Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Туяад холбогдох хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг хэвээр үлдээлээ.Ц.Туяа нь согтуурсан үедээ 2013 оны 7 дугаар сарын 1-ний орой 22-23 цагийн орчим Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 21 дүгээр байрны дөрөвдүгээр орцны 8 дугаар давхарт Э-г өөрийнх нь амьдралд саад болсон гэж өширхөн, өс хонзонгийн сэдэлтээр, 73 удаа хутгалж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн. Харин татварын байцаагч хүүхнүүдийн нэгийг шороонд, нөгөөг шоронд хоригдоход хүргэсэн гэх Д.Батболд өдгөө тушаал дэвшиж, сайхан амьдарч байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (10)