Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурагчид олон улсад амжилт гаргаж, “нууц” тайлагдсан долоо хоног

2019-8-10
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлаас хүргэж байна.


 

Энэ сарын 9-ний өдрийн 13.00 цагийн орчимд Төрийн ордны зүүн талд нэгэн учир битүүлэг нүх үүссэн. Уг нүхийг иргэдийн зүгээс нөгөөх “хонгил” нь энэ байсан юм болов уу гэлцэж байлаа. Мөн тухайн үед ОБЕГ-аас “Иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглаж байсан хоргодох байр байж магадгүй” гэх таамаг дэвшүүлээд байлаа. Дээрх нөхцөл байдал үүссэний улмаас цагдаагийн байгууллага болон тагнуул, онцгой байдлын байгууллагын газраас хамгаалалтад авч, тогтоохоор ажиллаж эхэлсэн. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа урьдчилсан мэдээллээр уг нүх хуучны траншей байсан гэж тогтоогоод байна. Уг нүх нь 10 м урттай, таван м өргөнтэй, дөрвөн талаараа байгалийн чулуун ханатай, шонгийн модоор эгнүүлж таазыг хийсэн, бохирын вааран хоолойтой бөгөөд газарт нэг метр орчим гүн ус тогтсон байжээ.

Манай улсад жилд 4000 хүн сүрьеэгээр халдварладаг бөгөөд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад дээгүүрт ордог. Мөн сүрьеэ өвчний тархалт буурахгүй байгаагаас гадна цөөн хүн амтай манайх шиг улсад аюулын харанга гэж нэрлэхэд болно. Ялангуяа сурагчдын дунд уг халдвар их байгааг өнгөрсөн тавдугаар сард гарсан хэрэг нотолно. Тухайлбал, нэг сургуулийн ихэнх сурагч сүрьеэ өвчнөөр халдварласан тохиолдол илэрсэн юм. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ээс сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, оношлох зорилгоор ирэх есдүгээр сараас эхлэн сурагчдыг төлөвлөгөөт үзлэг, оношлогоог явуулах гэж байна. Амьсгалын замаар дамждаг сүрьеэ өвчний тархалт буурахгүй байгаа гол шалтгаан нь иргэд удаан хугацаагаар ханиалгах, энэ үед эмчид хандалгүй дур мэдэн эмчилгээ хийж байгаагаас тархалт нэмэгдэж байна гэж ХӨСҮТ-ийн эмч нар тайлбарлаж байна. Тиймээс урт хугацаагаар ханиалгах, халуурах, тууралт үүссэн зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Түүнчлэн Богдхан ууланд зөвшөөрөлгүй барьж байсан барилгын ажлуудыг зогсоолоо. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаа явуулж байсан “Талст ширээт” ХХК, “Амундра” ХХК, “Трай Колорс” ХХК-ны үйл ажиллагааг зогсоож,  лацадсан юм. Мөн барилга барих зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй “Инкоммаш” ХХК, болон “Бөхбат” ХХК-д эрчим хүчний хязгаарлалт хийж, үйл ажиллагааг тус тус зогсоогоод байна.

Мөн шинэ серийн УАА дугаар задраад удаагүй байхад дугаарууд шагчдын гарт орсон асуудал олны анхаарал татаж байна. Тэгвэл уг асуудлаар АТҮТ-өөс холбогдох байгууллагад хандсан бөгөөд “улсын дугаар авна, зарна” гэсэн долоон бүлгэмийг цагдаагийн байгууллагатай хамтран ажилласны дүнд хаажээ. Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээгээр бүртгэл хийдэг болохоор ажиллаж байгаа бөгөөд дугаарын шагчдад цэг тавихад анхаарч ажиллана гэсэн юм.

Мөн энэ долоо хоногт хоёр хоногийн дотор 10 иргэн зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг Тээврийн Цагдаагийн албанд бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас амиа алдаж байгаа иргэдийн тоо буурахгүй байна. Тухайлбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар онхолдох байдлаар 461 осол бүртгэгдэж, 185 иргэн амь насаа алдсан статистик тоо гарчээ. Хамгийн гол нь амь нас эрсэдсэн осол хэргийн ихэнх нь хөдөө орон нутгийн замд үйлдэгдэж байна. Энэ нь ихэвчлэн хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, шөнийн цагаар гэрлээ шилжүүлэхгүй байх, гүйцэд түрүүлэх гэсэн оролдлогын улмаас гарч байна.

Ийнхүү ахлах ангийн сурагчид олон улсын химийн олимпиадаас хоёр хүрэл медаль хүртэж, Төрийн ордны зүүн талд үүссэн учир битүүлэг нүхний хужрыг тунгаасан “нууц”  тайлагдсан долоо хоног болж өнгөрлөө.

 

Б.Лхам

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 13 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    19 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    23 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК