-
2024 оны 6 сарын 18
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны тавдугаар сарын 9-ний өдрийн А/10 дугаартай “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” тушаалаар Ажлын хэсэг байгуулан төвийн 6 дүүрэгт дараах үндсэн дөрвөн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллалаа.
-
2024 оны 6 сарын 18
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 6 сарын 18
Нутгийн төв хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 17
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд улсын хэмжээнд байгаа 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулах зорилт дэвшүүлсэн.
-
2024 оны 6 сарын 17
Нийслэлийн нутаг дэвсгэрт үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, үерийн хариу арга хэмжээний төлөвлөлт, гамшгаас хамгаалах албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагааны уялдааг зохицуулах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын даргын 2024 оны 02 тоот тушаалаар “Шуурхай штаб”-ыг байгуулсан.
-
2024 оны 6 сарын 17
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн зүгээс тус эко хорооллын 40 хувьд нь цэвэр ногоон байгууламжийг төлөвлөж, гадна тохижилт нь явган болон дугуйтай зорчигч, тэргэнцэртэй иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж өгсөн.
-
2024 оны 6 сарын 17
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Бутаны Хаант Улсын харилцаа “Найрамдалт хамтын ажиллагаа”-ны зарчимд тулгуурлан тогтвортой хөгжиж ирснийг онцлоод цаашид хоёр талын улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд хоорондын солилцоог бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
-
2024 оны 6 сарын 17
2024 оны 5-р сард инфляц 5.7 хувь гарсны 2.0 нэгж буюу 34.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна.
-
2024 оны 6 сарын 17
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
-
2024 оны 6 сарын 17
“Монголын эдийн засгийн чуулган” ирэх сарын 8, 9-нд “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд болно. Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхэлнэ.
-
2024 оны 6 сарын 17
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 80.5 хувьтай байна.
-
2024 оны 6 сарын 17
Дархан-Уул аймаг, Шарынгол сум Санжинт багийн тогтоол усны эрэг дээр таван хүн аялж явснаас хоёр хүн нь тогтоол усанд живж, энджээ.
-
2024 оны 6 сарын 17
“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн тавдугаар сарын 20-ны өдөр болохоор товлоод байсан.
-
2024 оны 6 сарын 17
Тус нэрсийн жагсаалтад 34 улс дахь 13100 иргэн бүртгүүлсэн байна. Одоогийн байдлаар УБЕГ дахь нэрсийн жагсаалттай тулгаж, жагсаалтыг эцэслэхээр Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж байна гэж тус хорооноос мэдээллээ.
-
2024 оны 6 сарын 17
11:00 цагт: ҮСХ-нд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний 5 сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.
-
2024 оны 6 сарын 17
17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 16
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/41 дугаар тушаалаар батлагдсан үер усны ослоос урьдчилан сэргийлэх “Сэргийлье-Сэрэмжилье” мэдээлэл сурталчилгааны аяны хүрээнд иргэдийг гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.
-
2024 оны 6 сарын 16
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны эхний тавдугаар сарын байдлаар 22.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
-
2024 оны 6 сарын 16
Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 32-р хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, /Өргөө кино театрын уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын засвар, шинэчлэлтийн ажил өрнөж байна.
-
2024 оны 6 сарын 16
Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.