Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нутагтаа хайргүй өмнийн говьчууд

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-6-03
0
ЖИРГЭХ

Эх орон, төрсөн нутаг, уул, ус... хаанаас, юунаас эхлэлтэй, ямар ухагдахуунтай үг бэ. Магад зарим хүнд төрсөн ээж, аав, гэр бүлээс нь ялгаагүй дотно санагдах тийм л гүн утга агуулгатай байх. Гэтэл нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх зарим иргэдийн хувьд зүгээр л нэг хоосон үг төдийхөн бололтой. Яг ийм бодол төрж, сэтгэл урж, харууслын гуниг төрүүлсэн мэдрэмжийг одоогоос хэд хоногийн авсан юм.

Зэвэргэн салхи хавирга нэвтэлж, хүйтэн бороо хувцас норгосон өдөр болоод ч тэр үү, говь нутгийн үзэмж тийм ч таатай биш харагдана. Энэ цаг дор өмнийн шаргал говийн элсэн манхан дундах Ханбогд сум алсаас дүнсийн уйтгартай харагдах нь сэтгэлд эгшээсэн өнөөх бодлыг үлдэн хөөх аж. Учир нь “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцэн Ханбогд сумын сэргэн мандалт эхэлсэн тухай мэдээлэл цацагдахад говь нутгийнхны нуруу тэнийж, ахуй амьдрал нь дээшилж, нутаг, усаа хөгжүүлж байгаа юм байна даа гэж бодсон. Энэ л горьдлогыг тээсээр тус суманд ирээд ийн урам хугарсан нь энэ.

 

Говь нутгийнхны амьдрал дээшилжээ. Гоё ганган хашаатай гэж жигтэйхэн юм. Ганган хашаа бүрт том том хаус сүндэрлэж байна. Хаус бүрийн гадна 2-3 машин дэнхийж байна. Приусээс эхлээд том жип машинууд гудамжаар сүлжилдэх нь сүрдмээр. Даана ч энэ бүхэн зөвхөн хэрэглээ төдий хоосон зүйл. Учир нь өмнийн говьчууд ганган хашаа, чамин хаус, том машинтай атлаа хашаандаа, гудамжиндаа мод, бут тарьсан нь хэд гуравханаас цааш хэтрэхгүй харагдана. Тоолоод үзье, нүхлээд харая гэсэн ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Бүхэл бүтэн 7000 иргэний дунд шүү дээ. Уг нь “Оюутолгой”-н гэрээт компани тус суманд говь нутгийн уугуул ургамлыг тарьж, үржүүлдэг юм байна. Тус үржүүлгийн талбайд нутгийн бүхий л төрлийн ургамлаас гадна нэн ховордсон ургамлыг хүртэл өсгөн бойжуулсан байх аж.

Үржүүлгийн талбай алсаас ногоорон харагдах нь Ханбогдын ганц нүд хужирлах “эрдэнэс” гэлтэй.

Хашаагаар орохтой зэрэгцэн ногоон байгууламжийн сэнгэнэсэн анхилам үнэр хамар цоргиж, үзэсгэлэнт төгөлийн гоо үзэмж нүд баясгаж, сэтгэл сэргээв. Хүлэмжинд суулгацаа төлжүүлсний дараагаар ил талбайд гаргаж, хөрсөндөө суулгах бөгөөд жилийн дараагаас нөхөн сэргээлтийн талбайд гаргадаг. Энэ цикл жилийн дөрвөн улирал тасралтгүй үргэлжилдэг гэсэн.

“Оюутолгой” компанийн хувьд 2013 оноос загийн бортоготой суулгацын тариалалт хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар 70 га орчим талбайд суулгац суулгаж, арилчилгааг нь хийж байна. Говь нутагт 70 га талбай гэдэг бол маш их тоо. Нэг ширхэг суулгац суулгаж, түүнийгээ ургуулахад ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Үүнийнхээ үр шимээр хөрсний усаа хамгаалаад зосохгүй, элсний нүүдлийг барих сайн талтай. Тарьж, тордсон мод, сөөгөө нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайд гаргаж, тарих ажлыг “Оюутолгой”-н ажилчид өөрсдөө хариуцан ажилладаг. Ингэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуйд үнэ төлбөргүй өгөөд зогсохгүй, суулгацыг анх суулгахаас эхлээд нас биед хүртэл нь арчилгаа, тордолгоон дээр нь тусалж дэмждэг байна.

 

Хамгийн гол нь энэ бүх процесс үнэ төлбөргүй. Үнэгүй юмыг ашиглаад хашаагаар дүүрэн мод тарьчихмаар санагдана. Гэвч тэд тэгсэнгүй. Тэгэх сэтгэл ч алга. Уг нь Ханбогдчууд хүнээс үнэгүй юм царай алдаад байх хэмжээий ядарсан улс биш. Тус сум нийтдээ 7000 орчим хүн амтай. Үүн дээр Оюутолгойд ажилладаг, ирж, очин байдаг иргэдийг нэмбэл бараг 12 мянга орчим болно. Явуулын хүмүүсийн хувьд олонх нь дэн буудлаар байрладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шилжин ирэгсэд олноор нэмэгдсэн. Бүр Улаанбаатарын утаанаас зугтаж, Ханбогдод өвөлжчихөөд буцдаг гийчид хүртэл цөөнгүй гэсэн. Энэ мэтчилэн ганган хашаа, том хаус, бандгар жийпнээс үзвэл тус суманд амьдардаг хүмүүс нэг байтугай нэлээд хэдэн бут, сөөг тарьчих бэлтэй, хөрөнгөтэй хүмүүс. Гэсэн атлаа ганц, хоёрхон бут аваад хашаандаа тарьчих сэтгэлгүй гангарч сууна.

Сумын хувьд сургууль, цэцэрлэг гээд тоотой хэдхэн албан байгууллагын хашаанд мод, сөөг тарьсан байх. Харамсалтай нь үүнийг нутгийн иргэд гэхээс илүүтэй өнөө л Оюутолгойн санал санаачилгын хүрээнд ажилчид нь тарьжээ.

Дээр нь хэдхэн жилийн өмнө нь хөрсний ус эс бөгөөс гүний худагны хужир, шүүтэй усаар амны цангаагаа тайлдаг байсан Ханбогдчууд өнөөдөр хэд дахин цэвэршүүлсэн гүний усыг хоолойгоор дамжуулан авч, шүдээ угааж байна. Усыг бол бараг л үнэгүй хэрэглэдэг юм билээ. Нийслэлийн зарим гэр хороолол шиг олон км-ын цаанаас ус зөөнө гэж зүдрэх юм алга. Алаг дарам сумын төвд дөрвийн дөрвөн гүнийн худаг байна. Ая тааваа тааруулаад, ахиухан мод, зүлэг тарьчихаад сүүдэрт нь тарвалзаж суусан ч Ханбогдчуудын дур байлтай. Гэсэн ч тэдэнд тийм хүсэл, сэтгэл алга болох нь харагдсан юм.

Энэ бол юу ч биш. Ханбогд сумыг алсаас харахад цоохор эрээн нүүртэй хүн шиг л харагдана.

Ойртоод очихын хэрээр гялгар уутнаас эхлээд элдэв хог энд тэнд хийсэх нь хийсч, эсвэл бутанд торсон зарим нь салхи исгэрүүлэн сэрчигнэнэ. Энэ бүхэн нь цаанаа л эвгүй харагдах аж. Хэчнээн цэвэрлээд ч нэмэргүй. Учир нь хашаа болгонд шинэ хаус сүндэрлэхийн хэрээр барилгын материалын хаягдал хог болон “үйлдвэрлэгдэнэ”. Энэ бүх хаягдал мэдээж хогийн цэгийг зорино. Хогийн цэг гэх зүйл нь ил задгай. Хүчтэйхэн шиг салхи сэвэлзэх төдийд л өнөөх хог новш нь энд тэндгүй хийсч, заг, тоорой зэрэг модыг “чимэглэх” нь жихүүдэс төрүүлнэ. Хогондоо дарагдаж, ногоон байгууламжийн гачигдалд орсон Ханбогдчууд ийм л байр байдалтай байна.

 

Өөрсдийн нөөц боломжоо дайчлаад хажуу хавиргаа цэвэрлэж чадахгүй хэрнээ “Төр засаг болохгүй байна. Уул уурхайн компаниуд бага татаас өгч байна” гэнэ. Худалч хүнд ирээд хашаа цэвэрлэ гэх нь холгүй.

Зөвхөн Ханбогдчууд ч гэлтгүй. Зэргэлдээ сум, Өмнөговь аймгийн төв хүртэл ийм нөхцөл байдалтай байх аж. Мод үржүүлгийн талбайгаас мод авахыг хүсвэл үнэ төлбөргүй өгдөг гэж дээр хэлсэн. Ийм байхад л аймгийн төв, зэргэлдээх сумынхан үл ойшоодог байна.

 

Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Наранбаатар, Тамгын даргаар нь Ө.Баянмөнх гэж хүн бий.

Нас залуу, цус шингэн залуу хүмүүс. Эрч хүчтэй, санал санаачилгатай ажиллана гэж энэ албан тушаалд тухалсан байлгүй. Гэтэл тэдний хийж бүтээсэн зүйл хаана байна вэ.

Тус аймгийн хувьд ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс  "Тавантолгой", "Оюу толгой", "Нарийнсухайт" гэсэн стратегийн ач холбогдолтой гурван  томоохон ордтой. Дээр нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд  "Оюутолгой", "Тавантолгой", "Эрдэнэставан толгой", "Энержи ресурс", "Мөнх ноён суварга", "Дун юань", "Олон овоот гоулд", "Зөв зүг", "МАК", "Чинхуа-Мак-Нарийн сухайт", "Саус гоби сэндс", "Өсөх зоос", "Терра энержи", "Жавхлант" орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс их бага гэлтгүй аймгийн данс руу мөнгө ордог. Дээр нь нийгмийн хариуцлагын хүрээнд бага гэлтгүй ажил зохион байгуулдаг. Гэсэн атал говь нутаг хогондоо дарагдаж, элсэндээ живж байхад улс төрийн намчирхал төдийхнөөс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Бусад сумдын Засаг дарга нар ч ялгаа алга.

Ерөөс ганц нэгхэн хувийн байгууллагууд л мод тарих хүсэлт гаргаж байснаас биш төрийнхөн бол таг гэдгийг тус үржүүлгийн ажилчид хэлсэн. Өнөөдөр элсний нүүдэл газар авч, Монгол Улсын нийт газар нутгийн дийлэх нь цөлжилтөд өртөөд буй. Элсний нүүдлийг сааруулах цор ганц арга бол ногоон байгууламжийг олноор бий болгох.

100 гаруйхан км-ын цаана хятадууд ойн хот байгуулчихаад бидэн рүү марсайн инээж байна.

Гэтэл монголчууд бид тэр дундаа БНХАУ-тай хил залгаа, улсаас татаас авдаггүй хамгийн баян аймаг гэгддэг Өмнөговь өнөөдөр ийм байр байдалтай дүнсийн байна. Ингэж болно гэж үү. Муухайгаар хэлбэл, “Хоолоо аягалаад ид ээ” гээд бэлдээд өгчихсөн байхад л аягалаад идчих сэтгэлгүй. Амаа ангайн хэвтэх  мэт харагдаж байна. 

Тиймээс нэг л асуулт асууя.

Өмнийн говьчууд аа, нутгаа хайрлаж мод оо тавьж, хогоо цэвэрлээч ээ. Нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх атлаа нутгаа хайрлах сэтгэл тань хаана гээгдчихээ вэ.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • PGL Masters Bucharest 2026: Аваргын төлөө өрсөлдөх шилдэг таван баг
    6 цаг 24 мин
  • ХХБ-НЫ СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ДУУСЛАА
    6 цаг 49 мин
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    10 цаг 24 мин
  • UBIFF-2026: “Нандин эрдэнэ”, "Гарын таван хуруу" киног театрт үзмээр байна уу?
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Ямар ч антибиотикийг орлох, ядаргааг ЯЛАГЧ сармичтай шөл хийх жор
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэрч, ялимгүй цас орох төлөвтэй байна
    Өчигдөр 08 цаг 00 мин
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 14 мин
  • С.Бямбацогт: Төсвийн тодотголыг ард иргэддээ өгөөжтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг Засгийн газарт сануулъя
    Уржигдар 16 цаг 21 мин
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
    Уржигдар 15 цаг 56 мин
  • НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
    Уржигдар 15 цаг 49 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 14 цаг 35 мин
  • Жүжигчин Имран Ханыг эсэргүүцлийн жагсаалд оролцсоных нь төлөө Энэтхэгээс хөөлөө
    Уржигдар 14 цаг 23 мин
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
    Уржигдар 14 цаг 16 мин
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
    Уржигдар 10 цаг 27 мин
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    Уржигдар 09 цаг 50 мин
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
    Уржигдар 09 цаг 47 мин
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Монголын жүдочид ДАШТ-ээс нэг хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 93 орноос 16 дугаарт жагслаа
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
24 баримт
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК