2015 оны 2 сарын 25
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” компанийн удирдлагаар ажиллаж байсан Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлэх гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэлээр гараад байгаа. Гадны гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлэх нь буруу гэдэг яриа ч олны дунд байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч тэдэнд уучлал үзүүлэх нь тодорхой болсон гэнэ. Ирэх сарын 1-ны өдөр гэхэл уг асуудал бүрэн шийдэгдчих юм байна.