалт, нийгэм рүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг царцаалгүй үргэлжлүүлэх, ажлын байрыг тогтвортой хадгалахад татвар төлөгчдийн үүрэг оролцоо хамгийн чухал байсанбилээ. Ялангуяа манай улсын татварын хуулиудын хэрэгжилтийг ханган, улс орон нутгийн төсвийн 87 хувийг цаг хугацаанд нь бүрдүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувь, нийт ажлын байрны 90 гаруй хувийг бүрдүүлж буй үндэсний компаниудын эх оронч үүрэг, хариуцлага, улс орноо гэх өөриймсөг сэтгэл өнгөрсөн гурван жилд илүүтэй илэрч харагдаж шалгагдлаа.
-
2017 оны 6 сарын 22
Зам засварыг чанаргүй хийсэн компанид шаардлага хүргүүлэв
-
2017 оны 6 сарын 22
Хариуцлага алдсан эмчид хоёр жилийн ял оноолоо
-
2017 оны 6 сарын 22
Нийслэлийн Баянгол дүүрэгт ахмад настны нөхөн сэргээх эмчилгээний 60 ор бүхий хүчин чадалтай шинэ эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Баянгол эрүүл мэндийн төвийн дарга Д.Батжаргал болон эмч, сувилагч иргэдийн төлөөлөл оролцлоо. Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар уг эмнэлгийг барьж, ашиглалтад оруулснаар ахмад настанд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой болж байна. Энэ үеэр нийслэлийн удирдлагуудын зүгээс ахмад настнуудынхаа эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж байгаа нь өнөөдөр нээлтээ хийсэн шинэ эмнэлгээс харагдаж байна хэмээн дүүргийн иргэд ихэд сайшааж байлаа.
Амхад настны нөхөн сэргээх эмнэлгийн хувьд дотор, мэдрэл, уламжлалт эмчилгээний тасгийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн энэ онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ерөнхий мэс заслын болон гэмтлийн тасгийг байгуулахаар санхүүжилтыг нь шийдвэрлэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болжээ.
Цаашид ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийн дэргэд хүүхдийн 60 ортой эмнэлгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн томоохон дүүргийн нэгд тооцогддог Баянгол дүүрэг нь 23.387 ахмад настантай бөгөөд Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэгсдийн 50-60 хувийг ахмад настан эзэлдэг аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 22
ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ АЖЛЫН ХҮРЭЭНД 1008 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ БАРИНА
ГЭР ХОРООЛЛЫГ дахин төлөвлөх ажлын хүрээнд 1008 айлын ОРОН СУУЦЫГ барина
Өнөөдөр БХБЯ, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас Сүхбаатар дүүргийн ес, арав дугаар хороонд баригдах ”Түр оршин суух 1008 айлын орон сууц” буюу ”Ногоон нуур” орон сууцны барилгын шавыг тавих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн С.Батболд, БХБ-ын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон бусад зочид төлөөлөгчид оролцсон юм.
“Түр оршин суух 1000 айлын орон сууц”-ны барилгын төслийг хэрэгжүүлэхэд Барилга, хот байгуулалтын яамнаас барилга байгууламж, дэд бүтцийн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэн, Хотын захиргаанаас газрын асуудлыг шийдвэрлэж оролцож байгаа бол Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас иргэдтэй уулзалт зохион байгуулж, зөв мэдээллийг өгөх, газар чөлөөлөх, газар чөлөөлсөн айл өрхийг түр орон сууцанд хамруулах ажлыг гардан хийх ажээ.
Нийслэлийн Гэр хороолын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар “ Түр оршин суух 1000 айлын орон сууц” буюу ”НОГООН НУУР ” орон сууцны барилгын ажил шав тавих ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байна.
Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд нийслэлд 70 мянган айлын орон сууц баригдах бөгөөд өнгөрсөн хугацаанд 3000 айлын орон сууц ашиглалтанд орсон. Энэ жил дахин 2000 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Үүнтэй холбогдуулан шугам сүлжээний асуудлуудыг БНХАУ-ын хоёр тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр боллоо. 2020 он гэхэд 20 мянган айлын орон сууц ашиглалтанд орно гэсэн тооцоо байна.
Түр оршин сууршин 1000 айл орон сууц төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Өвөрмонголын өртөө засаг орны Бугат хотын захиргаа хэрэгжүүлнэ. Төсөлд төлөвлөлтийн талбайд одоо суурьшиж байгаа 113 нэгж талбарыг эзэмшигч, өмчлөгчид газраараа барьцаалан эхний ээлжийн орон сууцанд орох бүрэн боломжтой юм” хэмээв.
5.3 га газарт ”Түр оршин суух 1008 айлын орон сууц” буюу ”Ногоон нуур” иж бүрэн төслийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд эхний ээлжийн 3.8 га газарт 1008 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, авто машины зогсоол, авто болон явган хүний зам, тоглоомын талбай, ногоон байгууламжийг иж бүрнээр нь БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөсөн байна.
123
123
123
123
123
123
123
123
123
-
2017 оны 6 сарын 22
Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон ч МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж одоог хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа юм.
-
2017 оны 6 сарын 22
Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран хэрэгжүүлж буй ”Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ” төсөл нь Хэнтий аймгийн Норовлин сумын ”Энгэр булаг”, ”Түмэнхаан” нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, дадлага, туршлага эзэмшүүлэх сургалтыг 2016 оны 06-р сард зохион байгуулсан.
Энэ жил эдгээр нөхөрлөлийн гишүүдэд эсгийгээр хийсэн бүтээгдэхүүний чанар, хийцийг сайжруулан зах зээлд нийлүүлэх зорилгоор ахисан шатны сургалтыг 6-р сарын 28-аас 7-р сарын 2-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна. Сургалт явуулсаны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд, нөхөрлөлийн гишүүд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэх юм.
-
2017 оны 6 сарын 22
Онцгой байдлын албаны алба хаагчид маань ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нийгмийг сайн сайханд уриалан дуудсан сайн үйлсэд гар бие оролцсоор байдаг билээ.
Тэгвэл энэ удаа Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өөрсдийн санаачлагаар тус аймгийн төвөөс Ховд аймгийн чиглэлийн 12 км хатуу хучилттай авто замын хажуугийн үерийн ус зайлуулах сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэлээ.
Үерийн ус зайлуулах сувгийг ийнхүү цэвэрлэсэн нь болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 22
Махны дундаж үнэ
2017 оны 6-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6640 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7720 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 5.3 хувиар буюу 430 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 5.3 хувиар буюу 510 төгрөгөөр буурсан байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6500 төгрөг, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр, хонины цул махны үнэ 0.5 хувиар буюу 35 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөгөөр, харин “Бөмбөгөр” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7200 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ
2017 оны 6-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, 1-р зэргийнх 900-1300 төгрөг, 2-р зэргийнх 749-850 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1140-өөс 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. “Бөмбөгөр”, “Оргил”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1100 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1210 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногоо
2017 оны 6-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хүнсний ногооны үнэ тогтвортой байв.
-
2017 оны 6 сарын 22
60 сая төгрөгийн шагналын сантай “Камержуулалт” болзолт уралдааны дүн гарлаа
-
2017 оны 6 сарын 22
НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурлаа.
-
2017 оны 6 сарын 22
“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Г.Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо.
-
2017 оны 6 сарын 22
Шенгений орнууд руу зорчих визийг Бээжин явахгүйгээр Монгол дахь Италийн Элчин сайдын яаманд хандаж авах боломжтой болжээ.
-
2017 оны 6 сарын 22
Ц.Цэнгэл:“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбархөгжинө
Аялал жуулчлалыг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх “Цайны зам” төслийн хоёр дахь шатны уулзалтУлаан-Үүд хотноо энэ өдрүүдэд болж байна. Уг арга хэмжээндБайгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл оролцож байгаа билээ. Түүнийг уулзалтад явахаас нь өмнө ярилцсан юм.
- “Цайны зам” төсөлд манай улс ямар оролцоотой байх вэ. Өнөө жилийн уулзалтаар ямар асуудлуудыг хэлэлцэх юм бол?
-Аялал жуулчлалын сэдвээр Монгол, Орос, Хятад гурван улсын хүрээнд томоохон арга хэмжээ зохиогдсон нь “Цайны зам” төсөл юм. Уг төслийн анхны уулзалт өнгөрсөн 2016 оны есдүгээр сардХөх хотод сайд нарын түвшинд болсон. Энэ удаагийнх нь Улаан-Үүд хотод болно. Энэ үеэр “Цайны зам”-ыг бүс нутгийн хэмжээнд яаж хөгжүүлэхэд ямар албан ёсны баримт бичиг байгуулах тухай талууд санамж бичигт гарын үсэг зурна. “Цайны зам”-ын асуудал түүхэн ач холбогдолтой. “Цайны зам”-ыг европт хүргэсэн алдарт тэмээн жингийн замын үргэлжлэлийг орчин үеийн галт тэрэг, онгоц, авто тээврийн хэрэгслүүдээр яаж аялал жуулчлалын бүс бий болгох талаар энэ удаагийн уулзалтаар ярилцах юм. Мөн хаана, хаана, ямар, ямар хот тосгодод аялал жуулчлалын цогцолборуудыг бий болгох асуудлууд анхан шатнаасаа яригдаад хэрэгжээд явна. Тэгэхээр манай улсын хувьд тус арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
-Энэ төсөл “Нэг бүс-нэг зам”-тай яаж уялдах боломжтой вэ?
-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Энэхүү “Цайны зам”-ын хоёр дахь уулзалт нь “Нэг зам-Нэг бүс” төсөлд манай гурван улс яаж холбогдох уу. Ямар хот, тосгод хэрхэн оролцох юм. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийн эхлэл болж байгаагаараа онцлогтой. Тиймээс дэлхий дахины сонирхдог уул ус, ан амьтны, үзэсгэлэнт байгалийн, өв уламжлалын, соёлын зэрэг аяллын маршрут маань гурван улсын “Цайны зам” уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тус арга хэмжээний гурав дахь уулзалтыг 2018 онд манай улсад зохион байгуулах юм
“Цайны зам” санаачилгад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбархөгжинө
-Энэ хүрээнд жуулчдын урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ. Энэ талаар ямар тооцоолол гаргасан бэ?
-Хүрээгээ тэлсэн, сурталчилгаа мэдээллээ бүрэн дүүрэн өгсний үр ачаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна. Жил тутамд долоо, найман хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр манай онгон зэлүүд байгаль, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншлийн тухай мэдээлэл европын болоод хөгжсөн орнуудад тархсан. Тэдний үзэж харах сонирхолыг ихээр татдаг.
Мөн ирэх есдүгээр сард олон улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт БНХАУ-д болно. Тус арга хэмжээндулс бүр өөрсдийгөө сурталчлах өдөртэй байх юм билээ. Энэ ч утгаараа Монгол Улсаас томоохон баг явж, улсаа сурталчлах юм.
-Төмөр зам болон нислэгийн рейсийг нэмэгдүүлээд, тасалбарын үнийг буулгавал жуулчид ирэх юм биш үү?
-Жуулчдыг татахад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарахёстой. Олон километр газар VIPзэрэглэлээр явж байгаа хэрнээ суудал нь ор болдоггүй, босоогоор зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд бий. Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхгүйгээр гадаадын жуулчид олноор ирэхгүй юм билээ. Тиймээс тохитой тухтай хурдны галт тэрэгтэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай. Дээр нь үйлчилгээний өндөр соёлтой байх ёстой. Үйлчилгээний хөтчийн боловсрол, ресторан, зоогийн газрын үйлчилгээгээ сайжруулж, хүмүүсийг эргэн татахуйц өндөр соёлд суралцах хэрэгтэй. Энэ хүрээнд томоохон сургалтуудыг хийх нь чухал гэж салбарын яам үзэж байгаа.
Галт тэрэг, онгоцны рейсийг нэмэгдүүлж, тасалбарын үнийг хямдруулах тал дээр манай зүгээс саналаа Зам тээврийн яаманд тавьж байгаа. Тус яамнаас боломжит тооцоо судалгаагаа хийж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.
-Манай улсад аялал жуулчлалын бодлого үгүйлэгдэж байгааг аяллын компаниуд хэлдэг. Жишээлбэл,гадны жуулчид, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг. Үүнийг бодлогоор зохицуулж болдоггүй юм уу. Ер нь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдэд ямар шалгуур тавьдаг юм бэ?
-Уг нь гадаад, дотоодын аялагчдад хоёр өөр үнээр үйлчилдэг байдлыг 20-иод жилийн өмнө болиулсан. Гэхдээ л энд тэнд хяналтгүй байдлаас болоод үнийн зөрүүтэй асуудлууд гараад байгаа. Үүнийг нэн даруй цэгцлэх нь зүйтэй.Аялал жуучлалын төв, холбоотой болохоор ажиллаж байна. Эдгээр байгууллага зочид буудалд стандартуудаа тавиад мэргэжлийн хяналтын байцаагч нар зүй ёсныхоо шаардлагыг тавиад ажиллабал хаана, хаанаа хариуцлагажина гэж итгэж байгаа.
-Танай яам саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Бичил уул уурхай эрхлэгчид буюу нинжа нарт манай зүгээс хаалт хориг тавьж чаддаггүй ч энэ хүмүүс байгалийг нэлээд ихээр сүйтгэж байна. Гэтэл манай яам энэ хүмүүст ямар нэгэн байдлаар хяналт тавьж чадахгүй байна. Тиймээс МХЕГ-ын зарим эрх үүргийг манай байцаагч, газрын дарга, хэлтсийн дарга нарт олгож хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд уул уурхай,амьтан, ургамлын бусад аялал жуулчлалын хяналтыг бид тавих юм. Гэрээгээр мэргэжлийн хяналтын байцаагчийн эрхтэй хязгаарлах эрхтэй ажиллана гэсэн үг.
-Бурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн. Үүний дараахан та “их цэвэрлэгээ” хийгээд ирсэн байх аа. Энэ талаар дэлгэхүүлэхгүй юу?
-Урьд нь гурван удаа Бурхан халдун уулыг дэлхийн өвд бүртгэхээс татгалзсан. Шалтгаан нь хил хязгаар нь тодорхой биш, намагтай, шуудуутай, гол горхийг нь нарийвчлан гаргаагүй гэдэг асуудал байсан. Гэхдээ бид бүртгүүлж чадсан нь бахархал юм. Юнескогийн хуралд дэлхийн 184 улс орон оролцож, 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Тэдгээр улсуудтай нэлээд сайн ажилласны үр дүнд Чингис хааны өлгий нутаг, тахиж шүтэж байсан гэдэг утгаар 18 улс нь дэмжиж, дэлхийн өвд бүртгэсэн. Энэ хүрээнд манай тусгай хамгаалалтын захиргааныхан анх байсан шинжээр нь онгон дагшин байлгах үүрэг хүлээсэн юм. Бурхан халдун уулын онгон дагшин байдлыг нь хадгалан үлдэхийн тулд хүний мөр гаргаж болохгүй пайз хадсан.Тэгэхээр онгон дээр гарч болохгүй. Дээр нь байсан овоонуудыг уулын бэлд шилжүүлсэн. Ингэснээр уулын орой дээр биш бэлд нь тахилга хийдэг, шүтдэг эхлэлийг тавина гэж найдаж байна.
-Богд ууланд аялагчдад зориулсан авто зогсоол барих асуудал юу болсон бэ. Мөн соёмбот уулыг нөхөн сэргээх ажил ямар шатанд байна вэ?
-Улаанбаатар хотынхоо ард иргэдийг чөлөөтэй Богд ууландаа гарахдаамашин тэргээ байрлуулах зогсоол, ариун цэврийн газрын асуудлыг шийдэхээр зам, талбайг нь засъя гэж байгаа. Манайх газрыг нь гаргаад өгсөн. Улаанбаатар хот мэргэжлийн үүднээс барилга байгууламжийг нь барих ёстой. Уг нь ерөнхий сайдын захирамжаар наадмын өмнө аюто зогсоолыг барих ёстой л доо. Одоогоор баригдсан юм алга. Нэг нь үүрэг далгавар өгдөг. Нөгөөх нь ингэж хойрго хандаж болохгүй. Соёмбот уулыг хөндсөн хүмүүсийн газар ашиглах эрхийг цуцалж, нөхөн сэргээх үүрэг өгсөн. Нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөх хүсэлт тавьсан ч манай зүгээс дутуу байна гэж үзэж, хүлээж аваагүй. Үүнд мэргэжлийн хяналт, хууль хүчнийхэн оролцох ёстой.
Ярилцсан М.МӨНХЦЭЦЭГ