Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төсвийн хүрээний мэдэгдлүүдийг хамтад нь өргөн барина. Жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2,3 их наяд төгрөгөөр орлого багасаж гарах нь ээ. Эдгээр тоонууд өдөр өдрөөр өөрчлөгдөж байна. Жилийн эцсээр орлогийн гүйцэтгэл 3,3 их наядаар дутаж гарахаар байна. Нүүрсний үнэ ганцхан сарын дотор 120-130 ионоор унасан. Энэ жил бид төсөвт гар хүрэхгүйн үүднээс зардлаа нилээн танаж явсан. Энэ удаагийн эдийн засгийн хүндрэл, төсвийн тодотголыг ард иргэдийн нуруун дээр үүрүүлэхгүй. Гэхдээ тодотгол бол хүсээд байх зүйл биш. Тулвал хийхээс өөр аргагүй зүйл" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)