-
2023 оны 3 сарын 28
Өчигдөр Хот байгуулалт, дэд бүтцийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
-
2023 оны 3 сарын 28
"Толгойт" олон нийтийн төв хэмээн нэрлэж буй энэ хэсэгт СХД-ийн 1, 2, 20, 22,34 дүгээр хороо хамрах бөгөөд 8086 өрхийн 27114 хүн хамрагдах юм. Эдгээр хороонд 43,305 хүн оршин суудаг бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтийн хязгаарт 62.6 хуь нь орж байна.
-
2023 оны 3 сарын 28
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас Дэлүүн сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, багш, ажилчдад болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгаас хамгаалах арга хэмжээ”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа.
-
2023 оны 3 сарын 28
Бүгд Найрамдах Эстони Улсын хамгийн эртний, нэр хүндтэй Тартугийн их сургуулийн Дорно дахины судлалын хүрээлэнд Монгол судлалын төвийг нээв.
-
2023 оны 3 сарын 28
Сургалт дадлагыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын санхүүгийн төв”-ийн шинээр баригдаж байгаа барилга дээр хийж, аврах ажиллагааны мэргэжилтэн, аврагч, эмнэлгийн яаралтай тусламжийн багийн хамтын ажиллагааг сайжруулж, ур чадварыг дээшлүүлсэн юм.
-
2023 оны 3 сарын 28
Мөн 354 байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.
-
2023 оны 3 сарын 28
НҮБ-ын Парисын зарчмын дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангах, Монгол Улсад Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн олон улсын байгууллагын төв байгуулах зорилгоор бие даасан байртай болгох асуудлаар олон улсын хамтын нийгэмлэг, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны Магадлан итгэмжлэл хариуцсан дэд хороо зэрэг байгууллага удаа дараа зөвлөж байсан юм.
-
2023 оны 3 сарын 28
Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Андреас Рийкен Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдаан өргөн сэдвийг хамарсан ач холбогдолтой хуралдаан болсныг онцоллоо. Энэ дундаа цахим шилжилттэй холбоотой яригдсан ажлууд анхаарал татсаныг онцолж, дээрх яригдсан сэдвийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
-
2023 оны 3 сарын 28
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд ногоон бүс, зуслангийн чиглэлд хөрсний шар өвс шатсан нийт 105 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 152.78 га газар шатлагад өртсөн байна.
-
2023 оны 3 сарын 28
Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар-н БНСУ-ын Нийгмийн Мэдээллийн Хөгжлийн Институттэй хамтран хэрэгжүүлж буй "Өргөн нэвтрүүлгийн бодлогын судалгааны төсөл"-ийн нээлт ITPARK-д болж байна.
-
2023 оны 3 сарын 28
Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ.
-
2023 оны 3 сарын 28
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон автомашинуудыг ачиж журамлах талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-
2023 оны 3 сарын 28
Гаалийн татвар тогтоох, өөрчлөх, хөнгөлөх зэрэг нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээний асуудал тул гаалийн байгууллага бие даан гаалийн татварт өөрчлөлт оруулах ямар ч хуулийн зохицуулалтгүй.
-
2023 оны 3 сарын 28
Мөн үндэсний хэмжээний яаралтай тусламжийн багийн үйл ажиллагаа, агаараар үйлчлүүлэгчийг тээвэрлэх, зөөвөрлөх зэрэг журмын төсөл дээр багт хуваагдан ажилласан юм.
-
2023 оны 3 сарын 28
Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны идэвхтэн гишүүн эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж цалин хөлс, нийгмийн хамгаалалтай олон асуудлаар саналыг нь сонсож, тулгамдсан асуудлаар нь ярилцсан. Мөн эмийн салбарынхантай, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхантай уулзсан байна.
-
2023 оны 3 сарын 28
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 12 багц ажлын 49 төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаар тусгай замын BRT, хөнгөн галт тэрэг LRT-г нэвтрүүлэх зэргээр авто замын ачааллыг бууруулахаар зорьж буй. Нийт төлөвлөсөн арга хэмжээний 60 гаруй хувь нь 2023 онд он дамжин хэрэгжих бол үлдсэн 40 орчим хувийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
-
2023 оны 3 сарын 28
Энэ хүрээнд Дорнод аймгийн Чойбалсан суманд 15 хүний бүрэлдэхүүнтэй “Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг”-ийг байгуулж, иж бүрэн хөдөлмөр хамгааллын хувцас, багаж, тоног төхөөрөмжөөр хангалаа.
-
2023 оны 3 сарын 28
09.00 цагт: Төрийн ордонд: “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хууль, эрх зүйн шинэчлэлт” сэдэвт хэлэлцүүлэг болно.
-
2023 оны 3 сарын 28
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9…-11 градус, бусад хэсгээр -3…-5 градус хүйтэн, өдөртөө +11…+13 градус дулаан байна.
-
2023 оны 3 сарын 27
Дорнод аймгийн ноолуурын ханш өнөөдрийн байдлаар 155,000 төгрөг байсан бол дуудлага худалдаа 160,000 төгрөгөөс эхэлж Дорнод аймгийн Матад сумын ноолуур дуудлага худалдаагаар 173,500 төгрөгөөр арилжигдлаа