
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарим хүнийг
шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо. Төрийн тэргүүний
зарлигаар Нүрзэдийн Сүхбаатарыг Хэнтий аймгийн ерөнхий шүүгчээр,
Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүгч, Дашдоржийн Мөнхөөг
Говь-Алтай аймаг дахь сум дундын ерөнхий шүүгчээр тус тус томилов. Мөн
Дансрангийн Бавууг нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий шүүгч,
Баттогоогийн Цогтыг

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарим хүнийг шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо. Төрийн тэргүүний зарлигаар Нүрзэдийн Сүхбаатарыг Хэнтий аймгийн ерөнхий шүүгчээр, Мөнхөөгийн Пүрэвсүрэнг Говьсүмбэр аймгийн шүүгч, Дашдоржийн Мөнхөөг Говь-Алтай аймаг дахь сум дундын ерөнхий шүүгчээр тус тус томилов. Мөн Дансрангийн Бавууг нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий шүүгч, Баттогоогийн Цогтыг Баянгол дүүргийн ерөнхий шүүгч, Гансүхийн Есөн-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн шүүгчийн албан тушаалд томилсон юм. Орон нутгаас Довчинсэнгээгийн Алтанжигүүрийг Орхон аймаг дахь сум дундын шүүгч, Ганбатын Баясгалан, Бямбаагийн Мөнх-Эрдэнэ нарыг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүгч, Ганзоригийн Билгүүнийг Багануур дүүргийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо. Шинээр томилогдсон шүүгч, ерөнхий шүүгч нар ерөнхийлөгчөөс үнэмлэхээ өчигдөр гардан авсан байна. Шударга ёсыг сахиулж, хуулийг хэрэгжүүлэхэд ард түмнээс хүлээлгэж байгаа итгэл найдварыг дааж, шүүх эрх мэдлийг шинэтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, шүүх эрхзүйн шинэ орчинд хариуцлагатай ажиллах болно гэдгээ шинээр томилогдсон шүүгчид илэрхийллээ.