Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Шадар сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нүүрсний орлого үнээсээ болоод 39 хувиар буурсан. Үнэ буугаад ирэхээр татвар төдий хэмжээгээр багасаж байгаа. Тиймээ сүүнийг дагаад төсөв хүндэрсэн, төлбөрийн тэнцэл алдагдалтай болсон. 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой өөрчлөлтүүд хийх шаардлага үүсэж байна. Мөн төсвийг 3,3 их наядаар танах шаардлагтай байна" гэв.