Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2481 2482 2483 2484 2485 2486 2487
  • Элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
    2016 оны 7 сарын 28
    “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.



    Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.



    Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.



    Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг гэв. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн талаар өнөөдөр “Оном” сангийнхан өнөөдөр мэдээллээ.



    Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.



    Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн “Ледвир”, “Ледифос”, “Вирпас”, “Хепсинат” эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.



    Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.



    Ямартай ч Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байна.
  • Нийслэлийн хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2016 оны 7 сарын 28
    ​

    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана.



    28/VII

    Баянзүрх

    10.30-16.00

    27-р хороо Ганц худаг, ШШГЕГ-ын ЦХБАӨЗ, харьяа хорих 441-р анги

    11.30-16.00

    8-р хороо АТҮТ Баянзүрх салбар болон эдгээрийн ойр орчмоор

    Хан-Уул

    10.30-18.00

    4, 11, 15-р хороо Оргил, Богдын өндөр 52, Ноблисс-66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, 56-р байр, 46B, 46C, 46D, 46E, 46F, 62,63, 64, Од29, 30-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    Төв аймаг

    09.00-19.00

    Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сум
  • Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авч эхэллээ
    2016 оны 7 сарын 27
    Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд арилжааны банкууд тодорхой шаардлага хангасан оюутнуудад сургалтын төлбөрийн зээл өгч эхэлсэн байна.
  • Улсын Онцгой комиссын бүрэлдэхүүн шинэчлэгдлээ
    2016 оны 7 сарын 27


    Улсын их хурлын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

    Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.

    Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

    Гишүүдэд:

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
    Барилга, хот байгуулалтын сайд
    Зам, тээврийн сайд
    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
    Эрчим хүчний сайд
    Эрүүл мэндийн сайд
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
    Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга
    Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
    Тагнуулын ерөнхий газрын дарга
    Хил хамгаалах ерөнхий газрын дарга
    Цагдаагийн ерөнхий газрын дарга
    Гаалийн ерөнхий газрын дарга
    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
    Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
    Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
    Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга
    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
    Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллана.

  • Жек Магийн илтгэл бүрэн эхээрээ
    2016 оны 7 сарын 27
    Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
  • СХД-ийн Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн Мобайл технологийг нэвтрүүлж байна
    2016 оны 7 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч, доктор Соэ- Ньюнт болон Солонгосын Олон Улсын Эрүүл мэндийн сангийн Ерөнхийлөгч, доктор Ин-Иоан нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн Мобайл технологийн талаар ярилцаж, санал солилцлоо.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Солонгосын Олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Төслийн хүрээнд СХДүүргийн Эрүүл мэндийн төв болон тус дүүргийн 7, 26 дугаар хорооны өрхийн эмнэлгүүдийг үзлэг оношлогоонд ашиглах ЭХО, ЭКГ зэрэг аппарат, таблет, даралтын аппарат зэрэг багаж, тоног төхөөрөмж, оношлуулаар хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ. Мобайл технологийг эрүүл мэндийн анхан шатны түвшинд ашигласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох төдийгүй цаг хугацаа хэмнэх юм байна. Төсөл бүрэн хэрэгжиж дуусснаар төсөлд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагууд явуулын тусламж үйлчилгээнд ашиглагдах машин, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга энэхүү төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгвөл нийслэлийн хэмжээнд байгаа өрхийн эмнэлгүүд болон Эрүүл мэндийн төвүүдэд ч мөн энэ төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Маргааш элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлнэ
    2016 оны 7 сарын 27
    “Дэлхийн хепатитын өдөр” маргааш тохиох гэж байна. Энэ өдөр Чингисийн талбайд 10.00 цагт элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр болжээ.

    Элэгний эмч, эмнэлгийн ажилтан, эмийн үйлчилгээ эрхлэгч нар иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх юм. Мөн элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулахаар болжээ. Цаашлаад иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх аж.

    Ингээд 10.00 цагаас иргэдэд мэдээлэл өгсний дараа Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 12.00 цагаас өдөрлөгийн албан ёсны нээлт болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.

    Монгол Улсад элэгний В, С вирусын халдвартай 750 мянган хүн байдаг аж. В вирусын халдвартай 300 мянга, С вирусын халдвартай 450 мянган хүн бий гэх тооцоо гаргажээ. Нарийвчилбал, С вирусын архаг халдвартай 150 мянган хүн, В вирусын дан халдвартай 65 мянган хүн байдаг гэв. Энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж. Тиймээс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 он гэхэд С вирустэй 150 мянга, В вирустэй 65 мянган хүнийг бүрэн эмчлэх зорилго тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд элэгний В, С вирусын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмүүдийг оруулж, иргэдийн гар дээр хөнгөлөлттэйгөөр олгож, өвчтөнүүдийн бие эхнээсээ илааршиж эхэлсэн талаар өнөөдөр “Оном” сангийнхан өнөөдөр мэдээллээ.

    Хөтөлбөр хэрэгжүүлсэн хугацаанд элэгний В вирусын эсрэг таван эмийг эрүүл мэндийн даатгалаас иргэдэд хямдралтай олгох боломжийг бүрдүүлжээ. Элэгний вирусийн эсрэг үйлчилгээтэй Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон гэх таван нэр төрлийн эмийг иргэд 80 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр эмийн сангуудаас авч байна. Мөн элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг оруулж, иргэд эхнээсээ бие нь сайжирч эхэлсэн гэдгийг хэллээ.

    Үүнээс гадна элэгний С вирусын эсрэг “Харвони” эмтэй адил үйлчилгээтэй хэд хэдэн эмийг Энэтхэг улсаас Монголд оруулж ирсэн. Тэгвэл Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн “Ледвир”, “Ледифос”, “Вирпас”, “Хепсинат” эмүүд “Харвони” эмээс 600-аад мянган төгрөгөө хямд боловч яг ижил үйлчилгээтэй, баталгаатай гэдгийг иргэдэд хэллээ.

    Цаашид Монгол Улсад нэн шаардлагатай уг хөтөлбөрт шинэ Засгийн газар ч дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт найдаж буйгаа хэлсэн юм.

    Ямартай ч Монгол Улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд элэгний хорт хавдар, хатуурлаар нас барах явдлыг 50 хувиар бууруулна хэмээн тэд үзэж байна.
  • Хотын дарга хууль зөрчсөн барилгыг буулгах шийдвэр гаргажээ
    2016 оны 7 сарын 27
    Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ.
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг журамлажээ
    2016 оны 7 сарын 27
    нэ сарын 26-нд буюу өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт нийт 260 дуудлага бүртгэгдсэний 181 нь ослын дуудлага байжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж, 17 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.
  • АТГ Хуульчдын холбоонд хандаж Н.Энхбаярт өмгөөлөгч томилж өгөхийг хүсчээ
    2016 оны 7 сарын 27
    АТГ-аас Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргажээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүгийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж, түүнийг яллагдагчаар татаад байгаа.
  • Судан улсад үүрэг гүйцэтгэх буудлагын батальон жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 7 сарын 27
    БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч тус газрыг зориход бэлэн болжээ. Дайчид өнөөдөр Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлсэн байна.
  • Маргаашнаас нийт нутгаар хална
    2016 оны 7 сарын 27
    2016 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
  • Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд автобуснаас буух үедээ машинд мөргүүлж нас баржээ
    2016 оны 7 сарын 27
    Увс аймаг руу явж байсан шуудангийн автобуснаас хоёр зорчигч буух үедээ машинд мөргүүлж, нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр гарсан байна.
  • 850 гаруй энхийг сахиулагчид Өмнөд Суданыг зорино
    2016 оны 7 сарын 27
    Монголын дайчид дэлхийн энх тайвны төлөө хүчин зүтгэсээр байна. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн оролцож, нийтдээ 5 ээлжинд 4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.

    Яг одоо гэхэд Монголын Зэвсэгт хүчний тавдугаар ээлжийн мотобуудлагын батальоны хурандаа Б.Баатар захирагчтай 850 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Тэгвэл тэдний халааг авч үүрэг гүйцэтгэх Монголын Зэвсэгт хүчний 6 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны 850 цэргийн алба хаагч ажиллагааны орон газрыг зориход бэлэн боллоо.

    Манай дайчид өнөөдөр буюу 2016.07.27-нд Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлнэ.

    Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, дайчдын ар гэрийнхэн оролцоно. Хурандаа Б.Бат-Эрдэнэ захирагчтай үүрэг гүйцэтгэх Монголын цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Алба хаагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа хангаж ажиллагааны газар орныг зориход бэлэн болсон нь энэ. 850 гаруй хүний бүрэлдэхүүнтэй цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай залуус бөгөөд 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.
  • Тарваган тахлын эсрэг вакцинжуулалт өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжилнэ
    2016 оны 7 сарын 27
    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-наас орон даяар эхэлсэн. Тэгвэл дархлаажуулалт өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
  • Арвайхээр чиглэлийн замын далан эвдэрч, зам нэг урсгалтай болжээ
    2016 оны 7 сарын 27
    Ойрын өдрүүдэд орсон аадар борооны улмаас орон нутгийн зам, замын далан ихээр эвдэрчээ.
  • Жэк Магийн лекц өнөөдөр “Скай резорт” амралтын баазад болно
    2016 оны 7 сарын 27
    Аlibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирээд байгаа билээ. Тэрбээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амарч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.


    Тэрбээр маргааш буюу долдугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна.


    Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Харин урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
  • Хотын Ерөнхий менежер харьяа газруудын ажилтай танилцлаа
    2016 оны 7 сарын 27
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, түүний харьяа газрууд, нийслэлийн хэмжээнд хийгдсэн инженер хангамж, хот тохижилт, ногоон байгууламж, АСЕМ-ийн уулзалтын хүрээнд хийгдсэн тохижилтын ажилтай Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр танилцлаа.

    Нийт 23 байгууллагын үйл ажиллагаатай гурван өдрийн турш хуваарийн дагуу танилцах юм. Эхний хоёр өдөр Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Замын Хөдөлгөөний Удирдлагын төв,Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар нэгтгэлийн Зүүн салбар, Улаанбаатар лифт, Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж хамтран ярилцсан.

    Энэ үеэр байгууллагууд 2012-2016 онд хийсэн ажлын товч тайлангаа тавьж, тулгарч буй бэрхшээл, цаашид анхаарах шаардлагатай асуудлууд, шийдвэрлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа хэлэв.

    “Улаанбаатар лифт” НӨҮГ нийслэлийн хэмжээнд 352 лифт шинэчлэгдсэн, 2016 оны 3,4 улиралд 82 лифт шинэчлэхээр төлөвлөөд байгааг хэлсэн. Хотын Ерөнхий менежер “Жил ирэх тусам лифт хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг тооцон ажиллах хэрэгтэй. Санхүүгийн боломж бололцоог судалж үзэх хэрэгтэйг” санууллаа.

    Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн хувьд нийслэлийн төвийн гол гудамжуудын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, ногоон байгууламжийг хариуцан ажиллаж байгаа. Машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлагатай, өвлийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд хийгддэг давс бодис нөөцлөх ажил эхэлсэн. Гэхдээ нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн санал тавьсан. Мөн зэрлэг ургамал устгалд химийн бодис ашиглахгүй үндсээр нь устгах аргыг хэрэглэж байгаа. Цаашид нэмэлт аргуудыг судалж үзэх хэрэгтэйг байгааг хэллээ.

    Харин Ус сувгийн удирдах газар Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн нөөц хүчин чадал, ус хангамжийн өнөөгийн байдлаар танилцуулга хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамтарч ажиллахыг хүссэн. Мөн шугам хоолойг доторлох, шинээр байгууламж барих, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавилаа.
  • Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгааг танилцуулна
    2016 оны 7 сарын 27
    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум 3 дахь жилдээ “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Турк зэрэг улсын томоохон хотуудаас төлөөлөгчид хүрэлцэн ирэхээс гадна Олон улсын байгууллагын төлөөлөгчид ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Тодруулбал, Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн Монгол дахь суурин төлөөлөгч (GGGI) Жон Лайонс дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бол Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин Зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP21” конвенцийн тухай БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын Ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого зэрэг сэдвээр илтгэл тавих юм. Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Шинэхэн Улсын начин цол нэмлээ
    2016 оны 7 сарын 27
    Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анарыг өнөөдөр ахлах дэслэгч цолоор шагналаа. Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм.

    DSC_5957

    Мөн энэ үеэр Рио-2016 олимпид эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал амжилт хүсч, албаны зүгээс өгч буй урамшууллыг дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардуулсан юм. Тэгэхдээ “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыгаа хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
2481 2482 2483 2484 2485 2486 2487
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    10 цаг 47 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    12 цаг 57 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    19 цаг 1 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    19 цаг 9 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    19 цаг 19 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    19 цаг 30 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК