Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2395 2396 2397 2398 2399 2400 2401
  • ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарын тойм
    2016 оны 10 сарын 28
    “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2016 оны 40 дэх дугаарт Тогтоолын үйлчлэлийг түдгэлзүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.

  • НӨАТ-ын азтануудад 2.6 тэрбум төгрөг олгожээ
    2016 оны 10 сарын 28
    НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 16 удаагийн тохирол явагджээ.
  • “Их хотын хямдрал- 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ
    2016 оны 10 сарын 28
    “Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм.
  • Нийслэлийн тэргүүний өрхөөр 9 гэр бүл тодорлоо
    2016 оны 10 сарын 28
    Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө.
  • Амиа хорлох бяцхан иргэдийн тоо нэмэгджээ
    2016 оны 10 сарын 28
    БСШУЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн болон Хүүхэд гэр бүл хөгжлийн төвөөс “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ.



    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2010, 2013 онуудад ЕБС-ийн сурагчдын дунд хийсэн судалгаагаар дөрвөн сурагчийн нэг нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, долоон сурагчийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагчийн нэг нь нэгээс олон удаа амиа хорлох оролдлогыг хийсэн гэж хариулсан байна.



    Мөн цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд өнгөрсөн дөрвөн жилийн дотор насанд хүрээгүй 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон талаар мэдээллээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Тиймээс дээрхи мэргэжлийн байгууллагуудаас “Цахим гадуурхал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.



    “Цахим гадуурхал цаашаа” уриан дор эхэлж буй уг хөтөлбөр нь сошиал медиа, интернетийн зөв хэрэглээг олон нийтэд уриалах аж.



    Кибер буюу цахим ертөнцөд дээрэлхэх гэдэг нь ухаалаг гар утас, компьютер зэрэг цахим хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндэд халдах болон дарамтлахыг хэлнэ. Гадуурхлын олон хэлбэр байдаг ч олон нийтэд хурдан хүрдэг, хүссэн үедээ үйлдэж болдог, өргөн цар хүрээг хамардаг зэргээрээ цахим гадуурхал нь илүү хор хөнөөлтэй. Уг гадуурхал нь тухайн хүүхдийг өөртөө итгэлгүй болгохоос эхлээд амиа хорлоход хүргэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.



    Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээний бүх ЕБС-иудад “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт хичээл орох аж. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд ирэх сарын 1-нээс эхлэн “Таны нэг удаа бэлэглэсэн 350 грамм цус гурван хүний амь аврана” уриан дор сайн дураараа цусаа өгөх өдөрлөг зохион байгуулах юм байна.
  • С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн Гэрэгэ” гардууллаа
    2016 оны 10 сарын 28
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулан өглөө.
  • “Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээр амарна
    2016 оны 10 сарын 28
    Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын 1-нийг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан.
  • Ирэх долоо хоногоос дулаарна
    2016 оны 10 сарын 28
    Энэ сарын 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 29-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.
  • Шатсан иргэний ар гэрийнхнийг хайж байна
    2016 оны 10 сарын 28
    Энэ сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо БҮК-ын замын урд, төв дулааны шугамны орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
  • “Монгол бахархлын өдөр”-өөр ховор, түүхэн сурвалж бичгүүдийг танилцуулна
    2016 оны 10 сарын 28
    Ирэх даваа гарагт Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу ”Монгол бахархлын өдөр” тохионо.

  • Амиа алдсан хүний хэн болохыг тогтоожээ
    2016 оны 10 сарын 28
    Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ сарын 19-ны өдөр хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Анх цагдаагийн байгууллагад Эрдэнэт хотын гэр хорооллын жалганд нохой овоорч, хүний гар хөл зуугаад явж байгаа тухай иргэд мэдээлжээ. Золбин нохойнууд эмэгтэйн гар, хөл, толгойг жалганд зууж авчирсан байсан аж. Улмаар цогцсыг таниулах ажиллагаа явуулж, 27 настай Ц гэгч эмэгтэйгийн цогцос болохыг тогтоожээ. Энэхүү хэрэгт гурван эрэгтэйг холбогдуулан шалгаж байгаа ба хэргийн газарт Орхон аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн гэмт хэрэг шалгах тасаг, Мөрдөн байцаах газарт онц ноцтой хэргийн талаар шуурхай мэдээлэл авч, хүч нэмэн ажилласан байна.
  • Толгойдоо буудуулсан эрэгтэйн бие сайжирч байна
    2016 оны 10 сарын 28
    Хан-Уул дүүрэг дэх Яармагийн гүүрэн дороос энэ сарын 25-нд буюу өнгөрсөн мягмар гарагт толгойдоо сумны шархтай эрэгтэй олджээ.

    Тодруулбал, Толгойдоо сумны шарх авсан эрэгтэйг харсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж улмаар түүнд эмнэлгийн тусламж үзүүлж амийг нь аварчээ.

    Одоогоор түүний биеийн байдал гайгүй байгаа аж. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ТОЗ-8” буу, хонгио олдсон байна.
  • Филаделфиа оркестр задгай талбайд тоглолтоо хийнэ
    2016 оны 10 сарын 28
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа.


  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлжээ
    2016 оны 10 сарын 28
    Өчигдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 338 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 9 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 1 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
  • Цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг АНУ хамтарна
    2016 оны 10 сарын 28
    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтыг хүлээн авч уулзав.

    Уулзалтын эхэнд сайд ХЗДХЯ үндсэн чиг үүргийн яамны хувьд өргөн хүрээний асуудал эрхэлдэг болохыг танилцуулаад хууль хэрэгждэг байх, иргэдэд тэгш үйлчилдэг байх зарчим баримталж байгаагаа илэрхийлсэн юм. Ялангуяа эдийн засаг, бизнес, өмчийн харилцааны эрх зүйн орчныг илүү сайжруулах тал дээр түлхүү анхаарна гэдгээ тодотгов.

    Мөн сүүлийн жилүүдэд эдийн засаг, ниймийн байдлаас шалтгаалан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлээд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах асуудал тулгарч буйг дуулгасан байна.

    Тухайлбал хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр АНУ-тай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилжээ.

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Монгол Улс АНУ-ын хооронд иж бүрэн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд байнга хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлэв.

    АНУ- аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт цаг зав гарган тэргүүлэх зорилтуудаа танилцуулсан явдалд Монгол Улсын ХЗДХ-ийн сайдад талархал илэрхийлээд эдийн засгаа сэргээх Засгийн газрын зорилтыг дэмжиж байгаагаа онцолсон байна.

    Тэрбээр хууль эрх зүйн орчныг улам сайжруулах, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэрч хохирогчийг хамгаалах, хар тамхи, мансууруулах бодис, цахим орчинтой холбоотой шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
  • Д.Баярсайхан “Халамжийн” хэргээс мултарсан уу
    2016 оны 10 сарын 28
    ”Халамжийн” гэх тодотголтой албан тушаал авлигын хэргийн шүүх хурлын тов гарчээ.
  • ГХЯ: Италид болсон газар хөдлөлтөд монгол иргэн өртөөгүй
    2016 оны 10 сарын 28
    Энэ сарын 26-ны өдөр Италийн төв хэсэгт орон нутгийн цагаар 19:10 болон 21:18 цагуудад 5.5 болон 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

  • ”Цалинтай ээж” хөтөлбөрт хэн хамрагдах вэ?
    2016 оны 10 сарын 28
    Мэргэжлийн Засгийн газраас ”Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

  • 219 иргэний ашиглаагүй газрыг ногоон байгууламж болгоно
    2016 оны 10 сарын 28
    Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт газрын харилцааны шинэ төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын “Газрын сан” байгуулах тухай тусгасан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эхний ээлжид нийтийн эдэлбэрийн газар дээрх зөрчлийг арилгаж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах чиглэлээр хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэ тухай нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэв.


    Нийслэлийн Газрын албанаас эхний ээлжинд газрын тухай хууль зөрчин зориулалтын дагуу 2 ба түүнээс жил газраа ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газрыг судлан хүчингүй болгох, нийтийн эзэмшлийн газар, зам талбай дээр үйл ажиллагаа явуулж буй зөвшөөрөлгүй баригдсан, байрлуулсан түц, контейнер зэрэг объектыг буулган төрийн өмчийн газрыг чөлөөлөх, замаар нийтийн эдэлбэрийн газар, орон сууцны хороолол болон гэр хорооллын зүлэг, мод, бут, сөөг, гэрэлтүүлэг, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбайг нэмэгдүүлэхээр судалж байна. Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууны танилцуулснаар нийслэлийн хэмжээнд 2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшиж, ашиглаж буй газраа ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн 50.1 га талбай байгаа юм байна. Мөн зөвшөөрөлгүй барьсан, газрыг нь чөлөөлөх шаардлагатай нийт 430 объект байгаа юм. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй түц 168, контейнер 54 байна гэж тэрээр хэллээ.


    Эдгээрийг чөлөөлж нийслэлийн Газрын санд бүртгэж, хотын ногоон байгууламж, тохижилтыг нэмэгдүүлэх боломжтой гэж нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд үзлээ. Зөрчлийг арилгаж, төрийн өмчийн газрыг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээс гадна, нийтийн эзэмшлийн зам талбайг хадгалан үлдээж ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулна. Бизнесийн зориулалтаар ашиглах боломжтой газруудыг “Газрын тухай хууль”-ийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар худалдаалж, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх зэрэг томоохон ажлыг хугацаа алдалгүй эхлүүлнэ гэдгээ хотын дарга хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болно
    2016 оны 10 сарын 28
    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй ”Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно.

    2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үнэ төлбөргүйгээр гарна.

    Үзэсгэлэнгийн хүрээнд ЕБС-ийн багш нарын бүтээлийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн, Монгол бахархлын өдөрт зориулсан үзэсгэлэнг Цонжин болдогт байрлах Чингис хааны морьт хөшөө цогцолборт 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тус тус 10 хоног зохион байгуулна.
2395 2396 2397 2398 2399 2400 2401
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
    24 мин
  • Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    15 цаг 34 мин
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын орчинг сайжруулж, зах зээлийн бүтцийг өөрчилнө
    16 цаг 34 мин
  • ХЗБХ: Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгууллаа
    16 цаг 47 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж
    17 цаг 15 мин
  • Грекийн цагдаа нар цагаачдыг хөөн гаргах ажиллагаандаа цагаачдыг ашиглаж байна
    18 цаг 0 мин
  • Залуу судлаачид, оюутнуудын дунд “New normal-2026” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
    18 цаг 0 мин
  • “2026 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Ордос хотыг зорилоо
    18 цаг 40 мин
  • Улсын хэмжээнд 4,2 сая мал төллөж, бойжилт 98.9 хувьтай байна
    19 цаг 50 мин
  • ОХУ-ын засаг захиргаа их сургуулийн оюутнуудыг цэргийн албанд хүчилж, их мөнгө амлах болжээ
    19 цаг 56 мин
  • Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    20 цаг 9 мин
  • Дорнод аймгийн Дашбалбар суманд гарсан хээрийн гал түймрийг цурамд оруулжээ
    20 цаг 17 мин
  • Хайртай улс төрчийнхөө "дайсан болж" суудлыг нь булаасан Петер Магяр
    20 цаг 48 мин
  • С.Нарангэрэл: УИХ “Ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй
    20 цаг 54 мин
  • А.Ундраа: Парламентын дархлааг хамгаалахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дэмжихгүй
    21 цаг 16 мин
  • Таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна
    21 цаг 47 мин
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
    21 цаг 59 мин
  • НҮБ: Ормузын хоолойг хаах эрх мэдэх хэнд ч, аль ч улс оронд байхгүй
    22 цаг 15 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ
    22 цаг 28 мин
  • Байнгын хороод хуралдана
    22 цаг 44 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Дөнгөнөөс гаргасан дөрвөн жил
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монголын циркчид, циркийн хамтлаг продакшнууд нэгдэж Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Харүмафүжи Д.Бямбадоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК