-
2015 оны 4 сарын 09
Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны бүтээгдэхүүн нийлүүлэтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Аврах анги, Аврах, гал унтраах ангийн салаа, бүлгийн дарга, захирагч нарын цугларалт, сургалтыг зохион байгууллаа.
-
2015 оны 4 сарын 09
Хорих ангид ялтныг нийгэмшүүлэх ажилтай танилцлаа
-
2015 оны 4 сарын 09
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байна.
-
2015 оны 4 сарын 09
2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна.
-
2015 оны 4 сарын 09
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015” бизнес чуулга уулзалтыг “Хөгжлийн төлөөх түншлэл” уриан дор 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна. Тус бизнес чуулга уулзалттай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Улаанбаатар хотын Худалдааны танхимын Ерөнхийлөгч Ж.Од, танхимын Ерөнхий захирал О.Амартүвшин нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
-
2015 оны 4 сарын 09
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ.
-
2015 оны 4 сарын 09
Монел Зүүн Алтан-өлгийн 0.33км авто зам
Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
Нийтийн тээврийн угсраа автобусны эргэлтийн талбай засварлах ажил
Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх ажил
Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас- Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто зам барилгын ажил
Концессоор хийгдэх ажил
Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртлэх гэр хорооллын арын 1.6 км авто зам
Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлхи 3.4км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөрбетон гүүр
Улаанбаатар хот, чингэлтэй дүүрэг, гүнтийн даваа чиглэлийн авто замаас ар гүнтийн зуслан хүртэлх 7,36 км авто замын барилгын ажил
Өвөр гүнтийн 11 км авто замын ажил
Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
Баянгол хүүхдийн зуслангийн 1,2 км авто зам барих ажил
Баянгол дүүрэг, 18-р хорооны 47-р байрнаас 13-р цэцэрлэг хүртэлх авто зам барих ажил
Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 19 хорооллын нэхмэлийн шарын автобусны буудлын баруун хэсгээр, Чингисийн өргөн чөлөөний төв зам дээгүүр барих явган хүний гүүрэн гарцын ажил
-
2015 оны 4 сарын 09
Маргааш өглөө 11 цагаас ШӨХТГ-ын хурлын зааланд МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНООС ШӨХТГ-ЫН ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДАЛД БОЛОН УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭС ГАРАХ ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХИЙГ ОРОЛДОЖ БАЙНА сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хуралтай. 91021020
-
2015 оны 4 сарын 09
Монгол банкны удирдлагуудад хариуцлага тооцно
-
2015 оны 4 сарын 09
Монгол, японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд танилцуулах форумыг зохион байгуулна
1 цаг 4 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол улс, Япон улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.
Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.
2015 оны 02 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан.
Үүнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл тогтооход чиглэсэн цуврал арга хэмжээний анхных болгон зохион байгуулах юм.
Ялангуяа тус салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний бренд бүтээгдэхүүн бий болгон Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Форум нь 2015 оны 04 сарын 15-ны лхагва гарагт 14 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болох тул сонирхсон аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцохыг хүсье.
Форумтай холбоотой мэдээллийг ХХААЯ-ны ТЗУГ-ГХАХ-тэй холбогдож авна уу.
-
2015 оны 4 сарын 09
2015.4.9, Пүрэв гараг / Билгийн тооллын: 20
Хаврын дунд шарагчин туулай сар
Эрхтний тэнгэрт одтой, хөхөгчин туулай өдөр
Аргын тооллын: 2015.4.9, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 06.26-19.34
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 4 сарын 09
Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хэнтийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын саваар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говийн нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 08
Монгол, японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд танилцуулах форумыг зохион байгуулна
1 цаг 4 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Монгол улс, Япон улсын хоорондын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол улс, Япон улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.
Монгол улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулсан.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа юм.
Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.
2015 оны 02 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол, Японы Эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулан гарын үсэг зурсан.
Үүнтэй холбогдуулан энэхүү хэлэлцээрийг хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд түншлэл тогтооход чиглэсэн цуврал арга хэмжээний анхных болгон зохион байгуулах юм.
Ялангуяа тус салбарт Японы стандарт, өндөр технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, улмаар Монголын хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан органик хүнсний бренд бүтээгдэхүүн бий болгон Японы зах зээлд нийлүүлэх ажлыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Форум нь 2015 оны 04 сарын 15-ны лхагва гарагт 14 цагт Чингис хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд болох тул сонирхсон аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр оролцохыг хүсье.
Форумтай холбоотой мэдээллийг ХХААЯ-ны ТЗУГ-ГХАХ-тэй холбогдож авна уу.
-
2015 оны 4 сарын 08
ОЮУТНУУД МОНГОЛ УЛСАА СУРТАЛЧЛАВ PDF Хэвлэх И-мэйл
ДТГ-уудын мэдээ - Парис
2015 оны 4-р сарын 08, Лхагва гариг, 12:32
Франц Улсын Шамберигийн Их сургуульд суралцаж буй Монгол оюутан Баярмаа, Нурсаяа, Хонгорзул нар Шамбери хотын захиргаанаас жил бүр зохион байгуулдаг гадаад улсын оюутан залуус эх орноо сурталчлах, танилцуулах олон улсын фестивалд хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэхүү фестивалийн зорилго нь олон улсын оюутанууд өөрсдийн хэл соёл, түүх, уламжлалыг Шамбери хотын оршин суугчдад танилцуулах, сурталчлахад оршдог юм.
Манай улсын гурван оюутан Монгол үндэсний хувцасаараа гоёж, Монгол хоол бэлтгэн хоёр өдрийн турш эх орноо амжилттай сурталчиллаа.
Түүнчлэн Монголыг сонирхсон, Монгол руу аялахыг хүссэн хүмүүст зөвлөгөө өгч, франц хэл дээр хэвлэгдсэн Монгол хэмээх сэтгүүлийг бэлэглэжээ.
Энэ жилийн 17 дахь удаагийн фестивальд 28 орны 100 гадаад оюутан оролцсон ба 4000 орчим хүн үзэж сонирхсон байна.
-
2015 оны 4 сарын 08
“Хүрээ тулга” сургуулийн хүүхдүүд хоолондоо хорджээ
-
2015 оны 4 сарын 08
4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 742 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 152 тохиолдол (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
-
2015 оны 4 сарын 08
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 10-ны өдөр буюу Баасан гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
-
2015 оны 4 сарын 08
АТГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодрууллаа.
-
2015 оны 4 сарын 08
Цөмийн энергийн газар нь (хуучин нэрээр) Засгийн газрын 387 дугаар тогтоолоор татан буугдаж цөмийн болон цацрагийн хяналтын чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2014 оны 12 дугаар сард шилжин ирсэн билээ.
-
2015 оны 4 сарын 08
НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.