Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6146 6147 6148 6149 6150 6151 6152
  • Бариач хэмээн мөнгө залилж байжээ
    2015 оны 9 сарын 07
    Бариач хэмээн залилан хийсэн этгээдийг баривчилжээ
    Түгээх
    Share on facebook
    Share on twitter
    2015-09-07 14:54:58 - Нийслэл

    tsagdaaБаянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн тус дүүргийн нутаг дэвсгэрт өөрийгөө бариач хэмээн танилцуулж, бусдаас мөнгө залилсан 56 настай Г.Нэргүй гэгч этгээдийг баривчлан саатуулжээ. Эх сурвалжийн мэдээллэснээр, түүнийг иргэдийн мэдээлллийн дагуу эрэн сурвалжилж байж олсон аж.

    Сэжигтэн этгээд “Хүнд мөнгөний өртэй болчихоод, хүмүүст бариач гэж худлаа хэлэн мөнгө авсан нь үнэн” гэж мэдүүлжээ. Тиймээс түүнд залилуулсан иргэд байвал Баянгол дүүргийн цагдаагийн II дугаар хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг дээрх газраас мэдээллэж байна.
  • Эрүүл эхийн эхэс эрүүл мэндийн ”үндэс”
    2015 оны 9 сарын 07
    2012 оноос эхлэн JBP компанийн бүтээгдэхүүн болох Хүний эхэсийн бэлдмэл буюу лайннек тариаг монгол хүний биед хэрхэн нөлөөлөх талаар судалгаа явуулж, 2013 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж, 2014 онд JBP албан ёсны төлөөлөгч болж тус ондоо анх удаа Laennec бэлдмэлийг импортлон оруулж иржээ.

    Энэ хугацаанд Монгол Улсын томоохон улсын болон хувийн эмнэлгүүдтэй судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Мөн Улаанбаатар Эрдэнэт хотын арьс гоо кпиникийн эмнэлэг болон өндөр зэрэглэлийн салонуудтай хамтран ажиллаж эхлээд байгаа аж.

    Тухайлба, Монгол улсын хэмжээнд эм ханган нийлүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани болох “Монос”, “Ази фарм”, “Цомбо”, “Гамба”, ЭХНБ-тай хамтран ажиллаж монгол хүний эрүүл мэнд гоо сайханд онцгой хувь нэмэр оруулж байна.

    JBP компаний хүний эхэсээр бэлдсэн олон сайхан бүтээгдхүүний дотроос 1954 оноос өнөөг хүртэл хэрэглэж байгаа хамгийн гайхамшигтай бүтээгдхүүн болох Лайннек тариаг 2014 онд монголд оруулж ирснээс хойш энэ тариа монгол хүний биемахбодид хэрхэн нөлөөлж, ямар үр дүн үзүүлж байгаа талаар олон жишээ баримтыг дурьдаж болох юм.

    ЖИШЭЭ нь: Тархины цус харвалтын улмаас үүсдэг, саа саажилт өвчтэй хүний нөхөн сэргээх эмчилгээнд саажсанаас хойш 21 хоногийн дараа энэхүү лайннек тариаг 2мл-ээр 25 өдөр булчинд тарьж хэрэглсэний дараагаар саажсан хэсэг нь нөхөн сэргээж, саажсан эрхтний үйл ажиллагаа нь сэргэж эрүүл хүн шиг эрч хүчтэй ажиллаж амьдарч байна.

    Мөн арьс цайх өвчин болох витилого, цэвэршилтийн хам шинжийн эмгэгүүд, Элэгний хурц, архаг үрэвсэл, хатуурлын үед илрэх хам шинжүүд, архаг ядаргаа, осол гэмтэл болон мэс заслын дараах үед нөхөн сэргээх эмчилгээний зорилгоор хэрэглэж, маш үр дүнтэй байгааг энэ тариаг хэрэглэж үзсэн хүмүүс хэлж байгаа юм.

    Тэгвэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэж, тархины цус харвалтаа эдгэрүүлсэн иргэнээс зарим зүйлийг тодруулахад “2014 оны 11 дүгээр сард би харвалт өгсөн. Улмаар БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ч ахиц өгч чадаагүй. Тиймээс эдгэрнэ гэдэгтэй итгэлгүй болчихсон байсан. Гэвч манай эхнэр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж, эмчлүүлэхийг зөвлөж, хэрэглэж эхэлсэн. Тухайн үед миний баруун та мэдээгүй үнэрлэж, амтлах гээд бүх зүйл мэдрэхгүй болчихсон байсан. Ингээд уг тариаг туршиж үзэхэд тун удалгүй амт мэдэрдэг болсон. Тиймээс хоёр дахь тариагаа хийлгэсэн. Үүнээс хойш энэ тариа үнэхээр эд эс нөхөн төлжүүлдэг сайн гэдгийг мэдэрсэн” гэв.

    Уг тариа нь цэвэршилтийн хам шинжийг дардаг. Архаг ядаргаа, нойргүйдэлд үр дүнтэй, судас булчинд тарьж болдогоос гадна ууж, түрхэж хэрэглэдгээрээ давуу юм.
  • Холбооны технологийн сургуультай хамтран ажиллана
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, холбооны технологийн сургуультай “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар:

    Нийслэлийн хэмжээнд мэдээллийн технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах, турших, хэрэгжүүлэх.
    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг мэдээллийн технологийн шийдлээр хэрхэн шийдэх талаар эрдэм шинжилгээний ажлуудыг зохион байгуулахад хамтран ажиллах.
    Оюутнуудын үйлдвэрлэлийн дадлагыг мэдээллийн технологийн газрын инженер, мэргэжилтэнтэй хамтран бодит орчинд дадлага хийлгэх.
    Оюутнуудын хийж байгаа төсөл дипломын ажлыг Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан ажлуудад чиглүүлж багш оюутнуудыг татан оролцуулах.
    Бүтээлч шинэ санал санаачлагыг дэмжих, уралдаан тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах.
    Салбарын инженер, мэргэжилтнүүдийн мэргэжлийн чадварыг дээшлүүлэх, шинэ дэвшилтэд технологид суралцуулах чиглэлээр хамтран ажиллах.
    Талууд хамтран мэдээллийн технологийн чиглэлээр сургалт, семинар мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалт семинаруудыг хамтран зохион байгуулах.
    Мэдээллийн технологийн сургуулийн багш, оюутнуудын бүтээсэн шинэ технологи, контент, бүтээгдэхүүнийг турших, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хэрэгжүүлэх /зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр/
    Нийслэлийн албан хаагчдын чадавхийг сайжруулах чиглэлээр хотын захиргаа болон харъяа байгууллагын албан хаагчид ШУТИС –ийн номын санг ашиглах

    Нийслэлийн засаг даргын тамгын газрын номын сан, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн номын сангуудын мэдээллийн санг нэгтгэх зэргээр хамран ажиллах юм гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.
  • ”Шударга ёc” эвслийн бүлэг хуралдаж байна
    2015 оны 9 сарын 07
    http://www.itoim.mn/index.php/site/news/1890
  • Александр Лукашенко 5 дахь удаагаа нэр дэвшинэ
    2015 оны 9 сарын 07
    Беларусийн Сонгуулийн ерөнхий хороонд тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 5 хүн бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн байна.
  • Бие даагчид Ерөнхий сайдад хариуг нь барив
    2015 оны 9 сарын 07
    ааа
  • Гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болов
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн ууган сургуулиудын нэг гуравдугаар сургуулийн шинэ барилга ашиглалтад орж, өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болов.
  • МУГЖ Б.Батзаяа эсэргүүцлээ илэрхийлэв
    2015 оны 9 сарын 07
    оооооооо
  • Хадгаламж, зээлийн хоршоодтой хамтран ажиллана
    2015 оны 9 сарын 07
    Нийслэл Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
  • УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хүсэв
    2015 оны 9 сарын 07
    УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг хүсэв
  • АН сайдад нэр дэвшигчдийг ч, хоригийг ч дэмжинэ
    2015 оны 9 сарын 07
    АН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна
  • Бие даагчид: Хоригийг хүлээж авна
    2015 оны 9 сарын 07
    Бие даагчид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэв
  • Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролд хөрөнгө оруулна
    2015 оны 9 сарын 07
    Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль нь дэлхийн хэмжээний инженерийг бэлтгэх чиглэлээр 2013 оноос хойш амжилттай ажиллаж байна. МГТИС нь Германы нэр хүндтэй техникийн их сургуулиудын консорциумтай хамтран ажилладаг төдийгүй ашигт малтмалын олборлолт болон боловсруулалт, мөн механик инженерийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Монголын болон олон улсын бизнесийн байгууллагуудтай өргөн цар хүрээтэй хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

    Монгол дахь Америкийн их сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн АВЕТ олон улсын магадлан итгэмжлэгдсэн Сэрүүн цаг уурын бүсийн инженерийн шилдэг арга барил бүхий сургалтын хөтөлбөрийг бий болгож, өндөр мэргэшсэн факультет, хүний нөөцийг бэлтгэж, Даланзадгадын Уул уурхайн жишиг сургуулийн олон улсын стандартад нийцсэн сургалтын орчинд шилдэг сургалтыг явуулах зорилготой ажиллаж байна.
  • МАН-ын бүлэг хоригийг 100 хувь дэмжлээ
    2015 оны 9 сарын 07
    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжлээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээллээ. МАН-ын бүлэг авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.
  • Р.Гончигдорж: УИХ 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай
    2015 оны 9 сарын 07
    Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дарга Р.Гончигдоржийн хэлсэн үгийг хүргэж байна.
  • Булган аймгийн улаан буудайн хураалт 15 мянган тонн-оор буурчээ
    2015 оны 9 сарын 07
    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Булган аймгийн Хангал, Сэлэнгэ сумын нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа ”Сүмийн нуга” хоршоо, ”Молор эрдэнийн түрүү” ХХК, ”ИНТОСЭ” ХХК-ийн тариалангийн талбайд очиж, тариаланчидтай уулзлаа.
  • Гоо сайхны ирээдүй: “Panasonic”-ын ”Ухаалаг гэр”-т дижитал make-up хийлгүүлжээ
    2015 оны 9 сарын 07
    Электрон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлхийн номер нэг үзэсгэлэнгүүдийн нэг “IFA-2015” Германы нийслэл Берлин хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Энэ үзэсгэлэнд “Panasonic” компани ч оролцож байгаа бөгөөд тэдний “Smart home буюу Ухаалаг гэр”-ийн үйлчилгээ олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
  • Айл өрхүүдийн халаалтыг өгөхөд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлаа танилцуулав.

    Нийслэлийн нийт дүүрэгт гарсан гэмт хэрэг өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад Сүхбаатар, Багануур, Хан-Уул, Налайх дүүрэгт буурсан үзүүлэлттэй байна. Харин бусад дүүрэгт гэмт хэргийн болон захиргааны зөрчил өсчээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан зөрчил болон гэмт хэргийг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллажээ.

    Баянгол дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 889 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 190 иргэнийг саатуулах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч үйлчилгээний төлбөрт 395 мянган төгрөгийг төлүүлсэн байна.

    Баянзүрх дүүрэгт 14 хоногийн хугацаанд захиргааны 2760 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, 1895 иргэнийг 9 сая 360 мянган төгрөгийн торгуулийн хуудсаар, 41 иргэний гаргасан зөрчилд 1 сая 70 мянган төгрөгийн шийтгэврээр, 5 аж ахуй нэгжийг 900 мянган төгрөгийн шийтгэврээр торгож, 26 иргэнийг 7-30 хоногоор баривчлуулсан байна.

    Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 255 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан. Зөрчил гаргасан нийт 544 иргэнийг 3 сая 245 мянган төгрөгөөр торгож, 32 иргэнийг шүүхийн шийдвэрээр баривчилжээ.

    Харин Сонгинохайрхан дүүрэгт нийт дуудлага 673 нэгжээр өсч, гэмт хэргийн шинжтэй дуудлага 18 нэгжээр өсч, захиргааны зөрчил 279 нэгжээр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

    Багахангай дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны шинжтэй 54 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна. Гудамж талбай олон нийтийн газар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 3 хүнийг эрүүлжүүлж, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 20 хүнийг 100 мянган төгрөгөөр 31 зөрчилд шийтгэврээр 160 мянган төгрөгийн торгууль, нийт 54 зөрчилд 260 мянган төгрөгийн торгууль ноогдуулж ажилласан байна.

    Багануур дүүрэгт нийт дуудлага 5 хувиар, гэмт хэргийн шинжтэй дуудлага 23.9 хувиар буурч, захиргааны зөрчил 2.6 хувиар тус тус өсчээ.

    Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 892 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч, зөрчлийг шалгаж нийт 5108,0 мянган төгрөгний торгууль ногдуулсан байна.

    Харин Налайх дүүрэгт захиргааны 1491 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Зөрчил гаргасан 1419 иргэнийг 13321000 төгрөгийн торгууль оногдуулж, 18 иргэнийг 7-30 хоногийн хугацаатай шүүхээр баривчлуулсан байна.

    Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа холбогдох газруудад дараахь үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс айл өрхүүдийн, ирэх сарын 01-ний өдрөөс аж ахуйн нэгжүүдийн халаалтыг хугацаанд нь өгөхөд мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллах. Мөн аж ахуйн нэгжүүд болон айл өрхүүд өөрсдийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах
    Дараа долоо хоногт зохион байгуулах Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум уулзалтын бэлтгэл ажлыг хангах
    Нийслэлийн 376 жилийн ой угтсан ажлын хүрээнд явуулж байгаа болзолт уралдаануудыг дүгнэх бэлтгэл ажлуудыг зохион байгуулах
    Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаар хийж байгаа нийслэлийн зам засварын ажлыг төлөвлөгөөт хугацаанд нь чанартай дуусгахад анхаарч хяналт тавьж ажиллах. Одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа хөрөнгө оруулалтыг зогсоох
    Гудамж, талбайн гэрэлтүүлгийг засч, шинэчлэх зэрэг үүргийг өглөө гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Гал түймрийн дөрвөн дуудлага иржээ
    2015 оны 9 сарын 07
    Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах ангийн гал сөнөөгчид өчигдөр гал түймрийн дөрвөн дуудлага хүлээн авч, галын цаг алдалгүй унтраасан байна. Тодруулбал,



    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 9 дүгээр гудамжийн 239 тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй өвлийн байшин, 5х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч,



    Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 3 дугаар гудамжийн 1676 тоотод иргэн Д-н 9х7 хэмжээтэй мансардтай байшин шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,



    Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 6 дугаар гудамжийн 117 тоотод иргэн А-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 23:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаарр ангийн 7 албан хаагч,



    Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 3 дугаар гудамжийн 52А тоотод иргэн Б-н 10х8 хэмжээтэй байшингийн цахилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг өдрийн 23:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж тус тус ажиллаж унтраасан байна.
  • Бразильд жуулчдын автобус осолдож олон хүн амиа алджээ
    2015 оны 9 сарын 07
    Бразилийн Парати хотын ойролцоо автобус осолдож олон хүн амь насаа алдсан талаар “BBC” агентлаг мэдээллээ.
6146 6147 6148 6149 6150 6151 6152
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2000 жилийн настай Хүннүгийн хамгийн том булшийг судалж, 413 эд өлгийн зүйл олжээ
    2 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 мин
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
    1 цаг 58 мин
  • Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн трэнд болгосон “Хувь заяа” дуу
    3 цаг 48 мин
  • Винсент ван Гогийн зураг дуудлага худалдаанд 190.4 сая ам.доллароор зарагдаж, өөрийн дээд амжилтаа шинэчиллээ
    4 цаг 34 мин
  • Ц.Идэрбат: “Нэг сум-Нэг мал эмнэлэг” хөтөлбөрийг 30 суманд хэрэгжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг чадавхжуулахад анхаарч байна
    4 цаг 34 мин
  • Хаврын морин уралдаан: Өв уламжлалаа сэргээх үү, хүүхдийн эрхийг хамгаалах уу?
    4 цаг 59 мин
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
    5 цаг 16 мин
  • НҮБ-ын олон улсын шүүх Мьянмар улсыг Рохинжа үндэстний эсрэг геноцид үйлдсэн гэж үзлээ
    5 цаг 43 мин
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
    5 цаг 45 мин
  • Жил бүр 700 мянга гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна
    6 цаг 21 мин
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
    6 цаг 26 мин
  • УИХ: Усны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
    6 цаг 37 мин
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
    6 цаг 49 мин
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
    6 цаг 55 мин
  • Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цастай
    7 цаг 11 мин
  • Трамп, Путин, Ши Жиньпин нарын түүхэн уулзалтаас онцлох таван дүгнэлт
    7 цаг 17 мин
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    21 цаг 14 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    22 цаг 12 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Л.Мөнхбаясгалан: Манай Ерөнхийлөгч хэдэн зуун килограмм туухай өргөдөг мундаг гээд мангартаад байж болохгүй!!!
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
24 баримт
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК