Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Татварын Ч.Гансүх нарын шүүх хурлын дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна

2014-2-24
0
ЖИРГЭХ

  f0cc4a43ce594ce3big  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх татварын гэх тодотголтой Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 17-21-ний өдрүүдэд ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2,  Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2,  Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Б.Буяннэмэх, Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарыг цагаатгажээ.

Татварын Ерөнхий Газрын Хяналт шалгалт арга зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ч.Гансүхийн холбогдсон албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас хүнд хор уршиг учирсан гэж Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Харин шүүгдэгч Ч.Гансүхийг хээл хахууль авахыг завдсан, хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулжээ. Түүнчлэн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.    

Баянгол дүүргийн Татварын  хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Д.Энхбатыг хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон,  төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулсны улмаас хүнд хор уршиг учирсан, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жил чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид хорих ял оногдуулжээ. Мөн хууль бусаар олсон 592 сая 835.500 төгрөгийг хурааж, төрийн өмчлөлд шилжүүлэхээр, 50 сая 41.300 төгрөгийг гаргуулж Татварын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Жаргалыг хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон, зориудаар худал дүгнэлт гаргасны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинжээч хийх эрхийг 5 жил 6 сарын хугацаагаар хасаж, 36 сая 504 000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн хууль бусаар олсон 86 сая 500 000 төгрөгийг төрийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн аж.  

Шүүгдэгч Ч.Даваасүрэнгийн холбогдсон бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан гэж Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ. Харин Ч.Даваасүрэнг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, аудитор хийх эрхийг 3 жилээр хасаж, 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын улсын байцаагчид болох П.Галмандах, Н.Рагчаахүү, Б.Өсөхбаяр, Н.Чинбат, Б.Жаргал, О.Бямбасүрэн нарыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт хамтран оролцсоны улмаас хүнд хор уршиг учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүрийг татварын улсын байцаагч хийх эрхийг 3 жилээр хасаж, тус бүр 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзжээ.

Шүүхээс иргэний хариуцагч “Кью Жи Экс Монгол” ХХК-аас 13 тэрбум 445 сая 598.900 төгрөг, “Пибоди Поло Ресорсез” ХХК-аас 1 тэрбум 219 сая 368.700 төгрөгийг тус тус гаргуулж Татварын Ерөнхий Газарт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Дашрамд дурдахад нийт 13 шүүгдэгчид холбогдох, 55 хавтаст хэргийг хянан хэлэлцэх шүүх ажиллагаанд шүүгдэгчийн өмгөөлөгч 21, хохирогчоор Татварын ерөнхий газар,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иудаас тус бүр 1 төлөөлөгч, 2 иргэний хариуцагч, эдгээрээс гадна 3 гэрч, 9 шинжээч оролцжээ. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын ар гэрийнхэн болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг нээлттэйгээр оролцуулсан байна. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэхүү хурал хаалттай явагдсан, хорих ял оногдуулсан зарим шүүгдэгч нарыг цагаатгасан мэтээр ташаа мэдээлэл тараасанд харамсч байгаагаа Эрүүгийн хэргийн шүүхээс онцолж байна.

Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Үүнийг #ТА бод! Үлдэх #ҮРС чинь #АГААР амьсгалах уу #АЛТААР амьсгалах уу
DZ мэн Б.Дашзэвэгт есөн жилийн ял оноов
Харумафүжи Д.Бямбадоржид холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Дэлхийд шуугиан тариад байгаа нугасан хошуут үлэг гүрвэлийг Монголоос “хулгайлжээ”
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • эзэн (49.0.186.87)
    Эрхэм шүүгчээ эрхэм өмгөөлөгчөө гэвэл арай л дээр юмшиг ямар аймар харьцаатай юм бэ? Хэрэгтэн байсан ч арай л байна бүгэд л нэг нэгийгээ урах гэж байгаа юм шиг
    2015 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.23.51.6)
    heden togrog ideh gej bgaad amiodralaaraa hohiroh ch gejdee
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.231.220)
    ene 90 onoos hoish garch irsen, odoo erkhmedeld bga humuus bugd ogtsorvol taarna. ed nar oorsdiin hiisen har bulhaigaa darah gej, humuusiig yaduu bailgah gej l baigaa bolhoos humuusiin sain saihnii toloo hiij bga yum alga baina shde! herev unheer yarij baigaa shigee bsan bol manaih arai l deer amidrah bsiin. gehdee tsag n ireheer bie bieniigee shorond yavuulaad tsevershvel sain l baina
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • zochin (202.131.238.35)
    olon sar jiler horitson yum naahgui bol avligaltai temtseh gazriinhan ajilgui bolno sh de hun yamar ch gemgui bhd oon sar jiler horison ged mongoliin uls tor iim l bohir bolson shu de une yum gej bhgui
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Батсайхан (202.131.238.35)
    энэ миат йшигт малтмал гээд бөөн секторууд энүүгээр чинь Элбэгээ сүр бадрааж шоу хийдийн биш үү авлигалтай тэмцэх газар чинь шууд ерөхийлөгчид захирагддаг
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • GALT (202.131.238.35)
    ZURAGTAR GARJ BGA ENE BUH MEDELE CHIN SENTSATSI HEDEN TERBUM GEDEG CHN CH HUDLA TEREND N MANAIHAN SHUD L ITGEH YUM ENENII TSANA ARDCHILSAN NAM ELBEGDORJIIN HUWIIN ULS TORIIN CARER YAWAGDAJ BGA!!!
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Баярмаа (202.131.238.35)
    Гансүх томчуудын компаниудыг шалгадаг шударга хүн булхиа нь гарч ирчихгээд хэргээр зайлуулж байгаа Элбэгдоржийн ажил Энхбат бол төрд орхоыо өмнө бизнес хийж хөл дээрээ бат зогсож байсан залууг хоморгонд нь хэлмэгдүүлж байгаа юм даа шүүх хурал нь ч улайм цайн болдог болсон шүү дээ хэргийг шууд л улаан цайм тулгана арайл хэлмэгдлийн энэ хэдэн олигархиудын улс төрийн золиос болж амьдрал хувь заяагаар нь тоглож байгаам даа
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • jagaa (87.139.17.186)
    niileed 27 tebum shaagaad 2-3 terbumiig buzaagaad uguh ch bas zugeer naimaa yu ain? naiman jiliin yal gej naadmaar garahiig heleh uu ?
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.15)
    ene Ukrainiig haraad baihad, erh medliig het davruulj hereglevel ergelt gardag yum baian gej harj bga, manaihan baahan l humuus shorond yavuulaad baigaa, ter humuusiin ar taliin humuus uzen yadaltaar duurch bgan deern ediin zasag muudaad mongogui bolhoor ard tumen gedeg mass hezee ch gesn bosdogiig haruulj bna da
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    manai deeguur bga humuus bugdeeree huuli yosoor orlogoo olson bol saihan l baina, adilhan idej uuj l olson horongo shd, 90 onii daraa bugdeeree l guilgachin bsan biz de, deer n ene tomchuul bugdeeree l hor nairuulj bga, hehe hor nairuulah chin bas neg torliin gemt hereg zohion bguulah biz de
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.26.194.1)
    hehe heel hahuul avahiig zavdsan geed 8 jil horij baigaa yum uu? ene shuuh zasag gej dampuurchee! AH moneygui bolchood end tendees mongo tsugluulaad bgam bishuu lol
    2014 оны 02 сарын 25 | Хариулах
  • bb (103.11.195.2)
    ene gansukh chin tege 13 terbum ideegui l um bnshd. busad companiudiin hergiig naagaad 13 bolgood bsim bishuu?
    2014 оны 02 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Боловсролын салбарын зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон бизнесийн орчин” сэдэвт арга хэмжээ эхэллээ
    1 цаг 15 мин
  • Харь гариг дээр байгаа мэт таныг гайхшруулах дэлхийн 7 газар
    1 цаг 41 мин
  • Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    1 цаг 54 мин
  • Т.Доржханд: Нэг намын дотоод зөрчлөөс болж Засгийн газар, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нь хүртэл огцорлоо
    2 цаг 56 мин
  • П.Ганзориг: ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүн одоогоор нэг ч байхгүй
    3 цаг 13 мин
  • PGL Major Singapore 2026: Энэ оны хамгийн том CS2 тэмцээн
    3 цаг 14 мин
  • Боксын хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фьюри шизофрени болон хоёр туйлт эмгэгтэй
    3 цаг 15 мин
  • Иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос нэгийг татвараас чөлөөлөхөд чиглэсэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    4 цаг 3 мин
  • “МИАТ” ТӨХК болон “Boeing” компани хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
    4 цаг 34 мин
  • НАТО Польшид эрт сэрэмжлүүлэх системийн нисэх онгоц байршуулахаар болжээ
    6 цаг 17 мин
  • Дэлхийн 7.3 сая хүний хүнсний тусламж тасалдах эрсдэлтэйг НҮБ анхааруулжээ
    6 цаг 42 мин
  • Ш.Энхийн-Од 24 насандаа МУГТ болж байгаа бол Н.Нандинхүсэл 18 насандаа болж байв
    6 цаг 57 мин
  • Хүний алтан амийг аварсаар ирсэн АНТИБИОТИК хүчгүйдэж, дэлхий шинэ аюултай нүүр тулав уу?
    7 цаг 7 мин
  • Иранд хижабгүйгээр дуулсан тоглолтын бичлэгээ YouTube сувагтаа байршуулсан дуучин Парасту Ахмадиг 74 удаа ташуурджээ
    7 цаг 19 мин
  • СУРВАЛЖИЛГА: Шигшээ багт 12 тамирчин, харин тэдний ард нэг зорилго, нэг Монгол бий
    7 цаг 29 мин
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    Өчигдөр 16 цаг 17 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    Өчигдөр 15 цаг 55 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    Өчигдөр 15 цаг 52 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    Өчигдөр 14 цаг 53 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК