Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4953 4954 4955 4956 4957 4958 4959
  • Төөрсөн иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна
    2017 оны 3 сарын 22
    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурах төлөвтэй байна.

    Харин өнгөрсөн хоногт Увс, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Хэнтий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар ихээхэн хэмжээний цас орсны улмаас иргэд төөрч алга болсон, осгож нас барсан тохиолдол гарсан байна.

    Тухайлбал, Завхан аймгийн Баянхайрхан сумаас Нөмрөг сум орохоор Портер загварын ачааны автомашинтай хоёр иргэн 2017.03.20-ны өдрийн 03:00 цагт гараад Нөмрөг сумаас 33 км-т “Агуйтын дөрөлж” гэдэг газар машин цасанд суусан тул иргэн Х /62 настай, эрэгтэй / татах машин олохоор сум руу яваад сураггүй болсон тухай дуудлага 2017.03.21-ний өдрийн 14:15 цагт ирснээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, сумын төвөөс 15 км-т “Сант толгойн-Ар” гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

    Харин Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн “Ямаан-Ус” гэдэг газар өвөлжиж байсан малчин Ц /57 настай, эмэгтэй/ малдаа яваад сураггүй болсон дуудлагаар /03 дугаар сарын 21-ний өдөр 14:00 цагт/ эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, 22-ны өглөөний 04:00 цагийн орчим эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

    Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн “Буга-Уул” гэдэг газар хаваржиж байгаа малчин С /34 настай, эмэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 21:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22-ны 00:50 цагт гэрээс нь хойд зүгт 5 км-т Буурал багийн Цахир гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

    Одоогоор Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нар өчигдөр буюу 21-ний өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар иргэн З /25 настай, эмэгтэй/ амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газар оршин суугч иргэн С /50 настай, эрэгтэй/ 2017.03.21-ний өдрийн 19:00 цагийн үед Хаш багаас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэсэн дуудлагын дагуу тус тус эрэн хайх ажиллагаа явуулж байна.

    Иймд:

    -Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;

    -Цас их хэмжээгээр орж, хүчтэй салхи шуурга болох үеэр зам даваа хаагдан, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул холбогдох мэргэжлийн байгууллагууд хүч хэрэгслийг тодотгон бэлтгэл, бэлэн байдлаа хангах;

    -Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

    -Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэд холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлалт хийдэг тул Онцгой байдлын ерөнхий газрын 325726, 265726 дугаарын утсанд холбогдож мэдээлэл авахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • Шүүх “Босоо хөх монгол”-ын гишүүдэд ял оноолоо
    2017 оны 3 сарын 22
    “Босоо хөх монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд гэх Ц.Баяраа, Г.Батбаяр, Ц.Буяндүүрэн,
  • Инфографик: Казах үндэстний тухай сонирхолтой баримтууд
    2017 оны 3 сарын 22
    Казах үндэстний уламжлалт баяр болох ”Наурыз” өнөөдөр тохиож буйтай холбогдуулан сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
  • Маргааш гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүй
    2017 оны 3 сарын 22
    Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах
  • Эерэг 24: Б.Солонго ”Хүүхэд уйлахгүй болохоор зүрх зогсох шахсан”
    2017 оны 3 сарын 22
    Шүүх хуралдаанд орох гээд хэргийн оролцогчдоо аваад шүүх танхим руу явж байтал хүмүүс сандралдаад эхэлсэн. Гайхаад очтол ”Хүн төрөх гэж байна” гээд сандраад өрөө рүү орох хүн олдохгүй байсан. Шүүхээр үйлчлүүлж байсан олон хүн, өмгөөлөгчид иргэдэд үйлчлэх танхимд байсан юм. Хүүхэд нь эрүүл төрөөсэй л гэж бодсон. Би төрүүлнэ, чадна гэж төсөөлсөн байх даа. Өрөөнд яваад ортол тэр эгч өмдөө тайлах гээд оролдож байсан. Өмдийг нь тайлахад хүүхдийн толгойн хэсэг харагдаж байсан болохоор ”Дүлээрэй, дүлээрэй” гэлээ. Кинон дээр ”Дүлээрэй, дүлээрэй” гэдэг биз дээ /инээв/. Тэр эгч гурван хүүхэдтэй туршлагатай учраас надад их зөвлөсөн. Эгч ”Толгойг нь..” гээд байсан. Хүүхдийн толгойноос зөөлөн барьж байгаад ”дүлээрэй” гэсэн чинь гулгаад гараад ирсэн. Хүүхэд их сонин царайтай, бас уйлахгүй болохоор нь зүрх зогсох шахсан гээч.
  • Танилц: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ил болгосон баримт
    2017 оны 3 сарын 22
    Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 18 жилийн дараа дэнслэгдсэн ч олны эргэлзээг төрүүлсэн хэвээр байгаа.Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох Эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж байгаа төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг зөвшөөрсөн байна.

  • Үйл явдал: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2017 оны 3 сарын 22
    09.00 цагт “Хаягдал ус-Нөөц баялаг” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

    09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд ”Минжтэй танилцъя” өдөрлөг болно.

    09.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатар их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна.

    10.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас дүүргүүдэд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж бэлэглэнэ.

    11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд ”Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлэг болно.

    11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

    11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирсэн талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ. Утас: 96652926

    12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг АНУ-ын Чикаго хотод эхлүүлсэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

    14.00 цагт ”Аюултай ачаа тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт” Автоттээврийн үндэсний төвд болно.

    14.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд ”Улаанбаатар иргэний форум” ТББ-аас “ХОТЫН ХӨГЖИЛ БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • Өнөөдөр өдөр, шөнө тэнцэнэ
    2017 оны 3 сарын 22
    Өнөөдөр З дугаар сарын 22 буюу хаврын өдөр шөнийн тэнцэл юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна.
    Маргаашнаас өдрийн цаг уртсах ба 6 дугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар 9 дүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг.
    Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.
  • Хонины ордныхон сэргэлэн цовоо байж, ихийг амжуулах өдөр
    2017 оны 3 сарын 22
    Хүч чадлаа дайчлан ажиллавал амжилтад хүрнэ. Эргэн тойрныхны санал зөвлөгөөг анхаарч сонсвол чухал мэдээлэл, сонирхолтой санааг олно. Өнөөдөр тантай уулзах хүмүүсийг сайтар анхаар, учир нь тэдний дунд хожим нь таны амьдралд чухал нөлөө үзүүлэх хүн байна.
  • Цахилгаан хязгаарлах газруудын хуваарь
    2017 оны 3 сарын 22
    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны Лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    2017 оны 3 сарын 22
    2017.3.22, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 24

    ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР
    ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БИЧ ӨДӨР

    Аргын тооллын: 2017.3.22, Лхагва гараг
    Наран ургах шингэх: 06.51-19.07
    Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
    Барилдлага: Идэр
    Шүтэн барилдлага: Авахуй
    Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
  • Улаанбаатарт 1 хэмийн дулаан байна
    2017 оны 3 сарын 22
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.
    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна
    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө, зарим газраар ахиухан хэмжээний нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
  • Снайдер, Кокс нар NCAA-гийн аварга болжээ
    2017 оны 3 сарын 21
    АНУ-ын үндэсний коллежийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Миссури мужийн Сент Луис хотод боллоо. 20 мянган үзэгч үзэж сонирхсон тус тэмцээнийг спортын ESPN суваг телевиз шууд дамжуулан үзүүлжээ. Олимп, дэлхийн аварга Охайогийн их сургуулийн оюутан Кайл Снайдер хамгийн хүн жин буюу 130 кг-ын жинд хоёр, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Миссуригийн их сургуулийн оюутан Жейден Кокс 90 кг-д гурав дахиа түрүүллээ. Олимпийн аварга Снайдер хамгийн хүнд жинд хоёр жил дараалан түрүүлсэн хамгийн залуу аварга болсон юм.
    Олимпийн хошой, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оклахомагийн их сургуулийн дасгалжуулагч алдарт бөх Жон Смитийн төрсөн дүү Пэт Смит 1990-1992, 1994 онд, Афины олимпийн аварга Кайл Сандерсон 1999-2002 онд, Кайл Дэйк 2010-2013 онд, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Логан Стейбер 2012-2015 онд NCAA-гийн түүхэнд дөрвөн удаа түрүүлсэн түрүүлсэн нь дээд амжилт. Ялангуяа NCAA-гийн ”Алдрын танхим”-ын гишүүн Дэйк дөрвөн өөр жинд түрүүлсэн нь хэн ч эвдэхээргүй амжилт юм.
    Олимпийн аварга Каэль Сандерсон дасгалжуулагчтай Пенсальваниягийн их сургууль тэргүүлсэн. Тэд сүүлийн долоон жилийн зургаад нь багийн дүнг тэргүүлжээ.
  • Инфографик: Монгол улсын харьяат казах үндэстэн
    2017 оны 3 сарын 21
    Инфографик: Монгол улсын харьяат казах үндэстэн
  • Асашёорюү Д.Дагвадоржийн ”Наурыз”-ын баярын хөгжилтэй мэндчилгээ
    2017 оны 3 сарын 21
    Асашёорюү Д.Дагвадоржnay ”Наурыз”-ын баярын хөгжилтэй мэндчилгээ
  • Шуурхай мэдээ: Жолооч иргэдийн анхааралд
    2017 оны 3 сарын 21
    Өчигдрөөс эхлэн манай орны ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж, цаг агаарын нөхцөл хүндэрсний улмаас замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй байна.
    Иймд иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар ханган замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
  • “Араатан ба гоо үзэсгэлэн” кино ашиг орлогоороо тэргүүлж байна
    2017 оны 3 сарын 21
    “Араатан ба гоо үзэсгэлэн” кино 3-р сарын 17-нд нээлтээ хийсэн даруйдаа Box Office-ийг тэргүүлж эхэлжээ. Одоогийн байдлаар Америкийн Box Office-т 170 сая ам доллар, дэлхий даяр 350 сая долларын ашиг орлогыг тус тус олоод байгаа аж.



    Уг кино нь 1991 онд гарсан сонгодог хүүхэлдэйн кино болох “Beauty and The Beast”-ийн уран сайхны хувилбар нь юм. Гоо үзэсгэлэнт охины орчин дүрд Английн жүжигчин Эмма Уатсон тоглосон бөгөөд харин мангасын дүрд жүжигчин Дан Стевенс тогложээ.





  • ЕБС-ийн найман албан тушаалтанг 3.1 сая төгрөгөөр торгожээ
    2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 9, 13, 18, 23, 67, 93, 105, Шавь цогцолбор
  • Баянхонгорт “боом”, Дундговьд “Хонины цэцэг”, Архангайд “Галзуу” өвчин гарчээ
    2017 оны 3 сарын 21
    Сүүлийн үед боом, цэцэг, галзуу гэх мэт малын өвчний гаралт ихэссэн. Тодруулбал, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Бурхант баг, Бууцагаан сумын Баянбүрд багт малын “Боом” өвчин гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
  • “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
    2017 оны 3 сарын 21
    Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов.

    Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр тулгамдсан асуудал олширч байна. Ялангуяа байгаль орчны үндэс суурь болсон агаар, ус, хөрсний бохирдол өнөөдөр бидний өмнө нэн түрүүнд тулгамдсан асуудал болсон. “Ногоон хотууд” хөтөлбөрийг бохир усыг хэрхэн цэвэршүүлж, эргээд хэрхэн ашиглах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хатуу хог хаягдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн олон асуудлын хүрээнд хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнө цэвэр усны нөөцийн асуудал нэлээн тулгамдаж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай ногоон хотыг бий болгох маш олон төслийг бэлтгэж, хэрэгжүүлнэ. НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ялангуяа хүлэмжийн хийг багасгах, томоохон хөрөнгө босгох ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид бүхэн дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар хөрөнгө мөнгө босгоход энэхүү санамж бичиг маш түлхэц болох юм” хэмээн онцоллоо.

    Харин Европын сэргээн босгол хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова “Хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, ногоон хөгжил, аюулгүй байдал чиглэлээр маш чухал төслүүд хэрэгжинэ. Хатуу хог хаягдал болон бохир ус цэвэршүүлэх төслийн бэлтгэл ерөнхийдөө хангагдчихсан. Бид эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг олоход дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг Дэлхийн Цаг уурын сангаас татах боломжтой гэж бид үзэж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөгжилд маш эерэгээр нөлөөлнө гэдэгт найдаж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
4953 4954 4955 4956 4957 4958 4959
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    8 цаг 9 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    8 цаг 18 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    8 цаг 27 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    9 цаг 15 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    9 цаг 20 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    9 цаг 31 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    10 цаг 23 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    10 цаг 46 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    10 цаг 48 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    11 цаг 2 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    11 цаг 12 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    11 цаг 14 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    11 цаг 20 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    11 цаг 31 мин
  • Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
    11 цаг 32 мин
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
    11 цаг 48 мин
  • Л.Мөнхбаясгалан: У.Хүрэлсүхийг яс шалгаж ард түмэнд мэдээлэх хэрэгтэй
    11 цаг 51 мин
  • Х.Нямбаатар: Тайвширч, хууртаж болохгүй. Түүнд маш олон арга заль бий
    11 цаг 51 мин
  • Дархан аваргыг гурвантаа хаясан Сумын заан П.Нямжав
    12 цаг 4 мин
  • Н.Алтанхуяг: Монголын төр шударга, ариун байх ёстой. Огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй
    12 цаг 8 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК