2017 оны 1 сарын 09
Амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс өнгөрсөн бямба гаригт Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт очиж ажиллалаа.
Энэ сарын 06-ны мэдээллээр, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн орны ачаалал 25 хувиар нэмэгдсэн буюу 1871 орон дээр 2338 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрийн 1415 нь хүүхэд бөгөөд шинээр хэвтсэн өвчтөний 217 буюу 64.8 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм. Орны ачааллын хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 50.9 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 34.4 хувь, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 33.2 хувь, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв 22.9 хувиар хэтэрчээ. Насанд хүрэгсдийн орны 26 хувийг буюу 281 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 265 ор тавьснаар хүүхдэд зориулж нийт 596 орыг нэмэлтээр гаргажээ. Тиймээс нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаар зорьсон ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарт тус эмнэлгийн удирдлагуудын зүгээс өвчтөнүүдэд үзүүлж буй эмчилгээ үйлчилгээний хүртээмж, орны зохицуулалт, эм тарианы хангалт, эмч ажиллагсдын хуваарилалтын тухай цаг үеийн мэдээлэл хүргэсэн юм.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд мэдрэл, уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгосон байна. Тус дүүргийн Онцгой байдлын газраас 30 эвхдэг ор өгчээ. Мөн физик, уламжлалт эмчилгээ, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлт, эмч нарын болон эм тариа, уулзалтын өрөө зэрэг бүхий л нөөц бололцоогоо ашиглан өвчтөнүүдээ хэвтүүлсэн аж.
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1980-аад оны үед 50-60 мянган хүнд үйлчлэх тооцооллоор батлагдсан нийт 165 ортой ч, өдгөө 110 мянга гаруй хүүхдэд үйлчилж буй юм байна. Тус эмнэлгийн ерөнхий эмч Б.Галсанцэдэн “Амьсгалын замын цочмог халдвар нь хүндэрч, хатгалгаа болсон хүүхдүүд ихээр ирж байгаа. Тоглоомын болон сувилагчийн өрөөнүүдийг ашиглан хүүхдийн ор тавьсан. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн нэгдүгээр амбулаторид нэмэлтээр 50 ор гарган, хүүхдийн III тасгийг нээснээр өвчтөнүүдийг коридорт хэвтүүлж эмчлэх асуудал байхгүй болсон. Эмч, сувилагч, асрагч нарын ээлжинд гарах тоо, ажлын цагийг нэмэгдүүлсэн байгаа. Нийслэлийн Засаг даргын зүгээс ойрын хугацаанд нярайн хиймэл амьсгалын аппарат шийдэж өгөхөөр болсон. Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд, шаардлагатай зарим асуудлыг шийдэж өгсөн. Одоогийн байдлаар, манай эмнэлэг 200-гаад сая төгрөгийн эм тарианы нөөцтэй байна. Ялангуяа вирусээр үүсгэгдсэн өвчлөлд “Тамифлю” эм өндөр үр дүнтэй байгаа хэмээн мэдээлэл өглөө.
Мөн тус эмнэлгийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Оюунчимэг “Сүүлийн үед амьсгалын замын халдварт өвчин тусч, уушгины үрэвсэл болж хүндэрсэн нярай хүүхэд нэлээд ирж байна. Суурь өвчтэй хүүхдүүд бас ирдэг. Ялангуяа зүрхний гажигтай хүүхдүүд уушгины үрэвслээр хүндэрч ирэх нь нэмэгдсэн. Манай тасаг нийт таван ортой ч, өнөөдрийн байдлаар бусад өрөөг ашиглан арван хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Өвчтөнүүд маань 3-5 хоногт эмчлүүлээд хүүхдийн тасагт шилждэг. Мөн 50 ортой III тасгийг шинээр нээсэн учраас коридорт хэвтэх асуудал гарахгүй байгаа. Эм тариа, тоног төхөөрөмжийн хувьд одоогоор хүрэлцээтэй л байна, дутагдсан юм алга. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол үнэхээр муу байна. Эмийн хордлогод орсон хүүхдүүд их ирж байна шүү. Эрчимт эмчилгээний тасагт байгаа хоёр хүүхдийн нэг нь л гэхэд парафцетамолын хордлоготой, эмнээс шалтгаалсан хүндрэл гэсэн оноштойгоор ирсэн. Нөгөө хүүхдэд мөн л гэрийн нөхцөлд хүчтэй эмийг өндөр тунгаар уулгаснаас болж, таталт өгөөд ирсэн байгаа. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хүүхдээ ханиад хүрсэн үед нь хүчтэй эм бэлдмэл, ялангуяа антибиотикийг дур мэдэн битгий өгөөч ээ. Өрхийн эмчээс эхлээд тодорхой шатлалын дагуу эмнэлэгт үзүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хаанаас авахаа мэддэг байх хэрэгтэй. Хэн нэгний зөвлөсөн эмийг хүүхдэдээ уулгаж болохгүй. Парацетамол гэхэд л маш олон төрөл бий. Энэ эмийн найрлагатай элдэв төрлийн эмнүүдийг хамтад нь өгөөд хүүхдээ хордлогод оруулах эрсдийг үүсгээд байна шүү дээ. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс болоод эмэнд дасалтай нянгуудаар уушги үрэвссэн үед эмчилгээний үр дүн тааруу болох нь элбэг. Өргөн хэрэглээний антибиотикууд эмчилгээний үр дүн муутай учраас уушгины үрэвслийг дарахад сүүлийн үед гарсан хүчтэй эмнүүдийг хэрэглэж байна” гэж нөхцөл байдлынхаа тухай ярилаа.
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Амьсгалын замын халдварт өвчлөл ихэсч байгаагаас үүдэн дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Ханиад томууны өвчлөлийн дийлэнхи хувийг хүүхдүүд эзэлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн болон сэхээний тасгаар орж үзлээ. Бид бүхэн цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газартай
хамтран дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт ойрын хугацаанд 50 ортой хүүхдийн тасгийг нээнэ. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт нээсэн 17 ортой хүүхдийн тасгийг өргөжүүлэн 35 ортой болгохоор төлөвлөсөн. Дүүргүүдийн хувьд ялангуяа Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх зэрэг ачаалал ихтэй байгаа эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна.
Ханиад томууны эхлэл үед хүндрэл нэлээд эрчимжих хандлагатай байгаа нь ажиглагдсан. Энэ өвчлөлийн үе шат гуравдугаар сар хүртэл хамгийн их ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлага болон салбарын сайдын зүгээс өнөөдрийн нөхцөл байдлын талаархи тодорхой мэдээллүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргаас авлаа. Цаашлаад урьтал үе буюу агаар дуслын замаар дамждаг амьсгалын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан тодорхой хэмжээнд хориг тавих арга хэмжээг авах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Их, дээд болон ЕБС-ын сурагчдын амралт эхлээд байгаа энэ үед сургалт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан бусад газарт үйлчлүүлэх хүмүүсийн тоо цөөрөөгүй хэвээр байна. Тиймээс зарим аж ахуйн нэгж байгууллага, сургалтын газрын үйл ажиллагаанд түр хугацаагаар хязгаарлалт тавих асуудлыг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт нийт батлагдсан 81 ор байдаг ч, одоогийн байдлаар 182 хүүхдэд үйлчилж байна. Оройн 20:00 цагаас хойш ханиад нь хүндэрч хатгалгаа болсон хүүхдүүд нэмэгдэж ирэхэд ор хүрэлцэхгүйн улмаас эмнэлгийн коридорт тогтмол 10-15 орыг хүүхдүүдэд нэмэлтээр тавьж өгдөг. Нийт орны ачаалал нь бүр 100-гаар хэтэрсэн, ийм хүндрэлтэй нөхцөл байдалд эмнэлгийнхэн хэвтсэн хүүхдүүдээ эрчимтэй эмчилж, коридорт байгаа өвчтөнүүдээ зориулалтын өрөөнд даруй оруулахыг зорьж ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн энэ барилга өмнө нь Үнэ, стандартын газрын барилга буюу дарга нарын өрөөнүүд байсан. Тиймээс орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн шинэ барилгатай болох асуудлыг үе үед нь хөндөж ирлээ. Азийн хөгжлийн банкны шугамаар Монгол Улсын хэмжээнд хоёр том жишиг эмнэлэг барих шийдвэр гарсан. Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт жишиг эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлсэн. Ирэх жилээс дахин хоёр дүүрэгт нэмж барихаар төлөвлөөд байгаа. Азийн хөгжлийн банкны удирдлагууд, зохицуулах хорооныхонтой нь уулзаж нэг эмнэлгийн барилгын зөвшөөрлийг нь Чингэлтэй дүүрэгт авсан гэж хэлж болно. Гагцхүү тус дүүргийн удирдлагууд эмнэлэг барих газрын асуудлыг чөлөөлж өгөх нь нэн тулгамдсан асуудал болоод байна” гэлээ.
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасагтай танилцаж, эмч ажиллагсад болон эцэг эхчүүдийн санал сэтгэгдлийг сонссон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг олон нийтэд хүргэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн тухайгаа дуулгалаа. Тэрбээр энэ талаар “Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзлэх болсон нь томоохон асуудал. Нийслэлийн хэмжээнд дүүргийн эмнэлгүүдэд ажиллах эмч, сувилагч, резидэнт эмч нарын тоог нэмэгдүүлж, тодорхой хүрээнд орны зохицуулалт хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллах зэрэг олон ажлуудыг хийж эхэлсэн байгаа. Эцэг эхчүүд маань олон нийтийн газарт хүүхдээ дагуулж явахгүй, дааруулахгүй байх, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, гадуур гарахдаа амны хаалт зүүх зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авахыг зөвлөж байна. Ялангуяа гэрийн асаргаа, сувилгаа маш чухал. Сурагчдын амралт таарсан энэ үед гэрийн дотоод агаарын чанарыг сайжруулж, ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй юм. Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 0-5 насны хүүхдээ асарч буй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргаад байна” хэмээн ярьсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2017 оны 1 сарын 08
Витаминуудын ач холбогдол, хэрэглээ, эх үүсвэр
vitamins
Витамин гэж юу вэ?
В-ийн төрлийн витаминууд нь хүний идэж буй хоол хүнснээс энергийг чөлөөлдөг бөгөөд, бодисын солилцооны харилцан үйлчиллийг зохицуулдаг байна.В-ийн төрлийн витаминууд ,фолиевийн хүчлүүд нь цусан дахь гемоцистиний төвшинг хянахад чухал ач хобогдолтой.Гемоцистин өөрчлөгдсөнөөс зүрхний өвчнүүд, Альцгеймерийн өвчин/зөнөгрөл/,яс сийрэгжих өвчнүүд үүсдэг байна.Өдөрт 400 мг фолиевийн хүчил,10 мг витамин В6 ,50 мг витамин В12 хэрэглэснээр гемоцистинийг хэвийн хэмжээнд байхад тустай гэж судлаачид үздэг байна. Мөн зарим судалгаагаар энэ витаминууд судас хатуурлаас сэргийлдэг болохыг нотолсон байна.
Витамин А хэрэглэх ямар ач тустай вэ?
Нас ахиж буй дийлэнхи хүмүүс энэ витаминий дутагдалтай байдаг. Витамин А нь хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой.Витамин А нь лууван улаан хулуу/pumking/, туна загас, манжин, буурцаг/spinach/, загас өндгөнд их хэмжээтэй агууллагддаг.Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайхад түлхэц болж, арьс хуурайшдаг.Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.Витамин А хэрэглэх хэмжээ нь өдөрт 5.000-50.000 IU байх ба 10.000 IU -ээс дээш нэгжээр хэрэглэхдээ эмчийн зөвөлгөө аваарай.
В-ийн төрлийн витамин хэрэглэх ямар ач тустай вэ?
В-ийн төрлийн витаминд витаминВ1,В2,В3,В5,В6 зэрэг витаминууд багтана. Витамин В1-ийн дунд зэргийн дутагдлын үед хоолны дур, биеийн жин буурах ба дотор муухай оргин бөөлжимтгий болох, цочромтгой болж амархан уурлаж уцаарладаг болно.Хүнд хэлбэрийн дутагдлын үед булчин суларч, бери бери хэмээх өвчин үүсч хавагнан зүрх томордог байна.Витамин В1-нь гурвалжин будаа, гахай үхрийн мах, шинэхэн вандуй, буурцаг, талх, oranges, cereals зэрэгт их агуулагддаг байна.Витамин В1-ийг өдөрт 25-300 mg-аар хэрэглэнэ.
Витамин В2-Riboflavin
Витамин В2 дутагдлын дунд зэргийн дутагдлын үед амны салстууд шархалж, уруул хагарах, нүд улайх, арьс ховхорч хуурайших,толгой эргэх,үс унах,нойр муудах,гэрэлд цочромтгой болох,ходоод гэдэсний үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд илэрнэ. Витамин В2-ийн хэрэглэх тун өдөрт 300 mg.Витамин комплекс витамин С-ийн хамт хэрэглэхэд тохиромжтой.Хүнд хэлбэрийн дутагдлын үед цус багадах, мэдрэлийн өвчний шинжүүд илэрдэг.
Витамин В3-Nacin
Витамин В3-ийн дутагдлын үед арьс шархламтгай болох,гүйлгэх,толгой эргэх, ядрах, толгой өвдөх, нойр муудах хоолний дур муудах, арьсны харшил үүснэ. Хүнд хэлбэрийн дутагдлын үед пеллагра хэмээх өвчин үүсдэг байна. Витамин В3 -нь тахианы цээжний мах , үхрийн элэг, талх, талх исгэгч, цэцгэн байцаа /broccoli/, лууван эрдэнэ шишийн гурил, өндөг, загас, самар, гахайн мах, төмс, өргөст хэмхэнд элбэг байдаг. Өдрийн тун 25-300mg.
Витамин В5-Pantothenic
Acid Амуу буудай/whole grain/, мөөг, яргай загас/salmon/, талх исгэгч/yeast/, roal jelly, шинэхэн ногоо, элэг, бөөр, гахайн мах, бүлх, давсалсан загас, хар талханд элбэг байдаг. Витамин В5 дутагдахад дотор муухай оргих, ядрах, толгой өвдөх, гар бадайрах хэвлийгээр өвдөх, булчин зангирах зэрэг шинжүүд гарна.Өдрийн хэрэглэх тун 25-300 мг.Витамин А, С, Е-тэй хэрэглэхэд тохиромжтой.
Витамин В6-pyrodoxoin
Цусан дахь гемоцистиний төвшинг хэвийн хэмжээнд байлгахад тустай витамин. Гемоцистин хэвийн байх нь зүрхний үйл ажиллагаанд тустай гэнэ.Витамин В6 дутахад цус багадах, толгой өвдөх, арьс хуурайших, хэл шархлах, уруул сэтрэх, дотор муухай оргих зэрэг шинжүүд илэрнэ. Өдөрт хэрэглэх тун 1,5-2 мг. Банана, тахиа үхрийн мах, амуу буудайн талх, өндөг, талх исгэгч, самар хушганд их байдаг байна.
Витамин В12-Cyonacobalamin
Судалгаагаар ихэнхи залуучуудад энэ витамин дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Мөн махан хоол иддэггүй хүмүүс болон өндөг үл идэгчид энэ витамин дутагддаг байна.Хөгшчүүлийн 12-15%-д энэ витамин дутагдалтай байдаг гэнэ.Мөн ходоодны хүчил дарангуйлагч антацидууд тогмол хэрэглэгчдэд энэ витамин дутагддаг .Цус багадалт,ходоод гэдэсний өвчтэй хүмүүст энэ витамины дутагдал нийтлэг. Өдрийн тун 100мг. Аливаа хүн биеийнхээ хэрэгцээ шаардлага, өдөрт авах хэмжээгээр В-ийн төрлийн витаминуудыг хэрэглэх зайлшгүй шаардлагатай. Хоол тэжээлийн хамт хүний биед витамин-минералиуд хангалттай орж байх ёстой.Хангалттай хоол витамин минерал нь хүний эрүүл явахын үндсэн суурь болно.Хүмүүс олон шалтгаанаас болоод витамин-минералийг хангалттай хэрэглэж чаддаггүй байна. Судалгаагаар АНУ-ын хүн амын дунд төмөр,зэс,магнез их хэмжээгээр дутагдалтай байдаг нь тогтоогджээ.Биеийн жингээ хасах, махнаас татагалзах зэрэг шалтгаанаас болоод тэдгээр хүмүүсийн биед тодорхой витамин-минералиуд дутагдаж эхэлдэг байна.Зарим бүлгийн хүмүүст тодорхой витаминий дутагдал маш өндөр байдаг. Өндөр настануудад витамин Д, А, Е, кальци, зэс их хэмжээгээр, витамин В1, В2, нилээд хэмжээгээр дутагдалтай байдаг гэнэ. Хүнийг эрүүл саруул, эрч хүчтэй явахад хамгийн чухал зүйл бол хоол хүнс.Хоол хүнсээр дамжуулан биед хэрэгтэй амин дэмүүдээ авдаг.Та ямар хүнсэнд ямар витамин их байдгийг дараах зөвлөгөөнөөс мэдэж аваарай.
Витамин ихээр агуулдаг бүтээгдэхүүнүүд
А витамин: Малын өөх тос, цагаан идээнд байна. Загасны тосонд ихээр агуулагддаг.
Д витамин: Загасны тос, загасны түрс, сөн үхрийн элэг, тахианы өндөг, талх, пивоны хөрөнгөнд ихээр агуулагддаг. Харин сүү, цагаан идээ, цөцгийн тос зэрэгт багавтар байна.
Е витамин: Өөх тосонд их байдаг. Харин загасны тосонд огг байхгүй.Мөн ургамлын ногоон навч, үр будаанд ихээр агуулагдах боловч сүү, цагаан идээ, цөцгийн тосонд бага байна.
К витамин: Ургамлын ногоон навч, ялангуяа нарсны шилмүүс, байцаа ээрэгт их агуулагдана. Цагаан будаа, лууван, загасны тос, цөцгийн тос, сүү, тахианы өндөг зэрэгт бага байдаг.Харин элгэнд их хэмжээтэй байна.
С витамин: Ургамалд үүсэн бий болоод тэндээс хоол тэжээлийн хамтаар хүн, малын биед орно. С витамин хамгийн ихээр ургамлын ногоон навчинд байдаг.Нохойн хошуу, чацаргана, аньсны үр жимс, хушганд их, мах, цагаан идээнд бага агуулагддаг.Гүүний сүү, айрагт нэлээд их байдаг бол гурил будаа, өөх тос, өрөм, бяслаг зэрэгт энэ витамин огт байхгүй.Иймээс хүн өөртөө хэрэглэгдэх С витаминыг их төлөв идэшний ногоо, жимс зэрэг ургамал ногооноос авна.
Р витамин: Мах, ургамал, ногоонд нэлээд байдаг. Цагаан будааны хальс, пиво, талхны хөрөнгө, буудай, арвай, үхрийн элэг зэрэгт их хэмжээтэй агуулагддаг.
В-1 витамин: Ургамал, ногоонд ихээр агуулагдана. Цэвэрлээгүй цагаан будаа, үр будааны хальс, талхны хөрөнгө, бүдүүн гурилд их, булчин мах, сүү, цагаан идээнд бага зэрэг байна.
В-2 витамин: Талх, пивоны хөрөнгө, арвай буудай, цагаан будааны хальс, вандуй, ногоон сонгино, үхрийн элэг, бяслаг зэрэгт нэлээд их байна. Идэшний ногоо, жимс зэрэгт бага байна.
В-6 витамин: Цагаан будааны хальс, буудай, вандуй, пиво, талхны хөрөнгө, малын элэг, бөөр, маханд их байдаг.
В-12 витамин: Ургамал ногоо, жимсний зүйлд байдаггүй. Харин мах, ялангуяа элгэнд их байдаг.
Витамин дутагдахад биед ямар өөрчлөлт гардаг вэ?
-А витамин дутагдвал үс өнгөө алдаж хэврэг-шиж, арьс хуурайшин үрчлээтнэ.Нүдний хараанд нөлөөлж, оройн цагаар юм харах нь муудна.
-Д витамин дутагдвал хүүхдийн нойр муудаж, цочин сэрэх, уйламтгай, хоолонд дургүй болж цаашдаа сульдаа өвчинд шилжинэ.Сульдаа нь ялангуяа өвөл, хаварт цөөнгүй тохиолдоно, Хүүхэд шүдлэх, зулай битүүрэх нь саатаж, яс нь зөөлөрч муруйна.Насанд хүрсэн хүнд Д витамин дутагдвал яс зөөлөрч сийрэгжин, бэртэж хугарахад амархан болдог.
-К витамин бие мах-бодид дугагдах явдал ховор тохиолдоно.К витамин дутагдахад арьсан дор болон булчин, ходоод, гэдэс бусад эрхтэнд цус харвана.
-В1 витамин дутагдвал хоол унданд дургүй болж, эцэж туран, амархан ядрах, юмнаас айж цочих, уур уцаартай болох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
-В2 витамин дутагдвал бие суларч, хоолонд муудаж, жин буурна.Мөн нүд аргаж улайх, гялбаж нулимс гоожно.
-В6 витамии дутагдвал үс унаж, арьс загатнан, улайж шархлана.
-В12 витамин дутагдвал цус төлжих нь саатаж, цус багадах учир хоолонд дургүй болж бие суларч, амархан ядарч, арьс цонхийно.
-РР витамии дутагдвал ам хатах, уух юманд дур-лах, шүлс гоожих, тэнхээ тамир алдаж суларна.Хоолонд муудаж сулрах, толгой өвдөж, нойрондоо муу болно. Амны хөндийн салст бүрхүүл, хэлхэсэг газар улайж цаашдаа шархлана.Арьс ширүүн болж тар хөл, хүзүүний арьсан дээр эхлээд улаан толбууд гарч дараа нь шархалж яршина.
-С витамин дутагдвал бие суларч, нойр хүрэх, тэнхээ тамир алдарч амарханядрах, турж эцэх, нүүр гарын арьс цайрч, хуруу хумс, уруул зэрэг газраар хөхөвтөр толбо үзэгдэнэ.Уруул буйл хөхрөн хавдаж, цус гарах, шүд ганхаж өвдөх.цаашдаа булчин үе мөч өвчтэй болж, арьсан дээгүүр жижиг цус харваж хөх толбууд бий болно.
ФОСФОР хэрэглэх ямар ач тустай вэ?
Фосфорийг судлаачид ясны бодисын солилцоонд оролцож, кальцийг хэвийн хэмжээнд хадгалах нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг.Фосфор ихэнхи өндөр настанд дутагдаж байдаг бөгөөд кальци хэрэглэж байгаа үед магнез давхар хэрэглэхэд илүүдэхгүй гэдгийг судлаачид зөвлөсөн байдаг.
Кали хэрэглэх ямар ач тустай вэ?
Судлаачид калийг цусны даралт бууруулдаг ба цусхарвалтаас сэргийлдэг гэж үздэг.Гэхдээ 99 мг-аар өдөрт хэрэглэхийг зөвлөдөг.Калийг өндөр тунгаар 2400 мг аас дээш хэрэглэхэд ходоодийг хүчтэй цочроодог тул жимс ногооны шүүсний хамт хэрэглэхэд зүгээр.Жигнэсэн төмсөнд их хэмжээгээр хадгалагддаг.Кали дутагдахад арьс хуурайсч, гүйлгэх, бие дагжих, шөрмөс татах, зүрхний хэм алдагдах, хавагнах, нойргүйдэх, өөх тос хуримтлагдах, цусны даралт ихсэх зэрэг шинжүүд гарна. Калийг доз хэтрүүлэн хэрэглэхэд зүрхний хэм алдагдах, булчин сулрах , зүрхний гэмтлийн шинжүүд гарна.