зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түгжрэл бууруулах чиглэлээр салбар бүрд төлөвлөлт хийн ажиллаж байна

2023-3-28
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 12 багц ажлын 49 төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, авто замын сүлжээг өргөтгөх, зам, замын байгууламжийг шинэчлэх, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаар тусгай замын BRT, хөнгөн галт тэрэг LRT-г нэвтрүүлэх зэргээр авто замын ачааллыг бууруулахаар зорьж буй. Нийт төлөвлөсөн арга хэмжээний 60 гаруй хувь нь 2023 онд он дамжин хэрэгжих бол үлдсэн 40 орчим хувийн ажил 85 хувийн гүйцэтгэлтэй байна.


Бүтээн байгуулалтад шаардлагатай 648 нэгж талбарыг чөлөөлөв

2022 онд авто зам, сургууль, цэцэрлэг, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтыг хийхэд шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг хийсэн бөгөөд одоогоор 519 нэгж талбарыг нөхөх олговортойгоор, 129 нэгж талбарыг трассаас гаргаж буюу нөхөх олговоргүйгээр, нийт 648 нэгж талбарыг чөлөөлөөд байна. 

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Манай байгууллагын зүгээс сургууль, цэцэрлэг, авто зам, замын байгууламж, инженерийн байгууламжийн чиглэлээр газар чөлөөлөх ажлыг хийсэн. 2022 онд 19 сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан бол гурван сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлтийн ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Авто замын байгууламжийн хувьд гол болон туслах замын бүтээн байгуулалтын газрыг чөлөөлсөн. Тодруулбал, авто зам, замын байгууламжийн 400 нэгж талбар, сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтын хүрээнд 140 иргэн, хуулийн этгээдийн газар, инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх хүрээнд 28 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэв.

Авто зам, гүүрэн байгууламжийг шинээр барьж эхэллээ

Сүүлийн 10 жилд нийслэлд бүртгэлтэй авто машины тоо 80 хувиар өссөн бол гол болон туслах гудамж, зам 19 хувиар нэмэгджээ. Нийслэлд өдөрт дунджаар 300-400 мянган тээврийн хэрэгсэл авто замын хөдөлгөөнд оролцдог. Энэ үзүүлэлт нь одоо байгаа гол болон туслах замын багтаамжаас даруй хоёр дахин их үзүүлэлт юм.  Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас 2022 онд хийсэн судалгаагаар зам хоорондын уялдаа холбоо дутмаг, гол зам дээрх холбоос зам хангалтгүй нь түгжрэлд нөлөөлөх голлох шалтгааны нэг гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулахад нөлөө үзүүлэхүйц замуудыг судалж, эхний ээлжид 11 байршилд 17.15 км гол болон туслах гудамж зам, 963.7 урт метр гүүр шинээр барих ажлыг 2022 оноос эхлүүлээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн ерөнхий инженер Я.Өнөртүвшин “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд авто замын үндсэн сүлжээг хөгжүүлэх ажилтай холбогдуулан нийт 22 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний үр дүнд 25.9 км авто зам барьж байгуулахаар тооцоолсон ч 11 төсөл, арга хэмжээ нь төсвийн тодотголоор хасагдсан. Үүнээс 2022 онд дөрвөн байршлын авто замыг барьж, ашиглалтад оруулсан. Тодруулбал,  Улаанхуарангийн гудамжийг Цагдаагийн академийн өргөн чөлөөтэй холбох 0.4 км авто зам, “Номин юнайтед” их дэлгүүрийн баруун талын авто замаас Б.Шаравын гудамж хүртэлх 0.86 км авто зам, Эрчим хүчний гудамжнаас “Монос фарм трейд” ХХК хүртэл 1.74 км авто зам, Хайгуулчдын гудамж болон Хүнсчдийн гудамжийг холбох 1.8 км авто замыг явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь барьж байгууллаа. 2023 онд нийт долоон байршилд зам, замын байгууламжийн ажлыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд 12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр хийх бөгөөд эдгээр нь 2022 онд төлөвлөсөн ажлын үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, тус бүтээн байгуулалтуудыг 2022 онд эхлүүлсэн ба далан суурь болон гүүрний суурь бүтээцийн ажлуудыг үргэлжлүүлнэ" гэлээ.

Дараах долоон байршилд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Үүнд:

  • Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох 0.61 км авто зам,
  • Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 483 урт метр, зургаан эгнээ бүхий гурван гүүр,
  • Улиастайн тойргоос Шар хадны эцсийн зогсоол хүртэлх 4.2 км авто зам, 97.3 урт метр төмөр бетон гүүр,
  • Чингисийн өргөн чөлөөнөөс Баруун үйлдвэрийн гудамж хүртэлх 1.2 км авто зам, 33 урт метр гүүр,
  • Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох олон түвшний огтлолцол, гүүрэн байгууламж бүхий 2.4 км авто зам,
  • Алтай хотхоны урдаас Төмөр замын гарам хүртэлх 0.7 км авто зам ,
  • Зайсангийн 225 урт метр төмөр бетон гүүрийг шинэчилж, хос гүүр барих ажлыг тус тус эхлүүлээд байна.

2022 онд эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын гол гудамж замуудад хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн харьцаа /VCR/-г тодорхойлсон. Судалгаанд орсон авто замуудын хөдөлгөөний ачаалал 2-3 дахин нэмэгдсэн гэх дүгнэлт гарсан аж. Авто замын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд түгжрэлд голчлон нөлөө үзүүлдэг 90 байршлыг мөн тодорхойлжээ. Уг 90 байршилд авто замын ажил хэрэгжсэнээр судалгаанд хамрагдсан гол гудамж замуудын хөдөлгөөний ачаалал дунджаар 20 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан байна.

Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ

Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID систем, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Car системийг нэвтрүүлж буй. Мөн газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэлд тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлж байгаа юм. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлснээр бодит дата мэдээлэлд үндэслэж авто зам, тээврийн хэрэгслийн зохицуулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ Мөн RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж байна.

Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг:

-Цахим гэрчилгээнд суурилсан зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн үйлчилгээ бий. Цахим гэрчилгээ болон зам тээврийн ухаалаг системийн тогтолцоог нэвтрүүлэх нь шинэ ажил биш. 17 жилийн өмнө Монгол Улсад анх удаа Замын хөдөлгөөний удирдлагын төв хэмээх байгууллагыг байгуулж байсан. Замын хөдөлгөөнийг камерт суурилсан шийдлээр удирдан зохион байгуулах ажлыг 17 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Харамсалтай нь, уг систем өдгөө хуучирч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохион байгуулах шаардлага хангахааргүй болсон байна. Одоо камерын тусламжтай хийх замын хөдөлгөөний хяналт таван хувьтай л байгаа. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо” төслийг хэрэгжүүлэх шаардлага гарсан гэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлэв

Манай улс 2019 он хүртэл нийтийн тээврийн салбартаа томоохон хэмжээний парк шинэчлэл хийгээгүй. Тиймээс нийслэлд бүртгэлтэй нийтийн тээврийн 277 хэрэгслийн 60 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай буюу стандартын шаардлага хангахааргүй болжээ. Нийтийн тээврийн чанар, хүртээмж муугаас болж нийслэлийн хүн амын 1/3 хүрэхгүй хувь нь автобусаар зорчдог. Иймд авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2022-2024 онд нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 80 хувьд парк шинэчлэл хийх буюу 1134 автобус шинээр оруулж ирэхээр төлөвлөсөн. 2023 оны нэгдүгээр улиралд 224 автобусаар парк шинэчлэл хийн, өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 106  чиглэлд 998 автобус үйлчилгээнд явж байна.

Мөн сургуулийн зориулалттай автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн байна. Тодруулбал, 2019 онд сургуулийн 25 автобус, 2023 онд сургуулийн 50 автобус шинээр орж ирсэн. 2019 онд орж ирсэн 25 автобусны гурвыг нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт тус тус хуваарилжээ. Бусад 22 автобус нь төвийн зургаан дүүрэгт 22 чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгааг Нийслэлийн Нийтийн тээврийн газраас онцолж байв. Энэ онд орж ирсэн 50 автобусыг холбогдох байгууллагууд руу хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд сургууль орчмын зураглал, хүүхэд зөөх маршрутыг төлөвлөсөн байна. Сургуулийн автобусаар үйлчилж буй 59 сургуульд 85207 хүүхэд суралцаж байгаагаас 23952 хүүхэд такси болон хувийн унаагаар үйлчлүүлдэг байсан бол харин сургуулийн автобус үйлчилгээнд явж эхэлснээр тус сурагчид автобусаар үйлчлүүлэх боломжтой болжээ. Ингэснээр авто замын түгжрэлийг 16.7 хувиар бууруулна гэсэн тооцоолол гарсан байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд автобус хүлээлгийн цагийг багасгаж, иргэдэд түргэн, шуурхай үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс автобусны богино эргэлт, тусгай эгнээг бий болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Б.Тамир “Түгжрэлийн эсрэг авах арга хэмжээнд нийтийн тээврийн салбарын зүгээс хэрэгжүүлэх нэг чухал ажил бол богино эргэлтийг бий болгох юм. Үүнтэй холбоотойгоор, иргэдээс зорчигч урсгалын судалгааг авч, зарим гудамж замын нэгдүгээр эгнээг чөлөөлөх байдлаар стратегийн арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбогдуулан автобусны дундаж хурд 8.6 км цагаас 12.3 км цаг болж өссөн байна. Нийтийн тээврийн хурд нэмэгдэхээр зорчигчийн урсгал ч дагаад нэмэгдсэн гэсэн үг. Мөн Яармагийн шинэ суурьшлын бүсээс Таван шар, Саппоро, Энхтайваны өргөн чөлөө рүү, Нисэхээс 3, 4 дүгээр хороолол хүртэл зэргээр тодорхой хэмжээнд богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийсэн. Нийтийн тээвэрт хамгийн урт чиглэлийн радиус дунджаар 50-60 км байдаг. Үүнийг 15 км хүртэл богиносгох судалгааг ч хийсэн. Цаашид шинээр ирж буй автобуснуудыг богино эргэлтийн үйлчилгээнд явуулж автобус хүлээх хугацааг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Улаанбаатар хотод нийтийн тээврийн зургаан эцсийн зогсоол байдаг. Эдгээрийг мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тодорхой аж ахуй нэгжүүд рүү менежментийг нь шилжүүлж, иргэд, жолооч нарт илүү тухтай, тохилог орчныг бүрдүүлэхээр зорьж байгаа. Мөн шинэ суурьшлын бүсүүд рүү автобусны зогсоол төлөвлөх, түүнд тохирсон чиглэл, маршрутын судалгааг үе шаттай хийж байгаа” хэмээв.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг 20 хувиар нэмэгдүүллээ

Сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь замын хөдөлгөөнд ачаалал үүсгэх нэг шалтгаан болдог. 2021 онд хийсэн судалгаагаар цэцэрлэг болон бага сургуулийн насны гурван хүүхэд тутмын нэг нь харьяаллын бус сургууль, цэцэрлэгт явдаг гэсэн тоо гарчээ. Тиймээс хамран сургах тойргийг шинэчилж, хүүхдүүдийг хамран сурах тойрогтоо цэцэрлэг, сургуульд явах боломжийг бүрдүүлж эхэллээ.

Нийслэлийн Боловсролын газрын Бодлого, багшийн хөгжлийн хэлтсийн дарга М.Цогзолмаа “Өмнө нь зөвхөн төрийн өмчит цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоодог байсан бол энэ удаад төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг тогтоосон. Хамран сургах тойргийнхоо дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байгаа тохиолдолд улсаас хувьсах зардлыг нь хоёр дахин нэмж олгож байгаа. Тэгэхээр төрийн бус өмчийн ихэнх цэцэрлэг төлбөргүйгээр, зарим нь маш бага хэмжээний төлбөртэйгөөр хүүхдүүдийг элсүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ харьяаллын бус, хол цэцэрлэг рүү зөөх шаардлагагүй, гэртээ хамгийн ойр цэцэрлэгт хамруулах боломжтой гэсэн үг. Мөн ачаалал өндөртэй орон сууцны хорооллуудад цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх, худалдан авах, олон албан хаагчтай байгууллагуудын дэргэд цэцэрлэг байгуулах ажлыг зохион байгуулсан. Энэ бол түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж буй онцлох ажлын нэг юм” хэмээн онцолж байлаа.

Түгжрэлийг бууруулах багц ажлын хүрээнд цэцэрлэгийн зориулалттай 23 барилгыг худалдан авч, 128 барилгыг түрээсэлсэн бол цэцэрлэгийн өргөтгөл, барилга, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 214 төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн. Ингэснээр 2021-2022 онд 76 хувьтай байсан цэцэрлэгийн хамрагдалт 2022-2023 оны хичээлийн жилд 90.2 хувь болж, 20 орчим хувиар нэмэгдээд байна. Ирэх онуудад шинээр 11 цэцэрлэг, долоон сургууль, есөн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлнэ

Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд явган зорчилтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд явган замыг өргөсгөх ажлаа эхлүүлсэн. Мөн зам дагуух, шаардлагагүй авто зогсоолуудыг явган болон дугуйн зам болгон шинэчлэхээр нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж, сайжруулах зорилт тавьсан. Одоогоор 13 байршилд 17353 ам метр явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулаад байна. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулсан” гэв.

2023 онд уг ажлаа үргэлжлүүлэн, 20 байршилд явган болон дугуйн зам талбайг засаж сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зогсоолуудыг буулган нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж. Ингэснээр явган замаа өргөтгөж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн 3,4 дүгээр хорооллын Имартаас “Өргөө” кино театр хүртэлх явган замыг шинэчилж, явган зорчиход саад болж буй зогсоолуудыг зөв геометрт оруулахаар төлөвлөсөн байна.  

4522 гарааш буулгаж 81396 ам метр талбайг чөлөөллөө

Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ. Мөн 354  байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижилтын ажлыг хийж гүйцэтгээд байна.

Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг “Өнгөрсөн 2022 онд төлөвлөсөн ажлуудыг дүгнэхэд 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорилтот ажлын хүрээнд түгжрэлд нөлөөлөх суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн хатуу бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтын ажлыг хийж байгаа бөгөөд гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх томоохон төслүүдийн бэлтгэл ажлуудыг хийлээ. Тухайлбал, Дэлхийн банкны санхүүжилттэй Тогтвортой зам тээврийн төслийг УИХ-аар батлуулж, трассын чиглэлүүдийг тодорхойлж дууссан. Харин 2023 онд энэ трассуудад зураг төсөл боловсруулах ажлыг хийнэ. Ингэснээр 2024 онд барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломжтой болох юм. Дараагийн томоохон төсөл бол Азийн хөгжлийн банктай олон жилийн турш ярилцсан BRT төсөл, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх LRT болон шинэ тойрог замын төслүүдийг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн онд зураг төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүн дээр үндэслэн 2023-2024 онд бусад ажлуудаа үргэлжлүүлнэ. Ингэснээр авто машины дундаж хурд болох 9-13 км цагийн хурдыг 15-18 км цаг хүртэл нэмэх боломжтой” хэмээлээ.

2023-2024 онд эдгээр ажлууд үргэлжлэх бөгөөд нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, их багтаамжийн авто зогсоолуудыг шинээр барих, зогсоолын менежментийг сайжруулах, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, олон тулгуурт нийтийн тээврийг хөгжүүлэн, замын хөдөлгөөний ухаалаг нэгдсэн системийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэх болно.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13473 болжээ
    саяхан
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 мин
  • ТАНИЛЦ: “Mining Week & MinePro” үзэсгэлэнгийн хөтөлбөр
    22 мин
  • Өнөөдөр "Уул уурхайн 7 хоног" эхэлнэ
    36 мин
  • Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    58 мин
  • Азийн эмэгтэй парламентчид Монгол Улсад чуулж, тогтвортой ирээдүйн бодлогыг хэлэлцэнэ
    1 цаг 3 мин
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
    1 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
    1 цаг 50 мин
  • Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа
    16 цаг 33 мин
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
    16 цаг 48 мин
  • Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
    17 цаг 13 мин
  • “Өгөөмөр” техникийн захын ойролцоо газар чөлөөлж, авто болон явган замыг шинээр барина
    17 цаг 23 мин
  • Н.Жанцан: Улсын Бага Хурал Монгол Улсад олон намын тогтолцоотой хууль тогтоох байгууллага үйл ажиллагаа явуулж болно гэдгийг үлгэрлэж чадсан гавьяатай
    17 цаг 35 мин
  • У.Бямбасүрэн: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоох шалтгаан болсон нөхцөл байдал арилж байна
    18 цаг 29 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
    19 цаг 13 мин
  • Дуу чимээний стандарт децибель 74 байх ёстой ч мото, суррон, бүдүүн яндантай авто машиных 110 давж байна
    19 цаг 27 мин
  • Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    19 цаг 42 мин
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
    19 цаг 52 мин
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    20 цаг 13 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    20 цаг 15 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
24 баримт
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК