-
2016 оны 4 сарын 08
Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт ирэх сарын 25-ны 19.00 цагт ”UB палас”-ын их танхимд болох гэж байна. Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон байна. Мөн олон түмний бусад хандиваар 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ
-
2016 оны 4 сарын 08
ХАН-УУЛ дүүргийн усан спорт сургалтын төвийн нээлт боллоо
-
2016 оны 4 сарын 08
Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг хуралдав
-
2016 оны 4 сарын 08
Шуурхай мэдээ: Ноён ууланд яг одоо хэргийн газрын үзлэг явуулж байна
-
2016 оны 4 сарын 08
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэж байна
-
2016 оны 4 сарын 08
АСЕМ-ын чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангах, нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлгийн болон троллейбусны шон, багануудын ашиглалтын хугацааг уртасгах зорилгоор нэр бүхий 13 гудамж талбайн төв зам дагуух гэрэлтүүлэг болон троллейбусны шонгууд дээр тогтоосон бүх төрлийн кабелиудын хариуцагч эздийг 04 сарын 08-ныг хүртэл тогтоон, заасан хугацаанаас хойш эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, ашиглагдахгүй байгаа кабелиудыг таслахаар болсон юм. Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас энэ сарын 05-нд төрийн 48 байгууллага, интернэтийн үйлчилгээ эрхлэгч 25 компани, дэд бүтэц суурилуулах тусгай зөвшөөрөлтэй 231 компанид албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдөр 20 цагаас эхлэн нийслэлийн нэр бүхий дараах 13 гудамж талбайгаар татсан хаягжилтгүй, эзэнгүй шилэн кабелиудыг таслахыг анхааруулж байна. Үүнд:
Энхтайвын өргөн чөлөө
Олимпын гудамж
Гэндэнгийн гудамж
Жамьяангүний гудамж
Чингисийн өргөн чөлөө
Наадамчдын зам
Нийслэл хүрээ өргөн чөлөө
Их монгол улсын гудамж
Зайсангийн гудамж
Дүнжингаравын гудамж
Их сургуулийн гудамж
Сүхбаатарын гудамж
Их тойруу
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 724 дүгээр захирамжаар батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайн гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээний журам”-ын 4.1.14 дахь заалтаар Гэрэлтүүлгийн шон дээр Холбоо мэдээллийн болон зориулалтын бус бусад шугам сүлжээ, рекламын самбар зэргийг байрлуулахыг хориглосон байдаг.
Кабель эзэмшигчид нийслэлийн Мэдээллийн Технологийн газар Р.Отгонбаяртай /80045888/ холбогдоно уу гэж нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 08
Зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл эхэллээ
-
2016 оны 4 сарын 08
Ерөнхий сайд Хонконгт хийсэн айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө
-
2016 оны 4 сарын 08
Хар тамхины бүлгийг илрүүллээ
-
2016 оны 4 сарын 08
2012-2015 онуудад нийслэлийн 14 862 айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ
-
2016 оны 4 сарын 08
“Монгол цэргийн жавхаа - 2016” уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 11-нд эхэлнэ
-
2016 оны 4 сарын 07
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбурхан, Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонслоо.
-
2016 оны 4 сарын 07
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутагт байрлах Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 57 дугаар отрядын “Ямалх” заставын чиглэлээр ОХУ-аас хилийн 892-895 дугаар хилээр түймэр орж ирсэн байна.
-
2016 оны 4 сарын 07
“Монгол банк” шилэн данс хөтлөхгүй гэдгээ мэдэгдлээ
-
2016 оны 4 сарын 07
Яармагийн гэр хороолол дундуур тавигдах бохирын шугам угсралтын ажил үргэлжилж байна
-
2016 оны 4 сарын 07
Х.Бээжинг энэ сарын 4-нд батлан даалтад гаргажээ. “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжинг СХД-ийн цагдаагийн хэлтсээс өнгөрсөн сарын 17-нд баривчилсан билээ.
-
2016 оны 4 сарын 07
МАН-ын бүлэг тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүллээ
-
2016 оны 4 сарын 07
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, дэд дарга Б.Тулга, хуульч нар Н.Энхбаярын хамгаалагчийг баривчилсан болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 4 сарын 07
Монголын Үндэсний музейн урд талбайг шинэчлэн, тохижуулна
-
2016 оны 4 сарын 07
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг ба энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна.