-
2016 оны 7 сарын 15
МОНГОЛ УЛС, СЛОВЕНИ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
-
2016 оны 7 сарын 15
Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт ”АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвийн доор үргэлжилж байна.
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад хүрэлцэн ирсэн зочдод зориулан ”Чингисийн хүрээ” цогцолборт бэсрэг наадам зохион байгуулах юм.
Бэсрэг наадам өнөөдөр 16.00 цагт эхлэх бөгөөд хоёр цаг үргэлжилнэ хэмээн АСЕМ-ын бэлтгэл ажлын албанаас мэдээллээ.
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдийн тэргүүн нартай хүндэтгэлийн зоог барих аж.
-
2016 оны 7 сарын 15
Ариутгал, халдваргүйтгэлийг хоёр өдрийн дотор хийж дуусгахыг үүрэг болголоо
-
2016 оны 7 сарын 15
Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 70 гэр олгохоор боллоо
-
2016 оны 7 сарын 15
Хүмүүнлэгийн тусламж Улаанбаатараас хөдөллөө
-
2016 оны 7 сарын 15
Нийслэл хотод АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалт зохион байгуулагдаж буйтай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор дугаарын хязгаарлалт хийхээс гадна замыг хэсэгчлэн хааж байна.
Тодруулбал,
2016 оны 07 дугаар сарын 14, 16-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон ТЭГШ тоогоор төгссөн,
2016 оны 07 дугаар сарын 15, 17-ны өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орон СОНДГОЙ тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулна.
-
2016 оны 7 сарын 15
АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалттай холбогдуулан зарим хэсэгт зам хаагаад байна. Аль хэсэгт зам хаасныг доорх зурагнаас харна уу.
-
2016 оны 7 сарын 15
2016 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 15
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой
-
2016 оны 7 сарын 15
2016 оны 07 дугаар сарын 14-ний 21 цагаас 07 дугаар сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангайн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дорноговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 14
Усны ослоос урдчилан сэргийлэх, завьт эргүүл 3 хүний амь насыг аварчээ
-
2016 оны 7 сарын 14
Шуурхай ажлын хэсэг Өлгий суманд ажиллаж байна
-
2016 оны 7 сарын 14
Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна
-
2016 оны 7 сарын 14
Баян-Өлгий аймгийн Өлгийн суманд хүчтэй аадар бороо орсны улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болсонтой холбогдуулан өнөөдөр тус аймгийн Онцгой комиссын хуралдаанаар 104 өрхөд шинээр газар олгохоор болжээ.
Онцгой комиссоос үерт нэрвэгдэгсдэд шинээр газар олгох, орон байргүй үлдсэн иргэдийг түр хоргодох байраар хангах, хохирлын хэмжээг нарийвчлан тогтоох зэрэг удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч буй аж.
Байгалийн гамшгийн үеэр 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдаж, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогджээ.
Онцгой байдлын газрын албан хаагчид байшинд дарагдсан гурван хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн байна. Мөн усанд боогдсон 154 хүнийг аварч, голын усанд боогдсон нэг өрхийн таван хүнийг завиар аюулгүй газарт хүргэжээ. Хүчтэй аадар борооны үеэр Өлгий сумын 9-р багийн иргэн Д-ийн гурван настай хүүхэд устай нүхэнд унаж амь эрсэдсэнийг Цагдаагийн газар шалгаж байгаа аж.
Аврах ажиллагаанд Онцгой байдлын газраас 35 албан хаагч, 4 автомашин, Цагдаагийн газраас 100 албан хаагч, 6 автомашин, Цахилгаан шугам сүлжээний газраас 6 хүн, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиас 20 албан хаагч, зам засварын “Жол” ХК-иас 10 ажилчин, Камаз маркийн 1, ковш 1, цэвэр, бохир усны “Суат” компаны 8 ажилчин, авто кран 1, квош 1, хувь хүний 1 кран техник хэрэгслийг дайчлан ажиллуулж байгааг албаныхан хэллээ.
-
2016 оны 7 сарын 14
Банкуудын ажиллах цагийн хуваарь
-
2016 оны 7 сарын 14
Увс аймгийн ”Ховд сумын Халиунбулаг багийн нутагт 07-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө дуу цахилгаантай бороо орсон байна. Улмаар тус багт суух малчин Б хотонд аянга бууж 18 настай эмэгтэй С нь аянганд цохиулж нас барсан бөгөөд хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, 4 тооны үхэр, 80 тооны бог мал үрэгдсэн байна. Уг мэдээллийг 07-р сарын 13-нд цагдаагийн байгууллагад өгч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Дуу цахилгаантай бороо орж, үер буух төлөвтэй байгаа тул иргэн та анхаарал сэрэмжтэй байх хэрэгтэй байна.
-
2016 оны 7 сарын 14
Малчид, ард иргэдийн анхааралд
Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 14,15-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
-
2016 оны 7 сарын 14
Ли Көцян
-
2016 оны 7 сарын 14
Энэ сарын 14-17-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд тэгш, сондгойгоор оролцуулна
-
2016 оны 7 сарын 14
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой