Өнөөдөр 14 цагаас “Мишээл экспо” төв дээр “Барилга экспо 2012” үзэсгэлэн яармаг болно. Барилгын салбарынхан нэг дор чуулах энэхүү үзэсэглэн яармагт ЗТБХБЯ, ОССК зэрэг байгууллагууд “100 мянган айлын хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх юм.

Өнөөдөр 14 цагаас “Мишээл экспо” төв дээр “Барилга экспо 2012” үзэсгэлэн яармаг болно. Барилгын салбарынхан нэг дор чуулах энэхүү үзэсэглэн яармагт ЗТБХБЯ, ОССК зэрэг байгууллагууд “100 мянган айлын хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд мэдээлэл өгөх юм. Мөн Монголын барилгачдын холбоо, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан компаниуд, Орон сууцны зээл олгож буй арилжааны банкууд, барилгын материал импортлогчид, барилгын материалын үйлдвэрлэгчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагууд оролцохоор болжээ.
Б.Ням