Говь-Алтай аймгийн Халиун сумын түүхт 60 жилийн ойн баяр сайхан боллоо.
Энэ баяр наадмыг хүндэтгэн олимпийн наадмын алт, мөнгө, ДАШТ-ийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр ирсэнд нутгийн зон олон тун чиг баяртай байлаа.
Н.Түвшинбаяр аварга энэ үеэр тус сумаас төрөн гарсан цорын ганц улсын цолтой бөх болох улсын өсөх идэр начин Дүгэрийн Цэрэндаш начны хөшөөний нээлтэд оролцов. Энэхүү хөшөөг "Бурхан буудай" группийн ерөнхийлөгч З.Буяннэмэх өөрийн хөрөнгөөр бариулжээ.
Б.Жаргал