Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын иргэн хилээр маш их хэмжээний галт зэвсэг гаргах гэж байгаад баригдлаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар энэ сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж худал мэдүүлж, гаалийн хяналтаас нуун далдалсан ачаа тээшнээс галт зэвсгийн их хэмжээний сумыг илрүүлсэн. Дээрх сум нь нийт 52 хайрцаг бүхий 26100 ширхэг "BLAZER" үйлдвэрийн 22 маркын калбирь галт зэвсэгийн сум байсан бөгөөд улсын хилээр хууль бусаар нэвтүүлэх гэж байсныг илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон. Энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь зохион байгуулалттай, урьдаас төлөвлөсөн, санаатай үйлдэл байж болзошгүй тул хойшлуулшгүй ажиллагаа хийн хуулийн байгууллагад шилжүүлсэн" гэв.
АНУ-аас импортлосон автомашин, түүвэр ачаанд галт зэвсгийн сум ихээр нуун улсын хилээр хууль бусаар нэвтүүлэхийг завдах үйлдэл сүүлийн жилүүдэд байнга гарч байгаа тул иргэд тус улсаас ирж байгаа бусдын дайвар ачааг өөрийн нэр дээр авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Галт зэвсэг, сумыг улсын хилээр тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж импортолдог бөгөөд хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.


Д.Ундрах /24tsag.mn/
























































Сэтгэгдэл (4)