Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АРСЛАН: Ийм бодол байна

2014-12-02
0
ЖИРГЭХ

арслан энх1
      Дуусаагүй эхлэл...  

    Ардчилсан чөлөөт нийгмийн үед хүмүүс өдөр бүр олон сонголтыг хийдэг. Сонголт бүр эрсдлийг дагуулна. Учир нь сонголт бүрийн хариуцлагыг хүн өөрөө л хүлээх хэрэгтэй болдог. Иймээс хүн сонголт, шийдвэр гаргахдаа ихээхэн эргэлзэж, өөртөө итгэж шийдвэр гаргахаас халширч, хэн нэгний үг, дэмжлэг, нөөлгийг эрэлхийлэх болсон.

Ийм ч учраас өнөөгийн манай нийгэмд шашин, сүлжээ бизнес, хэн нэгэн эдийн засагч эсвэл нийтлэлч гэхчийн үгэнд итгэн туйлшрах хандлага бий боллоо. Зүй нь яах ёстой вэ?! Социализмаас суралцах сайн зүйл байнаа. Улс орон даяараа нэгдмэл зорилготой байх. Иргэн бүр маш тодорхой зорилготой, үндэсний хэмжээнд хүрэх цэгийг төрийн, нийгмийн бүх шатанд ухамсарлан ойлгож чадах системийг хэлнэ. Энэ л одоогийн ардчилсан улсын иргэн бидэнд хэрэгтэй. Эрх чөлөөт нийгэм гээд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байх хэрэг юун. Хөгжлийн төлөө бид зарим эрхээсээ татгалзах хэрэгтэй. Манайхан эрх чөлөө гэхээр юм бүрийг шүүмжилдэг, хэлсэнээсээ ухардаг, өөрт нь таалагдаагүй эсвэл өөрийг нь дэмжээгүй бол аливааг харлуулдаг, улс төржүүлдэг, түүндээ Монголчуудын хамгийн эмзэг цэгүүд болох хэт үндсэрхэг үзэл, ядуурлын буруутан гэгч  хэзээ ч дуусахгүй, үл мартагдах сэдвийг ашиглах болсон. Иймд эрх чөлөө гэдэг шүүмжлэлээ хойш тавиад хөгжил гэдэг ажил руу ормоор санагдана. Яг л Сингапур, Малайз, БНСУ, Япон зэрэг орнууд шиг. Тэд хэт эрх чөлөөнөөс өмнө хөгжлөө тавьсан. Үүндээ ч өнөөдөр буруудсангүйг бид бэлэхнээ харж үр шимээс нь хүртэж байна.

Хүрэх хөгжлөө үндэстнийхээ хэмжээнд тодорхойлж чадсан бол түүндээ хүрэх замаа, аргачлалаа тодорхойлох хэрэгтэй. Нэгэнт хүрэх зам тодорхой бол бусад цаг зуурын популистуудын гаргасан, гаргахыг оролдсон жимүүд сорри. Бид өөрсдийн замтай, яарч явна. Мэдээж явах замд үүсэх зөрчилдөөн, түүнээс хохирч үлдэх цөөнхийн хэсэг олонхийн шийдвэрээ дагаад дэмжээд явах л асуудал. Түүнээс тэр энэ жимээр явсангүй гээд зам голлон алхах нэгнээ татах, чангаах, унагаахын тухай бишээ.
арслан энх2
Харин нэгдмэл зорилго, хүрэх үр дүн бүгдэд ойлгомжтой, түүндээ бүх нийтээрээ гар бие оролцохын тухай юм. Ингэж чадвал эхлэлд хөндсөн иргэн хүн олон сонголтын өмнө толгой эргэн шийрэгнэх хэрэггүй болно. Монголчууд хаашаа та тийшээ. Хариуцлагыг нь хамтаараа, нийгмээрээ, үндэстнээрээ үүрнэ.

Асуулт байна. Та өнгөрөгч сонгуулиар сонгогдсон, одоогийн Парламент, Засгийн газрын чухалчлан гүйцэтгэх 10 ажлыг нэрлэнэ үү. Та хэдийг нэрлээд түгдэрсэн бэ? Аль нь таныхаар хамгийн чухал нь вэ? Таны сонгосон өнөөгийн төр, сонголтоо хийх үеийн төсөөллөөс тань хир зөрүүтэй байна. Та төрийн эрх барих дээд байгууллагад өөрийн санал, оролцоог оруулахдаа засаг нь 2 жил болоод парламентад олуулаа болсон тэдний олонхийн шийдвэрээр солигдоно, хөгжлийн тодотголтой мөнгийг аваад төсвийн зориулалтаар зарцуулна, долларын үнэ 1900-д хүрнэ, дэлхийн эдийн засгийн хямрал болоход Монголчууд засаглалын хямрал ярьж байх болно гэхчилэн төсөөлж сонголтоо өгсөн бол та агуу. Ихэнх маань дээрхийн адил төсөөлж чадсангүй. Яагаад?! Намуудын сонгуулийн үед бидэнд амласан мөрийн хөтөлбөрөөс өнөөдрийн гүйцэтгэл төө битгий хэл тив зөрүүтэй болохоор тэр. Тэр бүү хэл намуудын юу гэж амласаныг нь мартсан нь санах нэгнийгээ биширмээр болсон. Зовлон тоочилгүй шийдэлд бодлоо хэлье.
арслан энх3
Ийм байна. Бүх нийтээрээ, үндэстнээрээ ирээдүйд хүрэх үр дүн, хөгжлийн цэгээ ирэх 4 жилдээ маш тодорхой болгоё. Ингэхдээ популистуудаас ялгаатай, өгөөжтэй байх үүднээс үр дүнг иргэн бүр ойлгож чадахаар хэмжигдэхүйц байлгая. Тодруулбал дээрх < Иргэн та Монголчуудын хийх хамгийн чухал 10 ажлыг нэрлэнэ үү> гэх асуултанд бүгд түгдрэлгүй хариулж чадахаар асуудлаа тодорхой болгоё.

Тэгээд үндэстнээрээ хүрэхийг эрмэлзсэн үр дүнгийг минь аль нам, улс төрийн хүчин яаж хэрэгжүүлж чадах вэ гэсэн төлөвлөгөө, зах зээл, эдийн засгийн үндэслэлтэй тооцоолол, менежментийн зөв гэсэн шийдэлдээ иргэд саналаа өгч эрх баригч улс төрийн хүчнээ сонгоё.

Өөрөөр хэлбэл иргэдийнхээ санал, “мөрөөдөл” – г хэрэгжүүлэх нь улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр бодитойгоор болог. Ингэж чадвал манай төрийн аппарат, бүтэц популистуудын савраас ангижирч гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч, менежерүүдийн гарт очиж чадна.

Эцэст нь иргэн бүр чухалчлан гүйцэтгэх 10 ажлаа, үр дүнгээ мэдэх болохоор мянга популистууд, улс төрчид шоудлаа гээд иргэдийн даалгаварыг биелүүлж чадаагүй л бол сорри л  болно. Ингэснээр ямар улс төрийн хүчин гарсанаас үл хамааран Монголчууд ижил үр дүн зорилгод хүрч, хөгжиж чадах болов уу.

“Эхлэл”- д үргэлжлэл бий.

2014.12.01



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
    5 мин
  • С.Цогтбаяр, С.Цацралт нарыг Соёлын элчээр томилжээ
    22 мин
  • "Гэртээ ганцаараа" цувралын шинэ ангийг хийж, Маколэй Калкин дүр бүтээнэ
    29 мин
  • "НЭГДЭЛ" НЭГ САНААГҮЙ БОЛОВ УУ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангайгийн баг Улсын гарьд М.Лхагвагэрэлийн багийн эсрэг тулна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын баг Улсын арслан Ц.Бямба-Отгоны ахалж үлдсэн "Апу, Скайтел" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Хатантынхны анхны барилдаан Дархан аваргын манлайлсан "Увс нуур" багийн эсрэг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
    Уржигдар 17 цаг 45 мин
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
    Уржигдар 16 цаг 53 мин
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
    Уржигдар 16 цаг 51 мин
  • “Мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар авч, хадгалжээ
    Уржигдар 16 цаг 36 мин
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    Уржигдар 16 цаг 31 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    Уржигдар 14 цаг 34 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    Уржигдар 12 цаг 45 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    Уржигдар 11 цаг 34 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    Уржигдар 11 цаг 17 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    Уржигдар 10 цаг 50 мин
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Монгол Улсад 958 мянган жуулчин иржээ
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
24 баримт
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК