Барилгын ухсан нүх рүү автомашинтайгаа унаж ээж, охин хоёр амиа алдаж, таван хүн сэхээнд байгаа гэх мэдээллийг бид хүргэсэн. Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар тэдгээр хүмүүс бөөлүүлж засал номоо хийлгэчихээд буцаж явахдаа ийн осолдсон байна. Одоогоор ой хоёр сартай хүүхдийн бие тааруу, хоол идэхгүй байгаа аж. Харин гэмтсэн хүмүүсийн бие хүнд, хүндэвтэр байгаа юм байна. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн 47 настай өвчтөн Г нь хавсарсан хүнд гэмтэлтэй, олон яс хугаралтай, тархины гэмтэлтэй байгааг эмчлэгч эмчийнх нь зүгээс хэллээ. Бусад тасагт хэвтсэн хүмүүс нь ч нэлээд хугаралтай, хэвлийн гэмтэлтэй ирсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (2)