-
2015 оны 4 сарын 08
Нийслэл Бичил бизнесийг дэмжих чиглэлээр Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран ажиллана
15 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дэмжиж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хөтөлбөрийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.
Уг хөтөлбөрөөр дамжуулан нийт 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгож, хоршоо нь тухай хорооны өөрийн гишүүдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгох юм. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” нь одоогийн байдлаар 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд шинээр 451 ажлын байр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдаж байна.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бичил бизнес эрхэлж байгаа иргэдэд тулгардаг хэцүү асуудал бол санхүүгийн үйлчилгээ байдаг. Энэ ч үүднээс нийслэлээс бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд дараагийн шатанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 08
81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:
Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.
Илрэх шинж тэмдэг:
Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.
Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг. Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна.
Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.
Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:
Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно
Ховор тохиолдолд элэг дэлүү томроно
Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ
Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно
Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ
Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно
Өвчний ангилал:
– Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
– Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
– Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.
Хүндрэл:
5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
– Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
– Дунд чихний үрэвсэл
– Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеээс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ.
– Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
– Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
– Менингоэнцефалит
– Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.
Эмчилгээ:
Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
– Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
– Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
– Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
– Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
o Амны хөндийг буцалсан ус, 2 хувийн содын уусмалаар зайлуулна
o Нүдийг 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
o Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
o Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ.
Урьдчилан сэргийлэлт:
– Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
– Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
– Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.
Анхааруулга:
Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.
Мөн www.nccd.gov.mn www.ubhealth.mn сайтуудаас мэдээлэл авах боломжтой.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
-
2015 оны 4 сарын 08
Их дууд сургуульд элсэхийг хүсэгчдээс 2006 оноос эхлэн нэгдсэн байдлаар шалгалт авах болсон.
-
2015 оны 4 сарын 08
Цагтаа сүр дуулиантайгаар нээлтээ хийж гурван тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн гэх хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчээ. Тодруулбал, эл хог хаягдал ангилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийг Солонгосын “Койка” ОУБ 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ.
-
2015 оны 4 сарын 08
2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
-
2015 оны 4 сарын 08
ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт хийнэ
-
2015 оны 4 сарын 08
Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо.
-
2015 оны 4 сарын 08
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 4 сарын 08
Авлигатай тэмцэх газраас өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан байна. Хурлаар тус газраас өнгөрсөн нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр болжээ.
-
2015 оны 4 сарын 08
Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв
-
2015 оны 4 сарын 08
Байгаль орчны салбарын зөвлөгөөнд оролцжээ
-
2015 оны 4 сарын 08
Дээд шатны прокурорт ажиллах хүсэлтээ тавьж, зохих шалгалтанд хамрагдаж мэдлэг, чадвараа шалгуулах боломжийг бүрдүүлж өгөх талаар прокуроруудаас гаргасан санал, хүсэлтийг судлан үзэж Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар ”Дээд шатны прокуророор ажиллах прокурорын мэдлэг, чадварыг үнэлж, дүгнэх журам”-ын 2.2 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж баталлаа.
-
2015 оны 4 сарын 08
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2015 оны 4 сарын 08
2015 оны 04 дүгээр сарын 07-ны 21 цагаас 04 дүгээр сарын 08-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 4 сарын 07
Өнөөдрийн байдлаар халдварт өвчний тархалт ямар байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
-
2015 оны 4 сарын 07
Монголыг хилийн мэрэгжлийн хяналтаа сайжруулах шаардлагатай гэв
-
2015 оны 4 сарын 07
Төв замын цас мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна
-
2015 оны 4 сарын 07
2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчний мэдээ:
4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Хордлогын мэдээ:
3 дугаар сарын 30-аас 4 дүгээр сарын 4-нд ХЯТТ-д нийт 18 хүн хандаж, 5 хүн хэвтэж, 13 хүн тусламж авч буцсан байна. Эмийн бодисын хордлогоор 7, химийн 1, угаарын хийн хордлогоор 8, бусад хордлогын улмаас 2 хүн тус тус ханджээ.
Эх сурвалж: ХЯТТ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74231 хүн хамрагдсанаас 3934 тохиолдол (5.3%) томуу, томуу төст өвчтэй оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.4%-иар өссөн байна. Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
-
2015 оны 4 сарын 07
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог олон улсын жишигт хүргэн хөгжүүлэх, тэдгээр бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжиж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК 2013 онд үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Биржээр ХАА-н гаралтай бараа, түүхий эдийг арилжсанаар зах зээл дээр бодит үнэ ханш тогтож, түүхий эдийн бэлтгэл тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалтад чанарын ахиц гарч буй.
-
2015 оны 4 сарын 07
Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэ