-
2016 оны 7 сарын 22
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн дор болно. Форумд зориулж 8 дугаар сарын 3, 4-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулна. Үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож, ногоон эрчим хүч, ногоон тээвэр, ногоон үйлдвэрлэл, дулаалгын технологи гэх мэт байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүнүүдийнхээ шийдлийг танилцуулах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 22
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын бурхны шашны сүм хийдүүд, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Хүрээ цам-Даншиг наадам” шашин соёлын наадмыг 2 дахь жилдээ 8 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байна. Наадмын үеэр Монголчуудын их шүтээн “Очирваань” бурхны дүрийг залж, тахих юм. Энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их ”Ядам” бурхан хэмээдэг бөгөөд шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурхны шашинд үздэг байна. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 22
ШШГЕГ-ын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв.
Тэрээр баяр хүргэж хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагчид аа, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,
Та бүхэнд ШШГЕГ үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн цогтой халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бид дөнгөж сая Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105, Ардын хувьсгалын түүхт 95 жилийн ойнууд давхацсан 2016 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж ШШГЕГ-ыг төрийн дээд одон-Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан түүхэн үйл явдлын гэрч боллоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь улс, нийгмийн аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах, шүүхийн шийдвэр болон төрийн ялын бодлогыг хэрэгжүүлэх онц чухал үүрэг бүхий төрийн байгууллага билээ. Шүүхийн шийдвэр заавал биелдэг байх нь хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж байгаагийн дээд илэрхийлэл бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа байнга төгөлдөржиж, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй сахиулахад чиглэсэн төрийн бодлогын хэрэгжилт, үр нөлөө тус байгууллагын үйл ажиллагаанаас харагдаж, олон түмэнд мэдрэгдэж байх ёстойг та бүхэн анхаарна биз ээ.
Та бүхэн цэргийн албан хаагч учир эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, иргэддээ шуурхай, шударга үйлчлэх, тэдний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хариуцлагаа бүрэн ухамсарлан, албан үүргээ гүйцэтгэх болон техник, технологийн дэвшлийг ашиглах өндөр мэдлэг чадвартай байж, хууль эрх зүйн шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна.
Түүхт ойн баяраа амжилт бүтээлээр дүүрэн угтсан танай нийт бие бүрэлдэхүүн, ахмадууд, одоо ажиллаж байгаа бие бүрэлдэхүүнд дахин чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ.
-
2016 оны 7 сарын 22
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Тодруулбал, Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-ны өдөр болох бол Сутай хайрханыг тайх ёслол долдугаар сарын 24-ний өдөр болох юм.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцоно.
-
2016 оны 7 сарын 21
Цагдаагийн ерөнхий газраас орон нутгийг зорьж буй иргэдийг автомашиныхаа хурдыг хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн ”Ихэнх аймаг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон тул жолооч нар хурд хэтрүүлэх нь их байна. Үүнээс үүдэж осол гарч, олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэж байна” гэв.
-
2016 оны 7 сарын 21
“Мэргэд гарахын орон” нэрт Төвд-Монгол нэр томъёоны толь бичгийн модон бар” ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн баримтат өвийн жагсаалтад бүртгэгдлээ.
-
2016 оны 7 сарын 21
Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 24-нд Гүнжийн хоолойд болно. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ. Нийслэлээс 20 гаруй километрт орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа жилээс жилд өргөн дэлгэр байдаг билээ. Иймд Наадамчин олон та бүхнийг урьж байна.
-
2016 оны 7 сарын 21
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн босгон дээр дөрвөн хурандаа цолтон төрлөө.
-
2016 оны 7 сарын 21
Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан бөгөөд эдгээр орлогч нарыг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ.
-
2016 оны 7 сарын 21
Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулсан юм.
-
2016 оны 7 сарын 21
Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорсон. “Алдрын од” шагналын эзэн болсон Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт 7 дугаар сарын 30-нд Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно. Энэ тоглолтын тухай бид Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлээс тодрууллаа.
-Харанга хамтлагын гишүүдэд “Алдрын од” одонг нь хэзээ зүүж өгөх вэ?
-“Алдрын од” одонгоор шагнах үйл ажиллагаа нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнүүдийн нэг. Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулж “Алдрын Од” одонгоор шагнах нь Монголын рок попын урлаг болоод уран бүтээлчдэд үзүүлж буй маш том дэмжлэг юм. Бид “Алдрын Од” одонгоо очир эрдэнэ хэлбэртэйгээр бүтээж байгаа. Харанга хамтлагт “Алдрын од” гардуулах ёслол 7 дугаар сарын 30-ны өдөр болно. Энэ өдөр 13:00 цагт Харанга хамтлагын “Алдрын од” дурсгалын самбарыг Соёлын төв өргөөний урд байршуулж, хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нийслэлийн удирдлагууд зүүж өгнө. Орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болно.
Толголтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
- Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж байна. Тоглолтын Ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллана. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Ер нь бид энэхүү шоу тоглолтыг маш олон гэнэтийн бэлгээр дүүрэн байлгахаар ажиллаж байна. Тиймээс 7 дугаар сарын 30-ны орой болох шоу тоглолтод ирж, жинхэнэ амьд хөгжмийг мэдрэхийг нийслэлийн иргэдээсээ хүсье.
-
2016 оны 7 сарын 21
Гадаад паспорт яаралтай шинээр авах, яаралтай сунгуулах зэрэг үйлчилгээг түр хугацаанд зогсоогоод байна.
-
2016 оны 7 сарын 21
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баруун болон төвийн нутгаар, 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.
uyertei goluud
Түүнчлэн иргэдийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалан 2016 он гарсаар 17 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт усанд осолдсон дуудлага нийт 53 удаа гарч 63 хүн (хүүхэд-22, насанд хүрэгсэд-41), аадар бороо орж, уруй буусны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 4-11 насны 3 хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд гараад байна.
Иймд:
-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
-
2016 оны 7 сарын 21
Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Тодруулбал, Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол энэ сарын 22-ны өдөр болох бол Сутай хайрханыг тайх ёслол долдугаар сарын 24-ний өдөр болох юм.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцоно.
-
2016 оны 7 сарын 21
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн тохиож байгаа билээ. Тэгвэл уг ойн хүрээнд өнөөдөр тус байгууллагын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон бусад удирдах албан тушаалтнууд оролцов.
Ө нөөдөр 95 жилийн ойн хүрээнд СТӨ-нд баярын хурал, тоглолт зохион байгуулах бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал алхах юм байна.
-
2016 оны 7 сарын 21
Говь-Aлтай аймгийн Дэлгэр сумын нутагт дээд гурван замын уулвараас хойш Алтай талдаа 3км орчимд хар зам усанд идэгдэн тасраад байсан замыг далангийн дүүргэлт хийж засварлажээ.
Замын ажлын гүйцэтгэгчээр ГОВЬ-АЛТАЙ АЗЗА” ТӨХК ажилласан байна.
-
2016 оны 7 сарын 21
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын 3 дахь удаагийн форум 8 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн форумд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улс, Унгар, Франц зэрэг улсын томоохон хотуудын дарга болон орлогчид хүрэлцэн ирж хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүдийн талаар туршлага солилцох юм. Мөн БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, БНАСУ, Унгар, Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайдууд, НҮБ, Азийн хөгжлийн банк, Азийн сангийн төлөөлөгчид энэхүү форумд оролцохоо албан ёсоор мэдэгджээ. Форумын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгээс ирүүлсэн мэдээгээр НҮБ-ын Ази номхон далайн бүсийн эдийн засаг нийгмийн хорооны гишүүн Ноён Донован Стори “Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх явцыг хангахад Зүүн Хойд Азийн хотуудын бодлогын арга хэмжээнүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдвээр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг сайжруулах төслийн 2-р үе шатны мэргэжилтэн Нитта Рюүта “Тээврийн хэрэгслээс гарч буй утааны эсрэг авах арга хэмжээ” зэрэг сэвээр илтгэл тавих юм байна. Мөн форумд оролцож байгаа хотуудын дарга нар Зүүн хойд Азийн хотууд тогтвортой хөгжлийн зорилго болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь Конвенцийн талуудын “COP21” –тэй бодлогоо хэрхэн уялдуулж байгаа туршлагаас хуваалцах юм. Форумд зориулан 8 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Чингисийн талбайд “Хотын ногоон шийдлүүд” үзэсгэлэн гарна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 20
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүссэний 95 жилийн ойн арга хэмжээ үргэлжилж байна. Баярын арга хэмжээний хөтөлбөрийг сонирхуулж байна.
-
2016 оны 7 сарын 20
Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар долдугаар сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5870 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6995 төгрөгийн үнэтэй байна.
-
2016 оны 7 сарын 20
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг цэргийн багийн бие бүрэлдэхүүн болон Афганистан Улсын Мазар-И Шариф хотын “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй хамтран тэмдэглэн өнгөрүүлжээ.
Үндэсний бөхийн барилдаанаас гадна гадаадын цэргүүдийн дунд монгол ардын урлагийг сурталчилсан шагайн харваа, алаг мэлхий өрөх, чанга шивнээ хөгжөөнт тэмцээн уралдааныг зохион байгуулсан байна. Төгсгөлд нь дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн урлагийн хэсэгчилсэн концертыг гадаадын орнуудын цэрэг эрст сонирхуулж, үндэснийхээ хоолоор дайлжээ.
Эх орон, Үндэсний баяр наадмаа сурталчилсан энэхүү арга хэмжээний үндэсний бөхийн барилдаанд 32 алба хаагч маань эр бяраа сорин барилдсанаас Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн дэслэгч Ч.Гомбсүрэн түрүүлсэн бол Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлагч Т.Баярцогт үзүүрлэжээ.
Энэхүү арга хэмжээнд Хойд бүсийн командлагч, бригадын генерал Хартмут Ренк, ”Мармал” баазын захирагч, дэд хурандаа П.Доомен нар оролцож үндэснийхээ соёл уламжлалыг сонирхуулсанд талархлаа илэрхийлээд ”Монгол хэмээх ямар аугаа улс болохыг дайчин эрсийнх нь замналаас харж болохоор байна” хэмээн онцолсон байна.