-
2024 оны 6 сарын 15
Гол, мөрөн, нуурын орчимд аялж зугаалахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, зориулалтын бус хөвөгч хэрэгслийг ашиглахгүй байхыг зөвлөе.
-
2024 оны 6 сарын 15
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 14
Зургаадугаар сарын 16-17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгаан, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 14
Зургаадугаар сарын 14-ний өдрийн байдлаар Орхон голын эхээр, Алтайн нуруунаас эхтэй Буянт, Түргэн, Турган, Хангай нурууны Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
-
2024 оны 6 сарын 14
Нийслэл дэх орон сууцны үнийн мэдээллийг ҮСХ-оос мэдээллээ. 2024 оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод хуучин орон сууцны үнэ өмнөх жилийн мөн үеэс 14.7 хувь өссөн. Харин шинэ байрны үнэ 7.3 хувиар нэмэгдэж 4.02 сая төгрөг болжээ.
-
2024 оны 6 сарын 14
Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд бүтцэд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх аж.
-
2024 оны 6 сарын 14
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна. Тус наадам энэ сарын 16-ыг дуустал үргэлжилнэ.
-
2024 оны 6 сарын 14
Хурх, Эг, Балжийн гол өнгөрсөн оны мөн үеийнхээс 15-70 см-ээр ахиу түвшинд байгаа аж. Түүнчлэн Буянт, Дэлүүн, Алтай, Булган, Үенч Харуулд олон жилийн дундаас усны түвшин 10-15 см нэмэгдсэн байна.
-
2024 оны 6 сарын 14
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 36.0 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байна.
-
2024 оны 6 сарын 14
Малчдын цаг хугацаа, хүч хөдөлмөрийг ихээр шаарддаг хонь ноослох ажлыг хөнгөвчлөх зорилгоор “Хонь ноослох сургалт”-ыг Шинэ Зеланд, Австралийн хонь ноослогч шилдэг багш нарыг урьж, энэ онд Монгол орны 7 аймагт 14 удаагийн сургалтыг зохион байгуулж, 250 гаруй малчдыг хамруулаад байна.
-
2024 оны 6 сарын 14
УИХ-ын 2024 оны сонгуулиар гадаад дахь иргэдийн саналыг ирэх сарын 20-23-ны өдрүүдэд авна.
-
2024 оны 6 сарын 14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачилгаар төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн.
-
2024 оны 6 сарын 14
Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
-
2024 оны 6 сарын 14
Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлснээр өнөө, маргааш баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 13
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
-
2024 оны 6 сарын 13
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх тул хүчтэй салхи, мөндөр, болзошгүй аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
-
2024 оны 6 сарын 13
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран судалгааны ажлын үр дүнд тулгуурлан “Мэдээллийн самбар”-ыг Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох эрсдэл бүхий 10 цэгт байршуулсан.
-
2024 оны 6 сарын 13
Улаанбаатар хотын хэмжээнд 163,6 км үерийн хамгаалалтын далан, суваг, ус хүлээн авах шүүрт худаг 400, замын борооны ус зайлуулах 209 км шугам сүлжээ, хөрсний ус зайлуулах 24.9 км шугам сүлжээ байдаг. Гэвч эдгээр үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан. Иймээс үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө 2040”-ийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлнэ.
-
2024 оны 6 сарын 13
Хүүхдийн зуслангийн ээлжийн хуваарь болон төлбөрийн мэдээллийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас танилцуулсан. Энэ зун 23 зуслан үйл ажиллагаа явуулах бөгөөд амрах хоногоосоо шалтгаалж 290 мянган төгрөгөөс 1.4 сая төгрөгийн төлбөртэй байна.
-
2024 оны 6 сарын 13
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.