-
2017 оны 6 сарын 03
А.Оюун: Хог хаягдлын тухай хууль бохирдуулагч нь төлөх зарчимд үндэслэсэн
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хог хаягдал, аюултай хог хаягдлын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтан А.Оюунаас дараахи зүйлсийг тодрууллаа.
-Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийн шинэчилсэн найруулгаар өмнөхөөсөө хэр өөрчлөгдсөн бэ?
-Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, тавдугаар сарын 12-ны Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар батлууллаа. Хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, байгалийн нөөц баялгийг хэмнэх, иргэдийн хог хаягдлын талаарх боловсролыг дээшлүүлэхэд энэхүү хуулийн зорилго чиглэсэн. Мөн хуулиар хог хаягдлыг бууруулах, ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, экспортлох болон аюултай хог хаягдлыг импортлох, хил дамжуулан тээвэрлэхийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулна. Өмнө 2012 онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулиас хэд хэдэн давуу талуудтай.
Үүнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүрэг, хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх болон зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг нарийвчлан тусгасан, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулсан зохицуулалт бий болсон, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдал дахин боловсруулах үйл ажиллагааг эрхэлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцах, хог хаягдлын боловсрол олгох асуудал зэрэг юм.
-Хуулиар хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Хуульд Аюултай хог хаягдалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бий болсон. Аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоо бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн. Хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг эрхлэх иргэн, аж ахуй нэгжийг урамшуулах, дэмжих заалтуудыг ч тусгасан байгаа. Мөн хог хаягдлын төлбөр хураамжийг тооцохдоо үүсгэгч нь хариуцах, бохирдуулагч нь төлөх олон улсын зарчмыг үндэслэж баримтлахаар болсон.
-Үүний бодит ач холбогдол нь юундаа байна вэ?
-Хог хаягдлын үйлчилгээний хураамж төвлөрүүлэх үйл ажиллагааг сайжруулан, “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг хуульд тусгаснаар хог хаягдлын үйлчилгээний хураамж төлж байгаа хүрээг нэмэгдүүлж төсвийн орлогыг 30 хүртэл хувиар буюу 2.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Иргэдийн хог хаягдлын боловсролыг дээшлүүлэх замаар хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулан, хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар төвлөрсөн цэгт дарж устгах хог хаягдлын хэмжээг 30 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байгаа бөгөөд хог хаягдлыг булшилж, устгахад зарцуулж байгаа төсвийн зардлыг 30-40 хувь буюу жилд 300.0-400.0 сая төгрөгөөр бууруулж, хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулснаар хур хог хаягдал цэвэрлэхэд зориулан зарцуулагддаг төсвийн хөрөнгийг 90 хүртэл хувиар бууруулна гэж тооцож байгаа. Энэ нь үүний давуу тал. Удахгүй үр дүн нь харагдах байх.
-Манай улсад аюултай хог хаягдал устгах хадгалах байгууламж байхгүй нь нэлээд шүүмжлэл дагуулдаг. Тэгвэл хуулийн шинэчилсэн найруулгад энэ талаар хэрхэн тусгасан бол?
-Тийм ээ. Энэ төрлийн хог хаягдлын хадгалах байгууламж байхгүйгээс үүссэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагддаг. Зарим хэсэг нь хөрс, усанд шууд хаягддаг. Энэ нөхцөл байдалд бид онцгойлон анхаарч бүх төвшинд хамтран ажиллахаар болсон. Цацраг идэвхитээс бусад хий, шингэн, хатуу төлөвтэй аюултай хог хаягдалтай холбоотой асуудлыг мэдээж зохицуулсан.
-Хог хаягдлын тухай хуулийн талаар орон нутагт чиглэсэн ямар ажлууд хийхээр төлөвлөв?
-Хог хаягдлын хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд аймаг нийслэлийн ИТХ-ын анхаарах хэд хэдэн асуудлууд байгаа. Энэ нь энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх, батлагдсан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах, хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох, үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал заасан урамшуулал олгох журмыг батлах, хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих зэрэг юм. Мөн бид хуулийг сурталчлах сарын аян зохион байгуулж байгаа.
-Энэ аяны хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-“Цэвэр сайхан орчин” нэг сарын аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарласан. Бид аймаг, нийслэлийн Засаг дарга нартай цахим хурал хийлээ. Мөн аймаг, нийслэлд хууль сурталчлах өдөрлөг зохион байгуулах, хог хаягдлыг дахин боловсруулсан бүтээгдэхүүн, гар урлалын үзэсгэлэн гаргах,“Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ” ажлыг эхлүүлэх, хууль сурталчлах асуудлаар болзолт уралдаан зохион байгуулах, мөн хуулиа сурталчлах шторкны уралдаан зарлаж, “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт семинар, хэлэлцүүлэгийг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр төлөвлөөд байна.
-
2017 оны 6 сарын 03
jfgkjfg
-
2017 оны 6 сарын 03
2017.06.03 / БИЛГИЙН ТООЛЛЫН 9
ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 05.07-20.41
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Аргын тооллын 6 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 9, Харцага одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2017 оны 6 сарын 03
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж 7-12 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө сэрүүсч нутгийн хойд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2017 оны 6 сарын 02
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хооронд хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд харилцан
-
2017 оны 6 сарын 02
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.02) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат
-
2017 оны 6 сарын 02
Домогт “Битлз” хамтлагийн хөгжимчин Жон Ленноны Ливерпуль хотод амьдарч байсан байранд нэг эмэгтэй бол хоёр хүүхэд нас барсан байсныг илрүүлжээ.
-
2017 оны 6 сарын 02
Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоц үзүүлэх нислэг хийж байх үедээ буух зурваст ослын буулт хийсэн байна.
-
2017 оны 6 сарын 02
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа.
-
2017 оны 6 сарын 02
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.06.02) нэгдсэн хуралдаан 10 цаг 44 минутад гишүүдийн 53.9 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
-
2017 оны 6 сарын 02
Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга,
-
2017 оны 6 сарын 02
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, “Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулбал урьдчилсан тооцоогоор
-
2017 оны 6 сарын 02
УИХ-ын чуулганаар Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
-
2017 оны 6 сарын 02
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м
-
2017 оны 6 сарын 02
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
-
2017 оны 6 сарын 02
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар Хатгал тосгон дахь усан зогсоолын орчимд нийтийн авто зогсоол байгуулахаар болсон билээ.
-
2017 оны 6 сарын 02
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Ярантын боомтын орчимд Булган голд 32 настай эрэгтэй Г загасчилж яваад осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
-
2017 оны 6 сарын 02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Энэ өдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийг зохион байгуулсан юм.
-
2017 оны 6 сарын 02
Хүүхэд бүрийн сэтгэлд анхны гэсэн зүйлс болгон том орон зайг эзэлдэг. Анхны хүүхдийн баяр, анхны төрсөн өдөр, хичээлийн эхний өдөр гээд анхны гэсэн сайхан дурсамж бүхэн насан туршид нь хэзээ ч мартагдалгүй инээд хөөр, баяр баясал бүрийг бэлэглэдэг.
-
2017 оны 6 сарын 02
Өмнөговь аймгийн Гурвантэс сумтай хил залгаа БНХАУ-ын Баяннуур аймгийн Ганцмод боомтын орчим H7N9 вирүсээр үүсгэгдсэн шувууны томуугийн хүний өвчлөл гарчээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-аас дараах зөвлөмжийг өгч байна.