Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгэм

2488 2489 2490 2491 2492 2493 2494
  • Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ
    2016 оны 7 сарын 19
    Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.
  • 21-р хороолол орчимд халуун ус хязгаарлажээ
    2016 оны 7 сарын 19
    Улаанбаатар хотын дулааны төв шугамд энэ зун хийгдэх нягтын шахалт болон засварын ажлын хуваарийн дагуу долдугаар сарын 18-наас 28-н хүртэл 5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгинохайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг хязгаарлажээ.
  • СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлэг барих ажил эхэллээ
    2016 оны 7 сарын 19
    Монгол Улсын Засгийн газар 2010 оны 12 сарын 10-ны өдөр АХБ-тай 2011-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой мэс засал, төрөхийн өргөтгөл барих, хуучин барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагаанд нийт 10 сая ам долларыг зарцуулахаар төлөвлөж байсан.

    УИХ 2011 онд Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн найруулсан өөрчлөлтийг баталж, дүүргийн эмнэлгийг 7 ба түүнээс дээш эмнэлгийн төрөлжсөн тусламжийг хүргэх нэгдсэн эмнэлэг байхаар тусгаж, СХД-т 200-300 ор бүхий загвар эмнэлгийг шинээр бүрэн барьж байгуулахад зориулан төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хүсэлтийг тавьсны үр дүнд санхүүжилтийг 25 сая.долларын хөнгөлөлттэй зээлээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

    Энэ дагуу шинэ эмнэлэг барих газрыг чөлөөлөхтэй холбоотой нэгдсэн эмнэлгийн туслах барилга, байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлын явцтай Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа газар дээр нь очиж танилцаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ.

    Тухайлбал тус эмнэлгийн гал тогоог шилжүүлэхэд зориулсан өргөтгөлийн санхүүжилтэд шаардагдах 32 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон бол, эмнэлгийн дулаан ялтсан узель, халаалт арматур болон шугам хоолойг СХД-т байрлах 103-ийн салбар төвийн хонгилд шилжүүлэн байршуулах асуудлыг шийдвэрлэсэн юм.

    Шинэ жишиг эмэнлэг барих газарт үндсэн таван объект байгууламжийг нураах, дулааны узель, шугам сүлжээг шилжүүлэх ажлыг гүйцэтгэгчээр “Хангилцаг” ХХК шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд, ирэх есдүгээр сарын 15 гэхэд дуусган ажлаа хүлээлгэн өгөхөө тус компанийн ерөнхий захирал Ц.Мягсарсүрэн хэлж байлаа.

    Жишиг эмнэлэг нь эмнэл зүйн 7-оос доошгүй үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх болон амбулаториор үзүүлэх 200 хүртэлх ор бүхий, жилд дунджаар 10,000 гаруй өвчтөнг хэвтүүлэн эмчлэх, 47,000 гаруй хүнд амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байхаар тооцсон байна. Мөн оношлогоо, эмчилгээний шинэлэг арга хэлбэрүүд, өдрийн эмчилгээ, мэс засал, бөөрний диализын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд эмнэлгийн барилгыг шинээр барих, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүний нөөцийг сургаж бэлтгэх, удирдлага, засаглалын шинэ арга барил нэвтрүүлэх зэрэг зөвхөн дэд бүтэц төдийгүй иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгааг С.Ламбаа сайд энэ үеэр онцлов.

    Дүүргийн жишиг эмнэлэг ашиглатанд орсноор Улаанбаатар хотын хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламжийн хүртээмж, чанарыг сайжруулснаар гурав дахь шатлалд төвлөрөөд буй ачааллыг сааруулах, цаашлаад иргэд гадаадад эмчлүүлэхээр олноор явж буй урсгалыг зогсоох юм. Одоогийн байдлаар эмнэлгийн иж бүрэн барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар тендр зарлаад байна.

    объектыг нураасан газар

    нураагдах объект

    Энэхүү жишиг эмнэлэг байгуулахад АХБ-ны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, Засгийн газрын санхүүжилт, ДЭМБ-ын буцалтгүй тусламж нийт 31 сая ам.долларт багтаж ирэх 2019 он гэхэд дуусган хүлээлгэн өгөх аж.
  • Тэрхийн түр гүүрээр нэвтрэхэд цэргүүд тусалж байна
    2016 оны 7 сарын 19
    Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Тэрхийн төмөр бетон гүүрэнд эвдрэл гарсан учир наадмын өмнө буюу долдугаар сарын 3-наас хаасан. Улмаар түр гүүр байршуулсан юм. Уг гүүрээр нэвтрэхэд зэвсэгт хүчний албан хаагчид тусалж байгаа аж.
  • Хүн амын өсөлт буурчээ
    2016 оны 7 сарын 19
    Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилд 38689 эх амаржиж, 38867 хүүхэд төрүүлсэн байна. Харин нас баралт 8295 болж,
    өмнөх оны мөн үеийнхээс 138 хүн буюу 1.7 хувиар өсчээ. 1000 хүн тутамд 12.9 хүүхэд төрж, 2.7 хүн нас барж, ердийн цэвэр өсөлт 10.2 болов. Өмнөх оны мөн үеийнхээс 1000 хүнд ногдох төрөлт 0.7 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.7 пунктээр буурч, нас баралт өмнөх оны мөн үеийн түвшинд байна.

    Энэ оны эхний хагас жилд 1000 хүнд ногдох төрөлт улсын дунджаас Улаанбаатар хотод 1.8, Баян-Өлгий 1.5, Говьсүмбэр 1.0,
    Ховд 0.7, Дорнод аймагт 0.6 пунктээр дээгүүр, харин Төв 6.1, Булган 5.5, Сэлэнгэ 4.2, Архангай 2.5, Завхан 2.3, Говь-Алтай 2.1, Сүхбаатар 2.1, Өмнөговь 1.5, Хэнтий 1.5, Дундговь 1.4, Хөвсгөл 1.3, Дорноговь 1.3, Баянхонгор 1.2, Өвөрхангай 1.2, Дархан-Уул 0.6, Увс 0.3, Орхон аймагт 0.3 пунктээр улсын дунджаас доогуур байна. 1000 хүнд ногдох нас баралт Дорнод 0.8, Дундговь 0.6, Баянхонгор 0.5, Хөвсгөл 0.5, Өвөрхангай 0.4, Увс 0.3, Сүхбаатар 0.3, Говь-Алтай 0.2, Завхан 0.2, Баян-Өлгий 0.1, Дорноговь 0.1, Сэлэнгэ аймагт 0.1 пунктээр улсын дунджаас дээгүүр, харин Ховд 0.3, Говьсүмбэр 0.3, Хэнтий 0.3, Өмнөговь 0.2, Төв 0.2, Архангай 0.1, Булган аймаг 0.1, Улаанбаатар хотод 0.1 пунктээр улсын дунджаас доогуур, Орхон, Дархан-Уул аймагт улсын дундажтай ижил түвшинд байна. Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хотод 1.9, Баян-Өлгий 1.4, Говьсүмбэр 1.3, Ховд аймагт 1.0 пунктээр улсын дунджаас дээгүүр бусад аймагт улсын дунджаас доогуур байна.
  • Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.6 хувийг залуучууд эзэлж байна
    2016 оны 7 сарын 19
    Xөдөлмөр эрхлэлтийн байгууллагад
    бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 6 дугаар
    сарын эцэст 45.4 мянга болсны 24.1 мянга нь
    эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил
    хайгчдын 32.8 мянга нь ажилгүй иргэд байгаа
    нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хүн буюу 0.1
    хувиар өсч, өмнөх сарынхаас 0.9 мян.хүн
    буюу 2.8 хувиар буурсан байна. Бүртгэлтэй
    ажилгүй иргэдийн 17.4 мянга буюу 53.2 хувь
    нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн
    хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны
    эхний хагас жилд ажилгүй 64.3 мян.иргэн
    шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 13.4 мян.
    иргэн ажилд зуучлагдан орж, 50.9 мян.иргэн
    ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар
    бүртгэлээс хасагдсан нь өмнөх оны мөн
    үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд
    5.7 мян.хүн буюу 9.6 хувиар, ажилд зуучлагдан
    орсон иргэд 2.4 мян.хүн буюу 22.0 хувиар
    өсчээ. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа
    шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд
    өмнөх оны мөн үеийнхээс 11.9 мян.хүн буюу
    18.9 хувиар буурчээ.
  • Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шат 8 сард эхэлнэ
    2016 оны 7 сарын 19
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа.
  • Хилчдэд хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 7 сарын 19
    Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хил Хамгаалах Ерөнхий Газрын харъяа “Хилчин” спорт хорооны бөхчүүд амжилттай барилдан цолоо ахиулсан.
  • Наадмын талбайгаас нийт 309.7 тн хог цэвэрлэжээ
    2016 оны 7 сарын 19
    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, талбайн цэвэрлэгээний ажлыг баяр наадмын өмнөх болон тэмдэглэн өнгөрүүлэх өдрүүдийн хугацаанд амжилттай сайн зохион байгууллаа.
    Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн цэвэрлэгээний зураглал, төсвийн хуваарилалтын дагуу 6-р сарын 25-ны өдрөөс эхлэн Тохижилт үйлчилгээний байгууллагуудад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбай болон наадамчдад зориулсан авто машины зогсоолууд болон Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, нийт 172.2 мянган м2 талбайг цэвэрлэсэн байна. Мөн нийтийн үйлчилгээний байгууллагууд ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа болон зэрлэг ургамлыг устгах ажлуудыг хийжээ. Хог цэвэрлэгээ, тохижилтын ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс дүүргүүдийг нэгдсэн удирдлагаар ханган хяналт тавьж ажилласан байна. Наадмын өдрүүдээр 215 зам талбайн үйлчлэгч, 69 жолооч, инженер техникийн ажилчид 309.7 тн хогийг цэвэрлэжээ. Мөн зам цэвэрлэгээний тусгай зориулалтын автомашинаар 7-р сарын 9-12-ны хугацаанд өдөрт 2-3 удаа цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн автозам болон цэнгэлдэхийн дотор талын гүйлтийн замын тоосыг соруулж угааснаар цэнгэлдэх орчмын агаарын чийгшилтийг нэмэгдүүлж нийслэлчүүдийн ая тухтай орчинд наадамлах нөхцөл бүрдсэн байна. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газрууд хэвийн ажилласан бөгөөд бохир соруулах ажлыг тогтмол хийж гүйцэтгэсэн, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 200ш хогийн савыг дүүргүүдэд хүлээлгэн өгч байршуулсан, дотор талбайд 40ш тэргэнцэр байрлуулах ажлыг зохион байгуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Үндэсний Их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас “Ногоон эко систем” ТББ-тай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Цэмцгэр наадацгаая” үйл ажиллагааг зохион байгуулж, сайн дурын 100 оюутан энэхүү үйл ажиллагаанд нэгджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • “Сандэй плаза”-гийн галын хэргийг шүүх хурал энэ сарын 27-нд болно
    2016 оны 7 сарын 19
    Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй плаза ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпуст гал гарсан.
  • Сэрэмжлүүлэг: Буугаар оролдож байгаад сум алдан дүү нь энджээ
    2016 оны 7 сарын 19
    Хөвсгөл аймагт бага насны хүүхэд буун суманд оногдож амиа алдсан золгүй хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Түнэл сумын Ёлгос гэх газарт зургаан настай хүү буугаар оролдож байгаад сум алдсан байна. Энэ үед ойролцоо байсан гурван настай эмэгтэй дүү М нь тухайн суманд оногдож амиа алджээ.
  • Наадмын өдрүүдээр ЯТТ-ийн төвд 12 000 гаруй дуудлага иржээ
    2016 оны 7 сарын 19
    Наадмын өдрүүдээр Яаралтай түргэн тусламжийн төвд 12 000 гаруй дуудлага иржээ
  • “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно
    2016 оны 7 сарын 19
    Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт болно.
  • Газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлнэ
    2016 оны 7 сарын 19
    Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-аас “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэх баримт бичигт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми нар гарын үсэг зурлаа.
    Энэхүү төслийг Японы Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран 1.6 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн үргэлжлэл болгон гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

    2013 онд хэрэгжүүлж дууссан “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд нийслэлийн газар хөдлөлтийн эрсдэлийн нэгдсэн зураглал гаргах, гамшгаас хамгаалах удирдлагын төлөвлөлтийг сайжруулах, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга, байгууламжийн технологи боловсруулах, холбогдох байгууллага, иргэдийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах дадлага сургуулилтыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

    Харин уг төслийн үргэлжлэл болсон “Монгол Улсад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд гамшгийн эрсдлийг бууруулах засаглалыг бэхжүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга байгууламжийг хүчитгэх технологи нэвтрүүлэх, иргэдэд гамшгаас хамгаалах боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх юм.

    Төслийг Онцгой байдлын ерөнхий газар хариуцаж, Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран хэрэгжүүлнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Өсвөр насны хүүхэд голд живж энджээ
    2016 оны 7 сарын 19
    Туул голд хүн живсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ
  • Зүүн хойд Азийн хотуудын дарга нар Улаанбаатарт чуулна
    2016 оны 7 сарын 19
    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулж форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 оны 9 сард Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг “Хотын ногоон хөгжил” сэдвээр Улаанбаатар хотод зохион байгуулж форумаас хамтарсан илтгээлт гарган, НҮБ-ийн нэгдсэн чуулганд өргөн барьсан юм. Харин энэ жил Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 3 дахь удаагаа “Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага” сэвдийн дор 2016 оны 08 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд Чингисийн талбайд 2016 оны 8 дугаар сарын 3, 4-ий өдрүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, шинэ дэвшилтэд технологи бүхий бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж байгууллага, иргэдийг Нийслэлийн Агаарын чанарын албанд бүртгэж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 200 саяын хахууль авсан Н.Батсүхэд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлжээ
    2016 оны 7 сарын 19
    Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томиллоо
    2016 оны 7 сарын 19
    ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Б.Шинэбаатарыг томилжээ. Энэ шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гаргасан байна.

  • Азийн хуульчид Улаанбаатарт чуулна
    2016 оны 7 сарын 19


    Азийн 23 орны хуульчдын 30 холбооны тэргүүнүүдийг оролцуулсан бүс нутгийн хууль зүйн салбарын том хэмжээний уулзалт буюу Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн 27-р дээд хэмжээний чуулга уулзалтыг энэ сарын 20-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Өнгөрсөн 2015 онд Энэтхэгийн Гао хотод болсон хуралдаанаас дараагийн буюу 2016 оны 27-р хуралдааныг эх орондоо зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын холбоо /МХХ/ авчээ.

    Энэхүү уулзалтыг Монголын хуульчид эх орондоо анх удаа зохион байгуулах эрхтэй болсон нь байгуулагдаад гуравхан жил болж байгаа манай холбооны хувьд дараах ач холбогдолтой. Үүнд:

    Энэхүү хуралдааныг амжилттай зохион байгуулсанаар Холбооны нэр хүнд бүсийн хэмжээнд өсөн бэхжиж, бүсийн Хуульчдын Холбоодын илүү хүчирхэг холбоог бий болгоход идэвхитэй хувь нэмэр оруулж, гадаад хамтын ажиллагаа өргөжих;

    Олон улсын хэмжээний хурал, хуралдааныг эх орондоо зохион байгуулах туршлагатай болж, бүсийн төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах чадвартай болох;

    Бүсийн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад өөрийн улсын хууль тогтоомжийг сурталчлах, санал солилцох;

    Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хууль зүйн зөвлөгөө өгдөг компаниуд болон нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бусад орны ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх магадлалтай;

    Өөрийн орны түүх, зан заншил, соёл урлагаа олон улсад сурталчлах зэрэг болно.

    ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
  • Ц.Цолмон сайд “Алдар”-ын бөхчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ
    2016 оны 7 сарын 18
    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө. Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний ”Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалахын сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны газар, хэлтсийн удирдлагууд, ”Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар байлцсан юм.

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон баяр хүргэж хэлсэн үгэндээ ”Юуны өмнө Зэвсэгт хүчний тамирчид та бүхэндээ одтой сайхан наадаж, наадамчин олноо баясгасан сайхан барилдааныг үзүүлсэн явдалд баяр хүргэе. Олон тэгш ой тохиосон энэ жилийн наадмыг хүмүүс ”Алдар”-ын наадам, Зэвсэгт хүчний наадам боллоо гэж онцолж байна. Аргагүй үнэн үг юм. Баяр наадмын түрүү бөх манайх, үзүүр бөх нь бас л манай Зэвсэгт хүчний тамирчид байлаа. Хоёр харцагатай, 14 начин цолтон шинээр төрсний 7 нь манай ”Алдар”-ынх. Урианхай сурын харваанд алтан медаль, хүүхдийн сурын харваанд хүрэл медаль гээд бахдам сайхан амжилттай оролцлоо. Та бүхнээрээ бахархаж байна. Энэ бүх амжилтын цаана хувь хүний хөдөлмөр, хөлс, зүтгэл, чармайлалт байгаа. Бас түүний цаана биеийн тамирын төлөөх, салбарын алба хаагчдын бэлэн байдлын төлөөх БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудын хийж хэрэгжүүлж байгаа олон ажил байгаа гэдгийг та бүхэн мэднэ. ”Алдар” спорт хорооны шинэ цогцолбор байртай болж, тамирчид маань бэлтгэл сургуулилтаа тасралтгүй гүйцэтгэх том боломж бүрдсэн. Ингээд удахгүй болох Рио-2016 олимпод ”Алдар”-аас оролцох 11 тамирчиддаа амжилт хүсч баяр хүргэе. Түүхт 70 жилийнхээ босгон дээр амжилт бүтээл арвинтай байгаа та бүхнээрээ бахархаж байна” гэсэн юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар Үндэсний бөхийн барилдаанд 10 давж түрүүлэн ”Монгол Улсын Аварга” цол хүртсэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн тамирчин, дэслэгч Ч.Санжаадамба, 9 давж үзүүрлэж ”Монгол Улсын арслан” цол хүртсэн Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарт хоёр өрөө байр олгох батламж, мөнгөн аяга гардууллаа. Мөн шинээр улсын харцага, начин цол хүртсэн тамирчдад мөнгө аяга, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн. Түүнчлэн Батлан хамгаалахын ”Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн дэслэгч Ч.Санжаадамба, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин, дэслэгч Р.Пүрэвдагва нарыг шагналаа. ”Дайчин алдар-1” медалиар Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахлагч Б.Бат-Өлзий, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Х.Гантулга, ”Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын хошой мэргэн, ОУХМ, ахмад Д.Норжмаа нарыг шагналаа. ”Эх орны төлөө-1” хүндэт тэмдэгээр ”Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Л.Шинэбаатар, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 014 дугаар ангийн ахлагч Б.Дэлгэрсайхан, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн ахлагч Б.Чимэдвандан, ”Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн ахлагч Ц.Чимэддорж, ”Алдар” спорт хорооны тамирчин, ахлагч Ц.Нямдорж, ”Алдар” спорт хорооны тамирчин Б.Ганзориг, ”Алдар” спорт хорооны тамирчин М.Бат-Отгон, урианхай сурын харваанд алтан медаль хүртсэн ”Алдар” спорт хорооны тамирчин Ж.Энхбат нарыг шагнасан юм. ”Халх сурын харваа”-нд хүрэл медаль хүртсэн өсвөрийн харваач Х.Цогтбаяр нарт дурсгалын зүйл гардуулж баяр хүргэсэн юм. Энэхүү арга хэмжээний даргаа ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон даргын зөвлөлийнхөн ”Алдар”-ынхныг хүлээн авч баяр хүргэж, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардуулав. Тэрээр түүхт 70 жилийнхээ босгон дээр олон амжилт бүтээлтэй байгаа тамирчиддаа баяр хүргээд одоо та бидний өмнө Рио-2016 олимп хэмээх том ачаа бий. Бризалийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахын төлөө хичээе” гэсэн юм.
    Дашрамд сонирхуулахад, 1985 онд ”Алдар” спорт хорооны хоёр бөх Үндэсний баяр наадмын бөхийн барилдаанд үзүүр, түрүүнд үлдэж байсан бол энэ түүх 31 жилийн дараа буюу энэ жил дахин давтагджээ.
2488 2489 2490 2491 2492 2493 2494
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    6 цаг 40 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    8 цаг 50 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 54 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    15 цаг 2 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    15 цаг 11 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    15 цаг 23 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК