-
2016 оны 10 сарын 24
Ихэнх нутгаар цас орж, хальтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас Архангай аймгийн нутаг Цагаан давааг өчигдөр 22.00 цагаас хаажээ.
-
2016 оны 10 сарын 24
Цагдаагийн байгууллагаас жолооны үнэмлэхээ солиулах, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдэд тухайн хүний ажиллаж, амьдарч буй газарт нь хаягаар нь хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлжээ.
-
2016 оны 10 сарын 24
Тодруулбал, СХД-ийн нутаг эмээлтийн зам, ”МТ” штс-ын баруун замд t.landcruiser маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 27 настай эрэгтэй Б- г мөргөж амь насыг нь хохироожээ.
-
2016 оны 10 сарын 24
Үүний дагуу эхний ээлжид Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн анхны суурийг тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
-
2016 оны 10 сарын 24
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 618 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 489 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 10 сарын 24
“Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобус замын хөдөлгөөнд оролцож байхдаа шатжээ.
-
2016 оны 10 сарын 24
Өчигдөр буюу 10-р сарын 23-ны өдрийн оройн 18:00 цагийн орчимд, залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан гэмт этгээдийг Эрүүгийн цагдаагийн газрын 4-р хэлтэс болон Тусгай ажиллагааны газрын алба хаагчид баривчилсан байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3 заасан гэмт хэрэгт сэжигтнээр эрэн сурвалжлагдаж байсан 50 настай эрэгтэй “Гандан бороо” хочтой Б-г Баянгол дүүрэгт байрлах гэрээс нь баривчилжээ. Баривчлах үед сэжигтэн Б нь мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрт нь хийсэн үзлэгээр Метафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн байна. Тиймээс сэжигтэнд холбогдох эрүүгийн хуулийн 148.3-т заасан хэрэг дээр нэмж Монгол улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн, хоёр хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.
“Гандан бороо” хочтой Б нь иргэн Г-с 150 орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч улмаар зээлийн хугацаа дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлжээ. Улмаар хохирогч Г цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн 148.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байсан ажээ. Иймд дээрх этгээдэд залилуулсан болон хохирсон иргэд байвал Эрүүгийн цагдаагийн газарт хандахыг цагдаагийн байгууллагаас дамжууллаа.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын танилцуулснаар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 сарын 17-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 575 мэдээ, мэдээлэл хүлээн авчээ.
-
2016 оны 10 сарын 24
Монголын эдийн засаг зэс, нүүрс зэрэг түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Өнгөрсөн 2012 оноос эхлэн түүхий эдийн үнэ унаж, 2011 онд дэлхийд хамгийн өндөр буюу 17 хувьтай байсан манай улсын эдийн засгийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувь болсон билээ. Энэ нь улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж, Засгийн газрын төсвийг хумьсан талаар гадны хэвлэлүүдэд бичсээр байна.
Энэ сарын 21-ний өдөр “The Diplomat”-д: Монголын төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцэж байна. Харин нийт өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 200 орчим хувьтай тэнцэж буй нь тус улс сүүлийн хэдхэн жилийн хугацаанд ийм их хэмжээний өр тавьсантай холбоотой хэмээн бичжээ.
-
2016 оны 10 сарын 24
Авто замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 3.8 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замыг Өндөрдовын жуулчны баазтай холбох 5.1 км, Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км нийт 39.1 км хатуу хучилттай авто замыг тус тус ашиглалтад хүлээн аваад байна.
Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын үлдэгдэл 58 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замаас 120 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замаас 77.8 км-ыг тус тус хэсэгчлэн, мөн Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9.8 км нийт342.6 км хатуу хучилттай авто зам болон Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217.2 урт метр төмөр бетон гүүрийг тус тус ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Завхан аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км, Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох замын хэсэг болох Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км хатуу хучилттай авто замын барилгын бэлтгэл ажлыг хангаж, зам барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ.
Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны замын барилгын ажлыг эхлүүлж ажлын явц 30.0 орчим хувьтай байна.
-
2016 оны 10 сарын 24
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 23
Цээжээр халуун оргиж түлэгдэх шиг болон хорсох хичнээн таагүй билээ. Цээж хорсох таагүй өвчнийг олон хүн өөр мэдэрдэг. Цээж хорсонгуут хүмүүс аяга ус яаралтай авч, сод хийж хутгаад ганц амьсгаагаар залгина. Зүгээр болчих шиг боллоо. Тэгээд л ажлаа хийсээр одно. Гэтэл маргааш нь дахиад цээж хорсоно. Та содтой усаар зөвхөн шинж тэмдгийг арилгаж байгаа болохоос биш өвчнийг анагааж байгаа хэрэг биш гэдгээ мэдэх үү? Сод бол эм биш. Зүгээр л давсны хүчлийн үйлчилгээг багасгаж байгаа юм. Байнга сод уувал гэдэс дотор нүүрсхүчлийн хий үүсч, энэ нь ходоодны салстыг сэдрээж өвчнийг улам гааруулдаг. Цээж хорсох нь ихэнхдээ хоол боловсруулах замын ноцтой өвчний илрэл байдаг.
Яагаад?
Ихэнхдээ цээж хорсох нь буруу хооллосноос эхтэй. Ялангуяа их ажилтай, эсвэл яаруу сандруу хүмүүс сууж тайван хооллохын оронд явдал дундаа иддэг. Энэ нь даамжирсаар өвчинд хүргэнэ. Цээж хорсох үндсэн шалтгаануудын нэг нь илүүдэл жин. Хүн их идсээр ходоод нь сунадаг. Мөн таргалж эхэлнэ. Улмаар гэдэс доторх даралт тун өндөр болдог. Энэ бүхэн мөн цээж хорсохын эхлэл. Дээр нь архи их уух, кофе уух, шоколад их идэх, хийжүүлсэн ундаа юм уу халуун ногоотой хурц хоол их иддэг бол эрт орой хэзээ нэгэн цагт цээж хорсоно. Цээж хорсох механизм туйлын энгийн. Хүн хоол идэхэд улаан хоолойгоор дамжин ходоод руу ордог. Хоол ходоод руу орох үед улаан хоолой ба ходоодны дунд байрлах хавхлаг нээгдэж хаагдаж байдаг. Энэ хавхлаг дутуу хаагдсанаар ходоодны хүчил улаан хоолой руу орж ирэн түлнэ. Ингээд цээж хавиар түлэгдэж хорсох эвгүй мэдрэмж төрдөг.
Ямар арга хэрэглэх вэ?
Хэрэв цээж хорсох явдал олонтаа давтагдаж, та өөрөө эмчилгээ хийлгэхгүй байгаа бол ойрын хугацаанд ходоодны шархлаа үүсч мэднэ. Тиймээс сод уухын оронд эмчид очоорой. Цээж хорсох өвчнийг хоолны дэглэм барьснаар эмчилдэг. Ихэнхдээ хүнсний ногоо, бүдүүн ширхэгтэй үр тарианы бүтээгдэхүүн зэргийг иддэг. Ер нь цээж хорсох өвчтэй болохгүйн тулд их идэхээс сэргийл. Хүн их идэж таргалснаас дотор эрхтнүүд өөхөлж багтаж ядан улмаар гэдэс доторх даралт өндөр болдог. Энэ нь ходоодны хавхлагууд гүйцэд хаагдахад саад учруулдаг. Эсвэл тарган биш байлаа ч цээж хорсолт үүсгэдэг хүнсний зүйлс, тухайлбал архи, кофе, шоколад, хийжүүлсэн ундаа, халуун ногоотой болон өөх тостой хоол зэргийг багаар хүртэж сурах хэрэгтэй. Мөн аль болох ойр ойр, бага багаар иднэ. Унтахын өмнө хоол идэж огт болохгүй. Жингээ байнга хянаж, архи тамхийг мартвал зохино. Заримдаа сүү цээж хорсохыг дардаг боловч өвчнийг нь биш шинж тэмдгийг нь дардаг гэдгийг бүү март. Гэхдээ содыг бодвол хоргүй.
-
2016 оны 10 сарын 23
Нийслэлийн хэмжээнд он гарсаар Нийслэлийн Онцгой байдлын газарт нийт 38 хүүхэд гал түймэрт өртлөө гэсэн дуудлага иржээ. Үүнээс Онцгой байдлын албан хаагчид цаг алдалгүй шуурхай ажилласнаар 27 хүүхдийг эрүүл мэнд, амь насаа алдахаас авран хамгаалсан байна. Харин долоон хүүхэд түлэгдэж, дөрвөн хүүхэд нас барсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.
Иймд эцэг эх, томчуудын хайхрамжгүй байдлаас бага насны хүүхдүүд гал түймэрт өртөж түлэгдэж, гэмтэж, эрүүл мэнд амь насаа алдсан тохиолдол гарч байгаа тул нийт эцэг эхчүүд, томчуудыг гэр, орон байрныхаа галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээхгүй байж, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг Нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
2016 оны 10 сарын 23
“Миний эхнэр тагнуулч”, “Марко поло”, алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй олон шилдэг кинонд туслах дүр бүтээсэн авьяаслаг жүжигчин бол А.Баярцэцэг. Түүнийг жүжигчин гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Miss world 2016” тэмцээнд ирэх арванхоёрдугаар сард эх орноо төлөөлөн оролцох юм. Үзэсгэлэн гоо, авьяас билэг, мэдлэг оюуныг хослуулсан Алтангэрлийн Баярцэцэгт “Miss world Mongolia”-гийн ялагчийн титмийг гардуулах ёслол өчигдөр боллоо. Өнгөрсөн жил 11 дэх титмийн эзнээр тодорсон Н.Ану А.Баярцэцэгт титмээ шилжүүлэн өгсөн нь ёслолын ажиллагааны хамгийн сэтгэл хөдөлгөсөн мөч байв.
Дэлхийн тавцанд олон орны авьяаслаг үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй өрсөлдөж эх орныхоо нэрийг таниулсан Н.Ану найздаа амжилт хүсээд “ Өнөөдөр А.Баярцэцэгтээ титмээ шилжүүлэн өгч байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна. Энэ титэм 11 гоо бүсгүй зүүсэн маш хүндэтгэлтэй титэм юм. Титэм бол миний мөрөөдөл байсан. Дэлхийн олон орны авьяаслаг бүсгүйчүүдтэй өрсөлдөж байхад ганцхан зүйлээр их бахархдаг юм билээ. Тэр бол Монгол соёл. Бид хоёр олон жилийн өмнөөс найзалж ирсэн. Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн А.Баярцэцэг маань оролцохоор болсон нь маш оновчтой сонголт. Учир нь тэр бол маш мэдлэг боловсролтой , авьяаслаг бүсгүй. Мисс байна гэдэг амаргүй. Хүнээс гоо сайхан, мэдлэг оюун, авьяас билэгийг шаарддаг шалгуур өндөртэй мэргэжил. Манай улс дэлхийд олон зүйлээр нэрээ таниулж байгаад баяртай байдаг. “Miss world 2016” бол Монголчуудын оролцож болох хамгийн том тэмцээний нэг гэж хувьдаа боддог. Ингээд А.Баярцэцэгтээ дэлхийд нэрээ таниулаад титмээ зүүгээд ирээрэй. Амжилт хүсье” гэлээ.
1951 оноос зохион байгуулагдаж уй Дэлхийн миссийн тэмцээнд Манай улс 2005 оноос үндэсний гоо бүсгүйгээ оролцуулж эхэлсэн түүхтэй. Энэ жил 12 дахь удаагаа А.Баярцэцэгийг илгээх гэж байна. “Miss world” бол хамгийн олон орны бүсгүйчүүд оролцдог цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг гоо сайхны олимп юм.
Титэм шилжүүлэх ёслолын үеэр 12 дахь титмийн эзэн А.Баярцэцэг “ Титэм авч байгаад сэтгэгдэл өндөр байна. Дэлхийн миссийн тэмцээнд би ганцаараа оролцоогүй. Гурван сая хүнээ төлөөлөн оролцож байгаа учраас бид бүгдээрээ энэхүү тэмцээнд оролцож байгаа юм шүү. Амжилт гэдэг бол титэм зүүх биш. Бусдын сэтгэл зүрхэнд хэр их орон зай үлдээсэнд оршдог гэж би үздэг. Сар гаруйн хугацаанд үргэлжлэх “Miss world 2016” –д эх орноо сурталчилан таниулах нь миний хувьд маш том зорилго. Та бүхэндээ баярлалаа” гэснээр тэрбээр тайзыг орхилоо.
Дэлхийн миссийн тэмцээн буюу “Miss world 2016” нь ирэх арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Мэрилэнд мужид болох юм. Үүнтэй холбогдуулан тус ёслолын үйл ажиллагааг “Аsian future” компани зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт багтсан “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэлгийн уралдааныг зарлаж байна. Нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан хотын хөгжил дэвшилд оруулах оюутнуудын оролцоог нэмэгдүүлэхэд уралдааны зорилго оршиж байгаа юм.
Уралдаанд их, дээд сургуулийн I-IV курсийн оюутнууд оролцох боломжтой бөгөөд эсээ нь
Сэдвийн агуулгад нийцсэн байх
А4 хэмжээтэй цаасан дээр үгийн тоо 800-1000 байна
Үг үсэг болон утга найруулгын хувьд алдаагүй байх
Arial 12 фонтоор шивж ирүүлсэн байх
Дэлгэрэнгүй мэдээлэл /өөрийн овог нэр, холбогдох утас, сургууль, анги/ зэргийг хангасан байх шаардлагатай юм.
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй оюутнууд сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэхийн хуулбарын хамт ирүүлнэ. Ирүүлсэн эсээг Нийслэлийн Соёл, урлагийн газраас томилсон комисс шалгаруулж тэмцээний дүнг 2016 оны 10 дугаар сарын 28-ны дотор нийтэд зарлаж, шалгарсан оролцогчдод шагнал гардуулна.
Тэмцээний шагнал
1-р байр 1 /Өргөмжлөл, 1 000 000 төгрөг/
2-р байр 1 /Өргөмжлөл, 800 000 төгрөг/
3-р байр 1 /Өргөмжлөл, 500 000 төгрөг/
-
2016 оны 10 сарын 23
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр дуусна. Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Мөн гэрээт цэргийн албанд “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлнэ.
-
2016 оны 10 сарын 23
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай А/744 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжийн дагуу сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого хийх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амарна. Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газраас нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна
-
2016 оны 10 сарын 22
Хөрөнгийн бирж “Үнэтцаасны захзээлийн нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 28-29-ний өдөр өөрийн байрандаа зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээ үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна. Тухайлбал, арилжаа болон хувьцаат компани, Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга, ногдол ашгийн мэдээ, хөрөнгө .оруулалтын талаар зөвлөгөө егөхөөс гадна телбөр тооцооны данс болон үнэт цаасны данс нээж егч үйлчлэх ажээ.
Мен Эрдэнэс тавантолгойн цэнхэр тасалбар, хувьцаатай эсэхээ шалгуулах боломжтой юм байна. Өдөрлөгт Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбер тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг байгууллагууд оролцоно гэв.