Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хятадад зорчихдоо анхаарах 25 зүйл

2019-8-12
0
ЖИРГЭХ

№1. Хятад улсын хууль тогтоомжийн талаар зохих мэдлэгтэй бол

БНХАУ-д зорчих үедээ тухайн улсын хууль тогтоомжийн талаар мэдлэггүй байсан гэдэг шалтгаанаар хууль зөрчсөн аливаа үйлдэл хийх нь өөрийгөө зөвтгөх шалтгаан хэзээ ч болохгүй. Иймээс хятадад зорчихоосоо өмнө тус улсын хууль тогтоомж, хятад хүний сэтгэлзүйн онцлог, соёл, зан заншил зэргийг урьдчилан судалж, зохих мэдээлэлтэй болох нь хамгийн найдвартай хамгаалалт байх болно.

№2. Ачаа тээшээ шалга

Хятадад зорчихоосоо өмнө ачаа тээшээ нягтлан сайтар шалгаж байгаарай. Учир нь зарим иргэд ачаа тээш, гар цүнхээ  шалгаагүйгээс санамсаргүй байдлаар ачаа тээшиндээ бууны сум (анд яваад мартаж үлдээсэн гэх мэт...) авч аваад хятадын талд саатуулагдан, олон сараар цагдан хоригдож, их хэмжээний юаниар торгуулсан тохиолдол цөөнгүй бий.

№.3. Автомашины аюулгүй байдлаа хангах

Та улсын хилээр тээврийн хэрэгсэл жолоодож БНХАУ-д зорчихоор  бэлтгэж байгаа бол машиндаа улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан эд зүйл бий эсэхийг нягтлан шалгаарай. Мөн хилийн боомтод машиныхаа хаалгыг цоожилолгүй, харуул хамгаалалтгүй газар үлдээх нь эд зүйл хууль бусаар  улсын хил нэвтрүүлдэг гэмт этгээдүүдийн хараа хяналтад өртөж, тэдний бараа бүтээгдэхүүнийг нууцаар тээвэрлэгч болж болзошгүй гэдгийг анхаараарай. Хил нэвтрэхдээ аль болох тохиодолын зорчигч машиндаа суулгах, бусдад машинаа түр хугацаагаар өгч явуулах, машинаа харуул хамгаалалтгүй газар байрлуулах зэрэг үйлдлээс ямагт зайлсхийгээрэй.

№.4. Бусдаас дайвар ачаа тээш авахгүй байх

Хятад руу явах, буцаж ирэхдээ бусдаас дайвар ачаа авахгүй байх нь таныг хар тамхи, мансууруулах бодис болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх болно. Таны бусдаас авсан дайвар ачаа тээшнээс хар тамхи зэрэг хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүн илэрсэн тохиолдолд эцсийн хариуцлагыг ямар ч тохиолдолд та өөрөө л хүлээх болно гэдгийг анхаараарай.

№5. Хүүхэдтэй зорчих

Аль болох хятадад хувийн хэргээр зорчих үедээ бага насны хүүхдийнхээ хамт зорчихгүй байх хэрэгтэй. Учир нь зарим эцэг эхчүүдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдлээс болж хүүхэд төөрөх, сураггүй алга болох, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй гэдгийг анхаараарай. Хэрэв та хүүхэдтэйгээ хамт явж байгаа бол анхаарал болгоомжтой байж, зочид буудал зэрэг газарт хүүхдээ ганцааранг нь үлдээлгүй үргэлж хажуудаа авч явж байгаарай.

№6. Боомтын дэглэмийг зөрчихгүй байх

Хятадын хилийн боомтод мөрдөгддөг журамыг чанд сахиж байгаарай. Тухайлбал, манай иргэд хятадын хилийн боомтын шалган нэвтрүүлэх цэгээр үйлчлүүлэх  дугаарлалт зөрчих, хил, гаалийн байгууллагын ажилтнуудын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, ачааны машин гарах чиглэлд суудлын машин  байрлуулах зэргээр журам зөрчиж  торгуулийн арга хэмжээ авахуулдаг.

№7. Автобус, галт тэрэг, метрогоор зорчих

Хятадын баруун хойд нутгуудаар зорчихдоо автобус, метроны буудал, вокзал зэрэг газруудад сонор сэрэмжтэй яваарай. Учир нь ийм газарт террорист халдлага үйлдэгдэх тохиолдол гардаг  байгаа бөгөөд гэмт этгээдүүд хутга, сүх зэрэг зэвсгийн чанартай зүйл ашиглаж энгийн иргэдийн амь насыг олноор хөнөөх тохиолдол гардаг гэдгийг анхаараарай.

№8. Таксигаар үйлчлүүлэх

Хятадад зарим таксины жолоочид хуурамч юань үйлдвэрлэдэг гэмт бүлэглэлтэй холбоотой байдаг тул таксины жолоочоос хариулт юань авахдаа сайтар шалгаарай. Харин хувийн таксигаар хол газар зорчихоор бол жолоочийн бичиг баримтыг хувилан аваарай. Учир нь таны үйлчлүүлж буй таксины жолооч хэн ч байж болно. 

№9. Зочид буудалд байрлах

Хятадад гадаадын иргэд олноор байрладаг зочид буудлын зарим ажилтнууд өөрийн орны тусгай алба, гэмт бүлэглэлийн “мэдээллэгч” байж болзошгүй гэдгийг анхаараарай. Мөн таны өрөөг нууцаар хянаж байж болзошгүй тул өрөөндөө гэмт хэргийн шинжтэй яриа, хэлцэл хийх, сэжиг бүхий хүмүүсийг өрөөндөө оруулах, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орох зэрэг бусдын “өгөөш” болох үйлдэл хэзээ ч бүү гаргаарай.

№10. Элчин сайдын яаманд бүртгүүлэх

Хятад зорчих үедээ тус улсад суугаа өөрийн орны Элчин сайдын яам, Консулын газарт заавал бүртгүүлээрэй. Энэ нь таныг тус улсад зорчих хугацаанд байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл тохиолдох, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болох, дайн бүхий нөхцөл байдал үүссэн үед эх орондоо шуурхай буцах, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхэд хамрагдах зэргээр хилийн чанадад таны аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн өөрийн орны Элчин сайдын яам, Консулын газрын хаяг байршлыг сайн мэддэг байх нь яаралтай тусламж шаардлагатай болсон цаг хугацаа алдалгүй туслалцаа авахад хэрэг болно.. 

№12. Халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Таныг  хятадад зорчих хугацаанд хурдан тархацтай халдварт өвчин гарч, танд болон тантай хамт яваа бусад хүмүүст тухайн өвчний шинж тэмдэг илэрвэл өөрийн орны дипломат төлөөлөгчийн газар, хятадын эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, тус улсын мэргэжлийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг  заавал дагаж мөрдөөрэй.   

№13. Хуурамч юаниас сэргийлээрэй

Хуурам юань худалдан авахаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь юань худалдан авахдаа банк, эсвэл валют солих албан ёсны зөвшөөрөлтэй цэгийг сонгон үйлчлүүлээрэй. Хятад наймаачид манай иргэдтэй их хэмжээний бэлэн мөнгөөр наймаа хийснийхээ дараа янз бүрийн шалтаг хэлж бараагаа буцаан авах, эсвэл хариулт мөнгө өгөхдээ худалдан авагчийн анхаарал болгоомжгүй занг  соргогоор ашиглаж өгсөн юанийн хуурамч юаниар сольж буцааж өгдөг зальтай тул дээрх зүйл танд тохиолдвол анхааралтай байгаарай.

№14. Хууль бус наймаанд оролцохоос зайлсхийгээрэй

Зарим хятад иргэд манай улсын иргэдэд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хязгаарласан зарим бараа бүтээгдэхүүнийг  хилээр нэвтрүүлж хятадын талд оруулж өгсөн тохиолдолд “Өндөр шан харамж өгнө” хэмээн урьдчилан амлаж  гэмт хэрэгт өдөөн турхирах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд хятад иргэдийн хууль бус санал, хүсэлтийг хэзээ ч бүү зөвшөөр. Учир нь мөнгөний төлөө эд зүйл хууль бусаар улсын нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдэж өөрийн улсад болон хятадын талд хорих ялаар шийтгэгдсэн иргэд цөөнгүй бий.

№15. Шинэ танилаас болгоомжлоорой

Хятад зорчихдоо тохиолдлын шинэ танилаас ямагт болгоомжилж, танихгүй хүнтэй аль болох дотносохгүй байх хэрэгтэй. Учир нь зарим хятад иргэд манай иргэдтэй танилцан бараа бүтээгдэхүүн худалдан авахад зуучилна хэмээн мөнгө төгрөгийн залилах, бар, шөнийн цэнгээний газраар дагуулж үнэтэй архи, хоолоор дайлж байгаа мэт дүр исгэнэ тооцоо хийх үед нь  хаяж явж их хэмжээний өрөнд оруулах, биеэ үнэлэгч авахад нь зуучилж урдаас төлөвлөсөн зохиомол хүчингийн хэрэгт холбогдуулан айлган сүрдүүлж их хэмжээний юань нэхэх зэрэг зохисгүй үйлдэл гаргадаг тул болгоомжтой яваарай. Мөн сэтгэл харамгүй тусламж, өндөр ашигтай бизнесс санал болгож буй хятад иргэдтэй аль болох харилцахгүй байх хэрэгтэй.

№ 16. Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис  хэрэглэхээс татгалзаарай

Хятадад зорчих үедээ согтууруулах ундаа болон хар тамхи, мансууруулах бодис  хэрэглэх нь өөрийгөө ямар ч эрсдэлд оруулж болох тул ийм үйлдлүүдээс ямагт татгалзаарай. Та ердөө л 50 гр хар тамхи, мансууруулах бодисыг биедээ авч  авснаар өөртэйгээ үхлийн гэрээ байгуулж, хятад улсын хууль тогтоомжоор цаазаар авах ялаар шийтгүүлэх болно  үргэлж санаж байгаарай.

№17. Биеэ үнэлэгчтэй харилцахаас зайлсхийгээрэй

 Биеэ үнэлэхийг зохион байгуулдаг газраар үйлчлүүлэхгүй байх нь  өөрийнхөө аюулгүй байдлыг хамгаалахад нэн тустай байх болно. Учир нь манай улсын зарим иргэд биеэ үнэлэдэг хятад эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж улмаар төлбөрийн асуудлаас болж маргалдан, хүчингийн хэрэгт холбогдон олон жилийн хорих ялаар шийтгэгдсэн тохиолдол байдаг.

№18. Бусадтай муудалцахгүй байхад анхаарай

Хятад иргэдтэй хэрүүл маргаан, зодоон цохион хийхээс ямагт зайлсхий.  Учир нь таныг зохимол гэмт хэрэгт холбогдуулан, мөнгө төгрөг нэхэх зэргээр  урдаас төлөвлөсөн зохион байгуулалтай өдөөн хатгалаг байж болно.

№19. Жагсаал цуглаан болж буй газраар зорчихгүй байх

Жагсаал цуглаан болж буй газраар явах, түүнийг “Үзэгч”-ийн байр сууринаас сонирхох явдлаас ямагт зайлсхий. Учир нь хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсч эмх замбараагүй байдал бий болох үед тэдний хөл үймээнд өртөх магдлал өндөр байдаг. Жагсаал цуглаан болж буй газарт зураг авах, дүрс бичлэг хийх нь саатуулагдах үндэслэл болж болзошгүй тул ийм үйлдлээс ямагт татгалзаарай. Мөн өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус улсын хууль сахиулах байгууллагаас гаргасан зөвлөмжүүдийг заавал дагаж мөрдөөрэй.

№20.  Гадаадын иргэд зорчихыг хориглосон газраар бүү зорч

Дэлхийн аль ч улс орон өөрийн орны нутаг дэвсгэрт зорчиж буй гадаадын иргэдийн хүний салшгүй эрхээс бусад эрхэд зарим хязгаарлалт тогтоосон байдаг тул хятадад байх хугацаандаа гадаадын иргэд зорчихыг хориглосон газраар явах, тийм газар зураг авах, дүрс бичлэг хийх нь саатуулагдах үндэслэл болно гэдгийг анхаараарай.

№21. Сэжигтэй яриа өгүүлэл гаргахгүй байх

 БНХАУ-д  зорчих үедээ Хятад дахь салан тусгаарлагчдын явуулж буй үйл ажиллагааг дэмжсэн, эсвэл үндэстний хооронд гарч буй үзэл бодлын зөрчил, тэмцлийн тухай яриа өгүүлэл гаргах, энэ талаар бусадтай маргах зэргээр үзэл бодлоо илэрхийлэх нь тус улсын хууль хяналтын байгууллагад саатуулагдах үндэслэл болж болзошгүй тул ийм үйлдлээс ямагт татгалзаарай. Мөн хятадын  хуулийн байгууллагуудын байнгын хяналтад байдаг  Түвд,  Уйгар үндэстнүүдтэй ажил төрөл, бизнессийн харилцаа тогтоохдоо болгоомжтой байгаарай.

№22. Саатуулагдах

Хятадын хууль сахиулах байгууллагын ажилтнууд манай улсын иргэдийг үндэслэл багатай шалтгаанаар саатуулж, шалгах асуудал цөөнгүй гардаг. Ийм тохиолдолд БНХАУ-д суугаа өөрийн улсын Элчин сайдын яам, Консулын ажилтантай холбогдохыг шаард. Харин Элчин сайдын яам, Консулын төлөөлөгч байхгүй тохиолдолд ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зурахаас татгалзаж байгаарай. Хэрэв таныг тайлбар, байцаалтын  тэмдэглэлд  гарын үсэг зурахыг тулган шаардвал “Би энэ асуудлыг  ойлгоогүй” гэх зэргээр бичээд гарын үсэг зур. Ийм байцаалтын тэмдэглэл, тайлбар нь нотлох чадваргүй байдаг. Ямар ч хүнд байдалд орсон ухаалаг, тайван хүлээцтэй байж, нөхцөл байдлыг хурцатгах үйлдэл хэзээ ч бүү хийгээрэй. Өөрийнхөө саатуулагдаж байгаа газрын хаяг байршил, саатуулагдсан үндэслэл, ямар эрх эдэлж үүрэг хүлээхээ асууж лавлаарай.

№23.  Хуурамч цагдаагаас болгоомжил

Хятадад гэмт этгээдүүд цагдаагийн ажилтны хувцас хэрэглэж гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй бий. Иймээс өөрийгөө цагдаагийн ажилтан гэж танилцуулсан этгээд  таны  биед  үзлэг, нэгжлэг хийх, торгох, эд зүйл хураах, банкны картын нууц дугаар, валют асуух зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд шаардлагыг хэзээ ч бүү биелүүл. Дээрх шинж тэмдгүүд нь тухайн этгээдийг хуурамч цагдаагийн ажилтан болохыг илтгэх тул болгоомжтой харьцаарай. Харин ийм тохиолдолд тухайн улсын цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдээрэй.

№24.  Интернэт ашиглахдаа болгоомжтой байх

Хятадын хууль сахиулах байгууллагууд өөрийн улсын дотоод нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн шалтгааны улмаас  интернэтийн сүлжээнд хатуу хяналт тавьдаг. Иймээс хятадад байх хугацаандаа интернэт ашиглахдаа салан тусгаарлах үзэл санааг дэмжсэн, хятадын төр засгаас явуулж буй бодлого үйл ажиллагааг шүүмжилсэн, бусдыг гэмт хэрэг зөрчилд өдөөн турхирсан яриа өгүүлэл гаргах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно гэдгийг үргэлж санаж байгаарай.н байна.

№25. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд нэвтрэх

БНХАУ-ын Тянь Ань Миний талбай зэрэг төрийн тусгай хамгаалалтын бүсэд нэвтрэхээсээ өмнө өөрийнхөө гар цүнх, халаас болон биедээ авч яваа бусад ачаа тээшинд  зэвсгийн чанартай ямар нэгэн эд зүйл бий эсэхийг нягтлан заавал шалгаарай. Мөн таныг дээрх газрууд зорчиход гэмт этгээдийн зүгээс таны гар цүнх, биедээ бусад ачаа тээшинд тэсэрч дэлбэрэх бодис, зэвсгийн чанартай бусад зүйлсийг нууцаар хийж, хамгаалалтын бүсэд нэвтрүүлэхийг оролдож болзошгүй тул анхаарал болгоомжтой байгаарай.байгаарай.

 

Судлаач Ж.Батболд

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 5 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    19 цаг 37 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 58 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 3 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК