-
2016 оны 8 сарын 01
Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016 оны наймдугаар сарын 1-ний өдөр боллоо.
-
2016 оны 8 сарын 01
Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжин боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэхээр болжээ.
-
2016 оны 8 сарын 01
Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхэллээ. Хагас сар үргэлжлэх энэхүү хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргийн алба хаагчид үндсэн бүрэлдэхүүнээр оролцож байгаа бол Катар Улсын Зэвсэгт хүчнээс 160 цэргийн алба хаагчид оролцож байна.
-
2016 оны 8 сарын 01
Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй болон Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр нар өнөөдөр Нийслэлийн “Иргэний танхим”-ын үйл ажиллагаатай танилцлаа.
-
2016 оны 8 сарын 01
Зам, тээврийн хөгжлийн яамны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа авсныхаа дараа хийж буй анхны шуурхай хуралдаанаар төмөр замын тээврийн тарифын асуудлыг хөнджээ.
-
2016 оны 8 сарын 01
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж буй “Даншиг наадам-Хүрээ цам 2016” шашин, соёлын их наадмын үйл ажиллагааны талаар өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн хамба нар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 8 сарын 01
Хэт халалтаас сэргийлцгээе
-
2016 оны 8 сарын 01
Халуун дулааны улиралд хоол, хүнсний зүйлийг ялангуяа түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилт, дүгнэлтгүйгээр ил задгай, зориулалтын бус нөхцөлд худалдан борлуулах явдал ихсэж байна.
-
2016 оны 8 сарын 01
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зургаан хүн усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
-
2016 оны 8 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Японы Тоттори мужийн Захирагч ноён Мияаваки Масамичийг хүлээн авч уулзлаа.
-
2016 оны 8 сарын 01
Зүүн хойд Азийн хотуудын дарга нар “Хотуудын ногоон өсөлт - Эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр 2016 оны 08 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотод гурав дахь удаагаа чуулна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Зүүн хойд азийн 6 улсын 24 хотын 90 гаруй төлөөлөгч, дотоодын 120 төлөөлөгч оролцож “Хотын ногоон хөгжил, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвээр туршлага солилцох бөгөөд Унгар улсын нийслэл Будапешт хотын орлогч дарга хүндэт зочноор оролцох юм. Форумд Сөүлийн Даян дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн суурин төлөөлөгч Жон Лайонс Дэлхийн ногоон өсөлтийн хүрээлэнгийн судалгаанаас танилцуулах бөгөөд Манжуур хотын ногоон өсөлтийн бодлогын өнөөгийн нөхцөл байдлын талаар тус хотын орлогч Гоу Вэнхө илтгэл тавина. Мөн Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хотуудын үүрэг” сэдвээр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак “НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн конференц СОР-21”, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжил, шинэчлэлийн комиссын ерөнхий захирал Лү Янь “Уур амьсгалын өөрчлөлттэй тууштай тэмцэж, бүс нутгийн хамтын хүчээр олон улсын нэгдүгээр зэрэглэлийн, амьдрахад таатай хотын хөгжлийн төлөө” сэдвээр, БНСУ-ын Пусан хотын Уур амьсгал, Байгаль орчны газрын ерөнхий захирал И Гын Хый “Пусан хотын ногоон эрчим хүчний бодлого” зэрэг сэдвээр илтгэл тавина. Хуралдаанд оролцсон хотууд нэгдэж, нэгдсэн уриалга гаргах бөгөөд цаашид хуралдааныг бүс нутгийн хотуудад ээлжлэн зохион байгуулах юм.
Форумын үеэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Хотын ногоон шийдлүүд – 2016” үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд үндэсний 50 гаруй аж ахуйн нэгж “Эко эрчим хүч”, “Эко дулаан”, “Эко тээвэр”, “Эко үйлдвэрлэл”-ийн бүтээгдэхүүн, шийдлээ танилцуулах юм.
Тус форумд зориулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас http://neamf.ulaanbaatar.mn цахим хуудсыг ажиллуулж эхэлсэн бөгөөд форумын хөтөлбөр, оролцох хотууд, зочид төлөөлөгчдийн дэлгэрэнгүй мэдээллээс гадна өмнөх форумуудаар гаргасан шийдвэрүүдийг байршуулжээ. Мөн энэ удаагийн форумд оролцож илтгэл тавих зочдын дэлгэрэнгүй мэдээлэл, илтгэлүүд бүрэн эхээрээ Монгол, Англи хэл дээр тавигдсан байна.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг анх удаа Улаанбаатар хотноо 2014 онд зохион байгуулж, форумд оролцогчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжин, цаашид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг жил бүр зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2015 онд “Хотын ногоон хөгжил” сэдвээр зохион байгуулж, форумаас хамтарсан илгээлт гарган, НҮБ-ын нэгдсэн чуулганд өргөн барьж байв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 01
Замын цагдаагийн газраас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ний хооронд улсын хэмжээнд “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байна.
-
2016 оны 8 сарын 01
Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт долдугаар сарын 29-31-ны өдрүүдэд боллоо.
-
2016 оны 8 сарын 01
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэг айлын хоёр хүү усанд осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-12 “Төмөр замын Том холбох гэх газрын тогтмол усанд хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 8 сарын 01
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулиар дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 80-аас доошгүй хоногийн өмнө Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид байгуулна гэж заасан байдаг.
-
2016 оны 8 сарын 01
Энэ сарын 2-6-нийг хүртэлх хугацаанд ихэнх нутагт бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 01
2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийт нутгаар их халалт үргэлжилж, түр зуурын усархаг бороо орсны улмаас нийслэлийн дүүргүүд, хөдөө орон нутагт үер усны аюул учирч, аянга буух, дуу цахилгаантай борооны өмнө хүчтэй салхи шуурга болсон зэргээс иргэд эрүүл мэндээр хохирох, мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллага эд хөрөнгийн хохирол амссан тохиолдол цөөнгүй гараад байна.
Цаашид цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр баруун аймгуудын нутгаар, 03, 04, 05-ны өдөр баруун, төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, их халалтаас шалтгаалан үер, аянга буух, хүчтэй салхи шуурга болох өндөр эрсдэлтэй байгааг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Түүнчлэн тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих, байгууллага хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө амралт, аялал, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, гол, мөрөн, нуурын эргээс зайдуу газар амрах, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг сануулья.
-
2016 оны 8 сарын 01
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ОБЕГ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд зарим хүмүүсийг цагдан хорижээ.
-
2016 оны 8 сарын 01
Дөрвөн настай охины үхэлд буруутгагдан шүүхээс 23 жилийн ял сонссон Г.Маралмаа Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.
-
2016 оны 8 сарын 01
Улаанбаатар хотод орсон түр зуурын, хүчтэй, аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг бүхэлдээ, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр ялангуяа Баянзүрх дүүргийн З-р хороо Чингис зочид буудлын зүүн талын автозам 300м, Бөхийн өргөөний урд талын хороолол дундах автозам 250м, Нарны гүүрний зүүн талын автозам 150м, “Буян”ХХК-ийн зүүн талын автозамуудад борооноос үүдэн үер бууж, усны түвшин нэмэгдэж, иргэдийн автомашин усанд суух, хөвөх, мөн орц болон орон сууцны газар доорхи давхаруудад ус хуримтлагдаж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянзүрх дүүргийн 3-р хороонд очиж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Н.Уламбаяр, Улаанбаатар хотод 28-ны оройн 19:55 цагаас 20:30 цагийн хооронд маш хүчтэй аадар бороо орсон. Замын ус зайлуулах шугам хоолойнууд болон үерийн далан хэвийн ажиллаж байсан ч бороо маш хүчтэй орсон учраас ус зайлуулах шугамын хүчин чадал хүрэлцээгүй гэсэн тайлбар өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргыг түр орлон гүйцэтгэгч Т.Гантөмөр, үерээс болж үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар Ус сувгийн удирдах газрын ус соруулах зориулалтын 2 автомашин, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”ОНӨҮГ-ын ус соруулах зориулалтын 2 автомашин, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус соруулах 3 автомашинтай, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 2 бүлэг 8 албан хаагч, 2 автомашинтай, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангиас 3 бүлэг 18 хүн 3 автомашинтай усыг соруулж 00:30 цагт дуусган замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулсан гэлээ. Энэ хавар, зуны турш Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран үерийн далан сувгуудын цэвэрлэгээг тогтмол хийж байсан байна.
Нийслэлийн Засаг дарга, цаашид ч Улаанбаатар хотод их хэмжээний бороо орох урьдчилсан мэдээ байгаа учраас Улаанбаатар хотын автозамуудын ус зайлуулах шугам хоолойг өргөтгөх, ус соруулах автомашин, техник хэрэгслийг сайржуулах шаардлагатай байна. Цаашид шинээр барих автозамуудыг заавал ус зайлуулах шугам хоолойтой байхаар төлөвлөж хийх хэрэгтэй. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын хурлыг ирэх Даваа гарагт яаралтай хуралдуулж, үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгуулах, цаашид үер усны аюулаас урьчдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх талаар мэргэжлийн байгууллагуудын саналыг авч хэлэлцэн, хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлно гэв. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.