-
2016 оны 10 сарын 30
зориулсан үндэсний бөхийн барилдаан
-
2016 оны 10 сарын 30
10 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 1-5 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.
Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.
Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэнд үзүүлэв.
-
2016 оны 10 сарын 30
Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-нд тохионо.
Эл өдрөөр бүх нийтээр амарна. Бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар журамд тусгасан байдаг. Иймд энэ сарын 31-нд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 30
Энэ сарын 31-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, эл өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа билээ.
Уг өдрийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Барилдаан энэ сарын 31-нд 14.00 цагт эхлэх аж.
Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.
-
2016 оны 10 сарын 29
Охин хүүхэд хүмүүжүүлэхдээ зайлшгүй анхаарах ёстой 10 зүйлийг хүргэж байна.
-
2016 оны 10 сарын 29
Зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар буурчээ
-
2016 оны 10 сарын 29
Азийн хөгжлийн банк болон Монгол Улсын Засгийн газар, иргэдэд түшиглэсэн гамшгийн эрдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлд гарын үсэг зурлаа.
-
2016 оны 10 сарын 29
Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн зах зээл дээрээс нийт 22 удаагийн арилжаагаар 140 тэрбум төгрөгийн санхүүжилтыг босгожээ.
-
2016 оны 10 сарын 29
Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ тархины харвалт өвчинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Эл өдөр өнөөдөр тохиож байгаа юм.
-
2016 оны 10 сарын 29
Их хотын хямдрал 377” худалдаа өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн билээ.
-
2016 оны 10 сарын 29
Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн үеэр үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн байгууллагууд нэг цэгийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Үүнд:
• Арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл
• Засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл, танилцуулга
• Ногдол ашгийн мэдээ
• Хөрөнгө оруулалтын зөвлөгөө
• Үнэт цаасны данс нээх үйлчилгээ
• Төлбөр тооцооны данс нээх үйлчилгээ
• Данс шүүх үйлчилгээ /Эрдэнэс таван толгой цэнхэр тасалбар, хувьцаатай эсэх/
• Үнэт цаастай холбоотой иргэдийн санал хүсэлт
• Үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт
Нээлттэй өдөрлөг 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн байранд үргэлжилнэ.
-
2016 оны 10 сарын 29
Ирэх даваа гарагт буюу аравдугаар сарын 31-ний өдөр “Монгол” бахархлын өдөр тохиож байгаа.
-
2016 оны 10 сарын 29
Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээн хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Өнгөрсөн есдүгээр сард 50.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгожээ.
-
2016 оны 10 сарын 28
Яг одоо: Чингис хаан олон улсын нисэх буудалд онц байдал зарлаад байна
-
2016 оны 10 сарын 28
Монголын биатлоны холбооны урилгаар Олон улсын биатлоны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОХУ-ын биатлоны холбооны дэд ерөнхийлөгч Виктор Майгуров, ОХУ-ын биатлоны холбооны гүйцэтгэх захирал Сергей Костин нар Төв аймагт баригдах биатлон бэлтгэлийн төвийн орчин нөхцөлтэй танилцахаар хүрэлцэн ирээд байна.
-
2016 оны 10 сарын 28
Аравдугаар сарын 25-ны өдөр Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143км хатуу хучилттай автозамын III-А, IV-А хэсгийн нийт 25км автозам ашиглалтад орлоо.
-
2016 оны 10 сарын 28
Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохиогдох арга хэмжээнүүдийн өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны хадгаламжийн төвлөрсөн хадгаламжийн төв, Арилжааны төлбөр тооцоо, Кастодиан банк, Төлбөр тооцооны банк, үнэт цаасны компани зэрэг Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд хамтран “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулж байна.
-
2016 оны 10 сарын 28
Жил бүрийн 11-р сард зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг өндөрт тунт А аминдэмийн дархлаажуулалтад хамруулдаг.