-
2016 оны 10 сарын 25
Дэлхийн банк болон Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа-3” төслийг 21 аймагт хэрэгжүүлж байгаа. Тэгвэл Сангийн яамны хэрэгжүүлж буй тус төслийн Сум дэмжих багуудын 105 ажилтныг Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаагийн шийдвэрээр ажлаас нь халжээ. Уг асуудлаар ажлаас халагдсан гэх 105 ажилтны төлөөлөл болон хуульчдын зүгээс мэдээлэл хийлээ.
-
2016 оны 10 сарын 25
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн ажлын хүрээнд өнөөдөр буюу “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дууллаа. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болсон юм.
Нэмж мэдээлэхэд, Өнгөрөгч 2011 онд тус дууны 55 жилийн ойд зориулж уран барималч Б.Эрдэнэбатын загвараар бие даасан уран бүтээлчид “Маамуу нааш ир” дууны гурав дахь хөшөөг босгосон юм.
-
2016 оны 10 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Мэри Дэвис болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 10 сарын 25
Энэ жил улсын хэмжээнд 501.0 мянган тонн үр тариа, 482.1 мянган тонн улаанбуудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөж байгаа.
-
2016 оны 10 сарын 25
Ихэнх нутгаар цас орж, халтиргаа гулгаа үүссэн, үзэгдэх орчин хязгаарлагдсан.
-
2016 оны 10 сарын 25
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их хурал дахь Турк-Монголын Парламентын Найрамдлын бүлгэмийн дарга, Туркийн Газиантеп хотоос сонгогдсон Үндэсний Их хурлын гишүүн Мехмет Эрдоган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэдний айлчлал өнөөдөр эхлэх бөгөөд энэ сарын 29 хүртэл үргэлжлэх аж.
-
2016 оны 10 сарын 25
Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газрын албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийлээ.
-
2016 оны 10 сарын 25
Улс орны эдийн засгийн нэгэн чухал салбар нь Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбар байдаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн олон тулгуурт салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний салбаруудыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөгдөж байна.
Үүний нэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг Аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний төв болгож, тав тухтай орчин, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, бүхий л төрлийн үйлчилгээг нэгэн дор авах боломжтой, 24 цаг тасралтгүй үйл ажиллагаатай “Шөнийн гудамж” төслийг эхлүүлэхээр зэхээд байгаа аж.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх байршлыг хүртэл сонгосон байгаа бөгөөд Улаанбаатар хотын төв цэг болох Худалдаа үйлчилгээний гол бүс буюу Сеүлийн гудамж хамгийн тохиромжтой байршилд тооцогдож байгаа юм.
Манай орныг зорин ирсэн жуулчдын хувьд шөнийн цагаар үйлчилгээ авах, амарч зугаацах, алжаалаа тайлах, хоол унд зооглох боломж хязгаарлагдмал байдаг зэрэг нь жуулчдын сэтгэл ханамжийн байдалд шууд нөлөөлдөг гэдгийг судалгаагаар нотлосон байдаг.
Хэрэв энэхүү төсөл хэрэгжвэл Нийслэл хот маань Дэлхийн бусад хотуудын адил худалдаа үйлчилгээний шөнийн гудамжтай болж, гадна дотны жуулчид, зочид төлөөлөгч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, жинхэнэ аялал жуулчлалын төв хот болох боломж бүрдэх юм.
Дашрамд сонирхуулахад Аялал жуулчлал өндөр хөгжсөн Нью Йорк, Токио, Сеүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хотуудад худалдаа үйлчилгээний шөнийн гудамж, захууд олноор байдаг бөгөөд энд жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг байна.
-
2016 оны 10 сарын 25
Мөнгөн ус тээвэрлэж явсан иргэдийг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны хорооллын ...р байрны зогсоолд мөнгөн ус зарж байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 10 сарын 25
Хууль дүрэм зөрчдөг, таван алхам ч хамаагүй тааралдсан газар дээрээ барилга барьчихдаг. Мөн ажилчдынхаа аюулгүй байдлыг анхаардаггүйн улмаас барилга дээрээс хүн унаж бэртсэн мэдээлэлд хүмүүс дөжирсөн бололтой. Ийм мэдээлэл бараг өдөр алгасахгүй шахам цагдаагийн газрын хоногийн мэдээ, хэвлэлийн хуудаснаас салахгүй болохоор арга ч үгүй биз. Тэгвэл саяхан барилгын компаниудын нэр хүндийг шавартай хутган хөлдөө чирсэн үйл явдал болсон нь олныг цочирдууллаа. Энэ нь аль нэг албан байгууллага хувийн бизнестэй холбоотой бол өөр хэрэг. Гэтэл хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай яригдах зүйл учраас өнгөрүүлж боломгүй аж. Олон нийт ч хурцаар шүүмжилж одоог хүртэл эрх мэдэл албан тушаалтнуудаас хариуцлага нэхсээр байгаа юм.
-
2016 оны 10 сарын 25
Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам, Багахангай, Говьсүмбэр аймаг хүртэлх чиглэлийн замууд халтиргаа гулгаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа учраас дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ.
Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 25
эрүүл мэндийн байгууллага дахь авлигын эрсдлийг судалгааны үндсэн дээр тодорхойлохын зэрэгцээ авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгах, эрүүл мэндийн салбарт мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хянах, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийх зэрэг чиглэлээр голлон ажиллах юм байна.
-
2016 оны 10 сарын 25
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хөгжим, С.Лхамсүрэнгийн шүлэг “Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн ажлын хүрээнд маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны 11:00 цагт “Маамуу нааш ир” дууг Монгол орон даяар цэцэрлэгийн бүх хүүхдүүд нэгэн зэрэг дуулах юм байна. Мөн “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол 12.00 цагт болох бол тус ойд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” 13:00 цагт Монголын Хүүхдийн ордонд болно
-
2016 оны 10 сарын 24
Бразилын Рио де Жанейро хотноо XV удаагийн паралимпын наадам зохион байгуулагдаж Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар хүрэл медаль хүртсэн билээ.
Тэрбээр Б.Ууганхүүд нутгийн зөвлөл, бизнесменүүд, төр засгаас урамшуулж, байртай болгосон. Харин эх орноо төлөөлөн паралимпт амжилттай оролцсон Э.Содномпилжээд байр бэлэглээгүй байна. Тиймээс Э.Содномпилжээд байр авч өгөх “Ард Түмний бэлэг” аяныг Г.Дамбадаржаа тэргүүтэй хэсэг хүмүүс санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага дуусчээ. Харин хөдөө орон нутагт цэрэг татлага үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 28-нийг хүртэл үргэлжлэх аж.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын гаргасан захирамж ёсоор нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
-
2016 оны 10 сарын 24
Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна.
Гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна.
2016 оны эхний 10 сард буюу өнөөдрийн байдлаар объектын гал түймэр улсын хэмжээнд 2985 удаа гарч 30 хүн түлэгдэж гэмтэн, 31 хүн амь насаа алдсан байна.
Иймд иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд пийшин, зуухны галын аюулгүй байдлыг хангуулан пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулахыг зөвлөж байна.
Пийшин, зууханд зориулалтын бус түлш болох хуучин хувцас, дугуй, хуванцар, хуурай хог хаягдал зэргийг хэрэглэхгүй байх, яндангийн хөөг тогтмол цэвэрлэж байх, үнс нурмыг тусгай төмөр саванд хийж хөргөсний дараа бусад хуурай хог хаягдалтай нийлүүлж хаях хэрэгтэй.
Мөн орон сууц, гэрийн цахилгаан хангамж, цахилгаан тоног төхөөрөмжийг заавал эрх бүхий мэргэжлийн этгээдээр угсралт, засвар үйлчилгээг хийлгэхийг зөвлөж байна.
Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр орхих, цоожилж үлдээхгүй байх, орхих тохиолдолд заавал насанд хүрсэн харгалзах хүнтэй байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна .
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар Төрийн шагналт Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн Найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 24 дэх удаагийн уралдаант наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монголын Хүүхдийн ордонд амжилттай зохион байгууллаа.
-
2016 оны 10 сарын 24
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 15 орны 142 иргэний Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай 94 удаагийн шийдвэрийг гаргасан байна.
-
2016 оны 10 сарын 24
Мэс заслын тасагт өдөрт 5-6, долоо хоногт 35-40 гаруй хүнд яаралтай хагалгаа хийдэг байна.
-
2016 оны 10 сарын 24
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Дэлхийн банкны Хотын нийтийн тээврийн мэргэжилтэн Яанг Чен болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.