Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох шүүх хуралдаан цагдан хорих 461 буюу хуучнаар ганц худагт явагдаж байна. Шүүх хурал дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралд шинжээчийн дүгнэлт гаргасан бүх шинжээчид оролцож байгаа ба шүүгдэгч Х.Хандсүрэнгийн өмгөөлөгч Г.Тунгалагийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр ОХУ-ын иргэн Платонов Максим Викторовичийг оролцож байгаа юм.Хэргийг сөхвөл, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргээр шалгагдаж байгаа билээ. Улмаар Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг хамтатган шалгаад байгаа юм.
Дашрамд хэлэхэд, АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн гэж буруутгагдаад байгаа Ч.Баттуул нарын өмгөөлөгчид Ч.Гансүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (6)