-
2016 оны 7 сарын 26
дөрвөн настай хүү хөршийнхөө нохойд хазуулж гэмт
-
2016 оны 7 сарын 26
Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа- овоот” гэдэг газар малчин Ч-н үхэр 07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
-
2016 оны 7 сарын 26
Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдааны сайт alibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма Манай улсад энэ сарын 24-27-ны өдрүүдэд амрахаар ирээд байгаа билээ.
-
2016 оны 7 сарын 26
Завхан аймгийн Улиастай сумын нутгаар усархаг бороо орсны улмаас Жинст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааа явуулдаг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурийн давхар, Хөгжим бүжгийн сургуулийн байрны суурийн давхар, мөн багийн ногоочдын хэсгийн 27 айл өрх усанд автсан дуудлага 07.25-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.
-
2016 оны 7 сарын 26
Нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай уулзан гэр хорооллын дахин төлөвлөлтийн явц, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл сонслоо. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ-ын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг газар, агентлагийн дарга нар, энэ асуудлыг хариуцсан мэргэжилтнүүд оролцож УИХ-ын гишүүдэд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 24 байршилд 75 хэсэгчилсэн талбайд 34 аж ахуйн нэгж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төсөлд нийт 78 292 хүн хамрагдаж байгаа бөгөөд гэр хорооллын 1506 га талбайд дахин төлөвлөлт хийж байна.
Дахин төлөвлөлтийн хүрээнд 7374 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас ашиглалтад орсон 2730 айлын орон сууц байгаа юм байна. Түүнчлэн дахин төлөвлөлтийн хүрээнд газраа орон сууцаар сольсон 615 өрхийн 2583 орчим иргэн байна. Ингэснээр жилд ялгарах нүүрс төрөгчийн дутуу ислийг 105,6 тонноор, тоосонцорыг 2,92 тонноор, хүхэрлэг хийг 10,4 тонноор тус тус буруулсан гэдгийг холбогдох албаныхан хэллээ.
УИХ-ын гишүүд мэдээллийг сонсоод, Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, агаар хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хороолол юм. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлж, хэрэгжүүлэх нь чухал. Бид энэ ажлыг илүү сайжруулан үргэлжлүүлэхийн тулд шаардагдах хууль эрх зүйн орчныг бий болгоход анхаарч ажиллана гэлээ. Мөн ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг буулгаж шинээр барих, дулаан алдагдал ихтэй, дээврээс ус гоождог гэх мэт хуучны орон сууцуудыг шинэчлэх чиглэлд ч анхаарлаа хандуулж ажиллана гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 26
Галт тэрэгний ослын талаар УБТЗ-аас мэдээлэл хийнэ
-
2016 оны 7 сарын 26
Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид өчигдөр МАХН-ын дарга Намбарын Энхбаярт зарлан дуудах хуудас өгчээ. Түүнийг 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаах, шинжээчийн дүгнэлт танилцуулах шаардлагатай байгаа учир ийнхүү зарлан дуудах хуудас ирүүлсэн аж.
-
2016 оны 7 сарын 26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2016 оны 7 сарын 25
Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн бохирыг хүлээн авч, цэвэршүүлдэг Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дийлдэхээ больсон. Шинэчлэлгүй 52 жил болсон тул тоног төхөөрөмж нь хуучирч, элэгдэн доголдох болсон. Тиймээс өнгөрсөн хавраас асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж, түүхэндээ анх удаа, дорвитой засаж, шинэчлэхээр болж, багагүй хөрөнгө ч зарж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн засвар өдгөө үргэлжилж буй бөгөөд ирэх есдугээр сард дуусгана гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Улаанбаатарыг өмхийрүүлэх гол эх үүсвэр болсон олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгч ашиглан боловсруулж байгаа гэнэ. Ингэснээр үнэрийг нь саармагжуулж, хоргүй болгох аж. Шинээр гарч байгаа лагийг хэт авианы төхөөрөмжүүд ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй болгох юм байна.
Байгууламжийн цэвэрлэгээний түвшинг сайжруулахын тулд хуучирсан бетон хийц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж, шугам хоолойг ч засаж буй. Мөн Туул гол хүртэлх далан сувгийг засах, эсвэл шинээр барьж, нуур цөөрмийн бохирдлыг арилгах аж.
-
2016 оны 7 сарын 25
Дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO хийсэн, Алибаба онлайн худалдааны сүлжээг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жэк Ма манай улсад өнөөдөр ирсэн билээ.
-
2016 оны 7 сарын 25
Х.Баттулгын хилийн хоригийг түр цуцалжээ
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ
-
2016 оны 7 сарын 25
Цаг уур, орчны шинжилгээний газраас өгч байгаа долоо хоногийн урьдчилсан мэдээгээр долоодугаар сарын 25-нд Төв аймгийн нутгийн баруун хэсгээр, 26, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно.
Мөн энэ сарын 28-наас эхлээд нийт нутгаар халах төлөвтэй байна.
Иймд:
Иргэд та бүхэн бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.
Усархаг бороо орсны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх, гол, усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх, тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх, айл, өрхүүд орон гэр, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах, хүчтэй салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийхийг зөвлөж байна.
Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 25
ял шийтгүүлэгчдийн тоо 32.5 хувиар буур
-
2016 оны 7 сарын 25
Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Жуковын хойд автобусны буудлын замд ”Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын “Daewoo BS-106” маркийн автобусны жолооч Б нь зорчигч 62 настай эмэгтэй Д-г унагаж гэмтээсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Баруун Сэлбийн гудамж 15-р байрны урд замд “T.Prius” маркийн автомашины жолооч А нь явган зорчигч 06 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээжээ.
-
2016 оны 7 сарын 25
Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А0302 дугаартай улсын чанартай хатуу хучилттай автозамд аадар борооны улмаас замын хөвөө шуудуу үерт урсаж эвдэрсэн байна.
-
2016 оны 7 сарын 25
Авлигатай тэмцэх газар 2016 оны долдугаар сарын 18-22-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгаснаас 5 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 14 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
-
2016 оны 7 сарын 25
Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.
-
2016 оны 7 сарын 25
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотуудын ногоон өсөлт, Эрчим хүчний” ногоон шийдлүүд” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын “COP21” –тэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 25
Энэ сарын 28-наас эхлэн ихэнх нутгаар хэт халах төлөвтэй байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна.