“Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-нд Улаанбаатар хотын төв галерейд нээлтээ хийжээ.
Монголчуудад Төвөдийг илүү бодитой танилцуулахын тулд багийн гишүүд гэрэл зурагнуудаа эмхэтгэн, аялалын тэмдэглэлээ ном болгон хэвлэж, Төвөд нутагтай танилцах сонирхолтой хүмүүст гэрэл зураг, тайлбар танилцуулгатайгаар аяны богцоо задлахыг зорьжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр өнгөрсөн есдүгээр сард найман хүний бүрэлдэхүүнтэй сэтгүүлч, гэрэл зурагчдын баг Төвөдийн өөртөө засах орны Лхас, Нянчи зэрэг газруудтай танилцан сурвалжлага хийсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэнд сэтгүүлчдийн авсан Төвөдийн зан заншил, түүх соёлын тухай 40 гаруй гэрэл зургийг дэлгэсэн аж.
CCTV.COM