Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4865 4866 4867 4868 4869 4870 4871
  • Чөлөөт бөхийн 35-60 насны УАШТ болж байна
    2017 оны 5 сарын 02
    Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр буюу 5-р сарын 1-ны өдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээний ивээн тэтгэгчээр ”Тэнгэрийн Модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүү ажиллаж байна.

    Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга тамирчныг тодруулах, дэлхий болон тивийн тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, ахмад тамирчдын идэвхийг өрнүүлэх зорилготой аж. Тэмцээнийг МЧБМХ-ноос МЧБХ болон МЧБМХ-ны уралдаан тэмцээнд оролцох журмын дагуу Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны /UWW/ дүрмээр явуулана гэж хэллээ.

    Тамирчдын насны ангилалыг 35-40 нас, 41-45 нас, 46-50 нас, 51-55 нас, 56-60 нас гэсэн насны үндсэн ангилалд өрсөлдөх аж. Оролцогчдын жингийн хувьд Ахмадын эрэгтэй 62 кг, 70 кг, 78 кг, 88 кг, -100 кг, +100 кг-ийн жингүүдэд хүч үзэх юм байна. Тэмцээн жингийн зөрүүгүй явагдана гэлээ .

    Жин тус бүрт эхний гурван байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнах юм байна.
  • Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг гардууллаа
    2017 оны 5 сарын 02
    Үндэсний статистикийн хорооноос өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар болсон анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үр дүн, тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав, Н.Жанцанноров нарт гардуулж өгөв.
  • ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа
    2017 оны 5 сарын 02
    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.

    Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

    -Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа “Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

    Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
  • Польшийн кино, театрын алдарт найруулагч Кжиштоф Занусси Монголд ирнэ
    2017 оны 5 сарын 02
    Польшийн кино, театр, телевизийн найруулагч, зохиолч, продюсер Кжиштоф Занусси анх удаа Монголд ирэх гэж байна. Түүнийг дэлхий дахины кино уран бүтээлчид андахгүй бизээ. Тэрбээр энэ сарын 8-11-нд “iCinema” кино театрт болох өөрийнхөө нэрэмжит кино өдөрлөгт оролцож, кино уран бүтээлчдэд тусгайлан сургалт зохион байгуулах гэнэ.

    Өдгөө 78 настай тэрбээр Польшийн хамгийн алдартай найруулагчдын нэг бөгөөд бүтээлүүдээрээ Канн, Венеци, Торонто, Москва, Монреаль, Берлин, Чикаго зэрэг хотын кино наадмын шагнал хүртэж байжээ. Түүнчлэн Милан, Ром, Палермо, Вонн, Москва, Бремен хотын театрт жүжиг болон дуурь найруулж тавьсан байна.

    Кжиштоф Занусси 1939 онд Варшав хотноо төрсөн бөгөөд 1959 онд Ягеллоны их сургуулийн физикийн тэнхим, 1967 онд Лодзь хотын Киноны дээд сургуулийг төгсчээ. 1980 оноос одоог хүртэл уран бүтээлийн “Тор” нэгдлийн захирлаар ажиллаж байна.

    Уран бүтээл туурвихын зэрэгцээ Лодзь хотын Киноны дээд сургууль, Их Британийн Үндэсний кино урлагийн их сургууль, Колумбийн их сургууль, Ейлийн их сургууль, Калифорнийн Берклийн их сургууль, Кэмбриж, Индианагийн Нотр Дам их сургууль, Москвагийн Кино сургуульд багшилж, 10 гаруй орны 12 сургуулийн хүндэт профессор цол хүртэжээ. Мөн түүний бичсэн номнууд 10 гаруй оронд хэвлэгджээ. 1969 онд анх ”Болорын бүтэц” уран сайхны киногоороо уран бүтээлээ эхлүүлж байсан бөгөөд өдгөө телевизийн 11, уран сайхны 27 кино, мөн тооны жүжиг дуурь найруулсан гэдэг.

    Кжиштоф Занусси Европын кино академийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Итали, Украин, Орос, Франц зэрэг орны хүндэт медалиар шагнуулсан байна.
  • АН, МАН-ын их хурал энэ сарын 6-нд болно
    2017 оны 5 сарын 02
    Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ намууд ирэх сарын 2-6-нд тодруулах учиртай. АН-ынхан нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс дээр бүх гишүүнээсээ санал хураах бол МАН Бага хурлаасаа шийдвэр гаргах аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд зааснаар тавдугаар сарын 6-ны 00.00 цагаас өмнө намууд нэр дэвшигчээ албан ёсоор тодруулах үүрэгтэй юм. Улмаар тавдугаар сарын 11-ны дотор нэр дэвшиг- чийнхээ холбогдох материалыг СЕХ-нд өгнө.
  • Д.Отгондалай өнөөдөр тулалдана
    2017 оны 5 сарын 02
    Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.

    Өнөөдрийн тэмцээнийг нээж “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Найдуралажс Гаяантай сугалаа таарчээ.

    Д.Отгондалайгийн хувьд жингээ толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд үлдэж медалийн төлөөх хариуцлагатай тулаанд бэлтгэнэ.
  • 24 баримт: “Н.Алтанхуяг 2016 оны сонгуульд МАН бус Монголын бүлэглэл ялсан”
    2017 оны 5 сарын 02
    2016 онд зарим нэгэн гишүүд сонгуульд ялна гэж итгээчгүй байж байгаад ялсан. МАН-ынхан өнөөдөр ялсан гээд баярлаад байна. Үнэндээ бол тэд ялаагүй. Монголын бүлэглэл ялчихсан. Бүлэглэл ялсан болохоор МАН-ынханы толгой нь эргээд бүтэн жил тэнэг царайлаад байна.
  • ”Номоо Солилцъё” өдөрлөг 5 дахь удаагаа зохион байгуулагдана
    2017 оны 5 сарын 02
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно
  • Ерөнхийлөгчид нэр дэвших сунгаанд Р.Амаржаргал бүртгүүллээ
    2017 оны 5 сарын 02
    Ардчилсан нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ нийт гишүүдийн дунд дотоод санал асуулгыг явуулахаар болсон билээ.
  • PSY шинэ цомог гаргана
    2017 оны 5 сарын 02
    PSY шинэ цомог гаргана
  • Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ
    2017 оны 5 сарын 02
    Гэхдээ албан ёсоор үүнийг нь батлаагүй билээ.

  • Зүрхний төрөлхийн гажигтай 6 хүүхэд үнэгүй эмчлүүлнэ
    2017 оны 5 сарын 02
    Зүрхний мэс засалд орохоор БНСУ руу явах гэж байгаа хүүхдүүд болон тэдний эмчилгээний зардлыг нь дааж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдийг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хүлээн авч уулзлаа.



    Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, Манай улсын хүүхэд багачуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст гар бие оролцон идэвх зүтгэл гаргаж байгаа “Сэлвэшн Арми”-ын төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, цаашид Монгол улсад зүрхний мэс засал хийх боломж бололцоог бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.

    Эдгээр хүүхдүүд Өвөрхангай, Төв аймаг болон Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийнх бөгөөд Эрүүл мэндийн сайд хүүхдүүдэд эмчлүүлээд эрүүл саруул болоод ирэхийг ерөөж гарын бэлэг гардуулав.

    БНСУ-ын “Сэлвэшн Арми”-ын Монгол дахь төлөөлөгчийн газрынхан 2008 оноос өөрийн улсын Данвон эмнэлэгтэй хамтран Зүрхний төрөлхийн гажигтай 67 хүүхдийн мэс заслын зардлыг нь даан эмчлүүлсэн бөгөөд ирэх сард мөн 6 хүүхдийг зүрхний мэс засалд үнэ төлбөргүй оруулахаар болсон юм.
  • Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн тодорно
    2017 оны 5 сарын 02
    Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.

  • Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх нь хэнд ашигтай вэ
    2017 оны 5 сарын 02
    Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа хэдийнэ эхэлж, нэр дэвшихээр горилогчидийн өрсөлдөөн ширүүсчээ. Ийнхүү сонгуулийн чимээ ойртсон үед нэр дэвшигчдийн далд өрсөлдөөн ширүүсч, зарим нь сонгуульд өрсөлдөх эрхтэй, эрхгүйгээ хүртэл ярьж эхэллээ. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр хэвлэлд ярилцлага өгч, сонгуульд нэр дэвшинэ гэдгээ дуулгасан. Тэрбээр энэ талаараа “Ерөнхийлөгчийн сонгуульд би хэрвээ оролцох юм бол жинхэнэ өрсөлдөөн бий болно, илүү шударга болно. Ард түмэн үүнийг хүсч, ярьж байна. Юуны өмнө хэлэхэд одоогийн Үндсэн хуульд зөвхөн УИХ-д суудалтай намуудаас нэр дэвших эрхтэй гэж заасан нь шударга байж чадахгүй нь ойлгомжтой. Хуулиараа МАН, АН, МАХН гэсэн гурван намаас л нэр дэвшигчид өрсөлдөх нь.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн урлагийн наадам болно
    2017 оны 5 сарын 02
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урлагаар өрсөлдөх гэж байна.

  • 0-5 жил жолоо барьсан жолооч нар осол их гаргаж байна
    2017 оны 5 сарын 02
    Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 790,000 гаруй тээврийн хэрэгсэл, 1,400,000 орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

    Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг.

    Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхээд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг.

    Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрммийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ.

    Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй суд байдагтай холбоотой юм.

    Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна.
  • Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 5 сарын 02
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
    Сүхбаатар дүүрэг

    12:30-13:30 цагт: 7, 9, 11-р хороо Алтайн-1, 11, 22, 25, 26, 28, Нуурын 7, 8, Рашаантын 28, Барилгачны 3-р гудамж, Монгол хурд, Ганбогд, Бат-Эрдэнэ трейд, Тод газар, НЛЧУ, Их азар ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

    Чингэлтэй дүүрэг

    11:00-15:30 цагт: 9-13-р хороо Дэнжийн 31-45, 47, 48-р гудамж, 51-р дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор

    11:00-17:00 цагт: 1, 4-р хороо Барилгачдын талбай, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/, Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Хууль сахиулгчдын эмнэлэг, НЦГ, ТЕГ, УБ хотын банк, Үндэсний түүхийн музей, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ШШГЕГ, ЭЦГ, Монгол банк, УМБГ, УЕПГ эрүүгийн хэргийн төв архив, УЕПГ, УНДЕГ, Замын хөдөлгөөний удирдлагын төв, НТЗ-ны 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор

    11:00-17:30 цагт: 9-14-р хороо Дэнж, Хайлааст, Сургууль, Булагийн 1-3, Нуурын 1, 2, 6, 7, 15-18, 22, 23-р гудамж, Түшиг гранд, Горгаз , ЧД-ийн Улаан загалмайн хороо, Эрдэнэ суварга, Алт сар, Дашваанжил, Тэлмэн импекс хоршоо, Халаалтын зуух, Ану сервис, Харвест десерт, Хөхийн дуулга, Эвийн хөдөлмөр, Эрэг чулуу, Ентүн ХХК-ууд, ЭМ-ийн 2-р төв болон эдгээрийн ойр орчмоор,

    Баянгол дүүрэг

    15:00-17:00 цагт: 20-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, Магнай трейд, Ойн бирж ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор11:30-18:00 20-р хороо 29-р бааз 50 машины гараж, Жаст, Шунхлай ШТС-ууд, Говь ХХК, Сэргээгдэх эрчим хүчний газар болон эдгээрийн ойр орчмоор,

    Хан-Уул дүүрэг

    11:30-18:00 цагт: 1, 11, 15-р хороо Скай 30, Зайсан 27А, Б, Зайсан 17, 19, 21/1, 21/2, 21/4, 24/5, 32, 34, 59, 61-р байрууд, Богдын өндөр 52, Ноблисс 66, 68, 72, 74/1, Удирдлагын академийн 84 айл, Зайсан гудамж болон эдгээрийн ойр орчмоор,

    12:30-13:00 цагт: 12-р хороо Биогийн орон сууцууд, Сонгинын дээд, доод амралт, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал болон эдгээрийн ойр орчмоор

    13:00-13:30 цагт: 12, 13-р хороо 013, 120, 326-р Цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор

    14:00-14:30 цагт: 12-р хороо Гоц халдварт

    14:30-15:30 цагт: 14-р хороо Өлзийт хороо,

    Сонгинохайрхан дүүрэг

    11:30-18:00 цагт: 22-р хороо Баянголын ам, зуслан Т-368 , Найрамдал хотхоны хойд талаар.
  • Өвс шатааж байхдаа гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, хоёр байшин галд өртжээ
    2017 оны 5 сарын 02
    Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.



    Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсаны улмаас ийнхүү 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалж чадлаа.

    Дашрамд дуулгахад, хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч зуслангийн чиглэлд гал түймрийн дуудлага буурахгүй байна.

    Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.



    Үүнд:

    Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.

    Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

    Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
    Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:
    Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,

    Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,

    Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.



    Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:
    – Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/

    – Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож харуцлага хүлээлгэдэг журамтай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
  • Үйл явдал: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 5 сарын 02
    09:00 цагт: НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар ”Хотын хөгжил-Хамтын хүч” хэсгийн ахлагч, хороодын дарга нарын зөвлөлдөх уулзалтад оролцоно. Мөн 12:30 цагаас Хотын дарга Шастины нэрэмжит III төв эмнэлгийн гаднах авто зогсоолын нээлтэд оролцох юм.

    09:00 цагт: ”Монгол улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгохоор зарласны 25 жил: Үр дүн, Цаашид тавих зорилт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн 1-р байрны Дугуй зааланд болно.

    09:30 цагт: Нийслэлийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарын ”ХОТЫН ХӨГЖИЛ-ХАМТЫН ХҮЧ” зөвлөгөөн СТӨ-нд болно.

    10:00 цагт: НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 8-14-ний өдрүүдийг ”Замын аюулгүй байдлыг хангах” 7 хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол улс энэхүү өдрийг дөрөв дэх жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ”Хурдаа хасч-Амь насаа аваръя” сэдэвт нэгдсэн уриан дор Эрүүл мэндийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн замын цагдаагийн алба, Хууль сахиулах их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон бусад байгууллага хамтран тэмдэглэхээр төлөвлөж байна. Тус арга хэмжээг угтан хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор сэтгүүлч нарт зориулсан нэг өдрийн сургалт мэдээллийг Эрүүл мэндийн яамны Б танхимд зохион байгуулна.

    10:00 цагт: Монголбанк ”Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” хоёр сарын аян зохион байгуулах нээлтийн үйл ажиллагааг өөрийн байранд хийх гэж байна.

    10:30 цагт: ”ГАЗАР ТАРИАЛАН-2017” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

    Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

    11:30 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    12:00 цагт: ”Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль” энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд энэ талын эрх зүйн тухай хууль гол түлхэц өгдөг. Тиймээс энэхүү хуулийн талаар хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд эдийн засгийн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн танхимд хийнэ.

    12:00 цагт: МҮХАҮТ, Сонгинохайрхан дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Тус гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Б.Ундармаа, Д.Тэрбишдагва нар оролцоно. Хаана: МҮХАҮТ-ын 403 тоот хурлын танхим

    14:00 цагт: Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо хамтран зохион байгуулах сайтуудын редакцийн удирдлага, сэтгүүлчдэд ”Хэвлэл мэдээллийн ёс зүй, өөрийн зохицуулалт” сургалт ”Этүгэн” их сургуулийн 2-р байр, 107 тоот танхимд болно.

    16:00 цагт: УИХ-ын эмэгтэй гишүүд, эмэгтэй сайд, дэд сайд нар манай улсад айлчилж буй Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн Элчин сайдтай дугуй ширээний уулзалт хийнэ. Дугуй ширээний уулзалт хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ”Хамтдаа Инээмсэглэе 2017” урлагийн их наадмыг зохион байгуулна. Уг наадамд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан тусгай сургуулийн хүүхдүүд авъяас, чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Шүүгчээр жүжигчин Г.Ундармаа, хийлч Дээгий нар ажиллана.

  • Ордуудын зурхай: Өнөөдөр таны ажил ямар байх вэ
    2017 оны 5 сарын 02
    ордууд
4865 4866 4867 4868 4869 4870 4871
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    4 цаг 3 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    4 цаг 11 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    4 цаг 20 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    5 цаг 8 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    5 цаг 13 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    5 цаг 24 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    6 цаг 17 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    6 цаг 39 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    6 цаг 42 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    6 цаг 56 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    7 цаг 6 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    7 цаг 8 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    7 цаг 13 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    7 цаг 25 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    7 цаг 26 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    7 цаг 41 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    7 цаг 45 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    7 цаг 45 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    7 цаг 58 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    8 цаг 2 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК