Ашигт малтмалын компаниудын татвараас зайлсхийсэн ноцтой үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлжээ. Нотариатад хуурамч баримт бүрдүүлэн өгч, татвараас бултаж буй компаниудыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын хувьцааг ордынх нь байршил, нөөцөөс шалтгаалж 100 мянгаас таван сая хүртэл ам.доллараар борлуулдаг юм байна. Харин нэр бүхий компаниуд ийм наймаа хийхдээ татвар төлөхөөс зайлсхийж, хоёр өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулан, нотариатаар гэрчлүүлээд татварын албанд өгдөг талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим























































