Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эерэг 24: Б.Солонго ”Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан”

2017-3-22
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ өчигдөр /2017.03.21/ 14.30 цагийн үед 3200 гр хүү төрүүллээ. Эх, хүүг "Өргөө” амаржих газарт хүргэсэн бөгөөд бие нь сайн байгаа аж.

Болсон үйл явдлын сурвалжлагыг хүргэж байна.

 

"Био комбинат” компанийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирол барагдуулах шүүх хуралдаанд Б.Чимгээ иргэдийн төлөөлөгчөөр оролцож байжээ. Шүүх хуралдаан үргэлжилж байтал Б.Чимгээ бие эвгүйрхсэн тухайгаа шүүх бүрэлдэхүүнд хэлж. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, дэг сахиулагч цагдаа эхийг шүүгчийн туслахын өрөөнд оруулж, зай гарган хэвтүүлжээ. Зай гарган гэхийн учир нь шүүгчийн хоёр туслах суудаг өрөө давчуухан гэж жигтэйхэн. Ширээний хажуудах жаахан зайнд хувцас дэвсэн эхийг хэвтүүлсэн нь тэр. Энэ хооронд офицер, цагдаа Х.Эрдэнэтогтох Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү гүйж, тэнд байсан хүмүүс уралдан түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгч. Төрөхөөр өвдөж байсан эмэгтэйгээс илүү шүүхээр үйлчлүүлж байсан иргэд сандралдаж, тэр хавиар нэг дуу шуу болсныг сүүлд ярина лээ. Сандарсан олны дунд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго өрөөнд орж эхэд анхны тусламж үзүүлжээ.

   

Тухайн үед Б.Солонго өөрийгөө хүйн ээж болно гэж огт төсөөлөөгүй гэнэ. Залуу бүсгүйд гурван хүүхдийн ээж Б.Чимгээ хэрхэн эх барих үйлдэл бүрийг нь заажээ. Давчуу өрөөнд илүү олон хүн орох, эхэд туслах боломж байгаагүй бололтой. Үзсэн кино, сонссон яриагаа төсөөлөн, ээжийнх нь зааснаар хүүг эх барин авчээ. Хүүг гар дээрээ тосч автал дуугарахгүй болохоор бөгсөн дээр нь ганц, хоёр алгадсан нь бас л киноноос авсан мэдээлэл гэнэ. Хүйн ээжээрээ хоёр алгадуулсан хүү часхийн уйлахад сандарсандаа ээжийнх нь хэвлий дээр алдах шахжээ. Шинэ хүний уйлах чимээнээр шүүгч цамцаа тайлж, өгсөн бөгөөд түүний цамцаар хүүг өлгийдсөн байна.

 

Хүү ээжийнхээ ангир уургыг амлаж байхад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хоёр эх баригч, түргэн тусламжийн эмч нар иржээ. Эмч нар эх, хүүд үзлэг хийснийхээ дараа "Өргөө” амаржих газар руу авч явсан аж.

 

Эх барьж авсан хүүгээ эмчид хүлээлгэж өгсөн Хүйн ээж Б.Солонго шүүх хуралдаанд орж тэмдэглэл хөтөлсөн ч болж өнгөрсөн үйл явдал нүднийх нь өмнө жирэлзээд төвлөрөхгүй байснаа ярьсан. Бас офицер цагдаа Х.Эрдэнэтогтох хар гүйхээрээ Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү орж, хоёр давхарт багагүй шуугиан дэгдээснээ сүүлд инээдэм болгон ярина лээ. Шүүхээр үйлчлүүлж байсан иргэд хүүд Шихихутаг, Шударга ёс, Шүүхийн хүү, шүүхбат зэрэг нэр хайрлах талаар ярилцаж, хорвоод нэгэн шинэ хүн тосч авсандаа бөөн баяр болсоноо ярьж байсан. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хамт олон ч итгэж ядсан, сандарсан байдалтай байлаа.

 

Түргэн тусламжийн төвийн эмч П.Түвшинжаргал "Дуудлагаар ирэхэд эх хүүхдийн бие хэвийн байсан. Бид "Өргөө” амаржих газарт хүлээлгэж өгсөн” гэлээ. Б.Чимгээтэй холбогдоход "Хүү, бид хоёр сайн байна. Санаа зоволтгүй. Эсэн мэнд амаржсандаа баяртай байна. Дараа тухтай ярилцъя” гэсэн юм.

 

Б.Солонго: Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан

 

Батчулууны Солонго шүүхийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрээр хүүхэд эх барих үедээ "Ээжийгээ хамгийн их бодлоо. Ажлаа тараад ээждээ очиж үнсүүлнэ” гэж ярихдаа нулимс дуслуулж байсан. Бүсгүй хүн ээж болохдоо хамгийн түрүүнд ижийгээ боддог. Хуульч бүсгүй ажил дээрээ хүйн ээж болохдоо ижийнхээ зовлон, жаргалыг мэдэрчээ. Бид түүнтэй ярилцлаа.

 

-Хүйн ээж болсонд баяр хүргэе. Одоо тайвширч байна уу?

 

-Шүүх хуралдаанд орох гээд хэргийн оролцогчдоо аваад шүүх танхим руу явж байтал хүмүүс сандралдаад эхэлсэн. Гайхаад очтол "Хүн төрөх гэж байна” гээд сандраад өрөө рүү орох хүн олдохгүй байсан. Шүүхээр үйлчлүүлж байсан олон хүн, өмгөөлөгчид иргэдэд үйлчлэх танхимд байсан юм.

 

-Өрөөнд ороход эх ямар байдалтай байсан бэ. Бас өөрийгөө туслаж чадна гэдэгт итгэлтэй байсан уу?

 

-Хүүхэд нь эрүүл төрөөсэй л гэж бодсон. Би төрүүлнэ, чадна гэж төсөөлсөн байх даа. Өрөөнд яваад ортол тэр эгч өмдөө тайлах гээд оролдож байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгойн хэсэг харагдаж байсан болохоор "Дүлээрэй, дүлээрэй” гэлээ. Кинон дээр "Дүлээрэй, дүлээрэй” гэдэг биз дээ /инээв/. Тэр эгч гурван хүүхэдтэй туршлагатай учраас надад их зөвлөсөн. Эгч "Толгойг нь..” гээд байсан. Хүүхдийн толгойноос зөөлөн барьж байгаад "дүлээрэй” гэсэн чинь гулгаад гараад ирсэн. Хүүхэд их сонин царайтай, бас уйлахгүй болохоор нь зүрх зогсох шахсан гээч.

 

-Тэгээд яасан бэ?

 

-Кинон дээр алгаддаг биз дээ. Хүмүүс тэгж ярьсныг бас сонссон байх. Ямар ч байсан санаанд орсон нь л тэр байсан. Бөгсөн дээр нь хоёр удаа зөөлөн алгадсан чинь часхийсэн. Ямар гоё санагдсан гээч. Сандарсандаа ээжийнх нь гэдсэн дээр алдах шахсан. Б.Чимгээ эгч хүйг нь таслаад өгөөч гэхээр дахиад л сандарчихаж байгаа юм. Би мэдэхгүй шүү дээ. Хүйг нь таслах хүн байна уу л гэж дуудсан бололтой. Яг юу гэснээ санахгүй байна. Тэгтэл малын эмч хүн шүүхээр үйлчлүүлж явсан байна лээ. Тэр эгч хүйг нь утсаар боож байгаад тасалсан.

 

-Шүүгчийн цамцаар өлгий хийсэн гэл үү?

 

-Шүүгчийн тайлж өгсөн цамцаар хүүг өлгийдсөн.

 

-Хүүгийн ээжтэй үг сольж амжсан уу?

 

-Эмч ирэнгүүт санаа амраад гарсан. Тэгээд ч шүүх хуралдаанд орох цаг болсон байсан учраас тэнд байх боломж байгаагүй. Б.Чимгээ эгчийг төрсөний дараа үг солих боломж гараагүй. Эмчид болсон үйл явдлыг хэлээд л гарсан.

 

-Хүн эх барьж байхад ер нь юу бодогдож байсан бэ?

 

-Маш их айсан. Эх хүний зовлон, жаргалыг зэрэг мэдэрлээ. "Би яаж төрнө дөө” гэж бодож байснаа хүүгээ хөхүүлэхийг хараад "ямар сайхан юм бэ” гээд атаархах шиг болсон. Бас ээжийгээ маш их санасан. Ээжийгээ хайрлаж чадаагүй юм шиг мэдрэмж төрдөг юм билээ. Гарч ирээд шууд ээж рүүгээ "Охин нь эх барьж авлаа” гэж ярьсан.

 

-Ээж нь юу гэж байна?

 

-Ээж минь сандарчихсан "Яасан бэ. Юу болов” гээд байсан. Шүүх хуралтай байсан учраас "Дараа тухтай яръя” гээд утсаа салгачихсан. Хурлын дараа утсаа нээтэл ээж минь баахан залгаад, мессеж биччихсэн байна лээ. Хүний эх гэдэг тийм л агуу. Ажлаа тарангуут ээж дээрээ очно. Үнсүүлмээр байна. Миний ээж охиндоо баярлах байх.

 

-Таны эх барьсан хүүхэд хүү гэдгийг хэзээ нь мэдсэн бэ?

 

-Тухайн үед хүйсийг нь анзаараагүй. Бөгсөн дээр нь алгадсан хэрнээ хүйсийг нь анзаараагүй гэхээр их сандарсан байж л дээ. Шүүх хуралдаанаас гарч иртэл манай ажлынхан "Чи хүүтэй болчихлоо шүү дээ” гээд баяр хүргэж байсан.

 

-Эх баригч эмч нарыг монголчууд хүйн ээж гэж хүндэлдэг. Өөрөө мэргэжлээ солиод хүйн ээж болчихлоо. Хүүтэйгээ уулзана биз дээ?

 

-Шүүх хуралдаанаас гараад иртэл ажлынхан маань баяр хүргээд сүйд болсон. Тэр үед "Хүүгээ хаана очиж эргэх вэ” гэж бодогдоод их сайхан байлаа. Маргааш эгч, хүү хоёроо очиж эргэнэ. Цаашдаа ч холбоотой байна гэж бодож байгаа. Хүний амьдралд ховор тохиолдох үйл явдал байх. Шүүх хуралдаанд ороод ажлаа хийж байхдаа "Бөгс рүү нь алгадаад буруу юм хийчихсэн болов уу, гайгүй байгаа” гэж бодогдоод ер сэтгэл санаа тогтохгүй байсан. Хуралдаан дээр юу ч бичиж чадаагүй. Болсон үйл явдал бодогдоод гар салганаад тэр. Шүүх хуралдааныхаа бичлэгийг үзэж байгаад тэмдэглэлээ гүйцээнэ дээ. Эх, хүү хоёрын бие сайн гэхээр тайвширч байтал баахан телевизийн сэтгүүлчид ярилцлага аваад. Болсон үйл явдлыг телевизүүдэд ярьж байтал ээж минь бодогдож уйлаад баларч байна /уйлав/.

 

-Ирээдүйд тэдэн хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөө байгаа нь гарцаагүй?

 

-Бид ачаалалтай ажилладаг. Ажлаа зохицуулаад удахгүй ээж болно гэж төлөвлөж байгаа. Ер нь 3-5 хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Анхны хүүхэд минь хүү төрчих шиг боллоо /инээв/. Яагаад ч юм тэр хүүг өөрийнхөө хүүхэд шиг төсөөлөөд их гоё байна. Ийм юм болно гэж төсөөлж ч байсангүй. Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё үйл явдал байх. Найз залуудаа хэлтэл "Нээрээ юм уу. Яасан гоё юм бэ” гээд над шиг хөөрчихсөн байна лээ.

 

Биднийг ярилцаж байтал дараагийн шүүх хуралдааны цаг болж, Б.Солонго ажилдаа орж, бид сурвалжлагаа жаргаалаа.

 

Б.Цэцэгдэлгэр

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарын өвлийн нөхцөлд хүүхэдтэйгээ хамт хийхэд тохиромжтой, дулаахан бөгөөд хөгжилтэй 10 санаа:
Амралтын өдрөөр хийх 5 амтат хоолны жор
Цас орсон амралтын өдөр гэртээ дулаан хөнжилдөө хэвтэн үзэх 10 кино
Кайли Женнер: Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (49.0.218.210)
    xoorxon kinoni sedeb bna
    2017 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    Сайхан мэдээ байна. бүгдэд нь амжилт хүсье.
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Bi (66.181.190.174)
    Goy medee baina bayr hurgie.
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (216.123.206.82)
    Шихихутаг гэсэн нэр өгвөл гоё
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.228.129.229)
    Нулимс гарахаар сайхан мэдээ Баяржаргал нэр өгье
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Sarantuya (27.123.214.106)
    Yasan goy medee unshib da bi. Az Jargal huslen erooe
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Zochin (124.158.109.59)
    Улсболд гэж нэр өгвөл гоёоо
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Zochin (124.158.109.59)
    Yamar goyo medee ve, Bayar Hurgey
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.94.35)
    Гоё юмаа. Монголын үрс маш олон болтугай
    2017 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    8 цаг 19 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    8 цаг 28 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    8 цаг 36 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    9 цаг 25 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    9 цаг 30 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    9 цаг 41 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    10 цаг 33 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    10 цаг 56 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    10 цаг 58 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    11 цаг 12 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    11 цаг 22 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    11 цаг 24 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    11 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    11 цаг 41 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    11 цаг 42 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    11 цаг 58 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    12 цаг 1 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    12 цаг 1 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    12 цаг 14 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    12 цаг 18 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК