-
2016 оны 7 сарын 29
Өнөөдөр буюу долдугаар сарын 29-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ.
-
2016 оны 7 сарын 29
НИТХ-ын Тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийхээр товложээ.
-
2016 оны 7 сарын 28
Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаасан байна. Тодруулбал Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын нутаг Муу хөөтийн морины энгэр хэмээх газар малын шүлхий өвчин гарсан байна.
-
2016 оны 7 сарын 28
Монгол улсын цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нар цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын бусад орны цагдаагийн алба хаагчид ялангуяа Өмнөд Суданы цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчидтай хамтран ажиллахаар болжээ. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис зөвлөлийн гишүүдийн хамт хоёр алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэн амжилт хүссэн байна.
-
2016 оны 7 сарын 28
Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах цэг байгуулахаар болжээ.
-
2016 оны 7 сарын 28
Өчигдөр буюу 7-р сарын 27-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хорооллын автобусны буудлын замд автобусны жолооч хүн мөргөж гэмтээжээ.
-
2016 оны 7 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2016 оны 7 сарын 28
Үер ус, гал түймэр зэрэг гамшигт өртөж амиа алдах эрсдэлд орсон иргэдийг хувь хүмүүс эр зориг, авхаалж самбаа гарган аварч байгаад ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал талархал илэрхийллээ.
Шадар сайд болон ОБЕГ-ын зүгээс байгалийн гамшгийн үед хүний амь аварсан иргэдийг “Шударга журам” медалиар шагнадаг болох чиглэлээр Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн байна. Уг саналыг Ерөнхийлөгч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Т.Бадрал генерал онцлов.
Тэрбээр, “Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 11-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан 7 зорчигчтой Старикс маркийн 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут голын Хүрмийн гармаар гарч байгаад усанд суусан байна. Улмаар иргэд амиа алдах нөхцөл байдалд орсныг Чулуут сумын Мөрөн багийн иргэн, сумын харцага Л.Буяннэмэх аварчээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнасан” гэлээ.
-
2016 оны 7 сарын 28
Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайдын яам, Сурабаяа дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Индонез дахь Монгол Улсын Соёлын элч нар хамтран Жакарта хотноо энэ оны 6 дугаар сарын 25-26-нд Монголын каллиграфи, оньсон тоглоомны үзэсгэлэн зохион байгууллаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Ш.Батцэцэг болон хүндэт зочноор оролцсон Жакарта хотын Захирагч Басуки ”Ахок” Чахаяа Пурнама, Номхон далай, Азийн аялал жуулчлалын холбооны Индонез дахь салбарын Ерөнхийлөгч Пурномо Сисвопратэсижо нар тус тус үг хэлэв.
Элчин сайд Ш.Батцэцэг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь энэ жил зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг болохыг онцлон тэмдэглэж, ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын уран бичлэг болон монголчуудын оюун ухааныг шингээсэн оньсон тоглоом нь индонезчуудад Монголын тухай илүү ихийг мэдэх боломж олгохын зэрэгцээ, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Жакарта хотын Захирагч Басуки хэлэхдээ хоёр орны харилцааны 60 жилийн түүхийг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү үзэсгэлэн чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлохын зэрэгцээ тэрээр Монголын түүх, соёл, гүн ухааныг ихээр сонирхож ирсэн тухай ярив. Мөн Жакарта дахь бусад орны дипломат төлөөлөгчийн газрууд Монгол Улсын ЭСЯ-ны адил ийм төрлийн арга хэмжээ зохиож байвал Жакартагийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэв.
Үзэсгэлэнгийн нээлтийг сонирхож Жакарта хотын иргэдээс гадна тус хотод суугаа гадаадын орнуудын Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагуудын тэргүүн, бусад төлөөлөгчид, Жакартад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд олноор ирж, уран бичээч Л.Түвшинжаргал, Ц.Тамир нарын бүтээл болон Олон улсын оюун ухааны музейн үзмэрүүдтэй танилцав.
Индонезийн мэдээллийн тэргүүлэх телевизийн суваг болох CNN Indonesia, Kompas TV, Metro TV-ийн сэтгүүлчид арга хэмжээг ирж сурвалжилсан нь Монгол Улсын соёлыг индонезийн үзэгчдэд хүргэж, сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэв.
-
2016 оны 7 сарын 28
Японы Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё өндөрлөж, манай бөхчүүд эх орондоо ирээд байгаа билээ.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, Улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргийг нэр төртэй биелүүлсэн Монгол Улсын өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар анги үүсэн байгуулагдсаныхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавъяаны одонгоор шагнагдлаа.
-
2016 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн Баруун салбарын ажилтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.
-
2016 оны 7 сарын 28
Замын цагдаагийн газраас энэ сарын 25-наас ирэх наймдугаар сарын 25-ны хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулан явуулж байна.
-
2016 оны 7 сарын 28
Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар долдугаар сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5510 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6810 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.7 хувиар буюу 260 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 9.0 хувиар буюу 810 төгрөгөөр буурсан байна.
-
2016 оны 7 сарын 28
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Форумд зориулан Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэллээ. Энэхүү цахим хуудаснаас форумын хөтөлбөр, форумд оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болохоос гадна 2014, 2015 онд зохион байгуулсан форумын үеэр гаргасан шийдвэрүүдийг харж болох юм байна. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлийг бүрэн эхээр нь харах боломжтой. Энэхүү цахим хуудсыг Монгол, Англи хэл дээр үзэж болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 28
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Бурханы шашны сүм, хийдүүдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам шашин-2016 шашин ”соёлын наадмыг 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
-
2016 оны 7 сарын 28
Улаанбаатар хотын төмөр замын хоёр дугаар ангиас долдугаар сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 07:00 цагийн хооронд 396 дугаар км-н гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хааж засвар үйлчилгээ хийхээр болжээ.
-
2016 оны 7 сарын 28
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум 3 дахь “Хотуудын ногоон өсөлт-Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэвдийн хүрээнд 2016 оны 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
-
2016 оны 7 сарын 28
2016 оны 07 дугаар сарын 29-нөөс 08 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
-
2016 оны 7 сарын 28
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна.