Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2333 2334 2335 2336 2337 2338 2339
  • ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол гардууллаа
    2017 оны 1 сарын 06
    Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдсон Ө.Энхтөрд тэргүүн комиссар цол гардуулав.
  • Танилц: Агаарын бохирдлоос сэргийлэх зөвлөмж гаргажээ
    2017 оны 1 сарын 06
    Хүйтний улиралтай зэрэгцээд агаарын бохирдол эрс нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн тархалт улам бүр ихсэх хандлагатай болж байгаа.
  • Дэлхийн чансаанд манай 11 тамирчин эрэмбэлэгджээ
    2017 оны 1 сарын 06
    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/ 2017 оны эхний чансааг зарлажээ. Тус чансааны жин тус бүрийн дэлхийн шилдэг 20 тамирчны жагсаалтад Монголын эрэгтэй тав, эмэгтэй зургаан бөх эрэмбэлэгджээ. Тодруулбал, Эрэгтэйчүүдээс

    57 кг-д Э.Бэхбаяр-15,
    61 кг-д Т.Түвшинтулга-14,
    65 кг-д Г.Мандахнаран-5,
    74 кг-д П.Өнөрбат-12,
    86 кг-д О.Үйтүмэн-17

    Харин эмэгтэйчүүдээс

    55 кг-д Д.Отгонцэцэг-13,
    58 кг-д П.Орхон-7, Б.Шоовдор-20,
    60 кг-д С.Цэрэнчимэд-9,
    63 кг-д С.Батцэцэг-10,
    69 кг-д О.Насанбурмаа 9 байрт тус тус эрэмбэлэгджээ.
  • Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг энэ сарын 9-нөөс хурааж эхэлнэ
    2017 оны 1 сарын 06
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдолын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан тус ажлыг зохион байгуулах үүрэг бүхий комисс өнөөдөр хуралдлаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан уг комисст Авто тээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн удирдлага мөн нийслэл, дүүргүүдийн татварын газрын дарга нар ордог байна.
  • 482.3 гр алтыг улсын орлого болголоо
    2017 оны 1 сарын 06
    Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын ажлын хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан ААН-үүдээс захиргааны журмаар хураан авсан 923.26 сорьцтой 482.3 грамм алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгчээ.
  • Маргаашнаас баруун болон төвийн нутгаар хүйтэрнэ
    2017 оны 1 сарын 06
    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

    7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хорио цээрийн дэглэмийг цуцалжээ
    2017 оны 1 сарын 06
    Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 16-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хэнтий багийн малчин Б-н 32 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн. Өвчилсөн малаас дээж авч шинжлэхэд “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.



    Тэрбээр хорио цээрийн дэглэмийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул энэ сарын 04-нд сумын Засаг даргын захирамжаар цуцалсан байна.
  • Нийслэлийн прокуророор Д.Баярмагнайг томиллоо
    2017 оны 1 сарын 06
    Улсын Ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дуусч, түүний оронд Нийслэлийн прокурор Б.Амгаланбаатарыг томилсон.
  • Зуслангийн замуудыг цэвэрлэлээ
    2017 оны 1 сарын 06
    Залтиргаа, гулгаа үүссэн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй зуслангийн замуудыг цэвэрлэжээ.
  • МУГТ Б.Гангаамаа маргааш эх орондоо ирнэ
    2017 оны 1 сарын 06
    Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа арванхоёрдугаар сарын 25-нд Антарктид тивийн Винсон Массиф /4897 м/ ууланд амжилттай авиралт хийсэн. Тэрбээр 2016 оны 12 дугаар сарын 30-нд Антарктидын Юнион Глетчер-ээс ИЛ-76 онгоцоор хөөрч Чилийн Пунта Аренас хотод хүрэлцэн ирсэн билээ.



    Тэрбээр эх орондоо маргааш ирэх гэж байна. Ирсэн даруйдаа маргааш 12.30 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэл мэдээллийнхэнтэй уулзалт хийх аж.
  • ТҮЦ-ийг албадан нүүлгэх газрын даамлыг зодож танхайрчээ
    2017 оны 1 сарын 06
    Өчигдөр улсын хэмжээнд иргэд, байгууллагаас нийт 1619 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 76, зөрчлийн 1253, согтуугийн 473, зам тээврийн ослын 254, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.



    Тухайлбал, Сүхбаатар аймаг: “Дарьганга сумын “Эрээн толгой” гэх газар “Hummer H-3” автомашин онхолдож жолооч Өмнөговь аймгийн Ханбогд сумын харьят Б /эр.32н/, зорчигч Даланзадгад сумын харьят Б /эр.38н/ нар нас барсан” гэсэн мэдээллийг 01-р сарын 05-нд авч шалгаж байна.



    СБД: “Улаанбаатар зочид буудал”-ын орчимд 01-р сарын 05-ны 18:30-д ХУД-11 хороонд суух Ш /эр.44н/-ийн халааснаасаа “Samsung galaxy S-3” гар утсыг БЗД-4 хороонд суух М /эр.23н/ гэгч хулгайлсаныг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийг шалгаж байна


    БЗД: 13 “14-р сургуулийн хойно байрлах ТҮЦ-ийг 01-р сарын 05-ны өдөр 16:00 цагийн үед “Нийслэлийн засаг даргын А/863 тоот захирамж”-ийн дагуу албадан нүүлгэх үед БЗД-14 хороонд суух Д /эр.44н/-нь Дүүргийн газрын албаны даамал БЗД-28 хороонд суух О /эр.37н/-ыг зодож танхайрсаныг БЗДЦХ-1 шалгаж байна.
  • Жолооч нарын анхааралд: 1, 6-ын тоогоор төгссөн бол энэ сард татвар төлнө
    2017 оны 1 сарын 06
    НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр дараах байдлаар зохицуулалт хийсэн юм. Үүнд:



    1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард,
    2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард,
    3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард,
    4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард,
    5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм.
  • Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзлаа
    2017 оны 1 сарын 06
    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай өнөөдөр уулзлаа.

    Уулзалтын эхэнд НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийнхэн зүгээс “Бид агаарын бохирдлын нөхцөл байдал та бүхний өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа. Энэ бүхнээс үзвэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд, ард иргэд, хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг ихээхэн чухал байна” гэж хэлээд зарчмын зарим саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

    агаарын бохирдлын нөхцөл байдал болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцсанаа дурдаад ажлын хэсгийнхэн цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд тодорхой хугацаанд тууштай бөгөөд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ингэхдээ иргэд, хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлж тэдний дэмжлэгийг авах зэрэг зарчмын хэд хэдэн саналыг нийслэлийн удирдлагуудад гаргаж буйгаа дурдлаа.

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Агаарын бохирдлыг бууруулах асуудалд нийслэлийн удирдлагын шинэ баг онцгой анхааран ажиллаж, судалгаа хийж, ирэх жилүүдэд хийх ажлаа төлөвлөсөн. Өнгөрсөн жилүүдэд 190 гаруй тэрбум төгрөг улсын хэмжээнд зарцуулсан эдийн засгийн тооцоо бий. Харамсалтай нь төсөл хөтөлбөрийн үр дүн муу байгаа нь өнөөдөр бидний нүдэнд ил тод харагдаж байна. Тиймээс бид шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа. Төсөв хөрөнгөө зөв хуваарилж, иргэдтэйгээ хамтдаа агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийх, гаднах агаараас гадна дотоод орчны агаарыг цэвэр байлгах асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ дагуу Дэлхийн банктай хамтарч гэр хорооллын бүсийн 200 гаруй цэцэрлэгийн анги, танхимд дотоод агаарыг цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулсан. Иргэдийг агаарын бохирдлоос сэргийлэх үүднээс хувийн хэвшил болон нийслэлийн эрүүл мэндийн газартайгаа хамтарч ажиллаж байгаа. 2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсөвт 5 тэрбум төгрөг суусан. Энэ нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад бага төсөв ч гэлээ бид бүхэн байгаа боломжоо ашиглан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Агаарын бохирдлын талаар зөвхөн өвлийн хэдэн сар яриад өнгөрөх биш жилийн 4 улирлын турш үргэлжлүүлэн ажиллаж, түүнтэй тэмцэх болно” хэмээн хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Татварын буцаалтын материалыг хоёрдугаар сарын 15 хүртэл авна
    2017 оны 1 сарын 06
    Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогын татвараас чөлөөлөгдөнө.

  • Маргааш бүх нийтээр ажиллана
    2017 оны 1 сарын 06
    Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэн шинэ жилийн баяраар иргэд дөрөв хоног дарааллан амарсан билээ.

  • Манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ
    2017 оны 1 сарын 05
    Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрсэн.

  • Бөхөн гөрөөс олноороо үхжээ
    2017 оны 1 сарын 05
    Дэлхийд нэн ховорт ордог бөхөн гөрөөс Говь-Алтай, Ховд аймгийн 6 сумын нутагт цөөн тоогоороо амьдардаг. Сүүлийн өдөр хоногуудад бөхөн гөрөөс олноороо үхэж байна.

  • Томуунаас үүдэн цэцэрлэгүүдийг түр хаажээ
    2017 оны 1 сарын 05
    Дорнод аймгийн хэмжээнд ​томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ.
  • “Номоо солилцъё” өдөрлөг болно
    2017 оны 1 сарын 05
    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

  • Хүй долоон худгийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлнэ
    2017 оны 1 сарын 05
    Монгол наадам цогцолбор”-ын ОНӨТҮГ-ын дарга Н.Батсүмбэрэлтэй ярилцлаа.

    -“Монгол наадам цогцолбор” бол Хүй долоон худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх?

    -“Монгол наадам цогцолбор” бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн мэднэ. Тэнд зохион байгуулдаг үйл ажиллагааг зохицуулах болон бүртгэлд байгаа эд хөрөнгийн ашиглалт, хадгалалтыг эрхэлдэг гэж ойлгох нь зүйтэй байх. Гэхдээ одоо бид үүнээс илүү өргөн хүрээтэй ажиллахыг хичээж байна. Цаашид Хүй долоон худагт үндэсний спорт, соёл урлагт тулгуурласан аялал жуулчлалын төв байгуулах зорилтыг манай байгууллага баримтлан ажиллаж байгаа. Ийм чиглэлийг хотын даргын мөрийн хөтөлбөр, холбогдох баримт бичгүүдэд тусгуулсан. Эртний домог түүх шингээстэй сэрүүн мандлын дэнжид уламжлалт морин уралдаанаас гадна морин тойруулга, морин аялал, уналга сургалт, поло, гольф, шагай, сур болон бусад спортод суурилсан үйл ажиллагаа, мөн иргэдийн соёл урлаг, чөлөөт цагт зориулсан төвүүд бий болно. Өвөл, зун гэлтгүй улирал харгалзалгүйгээр ажилладаг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болгохоор тэмүүлж байна.

    -Таны ярианаас сонсоход түүхэн газар нутагт монголын өв соёлыг дэлгэрүүлэх юм байна гэж ойлгогдлоо. Инженерийн дэд бүтцийн хувьд яаж шийдэж байгаа вэ?

    -Хотын аялал жуулчлалын нэгэн төв болохын хувьд дэд бүтцийн асуудлыг тухайлан авч үзэхээс өөр аргагүй. Хүй долоон худагт дулааны станц, цахилгааны дахин дамжуулах дэд төв, цэвэр усны сан, бохир усны цэвэрлэх байгууламжийн зураг төслүүд нь хийгдэж байна.

    -Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдаад удаагүй байна. Хөтөлбөрт “Монгол наадам цогцолбор”-ын талаар хэрхэн тусгагдсан бэ?

    -Хотын даргын мөрийн хөтөлбөрт бидний үйл ажиллагаатай холбогдох хэд хэдэн заалт орсон. Хүй долоон худгийг аялал жуулчлалын төв болгох асуудлыг бүрэн дэмжсэн бие даасан заалт ч бий. Төр иргэнээ аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдруулахаас гадна амарч, хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт энэ зорилт шингэсэн байгаа.

    -Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих боллоо. “Монгол наадам цогцолбор” энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

    -Төр бүх асуудалд оролцохгүй ч нийгмийн хөгжил, иргэдийнхээ өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлах байдал илт нэмэгдсэн. Энэ хоёрын холбоос, хослол бол төр, хувийн хэвшлийн түншлэл юм. Бид энэ зарчмыг тэргүүн эгнээнд тавьж байгаа. Үүний нэгэн тод жишээ нь цанын бааз юм. “UB resort” цанын баазыг цэвэр хувийн хэвшлийнхэн санаачилсан. Энэ санаачлага бидний зөвхөн эхлэл төдий юм. Нийслэлчүүд агаар салхинд гарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, боломжийг улам бүр эрэлхийлэх боллоо. “Улаанбаатарт ганц байгаа гайгүй үйлчилгээтэй цанын бааз нь хүрэлцэхгүй байна. Богд уул, эсвэл зүүн тийшээ салхинд гардаг. Хотын баруун тийшээ очдог газартай баймаар байна” гэсэн иргэдийн санал, шүүмжийг нэг бус удаа сонсч байлаа. Хүй долоон худаг бол хотын баруун талд байдаг тул маш цэвэр агаартай газар. Тэнд гуравхан өдөр морь уралдуулдаг байхын эсрэг эхний алхам нь энэ санаачлага гэж үзэж болно. Харин үүнд төр хувийн хэвшлийг дэмжиж ажиллаж байгаа. Өөр олон санаачлагыг хувийн хэвшил, олон түмэнтэйгээ хамтарч боловсруулах боломж зөндөө бий шүү.

    -Хүй долоон худагт ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажил хийх юм байна. Гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах тал дээр ямар менежмент хийж байна вэ?

    -Үр өгөөжөө өгөх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Засгийн газар, нийслэлээс баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан Хүй долоон худагт хийгдэх төсөл, бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөө хийхээр ажиллаж байна. Түүний дараа бид хөрөнгө оруулагчдад чиглэсэн үе шаттай ажлуудыг зохион байгуулж эхэлнэ.

    -Гаднын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад эрх зүйн орчин хангалттай юу?

    -Боломжоо ашиглах хэрэгтэй. Өнөөгийн байгаа эрх зүйн болон эдийн засгийн орчныг ашиглахын төлөө бид боломжоороо чармайж байна. Хотын удирдлага болон төрийн зүгээс ч дэмжиж байгаа. Зарим яригдаж буй хуулийн төслүүд батлагдчихвал хөрөнгө оруулалтын асуудлууд эрчтэй урагшилна гэж итгэж байна.

    -Бүтээн байгуулалтын ажлыг хийхэд газар зохион байгуулалт чухал. Энэ асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

    -“Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх зорилгоор 12582 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөг нийслэл боловсруулж, Засгийн газар баталсан. Гэвч өнгөрсөн гурван жилд давхардуулан газар олгосон зөрчил байна. Үүнийг нийслэл, аймгийн төвшинд шийдвэрлэхээр ажлын хэсэг гарсан. Олон нийтийн эрх ашиг хөндөгдөх учир энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байгаа.

    -Хүй долоон худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаа. Нийгэм, эдийн засгийн хувьд аль хэр ач холбогдолтой вэ?

    -Энэ бол том төсөл. Нийгмийн болоод эдийн засгийн үр өгөөжийн талаасаа ч чухал. Яг одоо байгаа стадион бол наадамчид, үзэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй байна. Авто зогсоол, орчны аюулгүй байдал, техник үйлчилгээний нөхцөлүүдийг дурдаж болно. Нөгөө талаас наадмын бөх, морь, сурыг нэг дор үзэх үзэгч олны хүсэл сонирхол бий. Доод тал нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барих боломж манайд байгаа. Энэ ажил зураг төслийн шатандаа явж байна.

    -Хүй долоон худаг бол үндэсний хурдан морины уралдааны гол зам. Улаанбаатар хотод морь уралдах хамгийн ойрхон шулуун зам үүнээс өөр байхгүй. Уламжлалт шулуун замын морин уралдааныг хадгалах уу, эсвэл тойрог хэлбэрээр уралдуулах уу?

    -Эртнээс уламжилж ирсэн үндэсний соёлыг хадгалж хөгжүүлнэ. Нэг зүйлийг бид сайн ухаарч ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэр нь эцэг өвгөдөөс олон зууныг өртөөлөн шалгагдаж, өнөө цагт уламжлан ирсэн соёл, түүний хэв шинжийг эвдэхгүй хадгалах асуудал. Бөхчүүдээ жижиг тойрогт хугацаатай минут заагаад, сураа дардасын тойрог руу автоматаар харваад эхэлбэл үндэсний өнгө аяс гээгдэнэ биз дээ.

    -Хүй долоон худагт олон улсын стандартад нийцсэн морин тойруулга барих уу?

    -Манай үндсэн бодлого, ерөнхий төлөвлөгөөнд морин тойруулгын төсөл багтаж байгаа. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, олон улсын чанарт нийцэх морин тойруулга хийхийн төлөө ажиллана. Бидэнд судалгаа, туршлага бас эрх зүйн орчин л хэрэгтэй.

    -Гаднын аялал жуулчлалын газруудыг харахад хөшөө, дурсгал, үзэх харах зүйл олонтой байж амрагчдын сонирхлыг ихээр татдаг шүү дээ. Хүй долоон худагт хөшөө, дурсгал хийгдэх үү?

    -Хийнээ. Хөшөө дурсгал нэг талаас урлагийн бүтээл нөгөө талаас хүндэтгэл, түүхийг шингээж байдаг гэж боддог юм. Нэгэнт спорт, соёл урлаг, аялал жуулчлалын үндэсний агуулгатай төв болгохоор зорьж байгаагийн хувьд үүнээс ангид байхгүй. Гадаадын жуулчлалын газарт очоод бараг л хамгийн түрүүнд ямар нэгэн хөшөө дурсгал хардаг биз дээ. Тэр жишгээр л явна.

    -Хүй долоон худаг бол гурван өдөр наадам хийдэг л газар гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Энэ ойлголт танай хамт олны хүчээр өөрчлөгдөж байх шиг байна?

    -Баярлалаа. Гэхдээ энэ бол олон жилийн өмнө бэлтгэгдэж өнөөдөр олон нийтэд хүрч байгаа ажил. Ингэж үнэлэгдэж байгаад баяртай байна. Манай баг хамт олон ч, өмнөх удирдлага ч, хотын үе үеийн удирдлагууд ч үүний төлөө ажилласаар ирсэн. Яармагийн дэнжид болдог байсан морин уралдааныг 2003 оны наадмын өмнө тухайн үеийн хотын удирдлага нийслэл хот суурьшиж байсан энэ газар нутагт нүүлгэсэн байдаг. Тэр цагаас хойш Хүй долоон худагт дэлгэр сайхан наадам болсоор байна.

    -Нийслэл хот Хүй долоон худагт байсан хэрэг үү?

    -Улаанбаатар хот маань 1719-1779 онд нийт 21 удаа нүүсэн байдаг. Энэ хугацаандаа 1736-1740 оны хооронд 4 жил, мөн 1772-1778 оны хооронд 6 жил, нийтдээ 10 жил одоогийн Хүй долоон худагт буурь сэлгэн суусан байдаг.

    Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
2333 2334 2335 2336 2337 2338 2339
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
    3 цаг 33 мин
  • Наполи vs Лацио: Сери А-ийн 33-р тойргийн гол тоглолт
    3 цаг 49 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    4 цаг 2 мин
  • Түүхэн өв соёлоо сэргээн таниулах үзэсгэлэнгийн  түр байгууламж баригдана
    4 цаг 8 мин
  • Премьер лигийн 33-р тойргийн онцлох тоглолтууд: Аваргын өрсөлдөөн, Мерсисайд дерби, Аваргуудын лигийн төлөө тулаан
    4 цаг 10 мин
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
    4 цаг 17 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
    16 цаг 58 мин
  • 2026 оны NBA Плэйоффын тойм: Аваргын төлөөх 4 гол өрсөлдөгч
    17 цаг 0 мин
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
    18 цаг 34 мин
  • МУГТ Л.Энхрийлэн Азийн аварга боллоо
    18 цаг 41 мин
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
    19 цаг 52 мин
  • П.Батбаатарыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар томиллоо
    21 цаг 7 мин
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
    21 цаг 20 мин
  • Эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийн оролцоо ба төрийн дэмжлэг хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 21 мин
  • Oнц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы аюултай болон гамшигт үзэгдэл ажиглагдана
    21 цаг 39 мин
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
    22 цаг 42 мин
  • Реппер D4vd өсвөр насны охиныг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ
    23 цаг 9 мин
  • ИТХ-ын төлөөлөгчдийн 30 хувь нь төрийн захиргааны алба хаагч байж болох тухай хуулийн төслийг Байнгын хороонд шилжүүллээ
    23 цаг 33 мин
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
    23 цаг 48 мин
  • Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК