Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2143 2144 2145 2146 2147 2148 2149
  • Засгийн газрын үнэт цаасны арилжааг ирэх сарын 4-5-нд явуулна
    2017 оны 6 сарын 30
    Монголын Хөрөнгийн бирж гурван төрлийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулах болсноо мэдэгдлээ.

  • Наадмаар автозамын боомтууд амарна
    2017 оны 6 сарын 30
    Улсын баяр наадмаар буюу 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал хугацаанд хилийн автозамын боомтууд амарна.

  • Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна
    2017 оны 6 сарын 30
    Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна.

  • ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирлыг хүлээн авч уулзлаа
    2017 оны 6 сарын 30
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор манай оронд хүрэлцэн ирсэн Ханнс Зайделийн сангийн Тэргүүн захирал Петер Виттерауфыг хүлээн авч уулзлаа.

  • Хорио цээрийн дэглэмийг ирэх сарын 4-нд цуцлахаар болжээ
    2017 оны 6 сарын 30
    Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Цуурайн ам гэх газар зусч байсан малчин Н.Б-ын хоёр үхэр энэ сарын 10-нд үхэж, дээж аван шинжлэхэд боом өвчин болох нь тогтоогдсон билээ.

  • Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
    2017 оны 6 сарын 30
    2017 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Жилд 6 сая гаруй тонн ачааг шилжүүлэн ачих боломж бүрдэх нь
    2017 оны 6 сарын 30
    Өнгөрсөн онд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрт 3 улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурснаар Ази Европыг холбосон транзит тээвэр Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрөх боломж бий болж байна.
  • БОАЖЯ-наас зарласан “Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг ирэх сарын 17 болгож сунгалаа
    2017 оны 6 сарын 30
    БОАЖЯ-наас зарласан “Шилдэг шторк” шалгаруулах уралдааны хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа
    УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг мөн зарласан. Тэгвэл уралдааны эцсийн дүнг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргах байсан ч, тодорхой шалтгааны улмаас хүлээн авах хугацааг 07 дугаар сарын 17 болгож сунгалаа. Зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулна.
    Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа гэдгийг дуулгая.
    Уралдааны гол зорилго нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгоход оршиж байгаа юм.Та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
    Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.
  • Засгийн газар амралтын хоногийг урагшлуулах шийдвэр гаргах уу
    2017 оны 6 сарын 30
    Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ажлын дөрөв хоног амрахаар байгаа.
  • Булган аймагт үүссэн аюулт үзэгдлийн улмаас 15 айл орон оронгүй болжээ
    2017 оны 6 сарын 30
    Энэ сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек салхилж, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас
  • Мэндийн Зэнээ агсны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ.

    М.Зэнээ агсаны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.

    Өнөөдөр түүнийг хань, үр хүүхэд, журмын нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд нь дурсан ярьж байна. М.Зэнээ агсаны охин З.Ариунаа хэлэхдээ “Миний аав их энгийн, сайхан сэтгэлтэй, нөхөрлөлдөө болон үзэл бодолдоо үнэнч, үр хүүхэд бидэндээ уул шиг түшигтэй хүн байсан. Монгол орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө гэсэн тууштай, цэх шулуун үзэл бодолтой явсан аавынхаа баримталж ирсэн “Монголоороо л үлдэх юмсан” гэсэн зарчмыг үргэлжлүүлэн залгамжлуулахыг хичээх болно. Олон жил гэр бүл, үр хүүхдүүд нь хийчих юмсан гэж бодож явсан ажлуудын нэг болох хүндэтгэлийн самбарыг нь шинэчлэх ажилд чин сэтгэлээсээ тусалж дэмжсэн хотын дарга С.Батболд болон түүний Тамгын газрын хамт олонд маш их баярласнаа илэрхийлье” хэмээсэн юм.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан М.Зэнээ агсаны хань, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсээд “Нийслэлийн зүгээс бид М.Зэнээ агсаны хийж хэрэгжүүлж, санаачилж байсан олон сайхан ажил, хууль тогтоомжийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүндэтгэлийн самбарыг нь шинэчилж байна. Мөн парламентын шинэ цагийн түүхэнд оруулсан хувь нэмрийг нь үнэлэх үүднээс эссэ бичлэгийн уралдаан зарлах зэрэг хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна.” гэлээ.

    Мэндийн Зэнээ агсаны төрж өссөн нутаг усныхан ч түүний 70 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр зэхэж байна. Төв аймгийн Бүрэн сумын баяр наадам 7 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд болох юм байна. Баяр наадамтайгаа хамтатган М.Зэнээ агсаны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ гэдгийг тус сумын Засаг дарга Р.Очирбат хэллээ. Өнөөдөр Мэндийн Зэнээ агсантай хамт ажиллаж явсан үе үеийн УИХ-ын гишүүд, хотын дарга, удирдлагууд оролцсон дурсамж уулзалтыг мөн зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шатахууны сав дэлбэрч, хүний амь нас эрсджээ
    2017 оны 6 сарын 30
    Шатахуун ачдаг автомашины шатахууны сав дэлбэрч, хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг өчигдөр гарсан байна.
  • Жимс, ногоог хэрэглэхийн өмнө заавал угаахыг анхаарууллаа
    2017 оны 6 сарын 30
    Жимс, хүнсний ногоо нь тариалалтын талбайгаас таны гар дээр ирэх хүртлээ төрөл бүрээр бохирдох боломжтой.



    Иймд дараах мэдээлэлд анхаарна уу!

    1. Гудамжинд ил задгай худалдаалагдаж байгаа жимс, хүнсний ногоо нь гадаад орчинд, ялангуяа хөрсөнд агуулагдах төрөл бүрийн гэдэсний халдвар үүсгэгч, автомашинаас ялгарах хүнд металл зэрэг химийн бодисоор бохирддог.

    2. Жимс, хүнсний ногоог хэрэглэхийн өмнө заавал бүлээн, урсгал усаар булхуулан угааснаар бохирдлыг цэвэрлэнэ. Жишээ нь: тарвасны гадна хальсыг угаалгүйгээр хэрэглэсэн тохиолдолд гараар дамжин гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлтэй.

    3. Жимс, хүнсний ногоог зүсч хэрэглэхдээ зориулалтын модон тавиур ашиглаарай!Махны модон дээр зүсч хэрэглэвэл түүхий маханд агуулагдах бичил биетэн шууд идэх жимс, ногоог бохирдуулдаг байна.

    БЭЛТГЭСЭН: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
  • Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлахаар 75 инженер техникийн ажилтан ажиллаж байна
    2017 оны 6 сарын 30
    Энэ сарын 28-ны орой Архангай, Булган аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй салхи шуурга гарч, аянга, дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас Эрдэнэт – Булганы 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын
  • Ж.Саранцэцэг: Эрхтэн шилжүүлэн суулгалтын олон улсын II хурлыг зохион байгуулна
    2017 оны 6 сарын 30
    ххаа1
  • Голын ойр орчим бага насны хүүхдийг бүү тоглуулаарай
    2017 оны 6 сарын 30
    Иргэд та бүхэн өөрсдийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлэн, аливаа эрсдлээс сэргийлээрэй.

  • Зорчигчийн амь насыг аварсан эмч нарыг ”МИАТ” эрхийн бичгээр шагнав
    2017 оны 6 сарын 30
    Энэ сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан талаар бид мэдээлсэн билээ.
  • Нэгдсэн хуралданаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ
    2017 оны 6 сарын 30
    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
  • ”УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишаринтай уулзав
    2017 оны 6 сарын 30
    Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд Д.Ганбат сайд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны даргаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т техникийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт татаж төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа. Таныг энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Зсгийн газар болон ЗТХЯ, Монголын хөрөнгө оруулагчид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

    Энэ сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой уулзалт хийсэн. Энэ үеэр монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд онцлов.
  • Түймрийн голомтонд ажиллаж байгаа албан хаагчдад бүтээгдэхүүнээ хүргүүллээ
    2017 оны 6 сарын 30
    Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.



    Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.





    Эдгээр албан хаагчдад “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.



    Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
2143 2144 2145 2146 2147 2148 2149
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ӨНӨӨДӨР: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум болно
    8 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    32 мин
  • “Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
    14 цаг 16 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
    14 цаг 20 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
    14 цаг 25 мин
  • Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн үүднээс Туулын хурдны зам авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй
    15 цаг 54 мин
  • Аймаг, нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ
    16 цаг 14 мин
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
    17 цаг 29 мин
  • Гавьяат жүжигчин С.Лхагвасүрэн “МАД” уран сайхны киногоор үзэгчидтэй “уулзах” гэж байна
    18 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард болох 14 барилдаан
    18 цаг 36 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
    19 цаг 8 мин
  • Анх удаа Боксын өсвөрийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ Азийн аваргад оролцохоор Узбекистаныг зорилоо
    19 цаг 28 мин
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
    20 цаг 7 мин
  • “Агро-Сити” дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
    20 цаг 14 мин
  • Нийслэлийн хэмжээнд 2024, 2025 онуудад 16 сургууль, 38 цэцэрлэг, 8 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулав
    20 цаг 21 мин
  • С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээг ил тод болгож, шийдвэр гаргасан албан тушаалтнууд хариуцлагаа хүлээ
    20 цаг 25 мин
  • Нийслэлийн алдагдсан 15 барилга, байгууламжийг буцааж авлаа
    20 цаг 35 мин
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
    22 цаг 9 мин
  • В.Зеленский: АНУ одоогоор Ираны эсрэг дайндаа анхаарлаа төвлөрүүлж байгааг ойлгож байгаа ч Украинд дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй
    22 цаг 32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    23 цаг 3 мин
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК