-
2017 оны 8 сарын 21
Энэ онд нийт 10 сургууль, 13 цэцэрлэг шинээр барих болон өргөтгөлийн ажлыг хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй засварын ажлын явц 54 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан хэллээ.
Хичээлийн шинэ жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуульд 31 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана гэсэн тооцоо бий. Харин цэцэрлэгт 20 мянган хүүхэд шинээр элсэхээр бүртгүүлжээ. Үүнээс 11 мянган хүүхдийг цахимаар сонгон авах бол үлдсэнийг хувийн өмчийн цэцэрлэгт үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хамруулна хэмээн албаныхан онцлов.
Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр хонон өнжин дугаарладаг хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор цахим бүртгэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Харин бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар элсүүлэх буюу цахим элсэлт наймдугаар сарын 25-нд болно.
-
2017 оны 8 сарын 21
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байна. Энэ сарын 18-ны өдөр буюу Хэдхэн хоногийн өмнө гэхэд Хөвсгөл болон Булган аймгийн зарим нутгаар их хэмжээний мөндөр орж зам эвдэрсэн байна. Түүнчлэн хүчтэй мөндрийн улмаас Хөвсгөл аймагт хүний амь эрсэдсэн талаар эх сурвалж мэдээллээ.Өчигдөр 15.00 цагийн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийг иймэрхүү хуй салхи дайрч, 100 гаруй айлын гэр байшин нурж сүйтэн маш олон хүн гэмтэж бэртлээ. Хар салхи л байсан бололтой. Үүний өмнө хар салхи зөвхөн далай тэнгистэй газар л болдог юм шиг ойлгодог байлаа. Ингэхэд энэ байгаль дэлхийн араншин асар их өөрчлөгдөж байна даа. Засаг төр маань юу бодож суудаг
-
2017 оны 8 сарын 21
Улаанбаатар хотын дулааны төв шугамын нягтын шахалт болон засварын ажлууд хийгдэж байна.
-
2017 оны 8 сарын 21
Талархал хэлэх гэсэн юм. БЗДүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаа нарт баярласнаа хэлэх гэсэн юм. Машинаасаа АйПон маркын гар утсаа алдсан бөгөөд түүнийг хурдан шуурхай камер шүүж, илрүүлж, олж өгсөн юм. Цагдаагийн Ахлагч Мөнх-Эрдэнэ, Дэд ахлагч Магсаржав, Дэд ахлагч Ганхуяг нар камер шүүж, олж өгсөн.
-
2017 оны 8 сарын 21
Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарьт ажил үргэлжилж байна. Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана.
-
2017 оны 8 сарын 21
2017 оны 08 дугаар сарын 20-ны 20 цагаас 08 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 8 сарын 20
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн задгайд оршин суух иргэн Г-ийн гэрээс эд зүйл, нэг бус галт зэвсэг хулгайлсан хэрэг энэ сарын 11-нд гарчээ.
-
2017 оны 8 сарын 20
Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн болсон чацарганы болц гүйцжээ. Аймгийн тариаланчид ургацаа хурааж эхэлсэн байна.
-
2017 оны 8 сарын 20
Хуучирч үнгэгдэн хиртэж, урагдсан, хамгаалалтын элемент нь арилсан гэх мэт гүйлгээнд явуулах шаардлага
-
2017 оны 8 сарын 20
БГД-ийн III хорооны 72-р байрны оршин суугчдаас тус байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж
-
2017 оны 8 сарын 20
Энэ сарын 14-ний өдөр Бэлхийн эцсийн 16-р хорооны орчимд гэрийнхээ орчим тоглож байсан таван хүүхэд алга болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.
-
2017 оны 8 сарын 20
Орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлаа хангаж явцгаая
-
2017 оны 8 сарын 20
НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит азтан өнөөдөр тодорно.
-
2017 оны 8 сарын 20
2017 оны 08 дугаар сарын 21-нээс 08 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2017 оны 8 сарын 20
Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 20-ны Ням гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2017 оны 8 сарын 20
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, замын хөдөлгөөнд
-
2017 оны 8 сарын 20
2017 оны 08 дугаар сарын 19-ний 20 цагаас 08 дугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2017 оны 8 сарын 19
Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэдэг. Тиймээс унтах, нойрсох орчноо аль болох тохь тухтай байлгах нь ямар ч хүний амьдралын маш чухал хэсэг байх ёстой. Ийм болохоор нойр судлал гэсэн тусдаа шинжлэх ухаан анагаахад байдгийг хүн бүр мэддэггүй.
Нойр судлаачид ба физиологич эрдэмтэд хүний нойр, унтах орчны талаар олон тооны судалгаа явуулсаар зүүн талаар хэвтэж унтах нь хамгийн зохистой гэдгийг тогтоожээ. Зүүн талаар унтсанаар хэд хэдэн талын ашигтай байдгийг дурдъя.
Тунгалагийн системийн үйл ажиллагааг сайжруулдаг
Тунгалагийн систем нь хүний биеийг хорт бодис, бодисын солилцооны явцад үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс цэвэрлэн ариутгах маш чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Хүний цээжний зүүн хэсэгт байрлах тунгалагийн 2/3-ыг дамжуулан цуглуулах үүрэгтэй газрыг латинаар “ductus thoracicus” гэдэг. Цээжний зүүн хэсэгт байрладаг гэдгийг дахин онцолъё. Иймээс зүүн талаар хэвтэж унтах үед хүний биеэс хортой бодис гадагшлуулах явц хурдасдаг. Үүнийг дагаад хорыг гадагшлуулж, хэрэгтэй бодисыг авах, хүртэх явц сайжирдаг.
Дэлүүний үйл ажиллагаа сайжирдаг
Дэлүү нь тунгалагийн системд оролцдог бөгөөд хүний дархлалын системд маш чухал үүрэгтэй эрхтэн. Зүүн талаар хэвтэн унтах үед дэлүүний үйл ажиллагаа илүү сайжирдаг. Үүнийг дагаад элдэв хорт бодис, нян, бохирдлыг эсэргүүцэх чадвар ч сайжирна.
Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ
Нарийн ба бүдүүн гэдэс уулздаг хэсэг биеийн зүүн хэсэгт байрладаг. Иймээс зүүн талаар хэвтэн унтах үед хүндийн хүчний нөлөөгөөр гэдсэн дэх хоолны урсах явц хурдассанаар шимт бодис шимэгдэн биеэс гадагшлах хугацаа богино болдог.
Цээж хорсохоос хамгаална
Цээж хорсох гээч таагүй зүйл манайхны дунд нэлээд түгээмэл. Энэ таагүй зүйл ойр тохиолддог хүмүүс ч унтахдаа зүүн талаар хэвтэж байх хэрэгтэй. Ингэвэл ходоодыг улаан хоолойтой холбож байдаг хэсэг нь ходоодноос дээгүүр байрлалтай болдог. Ингэж дээр байрласан үед ходоодон дахь хоол, хүчлийн үлдэгдэл дээшлэн улаан хоолойг түлэх, өөрөөр хэлбэл “цээж хорсох” гэсэн таагүй мэдрэмж төрөхгүй.
Зүрхний үйл ажиллагааг дэмжинэ
Зүүн тал нь биеийн цусаар хангадаг гол мотор, зүрхний тал гэдгийг бүгд мэднэ. Иймд унтахдаа зүүн талаар хэвтвэл зүрхний үйл ажиллагааг дэмждэг
-
2017 оны 8 сарын 19
Болц гүйцээгүй үед хуш модны самар түүх нь иргэд модноос унаж амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, мунаар цохиж модыг гэмтээх, ургалтгүй болгох гол шалтгаан болдог. Иймээс нийслэлийн Байгаль орчны газар, Улсын Мөрдөн байцаах алба хамтран ирэх сарын 10-ныг хүртэл Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ойн сан бүхий нутаг дэвсгэрт хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн ойн сан бүхий газарт ойн дагалт баялаг хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зорилгоор түүх зөвшөөрөгдсөн хугацаа нь ёсдүгээр сарын 10-наас эхэлдэг. Өмнө нь энэ хугацаа аравдугаар сарын 15-наас эхэлдэг байсан. Иргэд, мэргэжлийн байгууллагын санал зөвлөмжийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/24 дүгээр тушаалаар энэ хугацааг 35 хоногоор урагшлуулсан юм. Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 500 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр түүх боломжтой.
Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.
-
2017 оны 8 сарын 19
Импортоор орж ирсэн буюу шинээр худалдан авсан тээврийн хэрэгсэл эзэмшигчид АТБӨЯХАТ, Агаарын бохирдын төлбөр, Авто зам ашигласны төлбөрөө төлөхийг анхааруулж байна. Мөн хуулийн хугацаандаа Албан татвар төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн албан татвар, төлбөрүүдийг ямар нэгэн торгуулгүй хураан авч байгаа бөгөөд татвар төлөгчид идэвхитэй хамрагдана уу. Тодорхой мэдээллийг 1800-1288, 70110705 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.