
МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр бүлгийн дарга Ж.Батжаргал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сэлбийн хувьд бонд босгож бий болгосон эх үүсгэвэр. УИХ-аас бонд босгох зөвшөөрлийг өгсөн. Нэгэнт босгосон зөвшөөрлөө буцаагаад зарцуулахыг нээлттэй болгох хэрэгтэй. Эдийн засагт төрийн оролцоог бууруулъя гэж хэлчихээд байшин барихийг хувийн хэвшлийнхэн бүгд хийж байхад төр хийж яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн зүйлс бий. УИХ хөрөнгө босгохыг зөвшөөрчихсөн юм бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй" гэв.



















































